| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00719/И |
| Дугаар | 303/ШШ2025/00666 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00666
|
|
| Баянхонгор аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:
Миний бие 1966 онд төрсөн. 59 настай өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1985 оны 4 дүгээр сараас 14-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгон, Дөвөнтийн цэцэрлэг, Баянхонгор аймгийн Жинст сумын цэцэрлэгүүдэд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 768 дугаартай болон 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 864 дугаартай лавлагаанууд, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаал, Баянхонгор аймгийн АБХ-ийн харьяа 4 дүгээр цэцэрлэгийн эрлэгчийн 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр тушаал, Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тушаал, Баянхонгор аймгийн Баацагаан сумын 8-н жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 24 дүгээр тушаал, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг өгсөн байна.
Шүүхээс гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Хүсэлт гаргагч *******ын 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дууустал Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дууустал Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь түүний ажилласан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн төрийн архивын хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 768 дугаартай болон 2025 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 864 дугаартай лавлагаанууд, багш томилох, шилжүүлж томилж ажилуулах тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 40 дүгээр тушаал, хүмүүжүүлэгч багш түр ажилд авах тухай Баянхонгор аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаар тушаал, ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн АБХ-ийн харьяа 4 дүгээр цэцэрлэгийн эрлэгчийн 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 9 дүгээр тушаал, үйлчлэгч чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1993 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 20 дугаар тушаал, ажилд томилсон болон ажлаас чөлөөлсөн байдлуудыг бичиж тэмдэглэсэн хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч *******ын 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч *******ын 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дууустал Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6 .Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***** овогт *******ын 1986 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дууустал Баянхонгор аймгийн Шаргалжуутын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Жинст сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар, 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Дөвөнтийн хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА