2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09342

 

 

 

 

 

2025 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 191/ШШ2025/09342

Улаанбаатар хот

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ** дүгээр хороо, * дугаар хороолол, ******* ******* гудамж, *** барилга, *** тоот хаягт байрлах, ******* ******* ******* ББСБ ХХК /РД:*******/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах тухай хүсэлтийг хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК-иас шүүхэд гаргасан хүсэлтдээ: С. *******, Г.******* нар нь тус компанитай 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр №******* тоот Зээлийн гэрээ байган, 29,0,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд С.******* нь - улсын дугаартай, автомашин худалдан авах зориулалтаар барьцааны гэрээ байган барьцаалан зээл авсан болно.

Зээлдэгч С.******* нь зээл авснаас хойш хугацаа хэтрүүлэн зээлээ төлдөг байсан ба 2025 оны 01 дүгээр сараас хойш огт төлөлт хийгээгүй байж байгаад төлбөрөө төлж чадахгүй байгаа тул машинаа зогсоолд байршна гээд 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр барьцаа хөрөнгө болох - автомашиныг зогсоолд хамтран зээлдэгч Г.******* өөрөө аваачиж тавьсан. Үүний дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр бүртгэлтэй утасны дугаарт нь холбогдон барьцаа хөрөнгийг зээлийн өр төлбөрөө төлөн авахыг санж ярихад ажил зогссон байна, удахгүй зээлээ төлнө, тэгээд машинаа авна гэж хэлсэн ч сүүлд танай байглага барьцаа болох наад машинаа зарчих, үлдэгдэл үлдвэл би төлнө гэсний дагуу барьцаа хөрөнгө болох автомашиныг 2025 ооны 08 дугаар сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөгөөр худалдан борлсан ч зээлийг хааж хүрээгүй 9,092.395 төгрөг үлдсэн ба үүнийг зээлдэгч нь төлнө, эвлэрүүлэн зуучлалаар ороод төлнө гэсэн ч одоо утсаа авахгүй, хаяг дээрээ байхгүй, түүний бүрттэлтэй оршин суудаг хорооны эрх бүхий ажилтантай 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр очиж заж, түүний талаар асууж тодрахад албан бичгээр С.******* нь өөрийн оршин суух хаяг дээрээ бүртгэлтэй боловч амъдардаггүй, мөн хамтран зээлдэгчийн бүртгэлтэй оршин суудаг хорооны эрх бүхий ажилтантай очиж заж, түүний талаар асууж тодрахад албан бичгээр Г.******* нь өөрийн оршин суух хаяг дээрээ бүртгэлтэй боловч, амьдардаггүй" болохыг тодорхойлсон хорооны засаг даргын тодорхойлолтыг өгсөн.

Зээлдүүлэгч талын зүгээс шүүхэд хандаж, гэрээний үүргийн гүйцэтгэлийн шаардахын тулд хариуцагчийг хаана байгааг тодорхой болгож, нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул хариуцагч С.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү. гэжээ.


2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: С.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах тухай шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул нэхэмжлэгчийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээ, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, ******* ******* ******* ББСБ ХХК болон С.*******, Г.******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгсан, 00130110014133 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, ХААН банк ХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл баримт, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 433, дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 1046 дугаартай тодорхойлолт зэргийг шүүхэд ирүүлсэн.

 

Хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.*******, Г.******* нарыг эрэн сурвалжах тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Шүүхэд мэдүүлэх эрх бүхий этгээд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн мэдээлэл тодорхойгүй, оршин суугаа хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* ББСБ ХХК нь ****** дүүргийн **-р хорооны нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явдаг болох нь хийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.2.-т заасан шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

2.Нэхэмжлэгч нь С.*******, Г.******* нарын оршин суух газрын хаяг тодорхойгүйн улмаас зээлийн төлбөрт 9,092,395 төгрөгийг гаргах тухай нэхэмжлэлийг шүүхэд гарган шийдвэрлүүлэх боломжгүй, түүнийг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоох ажиллагааг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээс өөр боломжгүй болсон гэж хүсэлт гаргах зорилгоо тодорхойлсон.

Хэрэгт авагдсан, ******* ******* ******* ББСБ ХХК болон С.*******, Г.******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгсан, 00130110014133 дугаартай Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, ХААН банк ХК-ийн Шилжүүлгийн мэдээлэл баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбараар С.*******, Г.******* нар нь хүсэлт гаргагч ******* ******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь тогтоогдсон байна.

3.Зээл авах үедээ, ******* ******* ******* ББСБ ХХК болон С.*******, Г.******* нарын хооронд 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр байгсан, 00130110014133 дугаартай Зээлийн гэрээ-нд тодорхойлсон ******* дүүрэг, ***-р хороо, *** гудамж, **** тоот, дүүрэг, ** дугаар хороо, *** гудамж, * тоот хаягт С.*******, Г.******* нар оршин суудаггүй болох нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын 433, дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын 1046 дугаартай тодорхойлолт баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар нэхэмжлэгчийн хүсэлтийг ханган, С.*******, Г.******* оршин суух хаягийг олж тогтоох ажиллагааг явах үүргийг түүний оршин суух хаягт хамаарах харьяа дүүргийн цагдаагийн байглагад даалган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдэж, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг явж хэргийг шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 100 дугаар зүйлийн 100.1.-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хьд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.3.-т заасныг баримтлан ******* /РД:/, ******* /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар С.*******, Г.******* нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суух газрыг олж тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргасан ******* ******* ******* ББСБ ХХК-д мэдэгдэхийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Сонгинохйархан дүүргийн Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар хүсэлт гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7.‑д зааснаар шийдвэр танилцан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш нэхэмжлэгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА