| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0624/З |
| Дугаар | 128/ШШ2026/0763 |
| Огноо | 2026-08-31 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 128/ШШ2026/0763
2026 08 31 128/ШШ2026/0763
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, “ТМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэгчийн төлөөлөгч БЖоос ирүүлсэн хүсэлтийг хүлээн аваад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч БЖ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Уг нэхэмжлэлийг анх Том татвар төлөгчийн газраас гаргасан тодорхой албан шаардлагыг хүчингүй болгуулах зорилгоор гаргасан болно. Гэвч энэхүү хүсэлтийг гаргаж буй өдрийн байдлаар нийт маргаантай татварын өр төлбөр болох 57,515,457,930.75 төгрөгийн 56 орчим хувь буюу 32,700,168,903.91 төгрөгийг холбогдох татварын албатай тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу татварын байгууллагад төлөөд байна. Одоогийн мөрдөгдөж буй төлбөрийн зохицуулалтын хүрээнд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналтад байгаа торгууль, алдангитай холбоотой маргаантай татварын өр төлбөрийг 2026 оны эцэс гэхэд бүрэн барагдуулахаар төлөвлөж байна. Харин Том татвар төлөгчийн газрын хяналтад байгаа үндсэн татвар ногдуулалтыг 2027 оны хугацаанд бүрэн төлж барагдуулахаар төлөвлөж байна.
Одоогийн төлбөрийн хуваарийн дагуу 2026 оны эцэс гэхэд татварын байгууллагад төлсөн нийт төлбөрийн хэмжээ 41,694,144,317.00 төрөгт хүрэхээр байгаа бөгөөд энэ нь нийт маргаантай татварын өр төлбөрийн ойролцоогоор 72 хувийг бүрдүүлнэ. Ийм нөхцөл байдалд “ТМ” ХХК нь татварын байгууллагатай тохиролцсон төлбөрийн хуваарийн дагуу маргаан бүхий татварын өр төлбөрөө төлж эхэлсэн тул тус компани шүүхээр уг нэхэмжлэлийг үргэлжлүүлэн шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзэж байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхийн дагуу “ТМ” ХХК нь өөрийн нэхэмжлэлээс бүхэлд нь татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.2-т заасны дагуу уг татгалзлыг хүлээн авч, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлээс татгалзсан болохыг баталгаажуулж,, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон зохих захирамж, шийдвэрийг гаргаж өгөхийг хүсье” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ТМ” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдуулан “...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 01/419 дугаартай албан шаардлага, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн ****дугаартай албан шаардлага, 2025 оны 9 сарын 25-ны өдрийн *** дугаартай нэхэмжлэх, 2024 оны 10 сарын 24-ний өдрийн *****дугаартай нэхэмжлэх, 2025 оны 2 сарын 20-ны өдрийн **** дугаартай нэхэмжлэх, 2025 оны 5 сарын 29-ний өдрийн **** дугаартай нэхэмжлэх, 2025 оны 6 сарын 16-ний өдрийн **** дугаартай нэхэмжлэхүүдийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана” гэж тус тус заасан байна.
“ТМ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар J*******-ыг 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр бүртгэсэн байх бөгөөд нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтэд J******* гарын үсэг зурж, байгууллагынхаа тамга дарсан байна.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүхэд бичгээр илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцаж, холбогдох баримтад гарын үсэг зурсан нь тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар “ТМ” ХХК-иас Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газарт холбогдуулан гаргасан “...Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын 2025 оны 03 сарын 24-ний өдрийн 01/419 дугаартай албан шаардлага, 2024 оны 11 сарын 14-ний өдрийн ****дугаартай албан шаардлага, 2025 оны 9 сарын 25-ны өдрийн *** дугаартай нэхэмжлэх, 2024 оны 10 сарын 24-ний өдрийн *****дугаартай нэхэмжлэх, 2025 оны 2 сарын 20-ны өдрийн **** дугаартай нэхэмжлэх, 2025 оны 5 сарын 29-ний өдрийн **** дугаартай нэхэмжлэх, 2025 оны 6 сарын 16-ний өдрийн **** дугаартай нэхэмжлэхүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Энэхүү захирамжийн хувийг хэргийн оролцогчдод хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН