2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 191/ШШ2025/09566

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 07 191/ШШ2025/09566

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  байранд байрлах, ******* ХК /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүнийг байлцуулахгүйгээр хэргийг хянан хэлэлцэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд :

ХК нь харилцагч Ц.*******н цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 42 дугаар зүйл, мөн хуулийн 196 дугаар зүйл, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн 2025 оны 2 дугаарp сарын 18-ны өдөр ******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Гэрээний хугацаа 2027 оны 8 дугаар сарын 17-ны өдөр дуусах боловч сар бүр төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Өнөөдрийн байдлаар 181 хоногийн хэтрэлт 1,004,345.86 төгрөгийн төлбөр үүссэн байна.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн ******* дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Ц.******* нь  багт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь тус аймгийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Иймд хариуцагч ******* ******* /РД:*******/-г эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

2.1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн: нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ны Тусгай активын газрын захирлын 2025 оны 10 сарын 16-ны өдрийн А.*******д олгосон 20/11479 дугаартай итгэмжлэл, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн ******* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, ******* ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *******ны гүйцэтгэх захирлын 2024 оны 03 сарын 27-ны өдрийн ..шүүхэд төлөөлөх эрх олгох тухай А-314 дугаар тушаалын хуулбар, талуудын байгуулсан 2025 оны 02 сарын 18-ны өдрийн №******* дугаартай Зээлийн гэрээ-ний хуулбар, Ц.*******н дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар /хх 1-15/

 

2.2. Шүүхийн журмаар бүрдүүлсэн: Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******н оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх 19/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, тэрээр энэхүү нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, зээлийн гэрээний үүрэг шаардах гэж тодорхойлсон.

 

2. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т: Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно, 155.2-т: Энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч Чингэлтэй дүүрэгт оршин байх тул шүүхийн харьяалал зөрчөөгүй байна. /хх 10/

 

4. Нэхэмжлэгчээс ирүүлсэн, талуудын байгуулсан 2025 оны 02 сарын 18-ны өдрийн №******* дугаартай Зээлийн гэрээ-ний хуулбар, Ц.*******н дансны хуулга, Зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар зэргээс үзэхэд тэрээр хүсэлт гаргагчийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй. /хх 12-15/

 

5. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий ******* нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тодорхойлсон болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд дурдсан багт оршин суудаггүй болох нь Ховд аймгийн Булган сум дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 12-ны өдрийн ******* дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх 6, 19/

 

6. Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******н оршин суух хаяг тодорхойгүй, хаана оршин сууж байгаа болох мэдэгдэхгүй байгаа нь тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

 

7. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан улсын орлогод хэвээр үлдээж,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нь өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг тус тус дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан ******* регистрийн дугаартай ******* овогт *******ий *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.-т заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ