Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04281

 

 

 

 

 

2025 04 10

197/ШШ2025/04281

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Сентрал тауэр, 15 давхарт оршин суух хаягтай, Ж банк ХК /РД: 0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 70 дугаар байр, 35 тоотод оршин суух, Цэрэннадмид овогтой Ө /РД:0000000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 134.264,54 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

Нэхэмжлэгч Ж банк ХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч Г.Загдсүм нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж банк ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000033490 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 117,264.54 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 134,264.54 төгрөгийг хариуцагч Цэрэннадмид Өгээс гаргуулаж өгнө үү. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлдээ: ... Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000033490 тоот Цахим зээлийн гэрээ-ний үүрэгт 117,264.54 төгрөг, Нотариатын төлбөрт 17,000 төгрөг, Нийт 134,264.54 төгрөгийг хариуцагч Цэрэннадмид Өгээс гаргуулаж өгнө үү. гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Ц.Өд холбогдох иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба Баянгол дүүрэг, 31 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 70 дугаар байр, 35 тоотод хариуцагч нь оршин суудаггүй гэсэн хариу ирүүлсэн. Мөн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн тамгын газраас иргэн Ц.Ө нь Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 90/5 502 тоотод оршин суудаг гэсэн хариу ирүүлсэн байна. Үүний дагуу нэхэмжлэлийг хүргүүлсэн боловч хариуцагч нь оршин суудаггүй гэсэн хариу ирүүлсэн Мөн нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар болон имайл хаяг руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн ба хариу ирүүлээгүй байна.

3. Хувь хүн, хуулийн этгээдийн шудрагаар олж авсан эд хөрөнгийг олон улс болон үндэсний эрх зүйд дараах байдлаар хамгаалсан байна. Үүнд: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948 он)-ын 8-р зүйлд Хууль ёсны эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эрхээ сэргээх, Мөн Хүний эрхийг хамгаалах Европын конвенц (1950 он)-ийн 6-р зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах, шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалах Европын конвенцын 1-р нэмэлт протокол (1952 он)-ын 1-р зүйлд "Хүн бүр өөрийн эд хөрөнгөө тайван эдлэх эрхтэй. Хэн ч өөрийн өмчөөс дур мэдэн салгагдах ёсгүй, зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хуулийн дагуу нөхөн төлбөртэйгээр өмчийг хураан авч болно. гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд өчлөх эрхийг хамгаалахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хүн хууль ёсоор олж авсан өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй., 16.4-т Хувийн өмчийг хууль бусаар хураах, хязгаарлахыг хориглоно., 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсад төр, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. 5.3-т Өмчлөх эрхийг хуулиар хамгаална., 16.10-т Иргэн, хуулийн этгээд гэрээ хийх, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй., 16.14-т Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр, 03 дугаар сарын 18 өдрүүдэд нэхэмжлэлийг хүргүүлэх болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хариуцагч нь Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т Иргэний 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа газрын хаяг нь энэ хуулийн 19.1-д заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.,19 дүгээр зүйлийн 19.1-т Иргэн шилжин суурьшихдаа дараах баримт бичгийг бүрдүүлж, оршин суух газрынхаа /сум, хорооны/ улсын бүртгэгчид 10 хоногийн дотор өөрийн биеэр бүртгүүлнэ. гэж заасныг зөрчиж орших газар байхгүй, одоо оршин сууж байгаа газраа хуульд заасан дагуу бүртлүүлээгүй санаатайгаар шүүн таслах ажиллагаанд саад учруулж байна гэж үзлээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Цахим зээлийн гэрээ, хариуцагчийн хаяг тодруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,

5. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Ц.Ө нь 134.264,54 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

6. Иймд Ж банк ХК-ийн гаргасан хариуцагч Ц.Өд холбогдох 134.264,54 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

8. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.678 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Цэрэннадмид овогтой Ө /РД:0000000000/-ээс 134.264,54 төгрөгийг гаргуулж, Ж банк ХКолгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4.678 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ