| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/10600/И |
| Дугаар | 197/ШШ2025/08204 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 197/ШШ2025/08204
2025 06 19 197/ШШ2025/08204
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Твин тауэр-1, 13 дугаар давхарт байрлах, Е ББСБ ХХК /РД:000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, ээж хайрхан 2-р гудамж, 62 тоотод оршин суух, Ганбат овогтой Д /РД: НБ91122717/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 4,373,720.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Нэхэмжлэгч Е ББСБ ХХК-ийн итэмжлэгдсэн төлөөлөгч О.Ууганжаргал нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Зээлдэгч Г.Д нь 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр realme GT гар утсыг 1,999,900 төгрөгөөр лизингээр худалдаж авсан боловч 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. Иймд хариуцагчаас нийт 4,373,720.06 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. гэж тодорхойлжээ.
Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагч Г.Дд холбогдох иргэний хэргийг 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үүсгэн мөн өдөр Монгол шуудан ХК-аар нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн оршин суух хаягаар хүргүүлсэн ба хариу ирүүлээгүй байна. Мөн нэхэмжлэгчийн тодорхойлсон гар утасны дугаар руу шүүх хуралдааны зар болон шүүхэд хүрэлцэн ирэх талаар мэдэгдсэн замын үүдэд байна очно гэсэн байна.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 754 дүгээр зүйлийн 754.1-т заасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийг хүргүүлэх болон шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх ба хариуцагч Г.Д нь шүүхэд нэхэмжлэл ирсэнийг мэдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 752 дугаар зүйлийн 752.1-т Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ., 754.2-т Энэ хуулийн 754.1-д заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагаас тодруулж ирүүлсэн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч тухайн хаягт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй бол иргэн, хуулийн этгээдтэй төрийн байгууллагаас харилцах төрийн мэдээллийн нэгдсэн системийн иргэний, ... үндэсний цахим шуудангийн хаягаар , ...холбогдсон цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээнэ., 754.3-т Энэ хуулийн 754.2-т заасан цахим шуудангийн хаягаас гадна хариуцагчийн албаны болон хувийн цахим шуудангийн хаягийн мэдээллийг нэхэмжлэлд тусгасан бол эдгээр хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг давхар илгээнэ., 754.4-т Энэ хуулийн 754.2, 754.3-т заасны дагуу цахим шуудангийн хаягаар мэдэгдэх хуудсыг илгээснээс хойш 7 хоног өнгөрсөн бол мэдэгдэх хуудсыг хүлээн авсанд тооцно. гэж заасныг тус тус үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэх боломжоор шүүх бүрэн хангасан байна.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь нэхэмжлэх хаяг тодоруулсан болон хүргүүлсэн нотлох баримтууд,
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд нэхэмжлэгч 4,373,720.06 төгрөг нэхэмжилсэн ба хүү болон нэмэгдүүлсэн хүү нэхэмжилсэн байна хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөшөөрөл авагдаагүй байгаа нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байна гэж үзхээр байна дээрх үндэслэлээр иргэний хуульд зааснаар үндсэн нэхэмжлэлийн тавин хувиас хэтэрсэн үнийн дүн болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Зээлдэгч тал болох Г.Д нь 2,800,240.66 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
5. Иймд Е ББСБ ХХК-ийн гаргасан хариуцагч Г.Дд холбогдох 4,373,720.06 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2,800,240.66 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,753.85 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ганбатын Д /РД:000000000/-өөс 2,800,240.66 төгрөгийг гаргуулж, Е ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,573,480 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 59,753.85 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ