| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/01155/И |
| Дугаар | 192/ШШ2025/09811 |
| Огноо | 2025-11-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/09811
2025 11 24 192/ШШ2025/09811
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* би,
Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-ид холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгт 551.159.785 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 649,144,621.58 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, мөн сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлдээ: “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Уг гэрээгээр “******* *******” ХХК-ийн барьсан ******* дүүргийн, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайг нэгж үнэ 3,082.32 ам.доллар буюу нийт 1,941,954.06 ам.доллараар худалдахаар талууд харилцан тохиролцож, “******* *******” ХХК нь уг төлбөрийг 2022 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл тэнцүү хэмжээгээр хуваарийн дагуу төлөх үүргийг хүлээсэн байдаг. Гэтэл “******* *******” ХХК нь өнөөдрийг хүртэл төлбөр төлөх хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн нийт 1,741,799 ам.долларыг төлж ирсэн буюу гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж ирээгүй байдаг. Дээрх, Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-т “энэ гэрээ хүчин төгөлдөр болсноор худалдан авагч нь худалдагчид нийт гэрээний үнийн дүнг 2022 оны 4 сараас эхлэн Хавсралт 3-т заасан хуваарийн дагуу төлж эхэлнэ”, мөн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т “талууд энэ гэрээнд заасан хугацаанд үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь тэнцэх алдангийг нөгөө талдаа өгнө” гэж тус тус заасан тул “******* *******” ХХК нь өнөөдрийг байдлаар нийт 159,838/нэг зуун тавин есөн мянга найман зуун гучин найм/ ам.доллар буюу 551,159,785 /таван зуун тавин нэгэн сая нэг зуун тавин есөн мянга долоон зуун наян тав/ төгрөгийн хуримтлагдсан алданги төлөх үүрэг үүссэн байна. Алдангийн тооцооллыг хүснэгтээр харуулав. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасны дагуу талуудын хооронд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, “******* *******” ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 630.03 м.кв талбайг 2021 оны 05 дугаар сард “******* *******” ХХК-нд хүлээлгэн өгсөн боловч “******* *******” ХХК нь гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх төлбөрийг хугацаа хэтрүүлэн төлж ирсэн нь манай компанийг хохироосоор байна. Иймд, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 159,838 ам.доллар буюу 551,159,785 төгрөгийг “******* *******” ХХК-аас гаргуулж, “******* *******” ХХК-нд олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч “******* *******” ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: “******* *******” ХХК-тай “******* *******” ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг байгуулан уг гэрээгээр ******* дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630,03 м.кв талбайг нэгж үнэ 3082,32 ам доллар буюу нийт 1,941,954.06 ам доллар төлж зээлээр Худалдах худалдан авах гэрээ байгуулж гэрээний үүргийн сүүлийн төлбөрийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлснөөр гэрээний үүрэг дуусгавар болсон. Гэтэл “******* *******” ХХК нь тус гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн алданги хэмээн 159,838 ам доллар буюу 551,159,785 төгрөгийг “******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь талууд гэрээний үндсэн төлбөрийг доллараар төлөхийг харилцан тохиролцож нийт төлбөл зохих төлбөртэй маргаагүй боловч гэрээний хэсэгчилсэн төлбөрийн үүргийг доллараар төлөхдөө валютын ханш, зөрүүг хэрхэн тооцож төлбөр тооцоо хийхийг уг гэрээгээр харилцан тохиролцоогүй нь Иргэний хуулийн 263 дугаар зүйл Зээлээр худалдах, худалдан авах гэрээний хэлбэр хэсгийн 263.2.4-д заасан “үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам”-ыг тодорхойлоогүй буюу хэсэгчлэн төлөх үүргийг гүйцэтгэхдээ долларын ханшийг хэрхэн тооцохыг талууд гэрээндээ тусгаагүй учир “******* *******” ХХК нь долларын ханшийг гэрээ байгуулагдах өдрийн ханшаар тооцож төлөх нь хуульд нийцэж байна. “******* *******” ХХК нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн хуулийн зохицуулалтыг баримталж нийт төлбөл зохих 1,941,954.06 /нэг сая есөн зуун дөчин мянга есөн зуун тавин дөрвөн доллар зургаан цент/-ийн төлбөрийг, үүрэг үүсэх үеийн ханш буюу Монгол банкны 2022 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 1 ам долларын ханш болох 3,021 төгрөгөөр тооцож нийт 5,866,643,215 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй байхад “******* *******” ХХК нь долларын ханшийг өөрсдийн үзэмжээр тооцон хөрвүүлж 6,515,787,836.84 төгрөгийг төлүүлж, үндэслэлгүй хэт их алданги болох 551,159,785 төгрөгийг “******* *******” ХХК-иас нэхэмжилж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд “******* *******” ХХК-иас Иргэний хуулийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэсэн зохицуулалтын дагуу 649,144,621.58 буцаан гаргуулахаар энэхүү сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч ******* нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Энэхүү гэрээг нэг талаас “******* *******” ХХК /РД:/, түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал *******, нөгөө талаас “******* *******” ХХК/РД:/ түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал ******* нар дараах нөхцөлөөр харилцан тохиролцож энэхүү эвлэрлийн гэрээг байгуулав. Энэхүү эвлэрлийн гэрээгээр “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-нд холбогдуулан *******, *******, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 159,838 ам.доллар буюу 551,159,785 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д холбогдуулан 649,144,621.58 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан болохыг тэмдэглэн талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрснийг үүгээр баталгаажуулж байна. Үүнд “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан 551,159,785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 150,000,000 төгрөг болгон өөрчилж байна. “******* *******” ХХК нь уг 150,000,000 төгрөгийг төлөхөө үүгээр хүлээн зөвшөөрч байгаа ба дараах байдлаар хоёр хувааж нэхэмжлэгч талд төлөхөөр тохиролцсон болно. 100,000,000 төгрөгийг энэхүү гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсны дараа буюу 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “******* *******” ХХК-ийн Хаан банкны дансанд шилжүүлнэ. 50,000,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний бараа худалдан авах эрхийн бичгийг энэхүү гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр “******* *******” ХХК-нд өгнө. “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-д холбогдуулан гаргасан 649,144,621.58 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үүгээр татгалзаж байна. “******* *******” ХХК нь энэ гэрээний 2-т заасан 150,000,000 төгрөгийг хүлээн авсан өдөр ******* дүүргийн, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “******* *******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү гэх албан бичгийг хариуцагч тал гаргаж өгнө. “******* грулп” ХХК нь “******* *******” ХХК-ийн нэр дээр ******* дүүргийн, 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн ҮХЭХ-ийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 11 сарын 30-ны дотор хүлээлгэн өгөх үүрэг хүлээх ба нэхэмжлэлийн шаардлагыг бууруулсан хэмжээнд төлөх улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч тал дангаар хариуцахаар тохиролцов гэжээ.
Шүүх зохигчдын эвлэрлийн гэрээг хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч “******* *******” ХХК-ид холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгт 551.159.785 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК нь нэхэмжлэгч “******* *******” ХХК-ид холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 649,144,621.58 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 551,159,785 төгрөгийн 401,159,785 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* *******” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 649,144,621.58 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж, хариуцагч “******* *******” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 150,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 100,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “******* *******” ХХК-ийн ХААН банкны тоот дансанд шилжүүлэхээр, 50,000,000 төгрөгтэй тэнцэх бараа худалдан авах эрхийг бичгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр “******* *******” ХХК-ид өгөхөөр харилцан тохиролцож, ийнхүү төлбөрийг нэхэмжлэгч “******* *******” ХХК хүлээж авсан өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “******* *******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү гэх албан бичгийг хариуцагч “******* *******” ХХК гаргаж өгөхөөр, “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-ийн нэр дээр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 11 дүгээр 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигч талууд эвлэрлээ бичгээр илэрхийлэн гэрээ байгуулан түүнд хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.2, 26,3 дахь хэсгүүдэд зааснаар зохигч талууд эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар тус хэргийг хялбаршуулсан журмаар зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “******* *******” ХХК-ид холбогдох Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний үүрэгт 551.159.785 төгрөг гаргуулах тухай үндсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 649,144,621.58 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч “******* *******” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 551,159,785 төгрөгийн 401,159,785 төгрөгөөс татгалзаж, хариуцагч “******* *******” ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 649,144,621.58 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж, хариуцагч “******* *******” ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 150,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрөөс 100,000,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр “******* *******” ХХК-ийн ХААН банкны тоот дансанд шилжүүлэхээр, 50,000,000 төгрөгтэй тэнцэх бараа худалдан авах эрхийг бичгийг гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдөр “******* *******” ХХК-ид өгөхөөр харилцан тохиролцож, ийнхүү төлбөрийг нэхэмжлэгч “******* *******” ХХК хүлээж авсан өдөр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг “******* *******” ХХК-ийн нэр дээр гаргаж өгнө үү гэх албан бичгийг хариуцагч “******* *******” ХХК гаргаж өгөхөөр, “******* *******” ХХК нь “******* *******” ХХК-ийн нэр дээр ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан тауэр” барилгын 7 дугаар давхарт байрлах 630.03 м.кв талбайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,913,749 төгрөгөөс 907,950 төгрөгийг төрийн сангийн 100200100941 тоот данснаас буцаан гаргуулан “******* *******” ХХК-ид олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,403,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу хариуцагч “******* *******” ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ ***