Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 197/ШШ2025/11359

 

 

 

 

 

 

202** 09 16 197/ШШ202**/113**9

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** СӨХ-ны нэхэмжлэлтэй

Хариуцагч: У.Зд холбогдох 2,**1**,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.А,

Хариуцагч У.З,

хариуцагчийн өмгөөлөгч М.Ба,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч **** СӨХ-ны нэхэмжлэлээс 2,**14,600 төгрөгийг хангаж, **00 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч **** СӨХ дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. **** сууц өмчлөгчдийн холбоо нь 2012 оны 11 сарын 20-ны өдрөөс эхлэн **** байрыг харьяалан СӨХ-ны үйл ажиллагааг явуулж ирсэн. Хариуцагч У.З **** тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа явуулдаг. СӨХ-ноос дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон төлбөрийг ** жилийн хугацаанд төлөөгүй тул 2020 оны 01 сараас 2022 оны 12 сарын дуусталх хугацааны сард 39,600 төгрөгөөр тооцож 1,42**,600 төгрөг, 2023 оны 1 сараас 11 сарыг дуусталх хугацааны төлбөр сард 99,000 төгрөгөөр тооцож 1,089,000 төгрөг, баримт **00 төгрөг, нийт 2,**1**,600 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

3. Хариуцагч У.З нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие **** байрны өргөтгөлийн ** тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг 2018 оны ** сард худалдан авч, өмнө нь явуулж байсан үйл ажиллагааг үргэлжлүүлэн хүнсний дэлгүүрийн зориулалтаар ажиллуулдаг. Дэлгүүрийг анх худалдан авахад СӨХ-оос өр төлбөр тооцоо байгаа эсэхийг тодруулж байсан. СӨХ-ноос өр, төлбөрийн асуудал байхгүй гэж байсан атлаа дэлгүүрийн үйл ажиллагаа жигдрээд ирэхэд гэнэт шүүхэд их хэмжээний мөнгө нэхэмжлэл гаргаж, биднийг хэл амаар доромжлон дарамталсан.

Нэхэмжлэгч **** СӨХ нь хурал хийдэг гэх боловч үйлчилгээний барилгад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагуудад огт мэдэгдэж байгаагүй, СӨХ-ны хурлаар үйлчилгээ явуулдаг хүмүүсээс их хэмжээний мөнгө авч, байраа засна гэдэг нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг зөрчсөн, үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч нарын эрх ашгийг хохироох үйлдэл юм.

Нэхэмжлэгч **** СӨХ-ны дарга н.Ц гэх хүн нэхэмжлэлд дурдсан асуудлаараа бидэнтэй өөрийн биеэр ирж уулзаагүй ба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжилсэн мөнгөний талаар тодорхой тайлбарлаагүй.

**** СӨХ нь өмнө манай үйлчилгээний барилгад хог тээвэрлэх, орчны тохижилт, сантехник, цахилгаан хангамж, засвар үйлчилгээ үйлчилгээ үзүүлж байгаагүй. Миний хувьд өөрийн зардлаар холбогдох байгууллагуудтай байгуулсан тусдаа гэрээний дагуу төлбөр төлж, үйлчилгээ авч ирсэн.

Манай байр ** дүгээр байртай залгаа байрладаг боловч нийтийн зориулалттай орон сууцны хэсгээс тусдаа, урд талаараа орж гардаг 2 хаалгатай, байрны оршин суугчдын дундын өмчлөлийн талбайтай огтлолцдоггүй, үйл ажиллагаа явуулдаг болно.

Энэ дэлгүүрийн байрыг анх худалдан авахад дээвэр дээрээсээ борооны ус гоождог, дотор хана тааз багана зэрэг нь усанд идэгдэн цаашид хэвийн ашиглах боломжгүй, хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа авуулахад эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд боломжгүй байсныг дээврийн хар цаасыг сольж ус зайлуулах хоолойг шинээр суурилуулж засварласан ба ус гоожихгүй 3 жил болсон. Гэтэл 2023 оны зуны борооны үеэр **** СӨХ-ны хариуцсан барилгын хэсгийн дээврийн ус зайлуулах хоолой салснаас болж манай дэлгүүрийн дээвэр дээр их хэмжээний борооны ус асгарч, дэлгүүрийн дээврээр нэвтэрч, засвар хийсэн бидний өмнөх тохижилтын ажлыг үгүй хийж бидэнд засварын зардлын хохирол учруулсан. Үүнийг СӨХ-ны даргад мэдэгдсэн боловч би хоолойг засах гээд хүн олдохгүй байна гээд засварлах арга хэмжээ аваагүй юм.

Миний бие өмнө дээвэр болон дотор заслыг 14,000,000 төгрөгийн зардал гарган засварласан боловч одоо дээврээс ус гоождог, хана таазны будаг ховхорсон, зун бол борооны ус шууд гоождог.

**** СӨХ-ны хариуцсан барилгын дээврээс их хэмжээний ус гоожиж, манай дэлгүүрийн дээвэр лүү унаж, бидэнд их хэмжээний хохирол учруулсан боловч уг хохирлын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар бидэнд өнөөдрийг хүртэл хариу өгөөгүйд гомдолтой байгаа. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан.

4. *** хорооны нутаг дэвсгэрт байрлах ** дүгээр байрны оршин суугчдын байгуулсан **** СӨХ-г 2012 оны 11 сарын 20-ны өдөр сууц өмчлөгчдийн бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан эрх бүхий этгээдийн хувьд СӨХ-ны төлбөртэй холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй байна. 

Хариуцагч У.З нь *** хороо, ** байрны ** тоот, 70 м,кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаар гэрчилгээгээр нотлогдож байх ба нэхэмжлэгч **** СӨХ-ны хариуцдаг орон сууцанд хамаарч байна.

**. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан болон Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т зааснаар орон сууцыг өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй.

Иймд нэхэмжлэгч **** СӨХ нь хариуцагч У.З-аас хуульд заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

6. Хариуцагч У.З нэхэмжлэгч **** СӨХ нь өмнө манай үйлчилгээний барилгад хог тээвэрлэх, орчны тохижилт, сантехник, цахилгаан хангамж, засвар үйлчилгээ үйлчилгээ үзүүлж байгаагүй. Миний хувьд өөрийн зардлаар холбогдох байгууллагуудтай байгуулсан тусдаа гэрээний дагуу төлбөр төлж, үйлчилгээ авдаг.

Манай байр ** дүгээр байртай залгаа байрладаг боловч нийтийн зориулалттай орон сууцны хэсгээс тусдаа, урд талаараа орж гардаг 2 хаалгатай, байрны оршин суугчдын дундын өмчлөлийн талбайтай огтлолцдоггүй, үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх сууц өмчлөгчийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Хариуцагч У.З тухайн СӨХ-ны удирдлагад шаардлага гаргах болон бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж хамтын зарчмаар энэхүү дотоод асуудлаа шийдвэрлэх эрх нь нээлттэй юм. Иймд хариуцагч У.З-аас 2020 оны 01 сараас 2022 оны 12 сарын дуусталх хугацааны төлбөрийг 39,600 төгрөгөөр тооцож 1,42**,600 төгрөг, 2023 оны 1 сараас 11 сарыг дуусталх хугацааны төлбөрийг 99,000 төгрөгөөр тооцож 1,089,000 төгрөг, нийт 2,**14,600 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч **** СӨХ нь баримтын төлбөр **00 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэлээс **00 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

8. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж ****,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У.З-аас 2,**14,600 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж ****,184 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7**9 дүгээр зүйлийн 7**9.1, 11** дугаар зүйлийн 11**.2.2, 7**9 дүгээр зүйлийн 7**9.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Заас 2,**14,600 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлээс **00 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **6 дугаар зүйлийн **6.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн ****,200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У.Заас ****,184 төгрөг гаргуулж нэхэмжлэгч **** СӨХ-нд олгосугай.

3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА