| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 003/2016/0020/З |
| Дугаар | 111/ШШ2016/0030 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 111/ШШ2016/0030
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Сайнбилэг даргалж, шүүгч Ц.Сувдмаа, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам, иргэдийн төлөөлөгч , нэхэмжлэгч , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., тэдгээрийн өмгөөлөгч Н.Энхжаргал, хариуцагч Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга , гуравдагч этгээд Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , тэдгээрийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан ийн ид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1970 оноос хойш өдийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт "ийн " гэх өвөлжөө, "" гэх хаваржааг эзэмшиж нутагласаар байр хороог нь өөрийн хүчээр барилцаж босгосон юм.
Ингээд 2003 оноос эхлэн сумын удирдлагаас өгсөн үүргийн дагуу "" гэх ТББ-ыг мал аж ахуй эрхлэх, өвөлжөө, хаваржаа, бэлчээр ашиглах зорилгоор байгуулж
өөрийн эзэмшиж байсан "ийн " гэх өвөлжөө, "" гэх хаваржааны газруудыг тус тус ТББ-ын нэр дээр бүртгүүлж, Галуут сумын Засаг даргын зөвшөөрлөөр одоог хүртэл ашиглаж байна.
Би Галуут сумын 1 дүгээр багийн гэх рашааны дээд талд орших "" гэх тус хаваржааг анх бари нь буюу 1968 онд суурийг нь тавилцаж чулуу гуплэн хороог нь барилцаж байгаад цэргийн албанд явсан. Ингээд 1971 онд халагдаад ирэхэд тус хороог барьж дуусгасан, манай аав суурийн ахлагч фермийн эрхлэгчээр ажиллаж байсан юм. Улмаар тухайн хороог намайг мал маллахаар боллоо гэж надад өвөлжөө "Голын ", хаваржаа "" гэж албан ёсоор хүлээлгэж өгч байсан. Үүнээс хойш би тасралтгүй 45 жил тус хаваржааг эзэмшиж, хамгаалсаар өдийг хүрсэн. Би 1971 онд эхнэр ийн тэй гэрэлснээс хойш зургаан хүүхэд өсгөсөн. Ингэхдээ жилийн жилд тус хаваржаанд хаваржиж, хашаа, хороог нь засаж сайжруулж байсан. Нэгдэл гэж байх үед сууриараа тус хаваржааг зургаан өрх айл эзэмшиж хамгаалж байсан бөгөөд 1992 оноос эхлэн мал хувьчла тус хаваржааг манайх ээж *******, дүү *******, манай хүүхдүүд үргэлжлүүлэн эзэмшиж улмаар одоог хүртэл тус хаваржаанд хаварждаг.
Тус хаваржааны хороог 2014 оны 08 сарын 06, 07, 08-ны өдрүүдэд жижиг гэр барьж хороог нь сэлбэн өндөрлөж, өөр газраас машинаар чулуу ачин буулгаж байсан. Энэ хороог засаж бай ажилласан ******* /Баян-Овоо сумын малчин/, ******* , *******, ******* *******, /манай багийн малчид/ манай хоёр хүүхэд болох *******, ******* нартай хамтарч сэлбэж сайжруулж байсан.
Гэтэл Ц. гэх айл 2015 оны 3 сард "" гэх хаваржааны газар нь манай хаваржаа гэж ирээд манай хаваржаан дээр бууж улайм цайм малын бэлчээр булаацалдан хэл амаар доромжилж эцэг, өвгөдөөс эхлэн уламжлагдаж олон жилийн хугацаатай үе дамжин нутаглан эзэмшиж ирсэн нутаг, бэлчээрийг авахаар дайрсан. Энэ үед яагаад энд ингэж буусан талаар хэлэхэд "Танайх үхэх гэж хэвтэж хичнээн юм хэрэглэдэг юм бэ" гэж хэлж хэл амаар доромжилж байсан. Энэ оноос өмнө Ц. гэх айл ерөөсөө бууж байгаагүй, манай хаваржаа байсан гэдгийг тэр газар байгаа малчид сайн мэднэ. Мөн Ц. нь 1990 оны дунд үеэс өд нутагласнаас хойш одоо хоёр өвөлжөө эзэмшиж байгаа бөгөөд энэ өвөлжөөгөө бүрэн эзэшихгүй байж манай хаваржааг булаацалдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Яагаад энэ асуудал гарсан талаар бид 2015 оны 03 сарын сүүлээс эхлэн асууж, сурагла 1 дүгээр багийн Засаг дарга Ц.Батнасан нь өөрийн дүү Ц.ид бичиг баримт бүрдүүлж өгсөн тухай хүмүүс хэлсэн байсан. Улмаар манай хүү 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бидэнд Галуут сумын Иргэдийн Нийтийн Хурлын тогтоол гэх бичгийг гаргаж өгсөн. Тэгээд яагаад үүнийг бидэнд эрт өгөөгүй юм бэ гэхээр "Гэртээ авч ирсэн байсан. Та хоёрт хэлье гэж байгаа мартсан байна лээ." гэж хэлсэн.
Ингээд энэ талаар гарсан тоггоолыг сүүлд үзээд улмаар бичиг баримт нь "" ТББ-н нэр дээр сумын засаг даргын шийдвэр гарсан байсан тул шүүхэд тухайн үед нь "" ТББ-н нэрээр нэхэмжлэл өгч одоо шийдвэрлэгдэх гэж байгаа. Би насан туршдаа эзэмшиж байсан хаваржаагаа "" ТББ байгуулсан гэж тухайн сумд мэдээлж байсан.
Миний гэр бүлээрээ хаваржиж байсан хаваржааг баталгаажуулж сумын Засаг дарга 2003 оны 11 сарын 21-ны өдрийн №36 тоот захирамжаар манай ТББ-н нэр дээр Галуут сумын "" гэх хаваржааны газрыг ашиглуулахаар олгосон, мөн манайх насан туршдаа тус хаваржааг эзэмшиж байсныг мэдсээр байж "Галуут сумын 1-р багийн Иргэдийн Нийтийн хурлын тогтоол" гэх 2007 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолыг гаргасан нь бидний газар ашиглах, эзэмших эрхийг зөрчсөн.
Мөн манайх Галуут сумын 1 дүгээр баг "" гэх хаваржааны газрыг 1970 оноос хойш тасралтгүй одоог хүртэл эзэмшиж, ашиглаж бай дээр гарсан Иргэдийн Нийтийн хурлын тоггоол гэх зүйлийг үндэслэн "Галуут" сумын Засаг дарга нь 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамж гаргаж Ц.ид "ийн үзүүрийн бууц" нэртэй хаваржааны доорхи газрыг олгосон нь миний болон манай хүүхдүүдийн эрх ашгыг ноцтой зөрчиж байна.
Иймд Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн Нийтийн хурлын 2007 оны 04 сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын хавсралтын 14-д заасан ийн ид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
Галуут сумын засаг даргын 2011 оны 01 сарын 03-ны өдрийн 01 тоот захирамжын Ц.ид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгч бидний насан түршид хаваржиж байсан хаваржаагаа эзэмших бололцоогоор хангаж өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь тус шүүхэд хандан “Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтын 14-т заасан ийн ид холбогдох хэсгийг хүчингүй болгож манай газар эзэмших эрхийг сэргээлгэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны явцад талууд харилцан тохиролцож “..нэг талаас “” ТББ иргэн нөгөө талаас Галуут сумын Засаг дарга , гуравдагч этгээд Ц., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Хорол бид дараахи үндэслэлээр эвлэрэв.
1.Талууд маргаж буй “ийн богоч” гэх хаваржааны газрыг иргэн буюу “” ТББ-ын эзэмшилд, түүний дээрхи хаваржааны чулуун хороог 100% буюу бүгдийг нь Ц. болон түүний гэр бүл Ж.Хорол нар авахаар боллоо.
2.Тус хаваржааны чулуун хороог шинэ газарт зөөж бари болон түүний гэр бүл “” ТББ, сумын Засаг даргын тамгын газраас хамтран барилцаж өгнө.
3. Хариуцагч болох сумын Засаг дарга нь тус “ийн богоч” гэх хаваржааны газар байрлаж байгаа газраас ертөнцийн зүгээр баруун зүгч 100 м газарт 0,7 га газрын хаваржааны газар эзэмших эрхийн гэрчилгээг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор гаргаж холбогдох бичиг баримтыг бүрдүүлж Ц.ид өгнө.
4. Шинэ олгогдсон газарт 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дотор шинэ чулуун хороог барилцаж өгөх үүргийг нэхэмжлэгч хариуцагч нар тус тус хүлээнэ.
5. Сумын Засаг даргын тамгын газраас шинэ чулуун хороо барихтай холбогдуулан 3 хүний гурван өдрийн ажлын хөлсийг бодож олгон хүн хүчний туслалцаа үзүүлнэ.
6. Талууд тухайн хэргийн талаар нэгэнт эвлэрсэн тул энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй, үндэсний өв уламжлал, бие биенээ хүндэтгэх харилцааг урьтал болгож цаашид бие биенээ элдэв муу үгээр дайрч давшлахгүй байх үүрэг хүлээнэ.
7. 2017 оны хавар “ийн богоч” хаваржаанд гуравдагч этгээд Ц. түүний гэр бүл хаваржихаар тохиролцов.
8. Шинээр хаваржаа барих хүртэл хугацаанд тус маргаан бүхий хаваржааны чулуун хороог хэн аль нь хөндөхгүй байх үүрэг хүлээнэ.
9. Энэ асуудлыг талууд сайн дураараа биелүүлэх үүрэг хүлээнэ..” гэсэн эвлэрлийн гэрээг байгуулжээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж заасантай нийцэж байх ба мөн хуулийн 68.4-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн баталж, гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрлийн баталж, гийн нэхэмжлэлтэй Баянхонгор аймгийн Галуут сумын 1 дүгээр багийн Иргэдийн нийтийн хурлын дарга, Галуут сумын Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, энэ хуулийн 122.1-д зааснаас бусад шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ