| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2026/0042/З |
| Дугаар | 111/ШШ2026/0065 |
| Огноо | 2026-07-08 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 111/ШШ2026/0065
2026 оны 07 сарын 08 өдөр Дугаар 111/ШШ2026/0065 Баянхонгор сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******ын нэхэмжлэлтэй *******,*******т холбогдох “*******, халамжийн үйлчилгээний газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/39 дугаар “*******ыг Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан буюу "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн"-ний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч *******, халамжийн үйлчилгээний газрын дарга Э.Энхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Тус газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаар “*******ыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилох тухай” тушаалаар *******ыг ажилд нь томилсон тушаалыг хүргүүлж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлтэй *******,*******т холбогдуулан “*******, халамжийн үйлчилгээний газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/39 дугаар “*******ыг Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан буюу "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн"-ний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь *******, халамжийн үйлчилгээний газрын даргын 2026 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/54 дугаар тушаалаар *******ыг тус газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилж, уг тушаалыг шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ нь нэхэмжлэгч *******ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан *******ын нэхэмжлэлтэй *******,*******т холбогдох “*******, халамжийн үйлчилгээний газрын даргын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/39 дугаар “*******ыг Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, зорилтод бүлгийн хүн ам өрхийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр шилжүүлэн томилуулах тухай” тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан буюу "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтэн"-ний албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА