| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбаатарын Оюунтунгалаг |
| Хэргийн индекс | 197/2025/16560/И |
| Дугаар | 197/ШШ2025/12531 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 197/ШШ2025/12531
2025 10 02 197/ШШ2025/12531
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюунтунгалаг даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаартай танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, ХХ /РД:ХХ00000000/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, ХХ / РД:ХХ00000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9,309,210 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.М, хариуцагчийн төлөөлөгч М.Мт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Намуунзул нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Мгийн ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 9,309,210 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Х.М нь 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 9,309,210 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч М нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх Х.Мгийн цалин хөлсний олговрыг буруу тооцоолж, олгуулахаар шийдвэрлэсэн шалтгааны улмаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд шат шатны шүүхэд хандаж маргаан үргэлжилсэн учир ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгогдох үндэслэлгүй гэсэн хариу тайлбар гаргаж, хуралдаанд мэтгэлцсэн.
4. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ2024/04751 дугаартай шийдвэрээр Х.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Мд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Мгийн захирлын Б/09 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Х.Мг Мгийн Өрнө дахины танхимд номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг Мд даалгаж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан боловч 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 210/МА2025/00142 дугаартай Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэвээр үлдээсэн байна. Хариуцагчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан боловч 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 001/ШХ2025/00284 дугаартай тогтоолоор гомдлыг хэлэлцэхээс татгалзжээ.
5. Мгийн захирлын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Б/07 дугаартай тушаалаар Х.Мг номын санч-сан хөмрөгчийн албан тушаалд жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Номундарийн оронд 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эгүүлэн түр томилсныг Х.М эс зөвшөөрч гомдол гаргасны дараа 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мөн Мгийн захирлын Б/09 дугаартай тушаалаар Х.Мг номын санч-сан хөмрөгчийн албан тушаалд томилсон байна.
4. Нэхэмжлэгч Х.М нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс Мгийн номын санч-сан хөмрөгчийн албан тушаалд эгүүлэн томилогдох хүртэл хугацааны цалин хөлс 9,309,210 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байна гэж заасан нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар хүчинтэйд тооцож, хэрэгжих ба давж заалдах гомдол гаргах хугацаа дуусмагц эсхүл дээд шатны шүүхүүдээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тохиолдолд хэрэгжих хугацаа нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар тоолж, тооцогдохоор тусгасан байна.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заажээ.
Иймд анхан шатны шүүхээр Х.Мг хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажилд томилоогүй, тухайн байгууллагын үндсэн ажилтан байсныг тогтоосон байхад шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн томилохдоо жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд томилсон захиргааны байгууллагын шийдвэр нь хууль бус бөгөөд энэ шийдвэрийг зөвтгөж 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Мгийн захирлын Б/09 дугаартай тушаалаар Х.Мг ажилд эгүүлэн томилох хүртэл хугацаагаар хязгаарлаж, тооцож нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгч Х.Мгийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Х.Мгийн 1 сарын дундаж цалин хөлсийг 1,593,000 төгрөг, 1 өдрийн цалин хөлсийг 134,421 төгрөгөөр тооцож, тооцоолсон шүүхийн хүчин төгөлдөр бөгөөд нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй байна. Иймд Х.Мгийн ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 11 дүгээр сарын 24-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 5 сар 10 хоногийн цалин хөлс болох 9,309,210 төгрөгийг хариуцагч Мгаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулж, хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,898 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 163,898 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мгаас нэхэмжлэгч Х.Мд ажилгүй байсан хугацааны цалин 9,309,210 төгрөгийг гаргуулан олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Мгийн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг хариуцагч Мд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,898 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 163,898 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУНТУНГАЛАГ