| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0832/З |
| Дугаар | 128/ШШ2026/0747 |
| Огноо | 2026-08-24 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2026/0747
2026 08 24 128/ШШ2026/0747
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би, Нийслэлийн Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нэс Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдуулан гаргасан 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар дүгнэлтэд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...миний бие Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нийн 2026 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хуульд заасан үр дагаврыг ойлгож байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Н 2026 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бгийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай *** дугаар дүгнэлтийг гаргасныг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг хүсжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ”, 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах” гэж зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй ба ийнхүү прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нийн дүгнэлттэй, Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Бд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2.“Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Нэс гаргасан Автотээврийн хяналтын улсын байцаагчийн 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг Нийтийн тээврийн бодлогын газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч Б.Б хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурьдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН