| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00677/И |
| Дугаар | 303/ШШ2025/00667 |
| Огноо | 2025-09-25 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00667
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Бөмбөгөр сум, 1 дүгээр багт оршин суух, ***** регистрийн дугаартай, ******овогт *******,
Хүсэлтийн шаардлага: *******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Е.Туяадэлгэр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь *******той хамтын амьдралтай байснаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр *******той танилцаж, 2000 оны 9 дүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдрах хугацаанд 2000 он хүү *******, 2002 охин*******, 2008 онд охин *******, 2012 онд охин ******* нарыг төрүүлсэн ба *******той 25-н жил хамтран амьдарсан. Нөхөр ******* 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр элэгний хорт хавдартай гэж оношлогдон түүнээс хойш 6-н сарын дараа нас барсан. Бид 2012 онд бага охин *******ыг төрөхөд гэрлэлтээ батлуулах гэсэн боловч загийн газраас 500,000 төгрөг өгсөнтэй холбоотойгоор өөр хүнтэй гэрлэлтээ батлуулсан байсныг мэдсэн. Тэр хүнийг бид олоогүй тул гэрлэлтээ батлуулж чадаагүй. Иймд бага охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох шаардлагатай байгаа тул *******той 2000 оноос 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү. гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, №640108070286 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаар албан бичиг, зөвлөмжийн хуудас, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр *******, нарын гэрчийн мэдүүлэг, гэрэл зурагт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.
2.Хүсэлт гаргагч *******ийн 2000 оноос 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд *******той хамтын амьдралтай байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.
4.Хүсэлт гаргагч ******* нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.
5.Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
6.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь *******той 2000 онд гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд 2000 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүү *******, 2002 оны 0 дүгээр сарын 21-ний өдөр охин*******, 2005 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү М.Алтангэрэл, 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдөр охин *******, 2012 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр охин ******* нар төрж аав *******гоор овоглосон, өрхийн ам бүлийн бүртгэлд нэг ам бүлээр бүртгүүлэн, үр хүүхдүүдээ өсгөн хамтран амьдарч байсан болох нь Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын 1 дүгээр багийн засаг даргын 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 18 дугаартай албан бичиг, хүүхдүүдийн иргэний үнэмлэхийн болон төрсний гэрчилгээний хуулбарууд, гэрч *******, нарын мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.
7.Хүсэлт гаргагч *******, ******* нарыг үр хүүхэд төрүүлэн өсгөн хамтран амьдарч байсан талаар гэрч *******, нар мэдүүлдэг болно.
8.Иймд хүсэлт гаргагч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, *******той 2000 оноос 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ******тайж овогт *****ын *******, ****** овогт*******той 2000 оноос 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА