| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10713/И |
| Дугаар | 191/ШШ2025/09171 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09171
2025 10 28 191/ШШ2025/09171
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, “******* банк” ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
Зээлдэгч ******* овогт *******гийн ******* /РД:*******/ нь 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр ******* банктай Дугаар ЗГ-******* Дижитал Зээлийн гэрээ байгуулан, гэрээнд заасан нөхцөлийн дагуу 10,000,000.00 төгрөгийн Дижитал харилцагчийн зээлийг авсан болно.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлсэн тул, түүнд холбогдуулан ******* банк нь харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117-р зүйлийн 117.1-д заасныг үндэслэн Шүүгчийн захирамжаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Зээлдүүлэгчийн зүгээс түүний оршин суух хаягийг Шүүхийн бус журмаар тодруулах ажиллагааг явуулсан боловч үр дүн гарахгүй байна.
Иймд тус банкны зээлдэгч, Иргэний хэрэгт хариуцагчаар татагдвал зохих Ш.*******г эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргаж, эрэн сурвалжлах ажиллагааг холбогдох хуульд зааснаар харьяаллын дагуу Цагдаагийн байгууллагад даалгаж өгөхийг хүсье гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 17-ны өдрийн ******* дугаар Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар, талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 19-ний өдрийн ЗГ-******* дугаар Дижитал зээлийн гэрээ, тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч Ш.*******гийн зээлийн дансны хуулганы хуулбар, ******* банкны зээл цуглуулах захирлын 2025 оны 10 сарын 07-ны өдрийн 18/06-251367 дугаар Д.*******д олгосон итгэмжлэл, ******* банк ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* банкны гүйцэтгэх захирлын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 317 дугаар Зээл цуглуулах газрын захирал Б.Энхтүвшинд эрх олгосон тушаалын хуулбар, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж /хх 1-16/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 20/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “******* банк” ХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.2-т: “Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 13/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 17-ны өдрийн ******* дугаар Банкны бүтээгдэхүүн үйлчилгээний ерөнхий гэрээний хуулбар, талуудын байгуулсан 2024 оны 06 сарын 19-ний өдрийн ЗГ-******* дугаар Дижитал зээлийн гэрээ, тус зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч Ш.*******гийн зээлийн дансны хуулганы хуулбар зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 4-11/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан гэх хаягт “бүртгэлтэй боловч оршин суудаггүй” болох нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2025 оны 08 сарын 06-ны өдрийн дугаартай “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 22, 29/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******гийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******гийн *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ