2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/09341

 

 

 

 

 

 

 

     2025              11              12                                                   192/ШШ2025/09341

 

 

 

Хариуцагчийг зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-ад холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 179,201,753 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, мөн сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: *** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай “******* *******” ******* нь зээлдэгч *******тай 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 06/26 тоот “Зээлийн гэрээ,Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” - г тус тус байгуулж 120 000 000 /нэг зуун хорин сая/ төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээл олгосон бөгөөд тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-гээр ***, Ү- 2206096584 дугаарт бүртгэлтэй Хан-уул дүүргийн 21-р хороо 28-р хороолол 9316 тоот хаягт байршилтай 155.56 м.кв талбайтай 3 өрөө амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг баталгаажуулсан байдаг. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2024 оны 09 сарын 26-ны өдөр дуусгавар болсон бөгөөд зээлдэгч одоог хүртэл зээлийн төлбөрт огт төлбөр төлөөгүй буюу гэрээнд заасан үндсэн үүргээ ноцтой зөрчсөөр байна. Энэ тухай зээлдэгч буюу хариуцагчид удаа дараа мэдэгдэж сануулахад янз бүрийн шалтгаанаар хойшлуулсаар өдийг хүрсэн бөгөөд хэзээ төлж барагдуулах нь тодорхойгүй явсаар байна. Дээрх 06/26 тоот Зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.2 дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөрийг тооцвол, зээлдэгч нь •идсэн зээлийн төлбөрт 120 000 000 төгрөг , хүүгийн төлбөр 18 936 986 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,633,315 төгрөг буюу нийт 140 570 301 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байна. Иймд талуудын хооронд байгуулсан дээрх 06/26 тоот Зээлийн гэрээний 6.1 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.4 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн тус гэрээний үүрэгт нийт 140 570 301 төгрөгийг гаргуулж, зээлдэгч зээлээ төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 2025 оны 03 сарын 21-ний өдрөөс 2025 оны 09 сарын 02-ны өдөр хүртэлх хугацааны хүү 19,647,123 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,929,425 төгрөг нийт 23,576,548 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 179,201,753 төгрөгийн зээлийн төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Иймд, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж тооцсон 179,201,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие ******* нь нэхэмжилж байгаа мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна. Миний бие мөнгийг нь бөөнд өгч чадахгүй учир ойрын хугацаанд хуваах байдлаар өгч барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “******* ******* *******” ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 179,201,753 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх ба талууд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх  хүсэлтийг гаргасан байна.

“******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 179,201,753 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *******4 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, 831б тоот хаягт байршилтай, 155.56 м.кв талбайтай, гурван өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн тайлбар гаргасан, хариуцагчийн дээрх зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 179,201,753 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулахаар зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Зохигч уг шүүгчийн захирамжийн үндэслэлд тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,206,834.74 төгрөгөөс улсын орлогоос 603,417.37 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 603,417.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид тус тус олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 179,201,753 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох хариуцагч *******ын өмчлөлийн, улсын бүртгэлийн *******4 дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн 21 дүгээр хороо, 28 дугаар хороолол, /17130/, 831б тоот хаягт байршилтай, 155.56 м.кв талбайтай, гурван өрөө, амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,206,834.74 төгрөгөөс улсын орлогоос 603,417.37 төгрөгийг буцаан гаргуулж, хариуцагчаас 603,417.37 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ид тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч тухайн шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч ******* сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэх болохыг дурдсугай. 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    ***