Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 313/ШШ2025/00659

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн би

 Нэхэмжлэгч: ******* ХХК, /РД: *******/, Улаанбаатар хот, *******,*******,*******,*******,*******,*******

 Хариуцагч: ******* /РД: /, Баянхонгор аймаг, ,,

 Зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 5 783 542.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, шилжүүлсэн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянаад

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч нь нэхэмжлэгч ******* ХХК-ийн зээлийн гэрээний үүрэг болон нотариатын зардалд 5 783 542.53 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь 5 783 542.53 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөх захирамжийг сайн дураар үл биелүүлбэл, шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107 487 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч эс улсын тэмдэгтийн хураамж 53 743.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 53 743.5 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН