| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 193/2025/02033/И |
| Дугаар | 193/ШШ2025/01330 |
| Огноо | 2025-11-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 193/ШШ2025/01330
2025 11 14 193/ШШ2025/01330
Тусгайлсан журмаар хэрэг
хянан шийдвэрлэх тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч П.Нямсүрэн би,
Нэхэмжлэгч: *******,*******,*******, өөрийн байранд байрлах, ******* ХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******,*******,*******,*******од оршин суух, овогтой ын /РД:/-д холбогдох
Зээлийн гэрээний үүргийн биелэлт 14,921,135 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХК хариуцагч Г.д холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №MN540030003095033432 дугаартай зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 14,921,135 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Зохигчид нэхэмжлэлийн шаардлага, биелүүлэх хугацааг тохиролцон эвлэрсэн нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд нийцэж байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 758 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Г. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт нийт 14,921,135 төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2026 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 1,492,113.5 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХК-д төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 116,278 төгрөгийг хариуцагчаас, 116,278 төгрөгийг улсын төсвийн данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ШҮҮГЧ П.НЯМСҮРЭН