Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2025/ДШМ/02

 

.................. нарт

холбогдох эрүүгийн хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхтөр

          Прокурор                                                                                 Б.С..........

          Шүүгдэгч                                                                                  Б.Б.........

                                                                                                            Б.М............

          Шүүгдэгч нарын өмгөөлөгч                                                Ж.Д.........

                                                                                                            Б.Б............

                                                                                                            Б.А...........

                                                                                                            Б.Э..........

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.С.......... эсэргүүцлээр, шүүгдэгч Б.М..........., түүний өмгөөлөгч Б.А......... нарын гомдлоор, шүүгдэгч Б.Б........., Б.М........., тэдгээрийн өмгөөлөгч Б.Э.........., Б.Б.......... нарын давж заалдах гомдлоор Б.Б........., Б.М.......... нарт холбогдох 2223000000225 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Б............  нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цалинг тооцож олгохдоо тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.Э..........ыг 2021 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцон 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр нь 115.000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг, мөн бүлгийн багш Б.О.......гийн цалинг мөн дээрх цаг хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцож цалин дээр 115,000 төгрөгөөр илүү тооцож уг 115,000 төгрөгийг тус тус “Отгонтэнгэр хайрханы тахилга руу явах шатахууны бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр ............. ..............тоот дансаар шилжүүлэн авсан, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 9 дугаартай “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн тушаалын хавсралтын 5.2-д цэцэрлэгийн арга зүйчийн шалгуур үзүүлэлт, 5.3-д заасан цэцэрлэгийн багшийн шалгуур үзүүлэлт, 5.4-д заасан туслах багшийн шалгуур үзүүлэлтэд тус тус заасан “багш, ажилчдын ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан ажлын хэсгийн санал дүгнэлтийг үндэслэн холбогдох төсвийн захирагч шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг тооцон олгохдоо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл” олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч М.С........... олгосон үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгийн урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.Э..........н үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийг, “Отгонтэнгэр хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ........... ................ тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг тус цэцэрлэгийн нягтлан бодогч Б.М............ хамтран үйлдсэн,

Шүүгдэгч Б.М............. нь /............./ Завхан аймгийн Улиастай сумын ........................ ажиллаж байхдаа "тус цэцэрлэгийн эрхлэгч Б.Б.......... албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цалинг тооцож олгохдоо тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.Э......... 2021 оны 8 дугаар сарын 16-аас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцон 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр нь 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг, мөн бүлгийн багш Б.О........... цалинг мөн дээрх цаг хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцож 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, уг 115,000 төгрөгийг тус тус “Отгонтэнгэр Хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр өөрийн............ ............... тоот дансаар шилжүүлэн авсан, мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/35, А/10, 9 дугаартай “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, зарим албан тушаалтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлт”-ийн тушаалын хавсралтын 5.2-д цэцэрлэгийн арга зүйчийн шалгуур үзүүлэлт, 5.3-д заасан цэцэрлэгийн багшийн шалгуур үзүүлэлт, 5.4-д заасан туслах багшийн шалгуур үзүүлэлтэд тус тус заасан “багш, ажилчдын ур чадварыг үнэлж дүгнэх, нэмэгдлийн хэмжээг тогтоох, нэмэгдэл олгох асуудлыг тухайн байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэрээр байгуулсан аж ахайн байгууллагын дүгнэлтийг үндэслэн холбогдох төсвийн захирагч шийдвэрлэнэ” гэснийг зөрчиж тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг тооцон олгохдоо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч М.С............д олгосон үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгийн урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.Э................. үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийг, “Отгонтэнгэр Хайрханы тахилга руу явах шатахууны зардал бүрдүүлж байгаа” гэх нэрийдлээр 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ............. .................... тоот дансаар шилжүүлэн авч өөртөө давуу байдал бий болгох” гэмт хэргийг үйлдэхэд цалин урамшууллыг олгохдоо цагийн бүртгэлийг үндэслэлгүйгээр өөрчилж, цалинг нэмэгдүүлэн тооцож олгох, илүү бодож олгосон цалинг багш ажилчдаас буцаан авч эрхлэгчид олгуулах байдлаар дэмжлэг үзүүлсэн, мөн тус цэцэрлэгийн туслах багш Д.Э...........н цалинг бодож олгохдоо 400000 төгрөг илүү тооцон бодож Д.Э........... бэлнээр авч албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөртөө давуу байдал бий болгосон  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Завхан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б........... Б.М...........  нарт холбогдох хэргийг  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  журамлан  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч ..............., ............... нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  нийтийн албан тушаалтан албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   шүүгдэгч Б.Б.........., Б.М........... нарыг нийтийн албанд томилогдох эрхийг тус бүр 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, шүүгдэгч нарыг 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.........., Б.М.......... нарт оногдуулсан 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............., Б.М........... нар нь 5500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.500.000 /таван сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн хорих ялын 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б............., Б.М............ нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хасах нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Прокурор Б.С............. давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно." гэж заасан, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3.5-д "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэрэгсэхгүй болгох, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлийг тусгана." гэж тодорхойлсон. Улсын яллагч, хууль ёсны төлөөлөгч нар нь шүүгдэгч нараас нийт 516.846 төгрөгийг хохиролд гаргуулахаар нэхэмжилсэн боловч хэргийн материалд болон бусад баримтаар хохирлыг тооцохдоо тооцооны шинжтэй алдаа гаргасан байна. Гэвч хохирлын хэмжээ нь шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлөхгүй тул нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ." гэж дурдсан боловч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгч нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай." гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугааp зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д заасан "Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана." гэснийг зөрчсөн байна. Хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, гарч, шүүгдэгч нарын дансны хуулга, цалин олгох хүснэгт болон бусад баримтуудаар Завхан аймгийн Улиастай сумын ................ Б.Б............, тус цэцэрлэгийн ............. Б.М.............. нар нь тус цэцэрлэгийн багш ажилчдын 2021 оны 08 дугаар сарын цалинг тооцож олгохдоо тус цэцэрлэгийн бүлгийн багш Г.Э........... 2021 оны 8 дугаар сарын 16-аас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцон 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр нь 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, мөн бүлгийн багш Б.О.......... цалинг мөн дээрх цаг хугацаагаар 12 өдөр ажилласнаар тооцож олгох ёстой байсныг 5 өдөр илүү тооцож 17 өдөр ажилласан мэтээр үндсэн цалин дээр 115,000 төгрөгийг илүү тооцон олгож, ........... банкны .............. тоот дансаар шилжүүлэн авсан, мөн тус цэцэрлэгийн багш, ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг тооцон олгохдоо 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн Б/21 дугаартай "Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаалаар тус цэцэрлэгийн арга зүйч М. С............д олгосон үндсэн цалингийн 25 хувь буюу 188,902 төгрөгийн урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.Э............. үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийг олгож, 2021 оны 08 сарын 16-ны өдөр ........... банкны ............. тоот дансаар шилжүүлэн авсан буюу шүүгдэгч Б.Б.........., Б.М............. нарын үйлдлийн улмаас нийт 516.846 төгрөгийн хохирол учирсан, мөн .............. Б.М............ нь тус цэцэрлэгийн туслах багш Д.Э............ цалинг бодож олгохдоо 400.000 төгрөгийг илүү тооцон бодож, Д.Э............ бэлнээр 400.000 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Э.........., Г.Э.......... нарын мэдүүлэг, гэрч Д.Э............, яллагдагч 5. ............. нарыг нүүрэлдүүлэн авсан мэдүүлэг, дансны хуулга болон бусад баримтуудаар тогтоогддог. Энэ хэрэгт нийт 916.846 төгрөгийн хохирол учирсан болох нь тодорхой байтал анхан шатны шүүхээс хохирлыг тооцохдоо тооцооны шинжтэй алдаа гаргасан гэж дүгнэж, төрд учирсан хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах эсэх асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан "дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн... 38.6 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул төрд учирсан хохирол 916.846 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар тусгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүгдэгч Б.М..........., түүний өмгөөлөгч Б.А.......... нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Б.М......... нь хуульд заасан тусгай субьект биш тухайд: Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1.1-т /Энэ зүйлийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ 1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах" гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг, 3.1.4. "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг гэж тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг тухайлан заасан. Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд 4.1. Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна: 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан; 4.1.2. төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч; Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд Хэвлэх 4.1. Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.. МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дугаар 294 Улаанбаатар хот ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам/ 2.1.3. Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан Бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх; 2.1.4.Засгийн газрын тусгай сангууд болон төвлөрүүлэн захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 5-аас доошгүй жил, үүнээс шууд захирагчийн ахлах нягтлан бодогч, эсвэл төвлөрүүлэн захирагчийн нягтлан бодогчийн ажлыг 3-аас доошгүй жил гүйцэтгэсэн, туршлагатай байх; 2.1.5. Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх. Гурав. Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг томилох ба чөлөөлөх 3.1. Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчийг Төсвийн тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн албан тушаалд томилж, чөлөөлөх асуудлыг эрх бүхий албан тушаалтан дараах байдлаар шийдвэрлэнэ: 3.1.10. Аймаг, нийслэл, сумын төсөвт харьяалагдах байгууллагын ахлах нягтлан бодогчийг байгууллагын дарга аймаг, нийслэлийн санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн, эндээс дүгнэхэд Цэцэрлэгийн ............. Б.М............ нь төсвийн ерөнхий болон ахлах нягтлан бодогчид орохгүй бөгөөд шүүгдэгч Б.М.......... нь 2021 оны 02 сард цэцэрлэгийн нягтлан бодогчоор томилогдоод 5 сар болж байсан байна. Б.М............. Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөх хуулийн шаардлага байхгүй ахлах болон ерөнхий нягтлан бодогчид хамаарахгүй тул Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд орохгүй албан тушаалтан байна. Мөн М............ын албан үүргийн бүрэн эрх нь төсөв захиран зарцуулах эрхгүй бөгөөд өөртөө болон бусдад давуу байдал олгодог шийдвэр гаргадаг эрх бүхий албан тушаалтан биш юм. Б.М...........ыг Б.Б............ ур чадвар олгох тухай тушаалаар олгосон нэмэгдлийн мөнгийг өөрийн дансанд авсан үйлдэлд хамтран оролцох боломжгүй юм. Б.М...........: 1-т Цалин болон ур чадварын нэмэгдлийн шийдвэр гаргаж олгодог бүрэн эрх байх ёстой. 2-т шийдвэр гаргачихаад өөртөө давуу байдал олгосон байх ёстой. 3-т нийтийн албаны эсрэг байх ёстой. Өөрийн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой байх ёстой. 4-т Албан тушаалын гэмт хэргийн дээрх үндсэн шинжийг агуулсан байж сая гэм буруутайд тооцохоор хуульчилсан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд болон Нийтийн болон хувийн ашиг сонирхлын тухай хуулиудын 4 дүгээр зүйлүүдэд тухайлан заасан албан тушаалтан байх шаардлагыг хангаагүй мөн өөртөө давуу байдал үүсгээгүй байх тул Б.М.............. цагаатгаж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б........... Б.М............л нар болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Э..........., Б.Б........... нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шийтгэх тогтоолд шүүгдэгч нар нь дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хууль, хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, бүрэн эрх албан тушаалын байдлаа хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж багш ажилчдын цалин хөлс, ур чадварын урамшууллыг илүү тооцон олгож түүнийгээ Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолд зарцуулахаар өөрийн дансаар болон бэлнээр авсан нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй" гэжээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б.........., Б.М............ нар нь "албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн урвуулан ашиглах гэдэгт албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно. Мөн давуу байдал гэдгийг Авлигын эсрэг хуулийн 3.1.4-т зааснаар ойлгох бөгөөд тус хуулийн зохицуулалтад албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд Б.Б......, Б.М............л нар нь нэр бүхий хүмүүсийн шилжүүлсэн гэх мөнгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хүрээнд тахих арга хэмжээнд буюу Завхан аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Боловсролын газраас ирүүлсэн чиг үүрэг, чиглэлийн хүрээнд гэр аваачиж барих, зочид хүлээн авах, үйлчлэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж холбогдох зардлыг гаргасан байдаг нь хэнд давуу байдал бий болж байгаа болон хэнд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болсон нөхцөл байдалд төрийн үйл ажиллагаанд зарцуулагдсан байна. Ийм байдалд өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгож, эдийн болон эдийн бус ашигтай байдал үүссэн гэж дүгнэх нь өрөөсгөл ойлголт гэж үзэж байна. Түүнчлэн Б.М..........г цэцэрлэгийн туслах багш Д.Э.......... цалинг бодож олгохдоо 400000 төгрөг илүү тооцон бэлнээр гаргуулан авсан хэргийн үйл баримтад шүүхээс үнэлэлт дүгнэлт өгч шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд улсын яллагчийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагч Б.М.......... дээрх үйлдлийг тогтоож шүүхэд шилжүүлээгүй байхад шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчим зөрчигдсөн гэж үзэж байгаа болно. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалт нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09-р сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Б............. давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 8 дугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар Отгонтэнгэрийн тахилга болсон. 2021 оны 1 дүгээр сараас эхлээд манай байгууллага өдрийн 8 цагаар ажиллаагүй, цахимаар ажиллаж байсан. 4 жижүүр ээлжээр гарч байсан. 8 дугаар сард Отгонтэнгэрийн тахилга болохтой холбогдуулан 3 хүнийг дуудсан. ........... гээд одоо талийгаач болсон, энэ хүн тахилгад явсан. ............. гээд багшийг дуудсан. Тэгээд тахилгад явахад гэр барих шаардлага гарсны дагуу гал тогооны нэг гэр өөрсдөө байрлах нэг гэр, нийт 4 гэр барих шаардлагатай болсон. Гэрт бүрдүүлэх зүйл нь дотуур, гадуур цагаан бүрээс шинэ, хулдаас, тавгийн идээтэй байх ёстой гэсэн шаардлагыг хангах ёстой гэж хэлсэн. Тэр үед манай байгууллагаас мөнгө төгрөг гаргах боломж байгаагүй учраас нягтлан бодогч .......... би ..........., ............... бид хэд ярьж байгаад бүх байгууллагууд Отгонтэнгэрийн тахилгад явах учраас зээлээр гадуур дотуур цагаан бүрээс өгөхгүй гэж худалдааны газрууд хариулт өгөөд байсан. Тухайн үед ............ын  ээжийн тэтгэврийн мөнгө орсон байсан учраас би мөнгийг аваад өгий гээд,  тэгэхгүй бол энэ худалдаачид зээлээр эдгээр зүйлийг өгөхгүй байна гээд “..............” гэдэг дэлгүүрийн хүнээс 2 цагаан бүрээс, дээрээс нь хулдаас нэмж авсан. Мөн тавгийн идээ, ааруул, ногоо хүнс бэлд гэсэн учраас тухайн үед бид хэд ярьж байгаад тахилгад явж байгаа улсууд дандаа аж ахуйн ажилчид байсан учир мөн маш их зардал гардаг учир, 10 хонох учраас ур чадварын нэмэгдэл өгий гэсэн байдлаар тухайн мөнгийг олгосон юм. Бүх байгууллагууд зээл өгөхгүй гэсэн учир цагаан бүрээс, тавгийн ааруул зэрэг зүйлс асуудал гарсан. Энэ 3 хүнд ур чадварын нэмэгдэл өгсөн асуудалд буруутгагдаад байгаа. ............, ......... хоёр 16-наас ажилдаа орсон мэдүүлэг өгсөн хэдий ч ............ нь тухайн үед хөнжил, гудас, 4 ор хүртэл авчирсан энэ зүйлүүд хоорондоо солигдчихвий яг бүртгэж аваад сүүлд нь олдохгүй гээд хэлж байсан. Тухайн үед гэрийн дээвэр, туурга өрхийг нь  хүртэл оёх шаардлага гарсан учир энэ хүмүүст ажилдаа орооч гээд хэлсэн. ............. яг явна гэж байсан чинь өөр шашин шүтлэгтэй учраас би тэр газар луу явж чадахгүй гэдгээ хэлсэн. ...........ийн тухайд бол 2 нялх хүүхэдтэй хүүхэд харах хүн байхгүй явахгүй гэдгээ хэлсэн. Тухайн үед багш нараас ганцхан талийгаач ..............д багш, аж ахуйн ажилчидтай явсан. Туслах багш нараас ............... явсан. Тухайн үед нөхцөл байдал хэцүү байсан учир 16-ний өдөр Отгонтэнгэр уулыг тахихаар явсан. 26-ны өдөр ирээд шууд эмнэлэгт хэвтсэн. Энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч. Би төр түмний төлөөх явсныг бусдад давуу байдал олгосон гэж яллаж байгааг ойлгохгүй байна гэв.

Шүүгдэгч Б.М.......... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Улиастай .............. ажилд орсон. Отгонтэнгэр уулыг тахих тахилгын үйл ажиллагаа 2021 оны 8 дугаар сард болсон. 2022 оны 8 дугаар сард манай багш нар хот руу сургалтад яваад, эргэх замдаа осолд ороод 1 багш минь нас бараад бусад багш нар маань нэлээн хүнд гэмтэл аваад тэрнийг далимдуулж манай хэсэг ажилчид нэлээд хэдэн газар өргөдөл, гомдол гаргасан. Манай ........... ............гэдэг хүнийг ажлаас чөлөөлүүлэх тал дээр хэдэн хүмүүс, зарим ажилчдын гэрээр нь ороод гарын үсэг зуруулаад нэлээд хэдэн газраар шалгуулсан. Хамгийн сүүлд дотоод аудитын газраар шалгуулсан. Ямар ч зөрчилгүй гарсан. Нэг өдөр над дээр Авлигатай тэмцэх газрын комиссар ....... гэдэг хүн өрөөнд орж ирээд чамаас мэдүүлэг авна гэсэн. 7, 8 хоног шалгагдаад тухайн шалгагдсан зүйл нь нотлогдохгүй гэм хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хаагдсан. Гэтэл .......... багш Отгонтэнгэрийн тахилгатай холбоотой ийм асуудал сөхөж гаргаж ирсэн байдаг. .........., .......... нар ажиллаж байсан. 14-ний өдөр бүх юмаа бүрдүүлж өгчихөөд дараа нь 16-ны өдөр ажилдаа орсон гэж худлаа мэдүүлсэн. Энэ 2 хүний мэдүүлгээр 16-ны өдөр ажилдаа орсон гэдэг асуудал яригдсан. Тухайн үед ажиллаж байсан зураг хөрөг хүртэл байгаа. Хавтаст хэрэг дотор хүртэл байгаа. Миний тухайд би Шилүүстэй сумын хүн манай ахынх Өвөр гол гэдэг газар байсан. Миний тухайд өөрөөсөө хонь гаргаж өгсөн. Тэр хонины мөнгө төгрөг бол байгууллагаас гарсан зүйл байхгүй. Өөрийн хэдэн цөөхөн бог малаас аваад явсан. 26-ны өдөр би хамгийн сүүлд хамаг юм аа тахилгаас аваад буцаж ирсэн. Би хэдэн жижүүртэйгээ, 1 туслах багштай хамгийн сүүлд ирсэн. 8 дугаар сарын 27-ны өдөр ковид тусаж эмнэлэгт хэвтээд 9 дүгээр сарын 25-ны өдөр эмнэлээс гарсан. Би 28 хоног эмнэлэгт хэвтсэн. Сүүлдээ ковид минь бүрэн эдгэрэхгүй өөрийгөө тусгаарлаж Дэнжид тусдаа гэр барьж тусгаарлаж 7 хоночихоод  гэртээ очсон. Ингэж ажилласныхаа төлөө гэмт хэрэгтэн болоод зогсож байгаа нь үнэхээр харамсалтай байна. а гэдэг хүн надад 400.00 мянган төгрөг өгсөн гээд байдаг. Тэр хүн өөрөө АТМ-ээс мөнгө авсан зарлага нь байдаг. Тэр хүн өөрөө хувьдаа авч хэрэглэчихээд, туслах багшийн цалин хэдэн төгрөг байгаа билээ, цалингаас надад 400.000 мянган төгрөг өгвөл өөрөө яаж амьдрах уу, 2023 оны 3 сард манайх цэргийн баяр, мартын 8-ныг тэмдэглээд орой үдэшлэг хийсэн. ............. орой нь халамцуу над дээр ирснээ би чамайг харахаар дотор гэмшээд байх юм, энэ хүүхдүүдэд нь юу хийчих вэ? гэж боддог. Өсөхөө эгч л хэлсэн бүх юм хаагдлаа гэж хэлсэн, хамаагүй юм зохиогоод ч хэл гэсэн дансныхаа хуулгыг харсан чинь гүйлгээ гарсан байсан. Надтай нийлэх хүн олдоогүй учир, туслах багш ......... та тэгээд хэлчих ээ 400.000 мянган төгрөг авсан гээд, нэгэнт л галт тэрэг хөдөлсөн юм чинь гэсэн энэ байдлаа яриад уйлаад уучлалт гуйсан. Чи бид адилхан залуу хүмүүс гээд өнгөрсөн. Тэрнээс хойш ер нь надтай таарах болгондоо гэмшсэн байдалтай харагддаг. Энэ байдлаас хараад байхаар яг Отгонтэнгэрийн тахилга болоход бол бид нар бүгдээрээ очоод ажилласан. Цэцэрлэг сургуулиуд түрүүлээд яв гэсэн яваад очихоор хүнгүй баахан гэрүүд байсан. Тэр гэрүүдэд өглөөнөөс орой болтол  ажилласан. Ингэж явсныхаа төлөө гэмт хэрэгтэн болоод байгаа нь маш харамсалтай байна. Дээрх байдлыг харгалзан үзээд бид хоёрт холбогдсон хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв. 

Шүүгдэгч Б.М..........., Б.Б............ нарын өмгөөлөгч Ж.Д............. давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ хэргийн холбогдогч нь цэцэрлэгийн эрхлэгч Б.Б............, нягтлан бодогч Б.М.......... гэсэн 2 хүн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлига албан тушаалын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал олгосон гэж үзэж анхан шатны шүүхээс шийдвэр гаргаж ялласан байна. Энэ нь ямар ч үндэслэлгүй байна. Тухайлбал арга зүйч .........., туслах багш ............ нарт ур чадварын нэмэгдэл олгосон эндээс 140.000 төгрөг, 146.000 төгрөг авч албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал олгосон байна гэж үзээд байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй юм. Уг тогтоол гарсантай холбоотой дээд шатны албан байгууллагаас  ямар ч зөвлөмж ирээгүй байна.  Тухайн үед  8 сард ур чадварын нэмэгдэл олгосон байна. Нийтээр дагаж мөрдөх шийдвэр гарсан нь энэ журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Одоо яригдаад байгаа аймгийн боловсролын газраас 1 хүнд урамшуулал олгоно гэсэн асуудал өдийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Ур чадварын нэмэгдэл өгөх шалтгаан байгаа. Отгонтэнгэр уулыг тахих тахилгатай холбогдуулан дээрээс тушаал ирсэн тушаалаар гэр барих даалгавар өгсөн. Наадмын үе байсан болохоор мөнгө төгрөгөө хүмүүс зарцуулсан байсан болохоор тухайн хүмүүст урамшуулал олгосон. Урамшууллыг буруу олгосон гэж үзэж байна. Энэ олгосон хүмүүсийн дундаас ............. гэдэг хүнээс 140.000 төгрөг авсан энэ нь тухайн үед Отгонтэнгэр хайрханы тахилгын зардалд зарцуулагдсан. ............. гэдэг хүн  би эрхлэгчээс өмнө гутал авсан байсан тэрний мөнгийг өгсөн гэдэг. Тухайн асуудалд 4 гэрчийн  мэдүүлгийг авсан байсан. Анх хэрэг яаж үүссэн бэ гэхээр энэ 2 шүүгдэгчийн  талаар Авлигатай тэмцэх газарт энэ  2 хүнийг өгсөн эхнийх буцаагдсан ямар ч нотлох баримт байхгүй. Дараа нь дахиад ийм асуудлаар Авлигатай тэмцэх газарт өгсөн. Тухайн асуудал нь Отгонтэнгэр улсын тусгай хамгаалалттай газартай холбогдуулан шалгасан. Анхан шатны шүүх дүгнэлт хийхдээ тогтоолдоо эдгээр албан тушаалтнууд нь эрхэлж байсан албан тушаалд нь хуульд зааснаар нийтийн албан тушаалтан юм гэж дүгнэсэн байна. Б.*******ын тухайд шууд захирах албан тушаалтан биш учир нийтийн албан тушаалтан гэж үзэхгүй. Б.М........... тухайд бол Б.Б............. үйлдэлд дэмжлэг үзүүлсэн гэж үзсэн. Б.М........... хамжигч гэж үзсэн нь буруу. Хамжигч гэдгийг оролцсон гэдэг дээр Эрүүгийн хуулинд тодорхой заасан. Хамжигч гэдэг нь Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлд урьдчилан амлаж бусдад санаатай гэмт хэрэг үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн хүнийг хамжигч гэнэ гэж заасан байгаа. Б.М.............г урьдчилж яаж амласан юм бэ?. Жишээ нь: Б.Б............. энэ шийдвэрийг ингээд гаргачих хоёулаа энэ мөнгийг ингээд авъя гээд урьдчилж амлаагүй. Тэгэхээр энэ үйлдлийг нь дэмжиж хамжигчаар оролцсон гэж үзсэн. Хамтран болон бүлэглэж үйлдсэн гэсэн дүгнэлт хийсэн. Бүлэглэсэн байх юм уу? хамжсан нь байх юм уу? гэсэн асуудлууд байна. Урьдчилан амласан гэсэн тусгай заалт байдаг. Урьдчилж юу амласан гэдэг асуудал огт тогтоогдоогүй байна. Мөн Б.М.......... энэ 2 төрлийн үйлдэлд гэм буруутай шүүхийн шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Бас цэцэрлэгийн туслах багш ........ цалинг илүү бодож 400.000 төгрөгийг өөртөө авч ашигласан гэж үзэж шүүхийн тогтоолд дүгнэсэн байна. ......... мэдүүлгээр  нотлогдож байна гээд дүгнэсэнтэй санал нийлэхгүй байна. Зохих журмын дагуу энэ хүнд цалинг нь бодож олгосон 400.000 төгрөг аваагүй гэдэг. 16-ны өдөр а гэдэг хүн АТМ-с 400.000 төгрөг авсан гэдэг нь үнэн байсан. Тэр авсан мөнгийг энэ хүнд өгсөн эсвэл өөрөө зарцуулсан уу? гэдэг нь нотлогдохгүй байна. Ийм эргэлзээтэй нотлох баримт дээр тулгуурлаад анхан шатны шүүхээс энэ хүнийг авсан байна гээд шийдвэрлэсэн байна. Энэ 400.000 төгрөгний асуудлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн нэг үндэслэл болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан үндэслэл нь ямар ч үндэслэлд тооцохооргүй байна. Албан тушаалын байдлаа хэтрүүлсэн гэдэг нь бүрэн нотлогдоогүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Энэ 2 хүн ямар ч гэм буруутай үйлдэл хийгээгүй. Энэ хоёрыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан үндэслэлээр анхан шатны шүүх буруу шийдвэрлэсэн. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 680.000 төгрөг байсан. Тэгэхээр 400.000 төгрөгийн асуудал яригдаад байна. Мөн энэ 2 хүн анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Өмнө ямар ч захиргааны асуудал гаргаж байгаагүй. Удирдлага зохион байгуулалтын асуудалтай зүйлүүд их байдаг. Эрүүгийн хуульд заасан заалтууд хэрэглэгдэх гэж орж ирдэг учир хуулийг цогцоор хэрэглэх нь зүйтэй гэж бодож байна. Хувийн байдлын тухайд бол үнэхээр харгалзан үзэх зүйл бий. Түрүүн цухасхан дурдсан энэ асуудал юунаас болоод үүссэн гэхээр тахилгатай холбоотой, дээрээс өгсөн шийдвэрийг хэрэгжүүлэх гэж явж байгаад ажилчдаа эрт дуудаж оруулаад тахилга руу явуулах шаардлага гарсан. Дээрээс өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж явж байгаад ийм асуудалд орсон. Аймгийн захиргаанаас гарсан тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх гэж дурдсан үндэслэл нь юу гэхээр эдгээр хүмүүс өөрсдөө шууд санаачилж энэ асуудлыг хийгээгүй. Энэ нөхцөл байдлын улмаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж тохиолдлын шинжтэй асуудалд холбогдсон гэж үзэж болно. Дараа нь Б.Б........... цэцэрлэгчийн эрхлэгчээр Засаг даргын захирамжаар томилогддог. Үр дүнгийн гэрээгээр Засаг даргадаа дүгнүүлдэг албан тушаалтан. Энэ цэцэрлэгийг аймгийн Засаг дарга нь хариуцаад яваад байгаа энэ тал дээр би бас эргэлзээ төрж байна. Сүүлд сум руу нь эрхийг нь шилжүүлсэн гэсэн. Дараа нь сумаас аваад Боловсролын газар шийддэг болсон байна. Удирдлага зохион байгуулалтын шинжтэй ийм асуудлууд байдаг юм байна. Ийм нөхцөл байдлуудыг харгалзаад Эрүүгийн хуулийн тодорхой заалтыг хэрэглээд тогтоолыг хүчингүй болгоод хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эрүүгийн хууль бол тунхаглалын шинжтэй заалт биш, Завхан аймгийн шүүхийн тухайд хэрэглэгдэж байсныг бол би мэдэхгүй байна. Улсын хэмжээнд бол хэрэглэдэг. Эрүүгийн хуульд заасан энэ зарчмуудыг хэрэглэх гэж оруулдаг. Тэгэхээр дээр дурдсан үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох гэж үзэхийн бол энэ гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна гэсэн дүгнэлт хийж давж заалдах шатны шүүхээс энэ хуулийн заалтыг хэрэглэж тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.А........... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс Авлигын тухай хуулийн 4.1.1, 3.3.1-т заасан хуулиар хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь ганцхан эрх бүхий албан тушаалтан гэдэгт захирал , эрхлэгч нар орохгүй, нягтлан бодогч орно, энийг хуулиар зохицуулсан байна. Нийтийн алба нь өөрөө ганцхан эрх бүхий албан тушаалтан буюу захирах, захирагдахаар орохгүй. Прокурорын хэлж байгаа шиг нягтлан бодогч нар бол орно. Энэ нь хуулиар зохицуулагдсан байгаа. Гэсэн хэдий ч цэцэрлэгийн нягтлан бодогч бол нийтийн албан тушаалтан биш байна. Энэ яагаад болохгүй байгаа гэхээр Монгол Улсын сайдын 2012 оны журам байгаа. Анхан шатны шүүх хэргийг зүйлчлэхдээ хооронд нь ялгаж салгаагүй гэж үзэж байна. Б.М.......... тухайд нийтийн албан тушаалтан биш байна. Аймгийн Засаг даргаас бүр чиглэл өгсөн байна. Гэрийг заавал тахилгад барих, доторх бүх зүйл эд хогшлыг зохицуул гэсэн. Ийм гарцаагүй байдлуудын улмаас энэ асуудал үүссэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулиар ял шийтгэл оногдуулах нь субьектын хувьд шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нийтийн чиг үүргийг бусдад давуу байдал олгосон гэж үзэж байна. Хувийн ашиг сонирхлоо хэтрүүлсэн гээд үзсэн нь тодорхойгүй байна. Прокурорын дүгнэлт дээр хэлэхэд тухайн үед Ерөнхийлөгчийн зарлиг гарсан, аймгийн Засаг даргын тушаал гарсан байсан, ямар ч төсөвгүй байсан. Тахилгад явуулах нэрийдлээр энэ асуудлыг гаргасан гэж үзээд байгаа нь ямар ч үндэслэлгүй юм. Энэ илүү яригдаад байгаа мөнгийг бол тухайн тахилгад зохицуулсан болохоос биш өөртөө завшсан асуудал байхгүй. Ийм гарцаагүй байдлын улмаас, ур чадвартай холбоотой, хэдэн багш ажилчдадаа ур чадвар олгосон нь буруутан болоод байна. Маш харамсалтай байна. Энэ гэрчүүдийн яриад байгаа зүйлтэй бол санал нийлэхгүй байна. Энэ зүйлүүдийг авлига, албан тушаалын хэрэг гэж оруулж ирж байгаа прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Гэм буруугийн тухайд ямар ч үндэслэлгүй гэв.

Шүүгдэгч Б.М........, Б.Б............ нарын өмгөөлөгч Б.Э............ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ............., ............. нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан ...эдгээр хүмүүс нь хувийн ашиг сонирхолтой, эд хөрөнгөтэй холбоотой асуудал гэж үзэж байна. Дансаар ирсэн мөнгө нь хэрхэн зарцуулсан нягтлан тодорхойлсон байна гэдгийг тайлбарласан байна. Дараагийн гол анхаарах асуудал нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан урвуулан ашигласан, давуу байдал бий болгох нь Авлигын эсрэг хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ойлгохоор байгаа. Эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгохыг ойлгоно. Гэтэл дансаар мөнгө шилжүүлэн авсан, илүү бодсон гэдэг асуудал яригдаад байгаа боловч эдийн засгийн хувьд ашигтай байдал хаана үүсээд байгаа юм бэ?. Өөрөөр хэлбэл энэ дансаар авсан 400000-500000 төгрөгийг хэрхэн зарцуулсан талаар нягтлан  бодогч нь тодорхой тайлбарлаж байгаа. Гэрч нарын тухайд бол эргэлзээтэй асуудал гарч ирээд байгаа. Өөрөөр хэлбэл, энэ ур чадварын нэмэгдэл олгох тушаалыг боловсруулж байгаа хүн маань өөрөө мэдээгүй байсан бөгөөд аймгийн Засаг даргад энэ талаар хариу тайлбар гаргах ямар ч боломжгүй байсан. Энэ талаар ажлын хэсэг бүрдүүлээд бид 4 ярилцаж байгаад ур чадварын нэмэгдэл олгосон. Мөн ковидын үед тахилга дээр ажилласан. Нөгөө талаар гутлын үнэ шилжүүлсэн асуудлыг нь энэтэй холбож яриад гэрчүүд анхнаасаа өргөдөл өгөхдөө энэ асуудлыг ярьж байсан. Шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээрэй, бид прокурорын яллах дүгнэлтэд Б.М............ бэлнээр авсан 400.000 мянган төгрөгийн асуудлыг тогтоох хэсэгтээ бол дурдаагүй байдаг. Прокурорын дүгнэлтийн тодорхойлох хэсэгт бичигдсэн учраас шүүх үнэлээд явсан асуудлыг хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Яллах дүгнэлт бол тогтоох хэсгээр ямар гэмт хэрэгт буруутгаж байгаа юм бэ? гэдгээ тодорхойлох ёстой. Гэтэл энэ зүйл нь яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгтээ дурдагдсан байгаа нь хууль тогтоомжид нийцээгүй шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэж байгаа нь буруу байна гэж үзэж байна. Эдгээр үндэслэлүүд болон Б.Д........... өмгөөлөгчийн ярьсан зүйлүүдийг бол дэмжиж байна. Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Б.М........., Б.Б.......... нарын өмгөөлөгч Б.Б........... давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт бол мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заагаагүй бол дангаараа нотлох баримт болохгүй гэж ......., ............ нарыг буруутгаад байгаа мэдүүлгийг харахаар ........., .........., .........., .............. гэсэн хүмүүсийн мэдүүлгийг үнэлээд байгаа юм. Энэ хэрэг гарах болсон үндэслэл бол .......... тэргүүтэй ажилтан албан хаагч Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргасны дагуу үүссэн. .......... мэдүүлэхдээ, 8 сард ажилдаа ороод удаагүй байсан болохоор урамшуулал авах ёсгүй, би ямар ч урамшуулал ур чадварын нэмэгдэл хөөцөлдөөгүй гэж мэдүүлдэг. Гэтэл урамшууллыг ..........., ..........., нярав .........., арга зүйч ............ 4 хүн сууж  ярилцаж байгаад урамшуулал өгье гэдгийг шийдвэрлэсэн байдаг. Энэ талаар ..........., .............., ............. нар хавтаст хэрэгт өгсөн мэдүүлэг бий. Гэтэл ........... би ганцаараа мэдээгүй гэдэг. Энэ гомдол гаргасан хүн .............. буруутгахын тулд мэдүүлэг өгсөн. Б..........г буруутай гэсэн байдлаар өгсөн байна. Тэгэхээр шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15,16 дугаар зүйлд зааснаар нотлох баримтыг шалгаж үнэлэх нягт нямбай дүгнэж, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ёстой. Энэ ..........., .............. нар мэдүүлэхдээ, ...16-наас ажилдаа орсон гэж мэдүүлсэн байгаа. Бусад гэрчүүдийн тухайд 12 хоног, 5 хоногийн цалинг илүү бодсон байна гэж мэдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд орсон гэрчүүд хүртэл энэ хоёрыг эрт ажилдаа орсон бид нартай цуг ажилдаа орсон гэдэг. Отгонтэнгэр хайрхны тахилга руу явахад бэлтгэл ажлыг хийж байсан гэж хамт ажилдаг хүмүүс нь 16-наас буюу 8 дугаар сарын 9-өөс ажилд орсныг нотлоод байхад энэ хүмүүс өөрсдөө 16-аас өмнө ажилд орсон гэдэг байдлаар үгүйсгээд байгаа. Үгүйсгээд байгаа асуудал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын үнэлэх шалгуурт бол энэ 4 хүний мэдүүлэг бол тэнцэхгүй гэж үзэж байна.  Тийм учраас энэ хүмүүсийн мэдүүлгээр тогтоосон асуудал нь эргэлзээтэй гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч нарт ашигтайгаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна гэв.

Прокурор Б.С............ давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...Шүүгдэгч Б.Б.........., Б.М........... нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсон асуудал дээр бол маргахгүй. Гэм буруутайд гэж тооцсон асуудал нь үндэслэлтэй байна. Прокурорын зүгээс зөвшөөрөхгүй байгаа зүйл нь бол тухайн хэрэг дээр төрд учирсан хохирол тодорхой байсаар байтал анхан шатны шүүхээс хохирлын хэмжээг тооцооны шинжтэй алдаа гаргасан гэдэг үндэслэлээр шийдвэрлүүлэхгүйгээр орхигдуулсныг эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэн байгаа. Нэгдүгээрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д ...шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой гэж үзээд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн авах тухай эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэлийг тусгана гэж заасан байгаа. Тогтоох хэсэгт юу оруулж ирэх, тусгах вэ? гэдгийг тодорхой тусгасаар байтал, тодорхойлох хэсэгт тооцооны шинжтэй алдааг гаргасан гэж дүгнэсэн боловч, тогтоох хэсэг дээр иргэний журмаар нэхэмжлэх ийм байдлаар тогтоох хэсгийн 36.8.1 зүйлийн 1.7-д  хэсэгт заасан нь хохирлын талаар тусгаж өгөх шаардлагыг тусгаж өгөөгүй байна. Хоёрдугаарт Б.Б.........., Б.М............. нь ур чадварын нэмэгдэл олгосон, ажиллаагүй хугацааны цалинг олгосон, асуудлын улмаас Б.Б............ хувьд дансаар шилжүүлээд, тухайн гэрч нарын зүгээс илүү ажилсан цалин 115.000 мянган төгрөг шилжүүлсэн. Ур чадварын нэмэгдлийг бас 188,950 мянган төгрөг, 146.000 мянган төгрөг гэх мөнгөнүүд нь өөр гэрч нарын мэдүүлгээр, тухайн хэрэгт авагдсан дансны хуулга, цалин олгох тухай хүснэгт, цалингийн дэлгэрэнгүй баримтаар бол тогтоогдож байгаа. 25 хувийн ур чадварын нэмэгдэл дээр бол 146.000 мянган төгрөг, ............. 25 хувийн нэмэгдэл, ..........д ур чадварын нэмэгдэл 188.000 мянган төгрөг гэх мэтчилэн тодорхой байсаар байтал мөн илүү олгосон мөнгөнүүдийг Б.Б........... данс руу шилжүүлсэн нөхцөл байдал байдаг. Энэ мөнгөнүүд нь нийлээд 516.846 мянган төгрөг болж байна.  Б.М........... тухайд 400.000 мянган төгрөгийг .......... цалин дээрээс илүү бодож авсан, мөн тухайн мөнгийг бэлнээр аваад ,бэлнээр гаргуулж авсан нь тодорхой  байгаа. Ингээд энэ хохирлууд нийт 941.846 мянган төгрөгийн хохирол учирсан байна гэдэг нь тодорхой байсаар байтал тодорхой бус гэж дүгнэх бол хууль зүйн үндэслэлгүй юм. Ийм учраас шийтгэх тогтоолд тухайн хохирлуудыг одоо 2 шүүгдэгчээс хувь тэнцүүлсэн хэмжээгээр гаргуулж өгөөч гэсэн хүсэлттэй дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол болон  эсэргүүцэлд заагдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

2.  Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол нөхцөл байдлуудын талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэг бүрчлэн тодорхой заасан байна.

3. Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөтөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд  заасан зорилт болон Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд тодорхойлсон эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад чухал ач холбогдолтой юм.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолбол зохих талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтэд “яллаж байгаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг” тусгахаар мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3.2-т заасан байна.  Эдгээр заалт нь “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасантай салшгүй холбоотой.

5. Прокурорын яллах дүгнэлтэд  яллагдагч Б.Б........., Б.М............. нар нь бүлэглэн цэцэрлэгийн багш ажилчдын 2021 оны 8 дугаар сарын цалинг олгохдоо  бүлгийн багш Г............., Б.О............. нарт 2021 оны 8 дугаар сарын 16-наас 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд 12 өдөр ажилласнаар цалин тооцож, олгох ёстой байсныг тус бүр 5 өдрөөр илүү тооцон, үндсэн цалин дээр нь 115.000 төгрөгийг илүү тооцон олгож, Г.Э.......... Б.О............. нараас илүү тооцсон 5 өдрийн цалин 230.000 төгрөгийг буцаан авсан, яллагдагч Б.Б............ нь 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Б/21 дугаартай “Ур чадварын нэмэгдэл олгох тухай тушаал гаргаж, тус цэцэрлэгийн арга зүйч М.С........... үндсэн цалингийн 25 хувь буюу 188.902 төгрөгийн урамшуулал олгож, уг урамшууллаас 140.000 төгрөгийг, туслах багш Д.Э............ үндсэн цалингийн 25 хувь буюу 146.846 төгрөгийн урамшуулал олгож, урамшууллаас 146.846 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ............. банкны ............ тоот дансаар шилжүүлэн авсан нь яллагдагч нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгахаар заажээ.

Дээрх зүйлд заасан гэмт хэргийн шинж гэсэн ойлголтод “тухайн гэмт хэргийн обьектив шинжийг буюу гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, арга, орон зай, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, зэргийг, субьектив шинж буюу  гэм буруу гэмт хэрэг үйлдсэн сэдэлт зорилго зэргийг тус тус хамаарах бөгөөд яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт яллагдагчийн холбогдсон гэмт хэргийг нэг бүрчлэн тодорхойлон бичнэ. Яллах дүгнэлтийн тогтоох хэсгээс прокурор яллагдагчийн үйлдсэн хэргийг ямар хэмжээгээр шүүхэд шилжүүлж байгаа нь тодорхойлогдох учиртай.

7. Гэтэл прокурор яллагдагч Б.М......... нь тус цэцэрлэгийн туслах багш Д.Э.......... 400.000 төгрөгний илүү цалин тооцон бодож, Д.Э............ бэлнээр 400.000 төгрөгийг авсан гэх үйлдлийн улмаас хэнд, хичнээн төгрөгний  хохирол, хор уршиг учирсан, хор уршгийн шинж чанар, хир хэмжээг тогтоож, яллах дүгнэлтэд энэ талаарх мэдээллийг тодорхой, ойлгомжтой тусгаагүй байна.

8. Анхан шатны шүүх уг алдааг хуульд заасан үндэслэл журмын дагуу зөвтгүүлэхийн оронд яллах дүгнэлтэд тусгагдаагүй шүүгдэгч Б.М.......... дээрх үйл баримтыг шинээр тогтоож, нэмж ялласан, прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэн хохирол болон Б.М.......... үйлдлийн улмаас учирсан гэх хохирлыг бүхэлд нь иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэснийг зөрчжээ.

9. Түүнчлэн шүүгдэгч Б.Б........., Б.М............ нарын дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний  обьектив, субьектив шинж байгаа эсэхийг нэг бүрчлэн дүгнээгүй, хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийж ирүүлсэн байхад шүүх анхаарч үзэлгүй, прокурорын хэт ерөнхийлөн дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн байна.

10. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон“ гэж заасан байх ба хуульд “урвуулан ашиглах” гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй  үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгоно гэж тайлбарласан байна.

11. Гэтэл шүүгдэгч Б.Б......., Б.М........... нар нь нийтийн албан тушаалтны  хувьд Төрийн албаны ямар хууль тогтоомжийг зөрчиж, ямар албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны  эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхэд ашигласан эсэх, энэ үйлдлийн улмаас хэнд, ямар  хууль бус давуу байдал бий болгосон, энэ гэмт хэрэг үйлдэх сэдэлт, санаа зорилго, үйлдэгдэх шалтгаан нөхцөл юу байсан эсэхийг хэргийн нөхцөл байдал, нотлох баримт шүүгдэгч нарын үйлдэлтэй уялдуулан нэг бүрчлэн дүгнэсний эцэст шүүгдэгч нар нь дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгыг хангахад нийцнэ.

12. Анхан шатны шүүхээс дээрхи байдлыг зөвтгүүлэхгүйгээр хэргийн үйл баримтыг тогтоосон нь “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” зэрэг шүүх зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэх асуудлыг шийдвэрлэх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь заалт, ...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, нөхцөл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ” -г шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгахаар заасан Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1-д заасныг зөрчсөнөөс гадна мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэхгүйгээр орхигдуулсан” нь  шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэхээр байна.

13. Эдгээр зөрчлийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т тус тус заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Завхан аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ Б.АРИУНБАЯР 

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ 

Ж.БАТТОГТОХ