| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/02000/И |
| Дугаар | 193/ШШ2025/01302 |
| Огноо | 2025-11-12 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 193/ШШ2025/01302
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******т байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******, 475 тоотод оршин суух, ийн /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 4,691,359.72 төгрөг гаргуулах тухай
иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Н.д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 4,691,359.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Н. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 4,691,359.72 төгрөгөөс 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 781,893 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 781,893 төгрөг, 2026 оны 01, 02, 3 дугаар сарын 25-ны өдөр тус бүр 781,893 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 781,894.72 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90,012 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 45,006 төгрөгийг хариуцагчаас, 45,006 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН