Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 197/ШШ2025/04282

 

 

 

 

 

2025 04 10

197/ШШ2025/04282

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, Шүншиг вилла *** дугаар хотхон, *** байр, ** тоотод оршин суух, Б овогтой У /РД:*********/,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, наран гудамж, **** хотхон ***г байр, ** тоотод оршин суух, Б овогтой Уб /РД: *********/-д,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ** дугаар хороо, Батмөнхийн гудамж, ** дугаар байр, ****д оршин суух, Ч овогтой Э /РД:********/-д нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2.600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Амаржаргал,

оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд тайлбарлахдаа: ...Хариуцагч нартай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байна... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нартай 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэг сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан ба зээлсэн мөнгөө буцаан төлөхгүй байна. гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Б.Уб, Ч.Энарт холбогдох иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба Сүхбаатар дүүрэг, *** дугаар хороо, Батмөнхийн гудамж, *** дугаар байр, ****д хариуцагчийн ажилтан болох н.Ч гардаж авсан байна. Мөн нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн боловч утсаа аваагүй гэсэн байна.

3. Хувь хүн, хуулийн этгээдийн шудрагаар олж авсан эд хөрөнгийг олон улс болон үндэсний эрх зүйд дараах байдлаар хамгаалсан байна. Үүнд: НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал (1948 он)-ын 8-р зүйлд Хууль ёсны эрх нь зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэгч нь эрхээ сэргээх, Мөн Хүний эрхийг хамгаалах Европын конвенц (1950 он)-ийн 6-р зүйлд Шүүхэд нэхэмжлэл гаргах, шударга шүүхийн өмнө тэгш эрхтэй байх эрхийг баталгаажуулсан. Хүний эрхийг хамгаалах Европын конвенцын 1-р нэмэлт протокол (1952 он)-ын 1-р зүйлд "Хүн бүр өөрийн эд хөрөнгөө тайван эдлэх эрхтэй. Хэн ч өөрийн өмчөөс дур мэдэн салгагдах ёсгүй, зөвхөн нийтийн ашиг сонирхолд нийцсэн, хуулийн дагуу нөхөн төлбөртэйгээр өмчийг хураан авч болно. гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд өчлөх эрхийг хамгаалахдаа Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т Хүн хууль ёсоор олж авсан өмчөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй., 16.4-т Хувийн өмчийг хууль бусаар хураах, хязгаарлахыг хориглоно., 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол Улсад төр, нийтийн болон хувийн өмчийг хүлээн зөвшөөрнө. 5.3-т Өмчлөх эрхийг хуулиар хамгаална., 16.10-т Иргэн, хуулийн этгээд гэрээ хийх, эдийн засгийн аливаа үйл ажиллагаа явуулах эрхтэй., 16.14-т Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, эрхээ хамгаалуулах эрхтэй. гэж нэхэмжлэгчийн эрхийг тодорхойлсон байна.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т Шүүх энэ хуулийн 77.2-т заасны дагуу мэдэгдэх хуудсыг баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол хариуцагч иргэний болон хуулийн этгээдийн бүртгэлийн дугаарыг, эсхүл регистрийн дугаарыг мэдээлсэн нэхэмжлэлийн тухайд албан ёсны хаягийг улсын бүртгэлийн байгууллагаас тодруулах ажиллагааг шүүх санаачилгаараа хийнэ. гэж заасны дагуу 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг хүргүүлсэн байх ба шүүх хуралдааны товыг мэдэгдсэн мөн утсаар ярьсан тэмдэглэлээр хариуцагч Б.Уб, Ч.Э нар нь шүүхэд иргэний хэрэг үүссэн талаар мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн хаяг тодоруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,

5. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Б.Уб, Ч.Э нар нь 2.600.000 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

6. Иймд Б.Угийн гаргасан хариуцагч Б.Уб, Ч.Э нарт холбогдох 2.600.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

8. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогтой Уб /РД: **********/, Ч овогтой Э /РД:**********/ нараас 2.600.000 төгрөгийг гаргуулж, Б овогтой У /РД: *********/олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ