Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 197/ШШ2025/14536

 

 

 

 

197/ШШ2025/14536

 

 
   

 

 2025         10           30

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюунтунгалаг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХр хороо, ХХ тоотод оршин суух хаягтай, ХХ /РД:ХХ00000000/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, ХХ дүүрэг, ХХ хороо, ХХ тоотод оршин суух хаягтай,  ХХ / РД:ХХ00000000/-д холбогдох, 

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай   нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

3. Нэхэмжлэгч нь “Файн эстимэйт үнэлгээ” ХХК-ны эд хөрөнгө үнэлсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн үнэлгээний тайланд үнэлгээ хийгдсэн Ү-2206011740 улсын бүртгэлийн дугаартай, 5 өрөө орон сууцыг үнэлэхдээ 2024 оны зун 50 гаруй сая төгрөгөөр засвар хийгдсэн байдлыг харгалзаж, үнэлгээ хийхдээ оруулаагүй нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

4. Хариуцагч нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар ажиллагаа явуулах, үнэлгээ хийлгүүлэхдээ тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаар, хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээ хийлгэсэн тул нэхэмжлэлийг хангахаас татгалзаж үндэслэлтэй хэмээн үгүйсгэх үндэслэлээ тайлбарласан.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШЗ2024/00521 дугаартай Талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар Д.Ц нь Сидан ХЗХ-ны шаардлага 485,700,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2024 оны 05 дугаар сарын 25-ны дотор бүрэн төлж барагдуулах, эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Пүрэвдаш, Т.Солонго нарын өмчлөлийн Ү-2206011740 улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 21/1-р байр, 16 тоотод байршилтай 135,32м.кв талбайтай 5 өрөө, нийт 43,2 м.кв талбайтай №110, 111, 112 тоот дулаан зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн.

Зээлдэгч Д.Ц нь гэрээгээр тохирсон үүргээ биелүүлээгүй тул 2024 оны 06 сарын 31-ний өдөр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэх шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд зааснаар Т.Пүрэвдаш, Т.Солонго нарын өмчлөлийн дээрх орон сууц, дулаан зогсоол зэрэг эд хөрөнгийг битүүмжилж,  эд хөрөнгө хураах ажиллагаа явуулж талууд хөрөнгийн үнийн саналд тохиролцоогүй тул мөн хуулийн 42, 55 дугаар зүйлд зааснаар 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар 1/34 тогтоолоор шинжээч томилж, шинжээчээс дээрх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 646,900,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний тайланг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, тайланг баримтаар хүлээлцсэн байна.

5.1. Хөрөнгийн үнэлгээчин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолыг үндэслэн Хан-Уул дүүрэг, 1-р хороо, Үйлдвэр /17040/, Зайсангийн гудамж, 21/1-р байр, 16 тоотод байршилтай 135,32м.кв талбайтай 5 өрөө, нийт 43,2 м.кв талбайтай №110, 111, 112 тоот дулаан зогсоол зэргийг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, зах зээлийн аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зааснаар тодорхойлон гаргаж хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагад нийцүүлэн гаргасан болох нь Хөрөнгө үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

5.2. Нэхэмжлэгч нь үнэлгээний байгууллагыг үнэлгээ хийхдээ засвар болон ашиглалтын талаарх мэдээллийг тусгаагүй, мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан ... ашиглалтын талаарх мэдээллийг тусгана, ...хөрөнгийн үнэлгээ хийх эрх зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын мэдээллийг тусгасан байна. ...   ямар стандарт, журам, аргачлалын дагуу  үнэлгээ хийсэн талаарх мэдээлэл тусгагдаагүй хууль зөрчсөн гэж тайлбарласан боловч тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тооцохдоо өртгийн хандлага, зах зээлийн хандлагын аргыг хослуулан хэрэглэж үнэлгээнд ашиглагдсан орц мэдээллийн найдвартай, итгэлтэй байдалд дүн шинжилгээг хийж, үнэ цэнийг эцэслэн сонгох байдлаар үл хөдлөх хөрөнгийн төрөл барилга болон үл хөдлөх хөрөнгүүдэд биет үзлэг хийж, өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлсон болох нь Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож, шинжээч нь хараат бусаар ойролцоо үл хөдлөх хөрөнгийг судалж дүгнэлтийг гаргасан байх тул тайлбарыг хүлээн авах боломжгүй.

5.3. Шинжээчийн дүгнэлт нь Стандартчиллын төв байгууллагаас баталсан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх баримтгүй байна.

5.4 Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасныг баримтлан бичигдэж тайланд үнэлгээний ажлын зорилго, үнэлгээний олон улсын стандартад нийцсэн байдал, арга зүйг мэдээлж, мэдээллийн эх үүсвэр, үнэ цэнийн суурь, зах зээлийн үнэ цэнэ, зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлага, ҮОУС105, үл хөдлөх хөрөнгө, үл хөдлөх өмч гэсэн зүйлсийг тодорхойлж тайлбарлан, үнэлж буй хөрөнгийн төлөв байдал, үнэлгээний ажлын товч мэдээлэл, үнэлгээний ажлын зарчмыг баримтлан өртгийн хандлагын арга болон биет элэгдлийн хувийг тодорхойлж орлого хандлагын арга, зах зээлийн жишиг үнийн аргаар хөрөнгийг үнэлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

6. Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэгч Д.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч шийдвэрийг гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                                Э.ОЮУНТУНГАЛАГ