Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 349

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, шүүгч Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,

Улсын яллагч Б.Э,

Иргэдийн төлөөлөгч  Л.С,

Шүүгдэгч Г.С, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, 1975 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн  бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Л.Зоригийн туслах малчнаар ажилладаг, ам бүл-3, хоёр дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Өндөр хааны 4-10 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, , Б овгийн Г С-д холбогдох 1808000000048 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Г.С нь 2017 оны 10 дугаар болон 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Аюушийн 10-03 тоотод 12 настай З.М-Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ:

 Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугийн талаар маргахгүй. Гэмшиж байна. Хохирогчоос  уучлалт хүсч байна гэв.

 Эрүүгийн 1708022920214 дугаартай хэргээс:

 Насанд хүрээгүй хохирогч З.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...10 дугаар сарын эхээр манай хашаанд аавын найз С ах буугаад манай үхрийг маллаж амьдрах болсон. Аав Зоригоо, ээж Минжүүр нар 2017 оны 10 дугаар сарын дундуур...Төв аймгийн Аргалант сум руу мал оторлуулахаар явсан. Аав ээжийг явсаны дараа...миний толгой бага зэрэг өвдөөд хичээлдээ яваагүй гэртээ үлдсэн...С-д ах орж ирээд “юу хийцгээж байна” гэж асуухад...манай хоёр дүү тоос шорооны 4 өнгийн алчуур дуусчихсан гэж хэлсэн...С ах...1000 гаран төгрөг өгөөд талх аваад ир гээд явуулсан. Манай хоёр дүү гүйгээд гарчихсан. Тэр хоёрыг гарсаны дараа С ах миний хэвтэж байсан матрасны захад миний хажууд суугаад хацар дээр үнсээд “чамайг хичээлээ тасалсаныг ах нь Сээгий ах, Урнаа эгч хоёрт чинь хэлэхгүй шүү, ах нь ганц хийчье” гэж хэлээд гараа миний боожгойны ойр хавиар илэхэд нь би “та болиоч” гээд бага зэрэг түлхсэн...Дараа нь 12 дугаар сарын дундуур...миний боожгой хавиар юм хатгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд сэрсэн....сэрээд эргээд харахад Сэр-Од ах дээгүүрээ цамцтай, доогуураа өмдөө шувталсан боожгой нь ил гарчихсан намайг бэлхүүсээр тэвэрчихсэн хэвтэж байсан. Би цочоод түлхсэн чинь С ах цаашаагаа унаад би “та энд юу хийж байгаа юм бэ, таныг аавд хэлнэ шүү” гэсэн чинь өмдөө татаад зогсож байгаад гараад явсан...би Болортуяаг сэрээх гээд дуудсан тэгсэн Болортуяа С-ыг гэрээс гарахад нь сэрсэн, би Болорцэцэг, нарыг сэрээгээд “намайг сая сэрэхэд С ах миний хажууд хэвтэж байсан” гэж хэлээд...би гал тогоо ороод ус халаагаад боожгойгоо угаахад миний боожгой хавиар цагаан шингэн юм болчихсон байсан...гэжээ. /хх-23-24/,

Насанд хүрээгүй гэрч  З.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...С ах манайд орж ирээд Мишка аниагаас яагаад хичээлдээ яваагүй гэж асуухад Мишка аниа “Болорцэцэг сэрээгээгүй байна, бас бие өвдөөд” гэж хэлсэн. Тэгээд Мишка аниа манай 3 өнгийн алчуур дуусчихсан гэж С ахад хэлсэн. С- ах Хоско бид хоёрыг яваад дэлгүүрээс аваад ир гэж хэлээд 1000 төгрөг өгсөн. Тэгээд Хоско бид 2 Эрдэнээ эгчийн дэлгүүр ороод алчуур аваад буцаад гэртээ ир С ах, Мишка аниа 2 гэрт байсан...Нэг шөнө намайг сэрсэн чинь С ах хөл доор футболктой, өмдөө тайлчихсан хэвтээд Мишээл аниаг оролдоод, гар нь Мишээл аниагийн хөл хавьд нь байхаа илж байсан. С ах миний сэрсэнийг хараад унтаач гэж хэлчихээд өмдөө өмсөөд гал тогоонд орж ус уучаад буцаад М-л аниагийн цаана нь хэвтсэн. Тэгээд удаагүй би унтчихсан. Тэгээд шөнө дахиад сэрсэн чинь С-д ах байхгүй болчихсон байсан...гэжээ. /хх-35-36/,

Насанд хүрээгүй гэрч  З.Б- мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...10 сард хичээлээ тасалсан өдрийг нь би сайн санахгүй байна, гэхдээ аав ээж Аргалант руу явчихсан байсан...Ямар ч байсан С- ах нэг орой манайд орж ирж Мишээл эгчийг оролдсон гэсэн, тэрийг нь би сүүлд мэдсэн. Тэр өдөр Болортуяа сэрүүн байсан гэсэн. Тэгээд Болортуяа надад хэлсэнээр бол Сэр-Од ах манайд орж ирээд Мишээл аниаг оролдоод Мишээл аниа болиоч гэж хэлсэн. С ах гал тогоонд орж ус уусан гэж хэлсэн. Бас Болортуяагийн хэлсэнээр С- ах Мишээлийг оролдож байхдаа Болортуяагийн сэрүүн байхыг хараад цаашаа унтаач гэж хэлсэн гэж надад хэлсэн. Дашням ах, Хосбаяр 2 сэрээгүй гэсэн...гэжээ. /хх-37-38/,

Насанд хүрээгүй гэрч З.Х  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...С ах манайд орж ирсэн. С ах манайд орж ирэхэд М- эгч манай алчуур дуусчихсан гэсэн чинь С-д ах Б-д мөнгө өгөөд бид хоёрыг дэлгүүрээс алчуур аваад ир гэсэн. Тэгээд бид 2 алчуураа Эрдэнээ ахын дэлгүүрээс авчихаад буцаад гэртээ ирэхэд С- ах, Мишээл эгч хоёр гэрт байсан. Тэгээд С ах гэрээс гараад явсан...гэжээ. /хх-45/,

Насанд хүрээгүй гэрч З.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Намайг Партизанд 2017 оны 12 сарын 28-нд очиход...Б хэлэхдээ нэг шөнө босоод цаг харсан чинь 3 цаг болж байсан гэсэн. Тэгээд Мишээлийн хажууд С  ах хэвтэж байсан бөгөөд Болортуяаг харчихаад унтаач чи гэж хэлсэн гэсэн. Өөр юм надад хэлээгүй. С  ахыг би сайн мэдэхгүй, юм ярьж байгаагүй, дуу цөөтэй хүн. Би 2017 оны 12-р сарын 28-нд Партизанд хичээлийн амралтаараа дүү нар дээрээ очсон. Тэгэхэд 28-ны орой ойролцоогоор 10 цагийн үед би гадагшаагаа бие засах гээд гэрээсээ гарахад С- ах малын сүү саадаг сав барьчихсан үхрийн саравчны хашаанд байсан, саравчны гэрэл нь асаалттай байсан. Сэр-Од ах намайг хараад саравчнаас гарч ирэхээр нь би сайн уу агаа гэсэн. Тэгэхэд С- ах “сайн сайн, чи хэзээ ирэв” гэж надаас асуусан. Би өдөр автобусаар ирсэн гэж хариулахад “чи шинэ жилээ хаана гаргах гэж байна” гэж надаас асуухад би сайн мэдэхгүй байна гэж хариулсан, тэгээд С- ах надад хандаж “чи энд оноо гаргаач гое ш дээ гэж хэлээд агаа нь 10.000 төгрөг өгье 2 лаа унтая тэгэх үү” гэж асуусан. Тэгэхээр нь би юм хэлэлгүй гүйгээд гэр лүүгээ орчихсон. Тэгээд хаалгаа түгжээд унтацгаасан. 29-нд Аргалантад очоод би ээжид болсон зүйлийн талаар хэлсэн...гэжээ. /хх-50/,

Гэрч А.Я мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэгтээ:

...Тэгэхэд би миний дүү хүнтэй унтсан юм уу, хүн оролдсон уу гэж асуухад “Сэр-Од ах нэг орой манайд орж ирээд дараад хэвтсэн” гэж хэлсэн, өөр нарийн юм юу ч яриагүй...гэжээ. /хх-56-57/,

    Гэрч Б.Б-г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

    ...Ичинхүү, Баасанхүү нарыг Увс аймаг руу шилжүүлсэн. Увс аймагт амьдардаг Цогзолбоо, Цэцэгмаа гэх хамаатны эгч нар нь Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу тэр хоёрыг эгчийнх рүү нь шилжүүлсэн гэжээ. /хх-40/,

    Шинжээч Ц.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

     Үзүүлэгч З.М F43.1 буюу гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг онош тавьсан. Уг эмгэгийн гол онцлог нь сэтгэлийн дарамт үзүүлсэн зүйлээс салж чадахгүй, тэр тухай ахин дахин бодох, хар дарж зүүдлэх...айх, түгших, сэтгэл гутрал зэрэг шинж тэмдэг илрэх ба... энэ эмгэг нь хэдэн 7 хоногоос хэдэн сар үргэлжилдэг нууц үе бүхий сэтгэлийн гэмтлийн дараа үүсдэг. Уг эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай, тодруулбал сэтгэл заслын эмчилгээг удаан хугацааны турш эмгэгийг бүрэн дүүрэн илаартал хийлгэх хэрэгтэй...Уг гэмтлийн дараах стрессийн эмгэг нь З.М ирээдүйд сөргөөр нөлөөлөх бүрэн боломжтой. Эмчлүүлэхгүй тохиолдолд насан туршид нь дагах нигүүртэй...гэжээ. /хх-204-205/,

Шүүгдэгч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Би 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Жаргалант тосгоны Аюушийн 10-3 тоотод нэг нутгийн танил Зоригоогийн малыг маллахаар очсон, тэгээд тэдний хашаанд нь гэрээ бариад мал маллаж амьдрах болсон юм. 2017 оны 10 дугаар сарын 20-ны хавьцаа Зоригоогийн охин болох Мишээл хичээлээ таслаад гэртээ байсан...би гарч яваад үхрээ саачихаад гэртээ орж цайгаа уучихаад, үхрийнхээ баасыг ах болох Бум-Эрдэнийг авчихаарай гэж хэлчихээд найз Орсоогийн гэр лүү явах ёстой байснаа яваагүй Зоригоогийн гэр лүү явж орсон юм. Энэ үед Мишээлтэй хамт түүний хоёр дүү нь болох Болортуяа, Хосбаяр нар нь хамт байсан ба тэр хоёр надаас талхны мөнгө байна уу гэж асуухаар нь би өөрөөсөө 2000 төгрөг гаргаж ирээд дуртай юм аа авч идээрэй гэж хэлээд дэлгүүр лүү явуулсан юм. Тэгээд би М газраар зассан бадушик дээрээ орон дотроо хөнжил нөмрөөд хэвтэж байхаар нь наанаас нь явж очоод хөнжилд нь ороод уруул дээр нь үнсээд өөрийнхөө өмдийг хагас шувтлаад, М-н дотоожийг нь хажуу тийш нь хагас яраад өөрийнхөө эрхтнээр М-М-н эрхтэний хажуу тал руу нудраад дур тавиад боссон ба миний тавьсан үрийн шингэн М-н бэлэг эрхтэн, дотоож хоёрын завсараар орсон ба М-г наадахаа арч гэж хэлж тэдний ширээн дээр байсан 00 цаас авч өгөөд, би өөрийнхөө өмдийг татаад гараад явсан...2017 оны 12 дугаар сарын дундуур шөнө Мишээлийн гэр лүү орсон чинь Д, Б, Б нарын хамтаар гэртээ унтаж байхад нь М-н хажуугаар хэвтсэн ба тухайн үед М- хамгийн захад хэвтэж байсан ба би бүсэлхийгээр нь тэвэрсэн чинь М-л сэрээд миний гарыг гараараа түлхээд “болио С ахаа, таныг аавд хэлнэ шүү” гэж хэлэхээр нь би янз бүрийн үйлдэл хийлгүй гэрээс нь гараад явсан. Үүний дараа би найз Сувд гэдэг нэртэй хүнтэй гэртээ орж нэг шил архи уугаад 30-40 минутын дараа гэрээсээ гараад бие засах газар орох замдаа Зоригоогийн гэр лүү орж ММ-н хажуугаар дахин очиж хэвтээд Мишээлийг оролдоод гуян дээр нь хөдлөөд өөрийнхөө өмдөн дотор дур тавьчихаад гарсан, М- сэрээд “та одоо болиоч ээ” гэж хэлэхээр нь би юм хэлэлгүй гэрээс нь гараад явсан юм...гэжээ. /хх-101-106/,

  Шүүх эмнэлгийн шинжээчийн № 1472 тоот актын дүгнэлтэнд:

1.2.3.4.3 З.М-н биед гэмтэл тогтоогдсонгүй.

5.3.М-н охин хальс, хошногоны амсарт гэмтэлгүй байна.

                6.М-н үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй байна.

7.3.Мишээл нь жирэмсэн биш байна.

8.З.М-л нь бэлгийн халдварт зэг хүйтэн өвчтэй байна гэжээ. /хх-61/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын №111 тоот дүгнэлтэд:

  1. Г.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  2. Г.С нь  төрөлхийн болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  3. Г.С нь олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
  4.   Г.С нь 2017 оны 10 дугаар сарын 20-ний үед гэх буюу гэмт хэрэг үйлдэгдэх үед болон гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт  мэдээлэл үгүй байна.
  5. Г.Сэр –Од нь хэрэг хариуцах чадвартай байна.
  6. Г.Сэр-Од нь сэтгэцийн эмнэлгийн хяналтанд байдаг, эмчлүүлж байсан эсэх баримт үгүй байна.
  7. Г.С эмнэлгийн чанартай албадлагын чанартай арга хэмжээ авах шаардлагагүй байна гэжээ. /хх-80-82/,

      Шүүх сэтгэц эмгэг судлалын №120 тоот дүгнэлтэд:

              1. З.М нь DS;F43.1 гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй байна. Энэ нь 2017 оны 11 сард бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас үүссэн байх боломжтой.

 2. З.М DS;F43.1 гэмтлийн дараах стрессийн эмгэг нь 2017 оын 11 сард бэлгийн хүчирхийлэлд өртсөний улмаас үүсэн байх боломжтой.

             3. З.М нь болсон хэргийн талаар зөв тусган ойлгож, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэжээ. /хх-86-90/,

    Шүүгдэгч   Г.С нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-155/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-149/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-2-6/,  насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-22/, Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн “Сэтгэл санааны анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлсэн тухай”  баримт /хх-138-140/, гэрч Г.Ц мэдүүлэг /хх-184-186/, гэрч Ч.Б-н мэдүүлэг /хх-188/, гэрч Г.Ц-н мэдүүлэг /хх-189/, гэрч Б.Батсүхийн мэдүүлэг /хх-192/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №1472 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 111, 120  тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээч гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.С-ыг гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.С- нь 2017 оын 10 дугаар болон 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны Аюушийн 10-03 тоотод 12 настай З.М бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч  З.М “...2017 оны 10 дугаар сарын дундуур...аав ээжийг явсаны дараа...миний толгой бага зэрэг өвдөөд хичээлдээ яваагүй гэртээ үлдсэн...С-ах орж ирээд...миний хэвтэж байсан матрасны захад миний хажууд суугаад хацар дээр үнсээд “чамайг хичээлээ тасалсаныг ах нь Сээгий ах, Урнаа эгч хоёрт чинь хэлэхгүй шүү, ах нь ганц хийчье” гэж хэлээд гараа миний боожгойны ойр хавиар илэхэд нь би “та болиоч” гээд бага зэрэг түлхсэн...Дараа нь 12 дугаар сарын дундуур...миний боожгой хавиар юм хатгаад байгаа юм шиг мэдрэмж төрөөд сэрсэн....харахад С- ах дээгүүрээ цамцтай, доогуураа өмдөө шувталсан боожгой нь ил гарчихсан намайг бэлхүүсээр тэвэрчихсэн хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-14-15/,

-насанд хүрээгүй гэрч З.Б-н ”...Хоско бид 2 Эрдэнээ эгчийн дэлгүүр ороод алчуур аваад буцаад гэртээ ир С- ах, Мишка аниа 2 гэрт байсан...Нэг шөнө намайг сэрсэн чинь С-ах хөл доор футболктой, өмдөө тайлчихсан хэвтээд Мишээл аниаг оролдоод, гар нь Мишээл аниагийн хөл хавьд нь байхаа илж байсан. С- ах миний сэрсэнийг хараад унтаач гэж хэлчихээд өмдөө өмсөөд гал тогоонд орж ус уучаад буцаад Мишээл аниагийн цаана нь хэвтсэн...” гэсэн мэдүүлэг /хх-35-36/,

-насанд хүрээгүй гэрч  З.Б-”...аав ээж Аргалант руу явчихсан байсан...Ямар ч байсан Сэр-Од ах нэг орой манайд орж ирж Мишээл эгчийг оролдсон гэсэн, тэрийг нь би сүүлд мэдсэн. Тэр өдөр Болортуяа сэрүүн байсан гэсэн. Тэгээд Болортуяа надад хэлсэнээр бол С ах манайд орж ирээд Мишээл аниаг оролдоод Мишээл аниа болиоч гэж хэлсэн С ах гал тогоонд орж ус уусан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-37-38/,

-насанд хүрээгүй гэрч З.Х”...С ах манайд орж ирсэн...С ах Болортуяад мөнгө өгөөд бид хоёрыг дэлгүүрээс алчуур аваад ир гэсэн. Тэгээд бид 2 алчуураа Эрдэнээ ахын дэлгүүрээс авчихаад буцаад гэртээ ирэхэд С ах, Мишээл эгч хоёр гэрт байсан. Тэгээд С ах гэрээс гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-45/,

-насанд хүрээгүй гэрч З.М-”...Намайг Партизанд 2017 оны 12 сарын 28-нд очиход...Болортуяа хэлэхдээ нэг шөнө босоод цаг харсан чинь 3 цаг болж байсан гэсэн. Тэгээд М-н хажууд С ах хэвтэж байсан бөгөөд Б-ш харчихаад унтаач чи гэж хэлсэн гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-50-51/,

-гэрч А.Я ”...Тэгэхэд би миний дүү хүнтэй унтсан юм уу, хүн оролдсон уу гэж асуухад “Сэр-Од ах нэг орой манайд орж ирээд дараад хэвтсэн” гэж хэлсэн, өөр нарийн юм юу ч яриагүй...” гэсэн мэдүүлэг /хх-56-57/,

-гэрч Ц.О“...З.М F43.1 буюу гэмтлийн дараах стрессийн эмгэг гэдэг онош тавьсан...энэ эмгэг нь хэдэн 7 хоногоос хэдэн сар үргэлжилдэг нууц үе бүхий сэтгэлийн гэмтлийн дараа үүсдэг. Уг эмгэгийг эмчлүүлэх шаардлагатай, тодруулбал сэтгэл заслын эмчилгээг удаан хугацааны турш эмгэгийг бүрэн дүүрэн илаартал хийлгэх хэрэгтэй...” гэсэн мэдүүлэг /хх-204-205/,

-шүүгдэгч Г.С “...Мишээл газраар зассан бадушик дээрээ орон дотроо хөнжил нөмрөөд хэвтэж байхаар нь наанаас нь явж очоод хөнжилд нь ороод уруул дээр үнсээд өөрийнхөө өмдийг хагас шувтлаад, Мишээлийн дотоожийг нь хажуу тийш нь хагас яраад өөрийнхөө эрхтэнээр Мишээлийн эрхтэний хажуу тал руу нудраад дур тавиад боссон...М наадахаа арч гэж хэлж тэдний ширээн дээр байсан 00 цаас авч өгөөд би өөрийнхөө өмдийг татаад гараад явсан...2017 оны 12 дугаар сарын дундуур шөнө... гэрээсээ гараад бие засах газар орох замдаа Зоригоогийн гэр лүү орж М хажуугаар дахин очиж хэвтээд М оролдоод гуян дээр нь хөдлөөд өөрийнхөө өмдөн дотор дур тавьчихаад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-101-106/,

-шүүх эмнэлгийн шинжээчийн №1472 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 111, 120 тоот дүгнэлт, шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-155/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-149/, хэргийн газрын үзлэг /хх-2-6/,  насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-22/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Хавтас хэрэгт авагдсан баримтаар хохирогч З.М нь 2005 оны 3 дугаар сарын 8-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2017 оны 10 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар насанд хүрээгүй буюу 12 настай байсан болох нь мөрдөн байцаагчийн нас тоолсон тухай тэмдэглэл /хх-22/, З.М-н төрсний гэрчилгээний бүртгэлийн лавлагаа /хх-117/ зэргээр тогтоогдож байна.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.С-г гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх ба Г.С-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч шүүгдэгч Г.С-г хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч З.М F43,1 гэмтлийн дараах стрессийн эмгэг өвчтэй болсон байх ба насанд хүрээгүй хохирогч З.М, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэл гаргаж ирүүлээгүй боловч насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 Шүүгдэгч Г.С нь хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.С-д дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 Шүүгдэгч Г.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаагүй, анхнаасаа үнэн зөв мэдүүлэг өгсөн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж,  шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.С 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 100 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтоолд дурдав.

  Шүүгдэгч Г.С-д нь өнчин хоцорсон төрсөн эгчийн хоёр хүүхдийг асран хамгаалагчаар тогтоогдсон байсан боловч шүүгдэгч Г.С-д гэмт хэрэгт холбогдсоноор хоёр хүүхдийн асран хамгаалагч нь солигдсон болох нь гэрч Б.Б-г мөрдөн байцаалтанд өгсөн “...И, Б нарыг Увс аймаг руу шилжүүлсэн. Увс аймагт амьдардаг Цогзолбоо, Цэцэгмаа гэх хамаатны эгч нар нь Увс аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүсэлт гаргасны дагуу тэр хоёрыг эгчийнх рүү нь шилжүүлсэн...” гэсэн мэдүүлгээр /хх-40/ тогтоогдож байх тул асрамжинд нь байсан гэх И, Б нарын асран хамгаалагчийн асуудал шийдэгдсэн байна.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

  Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Г.Сн тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Б. Овогт Г-ын С.-г хүчиндэх гэмт хэргийг бага насны  хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Г.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  12 жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.С-д оногдуулсан 12 жилийн ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд  зааснаар Г.С-д цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

         5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

         6. Г.С- урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2018 оны  04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

         7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.С-Д н хорьсоныг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                     Ц.ОЮУНЧИМЭГ

                                                      ШҮҮГЧИД                       Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                                            Г.МӨНХЗУЛ