| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 191/2025/10784/И |
| Дугаар | 191/ШШ2025/09189 |
| Огноо | 2025-10-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 191/ШШ2025/09189
2025 10 28 191/ШШ2025/09189
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: хаягт байрлах, ******* ХХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :
******* овогтой ******* нь 2023 оны 05 дугаар сарын 02-нд "Сайн Интернэшнл" ХХК-иас Galaxy A545G 128GB загварын 1,749,900 төгрөгийн үнэ бүхий гар утас худалдан авч, мөн өдрөө Голомт банктай Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 1,749,900 төгрөгийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авч төлбөрийг төлсөн боловч банкнаас авсан зээлийн төлбөрийг төлөхгүй өнөөдрийг хүрлээ.
Тус компани Н.*******гоос үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 1,696,431.9 төгрөгийг нэхэмжилж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар хариуцагч Н.*******гийн албан ёсны оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг гаргуулахад хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иймд манай нэхэмжлэлийн хариуцагч ******* овогтой *******г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
Зээлийн гэрээнд дурдсанаар Н.******* нь тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, түүний регистрийн дугаар *******, утасны дугаар *******, болно гэжээ.
2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 309/ШЗ2025/03730 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжийн хуулбар, талуудын байгуулсан 2023 оны 05 сарын 02-ны өдрийн ЗГ дугаар Зээл болон барьцааны гэрээний хуулбар, Сайн Интернэшнл ХХК-ийн захирлын 2025 оны 08 сарын 26-ны өдрийн 251169 дугаар Б.*******д олгосон итгэмжлэл, Сайн Интернэшнл ХХК-ийн захирлын 2025 оны 09 сарын 09-ний өдрийн 184 дугаар Б., Б. нарт олгосон итгэмлжлэл, Сайн Интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /xx 1-9/,
2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 13/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Сайн Интернэшнл ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.
2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Сүхбаатар дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 9/
4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, талуудын байгуулсан 2023 оны 05 сарын 02-ны өдрийн ЗГ дугаар Зээл болон барьцааны гэрээний хуулбар зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 5-6/
5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 309/ШЗ2025/03730 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 3,13/
6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******гийн оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн дүүргийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******ийн *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ