Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 197/ШШ2025/15580

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг 1 хороо 19 хороолол******* тоот. ******* ******* ББСБ ХХК

Хариуцагч: ******* дүүрэг 4 хороо шинэ ******* хотхон 619 байр ******* оршин суух, ******* овогт *******ийн *******

Гэрээний үүргийн биелэлт 1,656,056 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 04 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Сайн-Оюут, хариуцагч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь хариуцагч П.*******д холбогдуулж гэрээний үүрэгт 1,656,056 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

3 . Нэхэмжлэгч нь П.******* нь Момо ланд ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 2022 оны 06 сарын 10-ны өдөр 424,000 төгрөгийг 9 хувийн хүүтэй зээлдэн авсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй. 2024 онд утсаар мөнгөө төлөхийг шаардаж холбогдсон боловч төлөөгүй. Үндсэн зээлийг хүүгийн хамт нэхэмжилнэ гэсэн үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.

3. Хариуцагч нь зээл авсан, 2024 онд утсаар зээлээ төл гэснээс өөрөөр шаардаж байгаагүй, өндөр хүү нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэсэн үндэслэлээр татгалзсан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1. Хариуцагч П.******* нь 2021 оны 12 сарын 23-ны өдөр Момо ланд ХХК-тай зээлийн гэрээ байгуулж 424,000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдэн, мөнгийг шилжүүлэн авсан болох нь шүүх хуралдаанд тайлбарласан зохигчийн тайлбар, зээлийн эрхийн гэрээ, зээлийн тооцоолол гэх баримтуудаар тогтоогдож байна.

Зээлийн гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

4.2. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэх, хариуцагч П.******* гэрээнд зааснаар мөнгө болон хүүг графикт хугацаанд буцаан төлөх үүрэг хүлээжээ.

Зохигч гэрээ, гэрээгээр шилжүүлсэн үнийн дүнд маргаагүй, хариуцагч зээлийг 2024 онд шаардаж байснаас өөрөөр холбогдоогүй, хүүг төлөхгүй гэж маргасан.

4.3. Хариуцагч П.******* нь Зээлийн эрхийн гэрээний 3.2.2-т заасан үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх гэсэн үүрэг хүлээсэн боловч гэрээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохир ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус зөрчсөн.

4.4. Момо ланд ХХК нь ******* ******* ББСБ ХХК-тай Зээлийн хөрөнгийн багц худалдах, худалдан авах гэрээг 2024 оны 04 сарын 10-ны өдөр байгуулж Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар шаардах эрхээ шилжүүлсэн, Зээлийн хөрөнгийн мэдээлэлд П.*******гийн зээл орсон тул ******* ******* ББСБ ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

4.5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээл болон хүүг буцаан төлөх, зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг төлөх үүрэгтэй тул хариуцагчийн зээлийн хүүг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй.

5. Иймд хариуцагч П.*******гээс гэрээний үүргийн биелэлтэд 1,651,056 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгож, үлдэх бусад зардал гэх 5,000 төгрөгний шардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангасан үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч П.*******гээс 1,651,056 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгож, үлдэх 5,000 төгрөгний шардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41,447 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч П.*******гээс 41,367 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-нд олгосугай.

3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА