| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 191/2025/07440/И |
| Дугаар | 191/ШШ2025/10026 |
| Огноо | 2025-11-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 191/ШШ2025/10026
| 2025 оны 11 сарын 18 өдөр | Дугаар 191/ШШ2025/10026 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** хороо, ***** хороолол, ***** байр, ***** тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ****** хороо, ****** ***** гудамж ***** хаягт байрлах, *********** газарт холбогдох,
хүүхдийн тэтгэлэгийн 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэцэгсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 348 дугаартай магадлал гарч Ч.******* нь О.*******, О.******* нарт хүүхдийн тэтгэлэг хуульд заасны дагуу олгохоор болсон.
Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 3/50 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол гарч Ч.*******ын зүгээс 14,569,000 төгрөгийг авагчид шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулсан. Тус газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/21 дүгээр Дуусгавар болсон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол- оор 2019 оны тогтоолыг хүчингүй болгож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулсан юм.
Д.*******ын зүгээс 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс хойш 2024 оны 01 дүгээр сарыг хүртэл 2 хүүхдийг өөрийн асрамжид байлгаж тэжээн тэтгэсэн ба 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан Иргэд хоорондын хэлцэл-ийн дагуу авагч Х.*******т 9,660,000 төгрөг, хүүхдүүдийг насанд хүрснээс хойш Ө.*******т 15,006,700 төгрөг, Ө.*******д 5,415,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Х.*******т өөр байдлаар үүрэг хүлээгээгүй ба хүүхдийн тэтгэлэгт зориулж шилжүүлж байсан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулж байгаа ажиллагааны төлөгч Ч.*******ын өөс дээрх шилжүүлсэн мөнгөн үүдийг хасаж тооцуулах хүсэлтийг ходбогдох нотлох баримтын хамтаар 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид нь гаргаж байсан боловч хариу өгөөгүй, 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 14,569,900 төгрөгийг төлүүлэхээр дахин мэдэгдэл өгсөн ба хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн тухай асуухад Х.*******ээс тайлбар авсан, зүгээр л өгч байсан өөр мөнгө гэсэн хариулт өгөөд хүсэлт хангахгүй гэсэн нь үндэслэлгүй байсан тул дээд шатны байгууллагад нь буюу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргасан. Гомдлын хариуг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 3-8-2370 тоот хариу өгсөн ба мэдэгдэх хуудсыг эс зөвшөөрч шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш. энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж гомдлын хариуг хүлээн авч мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу шүүхэд хандсан. Иймд Х.*******т хүүхдийн тэтгэлэгт төлөх болох 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр Ч.*******аас хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж Х.******* олгохоор шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гарснаас хойш хугацаанд төлөгч Ч.*******ад байгууллагын зүгээс хүүхдийн тэтгэлэгийг төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн бөгөөд үүргээ сайн дураар биелүүлээгүй. Мөн шийдвэр гүйцэтгэлийн байгууллага дээр 2019 оны 3 дугаар сары 15-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор авагчийн дансанд 14,075,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцож шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаасан боловч энэ үүргээ бас биелүүлээгүй. Иймд авагчийн зүгээс гаргасан хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээх тогтоол гаргасан.
Энэ тогтоол жилийн өмнө гарсан байхад төлөгчөөс өө төлөөгүй л байдалтай байна.
Төлбөр төлөгч Ч.*******ын хуримтлагдсан болох 14,569,900 төгрөгөөс 9 сая төгрөгийг хасч тооцуулах хүсэлтийг хянаж үзэхэд төлөгч нь хүүхдүүдийн хууль ёсны эцэг бөгөөд шүүхээс заасан өөс гадна үр хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн байх боломжтой. Арилжааны банк дээр тэтгэмж гэсэн гүйлгээний утга байхгүй байгаа нь Гэр бүлийн тухай хууль болон Үндсэн хуульд заасан хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлснийг тэтгэмжийн асуудалтай хольж хязгаарлах боломжгүй байна.
Төлбөр төлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тэтгэлэгийн бус тэжээн тэтгэх үүргээ биелүүлсэн үнийн дүнг т тооцуулах хүсэлт гаргасан байх бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллгаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд:
нэхэмжлэгчээс, 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай шүүхийн шийдвэр, 2006 оны 6 сарын 28-ны өдрийн дугаартай магадлал, Ч.*******ын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга, шилжүүлсэн мөнгөн дүнгийн тооцоолол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тойргийн шүүхийн шүүчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжууд,
хариуцагчаас, газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, Х.*******, Ч.******* нарын хооронд байгуулагдсан Иргэд хоорондын хэлцэл Х.*******ийн газарт гаргасан тайлбар, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай тогтоол зэрэг бичгийн баримтуудыг тус тус гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Х.******* нь данс эзэмшдэг талаарх тодорхойлолтыг Хаан банкнаас ирүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч газарт холбогдуулан, Х.*******т хүүхдийн тэтгэлэгт төлөх 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг хариуцагчид даалгах тухай гомдлын шаардлага гаргасныг, хариуцагчаас хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2.Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 364 дугаартай шийдвэрээр Ч.*******аас О.*******, О.******* нарт Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2. дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 348 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.Дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөгч, авагч нар нь иргэд хоорондын хэлцэл байгуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримттай талууд хэн аль нь маргаагүй.
газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/21 дугаартай тогтоолоор төлөгчийг гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр дуусгавар болгосон ажиллагааг сэргээсэн байна.
4.Нэхэмжлэгчийн Голомт банк ХК-ийн дансаас авагчийн ХААН банк ХК-ийн эзэмшлийн дансанд нийт 9,660,000 төгрөгийг шилжүүлсэн гэх тайлбар нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Голомт банк ХК, ХААН банк ХК-ийн дансны хуулга ХААН банк ХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн тодорхойлолт зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгчээс шилжүүлсэн 9,660,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт төлсөн гэх үндэслэлээр хүүхдийн тэтгэлэгт төлөх 14,569,000 төгрөгөөс хасаж тоцуулах хүсэлтийг газарт гаргасан бөгөөд газрын 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар ...гүйлгээний утгыг харахад хүүхдийн өдөр тутмын хэрэглээ, сургалтын ийн зардалд шилжүүлсэн байх тул хүүхдийн тэтгэлэгт тооцох боломжгүй гэх хариу өгсөн байна.
5.Нэхэмжлэгчийн гомдлыг хянан шийдвэрлэхэд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7. дахь хэсэгт зааснаар эрх зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.-д ...Иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гэж гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг албадан гүйцэтгэх, эсхүл төлөгчийг гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг тогтоосон хугацаанд бүрэн гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн шийдвэр гүйцэтгэгчийн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлэх арга хэмжээг ойлгоно гэж заасан.
Хариуцагч газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд хариу мэдэгдэх хуудсаар гомдол гаргагчийн гаргасан гомдолд хариу өгсөн нь хууль зөрчөөгүй байна.
газар нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах бөгөөд төлөгчийн шилжүүлсэн 9,660,000 төгрөгийг хүүхдийн тэтгэлэгт эсхүл өөр бусад байдлаар төлөгдсөн гэдгийг тодорхойлох эрхтэй этгээд биш байна. Тодруулбал, төлөгчийн хүүхдийн тэтгэлэгт тодорхой хэмжээний ийг төлсөн гэх тайлбарыг авагчаас үгүйсгэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа нөхцөлд шийдвэр гүйцэтгэх ажиллагын явцад шилжүүлсэн мөнгөн ийг юуны болохыг тогтоох чиг үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээхгүй бөгөөд дээрх маргаан нь төлөгч болон авагч нарын хооронд үүсэх маргаан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5.-д Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд энэ хуулийн 6.2.1., 6.2.2.-т заасан шийдвэрийг үндэслэн явуулж байгаа иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаархи гомдлоо иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүхэд... гаргана гэж заасан.
газар нь энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд биш байх бөгөөд газрын хариу мэдэгдэх хуудсыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллааг хууль бус гэж үзэхээргүй байна.
6.Дурдсан үндэслэлээр гомдол гаргагчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэгийн 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3., 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2.-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5., Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******ын хариуцагч газарт холбогдуулан гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэгийн 14,569,000 төгрөгөөс 9,660,000 төгрөгийг хасаж тооцохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4. дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.БАЯРМАА