| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Баярмаа |
| Хэргийн индекс | 192/2025/08156/И |
| Дугаар | 192/ШШ2025/09426 |
| Огноо | 2025-11-13 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 192/ШШ2025/09426
2025 11 13 192/ШШ2025/09426
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
*******, *******, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***-д холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,096,931.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ******* миний бие 2024 оны 06 сарын 26-ны өдөр өөрийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэсэн, 51-71 ММА улсын дугаартай авто ачигч механизм тээврийн хэрэгслийг хариуцагч *******тай үнэ тохирч 37 сая төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, харин хариуцагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Энэхүү тээврийн хэрэгслийг миний бие гуравдагч этгээдээс худалдан авсан бөгөөд өмчлөгчийн бүртгэлээ хийлгээгүй байсан, үүнийг хариуцагчид тайлбарлаж хэлсэн бөгөөд төлбөрийг бүрэн төлсний дараа гэрчилгээг шилжүүлэхээр тохирсон. Миний бие гэрээ байгуулсан өдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг хариуцагчийн найзад хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгөх үед хариуцагч Улаанбаатар хотод байгаагүй, өөрөө биечлэн уулзаж хүлээн авах боломжгүй байна гээд өөрийн найз иргэн Г.Мөнх-Учралд хүлээлгэн өгөхийг хүссэний дагуу хүлээлгэн өгсөн. 51-71 ММА улсын дугаартай SEM 650В маркийн тээврийн хэрэгслийг 4 дугуй, гэрэл дохио бүрэн AC, GPS, явах эд анги бүрэн бүтэн, 8ш шүд, 2 ширхэг аккумлятор, 2 ширхэг толь, ажиллагааны систем хэвийн зэрэг бүрэн бүтэн байдлыг шалгаж, техник хүлээлцсэн акт үйлдэж хүлээн авсан. Хариуцагч ******* 2024 оны 06 дугаар сарын 26-ний өдөр миний ХААН банкны дансанд “kowchnii uridchilgaa” (ковшны урьдчилгаа) гэсэн гүйлгээний утгатайгаар 20,000,000 сая төгрөгийг шилжүүлсэн. Үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон байсан боловч хариуцагч нь тус төлбөр төлөх үүргээ өнөөдрийг хүртэл гүйцэтгээгүй. Нэхэмжлэгчийн зүгээс үлдэгдэл төлбөрийг барагдуулах талаар мессеж, утсаар ярих байдлаар үлдэгдэл төлбөрөө шаардаж байсан боловч хариуцагч ******* нь эхэндээ “ойрын хугацаанд төлнө”, “дараагийн сард төлбөрийг барагдуулна” зэрэг хариу өгч, төлбөрийг төлөхөөс зайлсхийж ирсэн, сүүлдээ огт холбоо барих боломжгүй болж үлдэгдэл төлбөрөө шаардаж авахад хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа амаар болон чатаар шаардаж байсан. Гэвч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг төлөөгүй байна. Нэгэнт хэлэлцэн тохирсон хугацаанд мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй учир нэхэмжлэгч миний бие хүү тооцон нэхэмжлэх эрхтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д “Мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй” гэж хуульчилсан байдаг. Хариуцагч нь мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тул 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсний хүүгийн хэмжээг Монгол банкны тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүүгээр тооцоход 2024 оны 08 дугаар сарын 31 хоногт 17.0%-ийн хүүгээр 244,781.42 төгрөг, 2024 оны 09 дүгээр сарын 30 хоногт 17.1%-ийн хүүгээр 238,278.69 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 31 хоногт 17.0%-ийн хүүгээр 244,781.42 төгрөг, 2024 оны 11 дүгээр сарын 30 хоногт 17.0%-ийн хүүгээр 236,885.25 төгрөг, 2024 оны 12 дугаар сарын 31 хоногт 16.9%-ийн хүүгээр 243,341.53 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31 хоногт 16.9%-ийн хүүгээр 244,008.22 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 28 хоногт 17.1%-ийн хүүгээр 223,002.74 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 31 хоногт 17.0%-ийн хүүгээр 245,452.05 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 30 хоногт 17.2%-ийн хүүгээр 240,328.77 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 31 хоногт 17.2%-ийн хүүгээр 248,339.73 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 30 хоногт 17.3%-ийн хүүгээр 241,726.03 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 31 хоногт 17.1%-ийн хүүгээр 246,895.89 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 01-нийн өдрөөс 25 хоногт 17.1%-ийн хүүгээр 199,109.59 төгрөг болж нийт 390 хоногийн хугацаа хэтрүүлсний хүүд 3,096,931.33 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд тээврийн хэрэгслийн үлдэгдэл төлбөр болох 17,000,000 төгрөгийг хүү 3,096,931.33 төгрөг нийт 20,096,931.33 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд болох нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нар шүүх хуралдааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын 1,596,931.33 төгрөгөөс татгалзаж, хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 15,500,000 төгрөгөөр төлөхөөр тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ад холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,096,931.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байна.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.
*******ын нэхэмжлэлтэй, *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,096,931.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1,596,931.33 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 15,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.
Уг эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй гэх тул хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,435 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 129,217.5 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *******ын нэхэмжлэлтэй, *******ад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,096,931.33 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 1,596,931.33 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 3,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор 15,500,000 төгрөгөөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 258,435 төгрөгөөс 125,225 төгрөгийг улсын орлогоос буцаан, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 125,225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ***