| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/04472/И |
| Дугаар | 191/ШШ2025/09345 |
| Огноо | 2025-10-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 191/ШШ2025/09345
| 2025 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 191/ШШ2025/09345 | Улаанбаатар хот |
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******-******* дүүрэг, **-р хороо, * хэсэг *******, ******* гудамж, *** байр, *** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ** дугаар хороо, *** хороолол, ******* байр, ** тоот хаягт байрлах, ХХК /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****** дүүрэг, ** дугаар хороо, *** хороолол, ******* байр, **** тоот хаягт оршин суух, овогт /РД:/ нарт холбогдох,
гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт төлсөн 67,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.******* нь ХХК-тай 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 23/1-34 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, ****** дүүргийн 8 дугаар хороонд байрлах орон сууцны төслийн *-р орц, ** дугаар давхарын * тоотод 48,20 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 67,480,000 төгрөгөөр захиалахаар харилцан тохиролцож, төлбөрийг тухайн өдрөө бүрэн төлж барагдуулсан. Гүйцэтгэгч компани нь гэрээний дагуу орон сууцыг 2024 оны 3-р улиралд багтаан барьж дуусган, захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөөгүй бөгөөд тухайн барилга нь суурь цутгалтын ажлаас өөр хийгдсэн ажилгүй, цаашид баригдах эсэх нь тодорхойгүй байна. Захиалагчийн зүгээс орон сууцыг хүлээлгэн өгөх хугацаа хүртэл хүлээцтэй хандаж, үр дүн гарахыг хүлээж байсан боловч ямар ч үр дүн гарахгүй болох нь тодорхой болсон тул төлбөрөө буцаан авах талаар гүйцэтгэгч компанийн хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал Л.д хэлэхэд хохирлыг бүрэн барагдуулна, төлбөрийг нь буцааж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.
Гүйцэтгэгч ХХК нь 1 хувьцаа эзэмшигчтэй бөгөөд компанийн бусдад учруулсан хохирлыг хувьцаа эзэмшигч өөрийн оруулсан хөрөнгийн хэмжээгээр хариуцах үүрэгтэй тул хувьцаа эзэмшигч буюу гүйцэтгэх захирал Л.ыг хамтран хариуцагчаар татсан болно. Мөн тэрээр төлбөрийг төлөхөө илэрхийлж байсан байдаг. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 23/1- 34 дугаартай Орон сууц захиалгын гэрээнээс татгалзаж, орон сууцны төлбөрт шилжүүлсэн 67,480,000 төгрөгийг хариуцагч ХХК болон Л. нараас гаргуулж, нэхэмжлэгч Ч.*******д олгож өгнө үү. гэжээ.
2.Талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ-нд
Хариуцагч ХХК, Л. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 67,480,000 төгрөгийн 13,496,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч ХХК, Л. нарт холбогдуулан, гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт төлсөн 67,480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ХХК, Л. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 67,480,000 төгрөгийн 13,496,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар зохигчид хоорондоо эвлэрэн хэлэлцсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигч талуудын эвлэрэл нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 74.6., 75. дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ч.*******гийн нэхэмжлэлтэй, ХХК, Л. нарт холбогдох, гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлбөрт төлсөн 67,480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч ХХК, Л. нар нь нэхэмжлэлийн шаардлагын 67,480,000 төгрөгийн 13,496,000 төгрөгийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр, 13,496,000 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495,350 төгрөгийн 247,675 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн данснаас 247,675 төгрөгийг, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 247,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ч.*******д олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нь сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-т зааснаар зохигч нь захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах болон тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.БАЯРМАА