2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 191/ШШ2025/07306

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 09 03

191/ШШ2025/07306

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс *******лж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У хаягт оршин байрлах, ******* ******* ******* ХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Ц.Жигжиджавын гудамж-7/1, Хангарьд ордонд оршин байрлах, ******* ******* ******* бөгөөд ******* ******* холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн ******* Э.Эрхэм-Оргил.

 

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1.Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн төлөөлөгч Б.Хуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, гэр хорооллыг барилгажуулах ажлын хүрээнд ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/-ын Тэргүүлэгчдийн 2013-02-25-ны өдрийн 3/31 тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам батлагдсан. 2013-09-26-ны өдөр НИТХ-ын 12/43 тоот тогтоолоор дээрх журмыг хэрэгжүүлэх, ******* дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахад нэхэмжлэгч ******* Проперти ******* ХХК-ийн хороолол төсөл шалгарсан. ******* ******* даргын 2014-05-26-ны өдрийн А/414 тоот Захирамжаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, орчим ХЕТ-2013-8 багцын Б талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан. Нэхэмжлэгч нь хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /ХХК/ хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсны дараа 2015-04-30-ны өдрөөс Хувьцаат компанийн /ХК/ хэлбэрт шилжиж, улсын бүртгэлд бүртгүүлсэн ба ******* ******* даргын 2015-08-27-ны өдрийн А/699 тоот Төсөл хэрэгжүүлэгчийн нэр өөрчлөх тухай Захирамжаар төсөлд заасан хаяг, байршилд байх 26.6 га газарт төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн болно. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээний дагуу 2014-02-13-ны өдрөөс эхлэн төсөл хэрэгжих талбайг чөлөөлөхөөр төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгчийн зүгээс газар өмчлөгч, эзэмшигч иргэдтэй 2 талт гэрээ байгуулсан. 2015 онд нэхэмжлэгч нь төсөл хэрэгжих талбайд орон сууцны барилгын ажлыг эхлүүлж, 2016-08 сард 262 айлын орон сууцыг барьж, гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгэсэн. Гэвч 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцыг хүлээлгэн өгөх ажил хариуцагч ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар тухайн орон сууцны дэд бүтцийн ажлыг гүйцэтгээгүйгээс болж хойшилсон юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам , Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээгээр ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ /төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулааны шугам сүлжээ/-ний ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх үүрэг хүлээсэн боловч эдгээр ажлууд хугацаандаа хийгдээгүй. 

Хариуцагч нь гэрээнд заасан ажлаас төвийн цахилгаан эрчим хүчний хангамж, төвийн, дулааны шугам, сүлжээний ажлыг одоо хүртэл хийж гүйцэтгээгүйгээс дээрх орон сууцны барилга нь төвийн цахилгаан, дулаанд холбогдоогүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талтай удаа дараа уулзаж, гэрээний үүргээ гүйцэтгэхийг шаардаж байсан ба орон сууц хугацаандаа ашиглалтад орохгүй байгаад газраа чөлөөлсөн иргэд бухимдаж, төсөл хэрэгжүүлэгч болон ******* холбогдох эрх бүхий албан тушаалтанд хандаж, газраа чөлөөлсөн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа талаар мэдэгдэж байсан болно. Нэхэмжлэгч ******* Проперти ******* ХК нь 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлж өгсөн иргэдтэй байгуулсан 2 талт гэрээний үүргийн дагуу тэднийг орон сууцанд оруулахын тулд дэд бүтцийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орсон бөгөөд уг дэд бүтцийн ажлыг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн юм.

******* удирдлага, холбогдох эрх бүхий албан тушаалтантай олон удаа уулзаж, хэлэлцсэнээр 262 айлын орон сууцны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг түр горимоор шийдвэрлэж, дараахи ажлуудыг банкны зээлийн эх үүсвэрээр гүйцэтгэсэн байна.Үүнд:

а/ дулаан хангамжийг нам даралтын зуухаар; / нүүрсээр галладаг

б/ бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар;

в / түр цахилгаан буюу хөрш байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар буюу өндөр үнээр цахилгаан авч орон сууцны барилгыг цахилгаанд холбох байдлаар айлуудыг эрчим хүчээр хангасан. Дээрх ажлуудыг хийснээр 2016-10-04-ний өдөр орон сууцны барилгыг улсын комисст хүлээлгэн өгч, газраа чөлөөлсөн иргэдийг орон сууцанд нь оруулсан боловч орон сууцны барилыг зээлийн барьцаанд барьцаалсан учир өмчлөх эрхийг нь тэдэнд шилжүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. 

Хариуцагч нь Иргэний хуулийн 206.1-д зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгчээс гарах ёсгүй их хэмжээний зардал гарч, зээлийн хугацаа хэтэрснээс их хэмжээний хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд орж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-22-ны өдрийн 182/ШШ2022/00473 тоот шийдвэрээр 6 566 362 088,09 төгрөгийг зээлдүүлэгч банкинд төлөхөөр болж хохирсон юм. 

Иймд нэхэмжлэгч ******* Проперти ******* ХК нь Иргэний хуулийн 219.1, 222.7 -д зааснаар гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг хариуцагч ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардах эрхтэй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага. 1. Цахилгаан эрчим хүчтэй холбоотойгоор гарсан зардал 343,230,078.43 төгрөг, 2. Дулаан хангамжийн зардал: а/ уурын зуухны зардал 484,840,465.27 төгрөг, 6/ үнүүрсний зардал 940,676,979 төгрөг, 3. Бохир ус зайлуулах зардал 109,627,190 төгрөг, 4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-22-ны өдрийн 182/ШШ2022/00473 тоот шийдвэрээр тогтоосон төлбөрөөс үндсэн хүүгийн 50 хувь болох 1,857,716,744.75, 5. Дээрх шийдвэрээр тогтоосон нэмэгдүүлсэн хүү болох 431.975.168,26 төгрөгийг хариуцагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2015 онд нэхэмжлэгч нь төсөл хэрэгжүүлж буй талбайд орон сууцжуулах барилгын ажлыг эхлүүлж 2016 оны 8 сард 262 айлын орон сууцны барилгыг барьж гэрээний үүргээ хугацаанд нь зохих ёсоор хэрэгжүүлсэн болно. Гэвч 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх процесст хүндрэл учирсан. Учир нь юу вэ гэвэл газраа чөлөөлсөн иргэдийн орон сууцыг хүлээлгэн өгөх гэхэд ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар тухайн орон сууцны дэд бүтцийн ажлыг хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж барилга улсын комисст хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээ ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, үүнд юу хамаарах вэ гэвэл төвийн цэвэр усан хангамжийн орлого, төвийн бохирын шугамын холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулаан шугам сүлжээний холболт зэрэг ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр үүрэг хүлээсэн боловч эдгээр ажил нь хугацаандаа гүйцэтгэгдээгүй юм.

Хариуцагч нь гэрээнд заасан ажлаас төвийн цахилгаан эрчим хүчний хангамж, төвийн дулаан шугам сүлжээний ажлыг одоог хүртэл хийж гүйцэтгээгүйгээс дээрх орон сууцны барилга нь төвийн цахилгаан, дулаанд холбогдоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талтай удаа дараа уулзаж гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч орон сууц хугацаандаа ашиглалтад ороогүй байгаад газар чөлөөлсөн иргэд мөн бухимдалтай байсан учир төсөл хэрэгжүүлэгч болон ******* холбогдох эрх бүхий албан тушаалтан, ******* ******* даргын харъяа агентлагуудад хандаж газраа чөлөөлсөн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар удаа дараа дурдаж байсан болно.

Нэхэмжлэгч компанийн зүгээс 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлсөн иргэдтэй байгуулсан 2 талт гэрээний үүргийн дагуу орон сууцыг барьж, орон сууцанд оруулахын тулд дэд бүтцийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орсон буюу уг дэд бүтцийн ажлыг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн байдаг. Энэ дэд бүтэц нь түр дэд бүтэц гэж үзэж байгаа.

Учир нь юу вэ гэвэл төвийн нэгдсэн бохир зайлуулах шугамд холбогдоогүй байснаас бид 262 айлын орон сууцыг сав танк буюу нөөцлүүр саванд байрлуулж бохирыг соруулах байдлаар тээвэрлэж байсан.

Мөн дулаан хангамж болон халуун усны хэрэгцээг нам даралтын 2 зуух ашиглалтад оруулах байдлаар хэрэглээний халуун ус, дулааныг уг 262 айлын орон сууцанд хангаж байсан байдаг. ******* удирдлага, холбогдох эрх бүхий албан тушаалтнуудтай энэ тухай уг 262 айлын орон сууц хийгээд хорооллын төлөвлөсөн байршилд дэд бүтцийн инженерийн шугам сүлжээг хэзээ, хэрхэн хийх талаар удаа дараа шаардлага тавихад зургийн ажил хийгдэж байгаа, хөрөнгө оруулалт хийгдэж байгаа, тендер зарлаж байгаа, тендер зарлагдсан байгаа гэх мэт өнгөрсөн 9 жилийн хугацаанд асуудалд хандаж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс 262 айлын орон сууцны цахилгаан хангамжийг хажуу байрнаас аж ахуйн нэгжийн тарифаар буюу өндөр үнээр авч, оршин суугчдад айл өрхийн хэрэглээний тарифаар хангадаг байсан. Дээрх ажлуудыг хийснээр 2016 оны 10 сарын 04-ний өдөр хорооллын 262 айлын орон сууцыг түр горимоор улсын комисс хүлээн авч, газар чөлөөлөгдсөн иргэдийг орон сууцанд нь оруулсан юм. Орон сууцны барилгыг бид анх өөрийн хөрөнгөөр барьж байсан боловч сүүлд дэд бүтцийн ажилтай холбоотой биднээс гарах ёсгүй зардал гарсантай холбоотой бид банкнаас зээл авсан байдаг.

Хариуцагч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан их хэмжээний зардал гарч, мөн энэ зардлыг зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн учир зээлийн төлөлтөд нөлөөлж ирсэн. Үүнтэй холбоотой бид Төрийн банканд 6,566,362,089 төгрөгийг төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд хүрч байсан. Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 222 дугаар зүйлийн 222.7-т зааснаар гэрээний үүргийн хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбоотой өөрт учирсан хохирлыг хариуцагч ******* ******* ******* буюу Гэр хорооллын хөгжлийн газраас шаардах эрхтэй гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн 5 хэсгээс бүрдэж байгаа.

Цахилгаан эрчим хүчний холболтын тарифын зөрүүнээс үүдэлтэйгээр 343,230,078.43 төгрөг байна, энэ дүн бол нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар буюу 2022 оны 7 сарын 29-ний өдрийн байдлаар ийм хэмжээний эрсдэлийг бид үүрсэн байна, үүнээс нэмэгдүүлсэн байдлаар эрсдэл одоо үүсэж байгаа, гэвч бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгээгүй, хуучин дүнгээр нэхэмжилж байгаа.

Дулаан хангамжийн зардалд уурын зуухны барилгын бүтээн байгуулалтын зардалд 484,840,465.27 төгрөг, дулаан хангамжийг нүүрсний зардалд 940,676,979 төгрөг, бохир ус зайлуулах зардалд 109,627,190 төгрөг, мөн биднээс гарах ёсгүй байсан зардал гарсны хохирол гэж үзэж Төрийн банканд төлөх ёстой байсан зээлийн хүүгийн 50 хувийг төлөхөөр шийдвэрлэсэн 1,857,716,744.75 төгрөгийг хариуцагч байгууллага Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

Иймд нийлбэр дүнгээр бол 4,168,066,625 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Товчхондоо гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмаар гэр хорооллын дахин төлөвлөлт, гэр хорооллыг барилгажуулахаар төлөвлөсөн байршилд ******* ******* ******* ямар үүрэг хүлээсэн бэ гэвэл Инженерийн дэд бүтцийг оруулж ирэх, дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд баригдахаар төлөвлөсөн байршилд төсөл хэрэгжүүлэгч КТП, ЦТП дэд станц хооронд барилгын доторх шугам сүлжээний холболтын ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон байсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээгээр газрын эзэн, ******* ******* *******, төсөл хэрэгжүүлэгч гэсэн 3 субъектийн хооронд байгуулсан гэрээгээр ******* ******* ******* бөгөөд түүний харъяа агентлаг түр эрх залгамжлагч бол Толгойд хороолол төсөл рүү инженерийн дэд бүтцийн холболтыг гүйцэтгэх төсөв мөнгийг байршуулах, батлуулах, ажил гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах буюу дэд бүтцийн ажлыг бодитойгоор тус хороололд оруулж ирэх үүрэг хүлээсэн.

Энэ үүргээ биелүүлээгүйгээс болоод биднээс төдий хэмжээний гарах ёсгүй байсан зардал гарсан, бид төдий хэмжээний эрсдэл хүлээсэн, ийм учраас гэрээний үүргийн зөрчлөөс үүссэн хохирлыг хариуцагч байгууллагаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх бөгөөд тус гэрээ нь ******* иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 2.2.6 дахь заалтыг үндэслэн байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах Хорооны 2014 оны 03 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хоёр талт, 24 дүгээр тогтоолоор баталсан гурван талт гэрээтэй холбоотой маргаан байна.

Дээрх хоёр талт, гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 52 дугаар зүйлийн 52.1, 53.1, 54.1 дэх хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт, ******* иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны Журмын нэмэлт өөрчлөлтийг батлах тухай 23 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам-ын 2.2.6 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2-т заасан гэрээний шинжийг агуулж байна. Захиргааны байгууллагын ямар үйлдэл, эс үйлдэхгүйг гэм буруутайд тооцсон тухай Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй байхад Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан гэм хор учруулсны хариуцлага тооцуулах үндэслэлгүй. 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2 дэх заалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяалал биш байх тул хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* ******* ХХК-ийг ******* ******* даргын 2014 оны А/414 дүгээр захирамжаар дүүрэг 1, 2, 20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмын ХЕТ-2013-8 багцын Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан.

******* ******* даргын 2015 оны А/699 дүгээр захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн хурлын 11 дүгээр хурлын шийдвэрийн дагуу ******* дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, орчим /ХЕТ-2013- 8/ багцын Б хэсэгчилсэн талбай 26,6 га-д гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан ******* ******* ******* ХХК-ийн хариуцлагын хэлбэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан төсөл хэрэгжүүлэх эрхийг ******* ******* ******* ХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн.

******* ******* *******, төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ХХК, газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч иргэдийн хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг 2014 онд байгуулсан. Тус Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ юм.

Тодруулбал нэг тал тодорхой хугацааны дараа үүрэг гүйцэтгэх, нөгөө тал үнэ төлөхгүй өмчлөх эрхээ шилжүүлэх, шилжүүлж өгсөн эд хөрөнгийн хариуд өөрийн хөрөнгийг шилжүүлснээр үүрэг бүрэн биелэгдэх шинжтэй.

1.Хариуцагч Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнд заасан үүргээ биелүүлж төсөл хэрэгжүүлэх шийдвэр гаргасан, иргэдэд төслийн талаар мэдээлэл өгч ажилласан. Мөн гурван талт гэрээний 5.1.3-т заасан сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих үүргийг дараах байдлаар хэрэгжүүлсэн:

******* ******* даргын 2015 оны А/528 дугаар захирамжаар дүүрэг 1, 2, 20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангах инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажилд шаардагдах 63,813,096 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн.

******* ******* даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/521 дугаар захирамжаар дүүрэг 1, 2 дугаар хороо, орон сууцны хороолол орчмыг Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтын баталж дараах хөрөнгийг шийдсэн:

Ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,594,512,578 төгрөг,

Цахилгааны хуваарилах байгууламж, дэд өртөө, шугамын ажилд 1,360,452,758 төгрөг,

Гадна холбооны сувагчлалын ажилд 4,126,488,259 төгрөг, нийт 4,126,488,259 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвийн хөрөнгөөс санхүүжүүлэхээр шийдсэн.

Дээрх ******* ******* даргын 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн А/521 дугаар захирамжаар батлагдсан ажил гүйцэтгэх цахилгааны ажлын 2015 оны ДБИШС-06/2015, ДБИШС-06/2015-1 дугаар, ус дулаан дамжуулах ажлын 2015 оны ДБИШС-05/2015, ДБИШС-05/2015-1,2016 оны ДБИШС-05/2015-2, 2017 оны ДБИШС-05/2015-3, 2018 оны ДБИШС- 05/2015-4 гэрээг төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ХХК-тай байгуулж ******* Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналт тавьж ажилласан.

Хариуцагч дээрх шугам сүлжээний ажил гүйцэтгэх гэрээний дагуу нэхэмжлэгчид Ус дулаан дамжуулах төвийн барилга, гадна дулааны шугам, гадна цэвэр усны шугамын барилга угсралтын ажилд 2,359108,608, цахилгааны хуваарилах байгууламжийн ажилд 1,242,711,759, гадна холбоо сувагчлын ажилд 141,337,885, инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд 423,800,000 төгрөг, нийт 550,940,000 төгрөг тус тус олгосон.

2.******* ******* Ерөнхий Архитектор бөгөөд ******* Ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр баталсан дүүрэг 1, 2, 20 дугаар хороо, ы Б блокын гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах А560-80/2014 дугаар даалгаврын ажлын зураг төслийн бүрдэл хэсэгт ус дулаан дамжуулах төвийг дулааны бие даасан эх үүсвэртэй байхаар баталсан. Тодруулбал ******* ******* *******ХХК нь ******* ******* даргын 2014 оны А/414 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдах үед төслийн байршилд ус дулаан дамжуулах төвийг дулааны бие даасан эх үүсвэртэй байхаар төлөвлөсөн гэдгийг мэдсэн, үүнийг хүлээн зөвшөөрсөн.

Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2015/393 дугаар актаар төслийн хүрээнд баригдсан 262 айлын орон сууцыг хүлээн авч ашиглалтад оруулсан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлж 2016 оны 8 сард 262 айлын орон сууцны барилга ашиглалтад оруулсан хариуцагчийг энэ гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-тзааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэсний дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2015/393 дугаар акт гарсан өдрийг шаардлага гаргах эрх үүссэн гэж үзээд 2019 оны10 дугаар сард хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гэжээ.

 

2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа үнийн дүнг урьд шүүхэд гаргасан хариу тайлбаруудаа дэмжиж байна, хүлээн зөвшөөрөхгүй. ******* ******* ******* ХК нь 2014 онд анх гэр хорооллын барилгыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг авч дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх явцдаа 2016 оны 10 сарын 04-ний өдөр 262 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан хүлээлгэн өгсөн байдаг. Өнөөдрийг хүртэл энэ 262 айлын орон сууцанд 3 талт гэрээ байгуулж газраа чөлөөлж өгсөн иргэдээс орж амьдарч байгаа боловч 1 ч хүний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, иргэд хохирсоор байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэлэхдээ хариуцагчийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан их хэмжээний зардал гарсан гэж тайлбарлаж байгаа.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч иргэн, ******* ******* ******* хооронд гурван талт гэрээг байгуулсан гэж ойлгож байна. Тухайн үед 2013, 2014 онд ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 3/31, 2014 оны 3 дугаар журмаар зохицуулдаг байсан. Үндсэн зохицуулалтын санаа нь адилхан, 2013, 2014 онд эхэлж 2 талт гэрээ, түүнийг дагаж гурван талт гэрээ байгуулдаг байсан. Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд бол 2 талт гэрээ байхгүй болж гурван талт гэрээ болсон. Журмын зохицуулалт болон хуулийн зохицуулалтын хувьд ч тэр төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй. Энэ гурван талт гэрээгээр анх ямар үүрэг хүлээсэн бэ гэвэл гурван талт гэрээний 4.2.5-т нэхэмжлэгч нь шугам сүлжээний ажлын зардалтай холбогдуулан нэхэмжлэгчид олгосон мөнгийг зохих журмын дагуу зарцуулах үүрэгтэй байдаг. Анх энэ ажлын тендерийг сонгон шалгаруулахдаа сүүлд хэргийн материалд авагдсан байгаа, энэ ажил нь бие даасан шугам сүлжээтэй байна гэж заасан байдаг. дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар, 2013 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар 2013/02-08Б гэсэн ажлын даалгавар байгаа. Энэ ажлын даалгаврын дэс дугаар 9 дэх хэсэгт дулаан хангамж, ус хангамж гэж инженерийн дэд бүтцийн төслүүдийг зааж дулаан хангамж, бие даасан дулааны эх үүсвэртэй байна гэж заасан байдаг. Мөн дүүргийн 1, 2 дугаар хороо, орчим гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны зуух, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар гэж байгаа. Энэ нь 2014 оны 9 сарын 22-ны өдөр батлагдсан ******* ******* Ерөнхий архитектор бөгөөд ******* Ерөнхий төлөвлөгөөний газрын ******* н.Нацагдоржийн баталсан дугаар А560-О90/2014 гэх ажлын даалгавар байгаа. Энэ ажлын даалгавраар мөн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлсэн дахин төлөвлөлт нь өөрөө бие даасан шугам сүлжээний эх үүсвэртэй байхыг анхнаас нь төлөвлөсөн байдаг. Иймд нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн эрх авахдаа ажлын даалгаварт нь бие даасан дулааны эх үүсвэртэй гэдгийг нь мэдсэн, түүнийг хүлээн зөвшөөрч батламжаа авсан. Иймд гарах ёсгүй зардал гэж хэлэхгүй. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед тендер сонгон шалгаруулалтгүй нэхэмжлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн батламжлагдсан инженерийн шугам сүлжээний ажлыг нь авах давуу эрхтэй байдаг. Түүний дагуу нэхэмжлэгч нь холбогдох шугам сүлжээний ажил хийх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг хэлдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Шаардах эрхийн хугацаа тоолохыг 2016 оны 10 сарын 04-ний өдөр буюу 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш тооцоход боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

******* ******* *******ас гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг дэмжих зорилгоор инженерийн дэд бүтцийг хийх ажлыг тухайн үед гэр хорооллын сонгон шалгаруулалтад орж ирж батламж авсан ******* ******* ******* ХК-тай байгуулсан. Байгуулахдаа инженерийн шугам, сүлжээнд нийт 4 төрлийн гэрээ байгуулсан. 1-т Ус дулааны төвийн барилга 3 ширхэг, гадна дулааны П150205 мм голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны П200-300 мм 0,884 км шугамын барилга угсралтын ажлын гэрээ, энэ нь дүүргийн 1, 2 дугаар хороо хамаарч байгаа. Энэ ажил дээр ******* ******* ******* ХК ******* болон Нягт холбоос ХХК-ийн түншлэлээр орж ирсэн. Гэрээний нийт дүн нь 2,594,512,578 төгрөг, гэрээ хэрэгжих хугацаа 2015-2018 он. Энэ гэрээ нийт 15 удаа сунгагдсан, хамгийн сүүлд 2022 оны 8 сарын 15-ны өдөр сунгагдсан, санхүүжилтийн хувьд нийт 2,359,108,608 төгрөгийг энэ ажилд авсан. Дараагийн гэрээ нь цахилгын хуваарилах байгууламж 1 ширхэг, хаалттай дэд өртөө 2 ширхэг, 4.9 км кабел шугамын ажил дүүргийн 1, 2 хороо, ******* ******* ******* ХК болон Ханлиг тайшир илч ХХК-ийн түншлэлээр орж ирсэн, гэрээний үнийн дүн 1,360,452,758 төгрөг. Энэ гэрээ нь нийт 7 удаа сунгагдсан, 2015 оны 12 сард анх байгуулагдаж, хамгийн сүүлд 2022 оны 12 сарын 02-ны өдөр сунгагдсан, гэрээний үнийн дүнгээс авсан санхүүжилт 1,242,711,759 төгрөгийг цахилгаан хангамжид авсан байна. Гадна холбооны 1,3 км газрын сувагчлалын ажил дүүргийн 1, 2 дугаар хороо, ******* ******* ******* ХК, Юу Ти пи ХХК-ийн түншлэлээр, 2017 онд гэрээ байгуулагдсан, гэрээний нийт үнийн дүн нь 171,522,923 төгрөг, үүнээс 141,337,885 төгрөгийг олгосон. Дараагийн арга хэмжээ бол орон сууцны хорооллын инженерийн шугам, сүлжээний зураг төсөл 54.8 га дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, Б блок, энэ гэрээний үнийн дүн нь 423,800,000 төгрөг, гүйцэтгэгч компани нь ******* ******* ******* ХК, Бумба халаалт, Эрин зууны халаалт ХХК, Өртний үнэт ХХК-ийн түншлэлээр гэрээ нь 4 удаа сунгагдсан, санхүүжилтэд 423,800,000 төгрөгийг авсан. Ингээд инженерийн дэд бүтэцтэй холбоотой санхүүжилтэд нэхэмжлэгчид 4,166,958,252 төгрөгийг олгосон байдаг. ******* ******* ******* нь тухай бүрд нь захирамж гаргаж энэ гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч компани нь өөрсдөө орж ирж ажлыг гүйцэтгэж байгаа, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэдэг нь яригдахгүй, боломжгүй юм гэв.

 

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.08.01-ний өдрийн 02/11 дугаартай итгэмжлэл, хороолол төслийн гурван талт гэрээний шүүхийн нэхэмжлэлийн дүнг тодорхойлох ажлын тайлан, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013.02.25-ны өдрийн 3/31 дугаартай Журам батлах тухай тогтоол, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 3/31 дугаар тогтоолын хавсралт буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014.02.20-ны өдрийн 23 дугаартай тогтоол, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014.02.20-ны өдрийн 23 дугаар тогтоолын хавсралт, ******* ******* даргын 2014.05.26-ны өдрийн А/414 дугаартай захирамж, ******* ******* даргын 2015.08.27-ны өдрийн А/699 дугаартай захирамж, Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийг газар дээр байгуулсан 2015/0730 дугаартай акт, Гэр хорооллын хөгжлийн газрын 2014.02.11-ний 02/53 дугаартай албан бичиг, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 2014.07.02-ны өдрийн 220 дугаартай гэрээ, 2014.03.06-ны өдрийн 220 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ, Үл хөдлөх өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2201020658 дугаартай гэрчилгээ, Газар өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Г-2201007099 дугаартай гэрчилгээ, Эд хөрөнгө болон түүнийг өмчлөх, эзэмших, эрхийн бичгийг хүлээн авсан акт, 2015.10.21-ний өдрийн Худалдах худалдан авах гэрээ, Дорнын Илч ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2016.12.02-ны өдрийн Бохир ус тээвэрлэлтийн гэрээ, 2017.05.01-ний өдрийн Бохир ус соруулах ажлын гэрээ, 2018.06.01-ний өдрийн Бохир соруулах ажлын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2018.12.05-ны өдрийн Бохир соруулах ажлын гэрээний гэрээ дүгнэсэн акт, 2016.10.04-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаартай шийдвэр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.25-ны өдрийн 182/ШЗ2022/07093 дугаартай захирамж, 2022.11.03-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023.01.23-ны өдрийн 02/77 дугаартай итгэмжлэл, 2017 оны цахилгааны тооцоо, нүүрсний тооцоо, бохир соруулсны тооцоо, уурын зуухны засвар, үйлчилгээ ба хангамжийн материалын зардалтай холбоотой баримтууд, 2018 оны цахилгааны тооцоо, нүүрсний тооцоотой холбоотой баримтууд, 2018 оны бохир соруулсан тооцоо, уурын зуухны засвар, үйлчилгээ ба хангамжийн материал зардал, цалингийн тооцоотой холбоотой баримтууд, 2019 оны цахилгааны тооцоо, нүүрсний тооцоотой холбоотой баримтууд, 219 оны цахилгааны тооцоо, нүүрсний тооцоо, Уурын зуухны засвар, үйлчилгээний болон хангамжийн материалын зардал, Нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан болон цалин олгосон баримт, цалингийн хүснэгт, 2023.01.31-ний өдрийн 1 дугаартай итгэмжлэл, 2023.01.31-ний өдрийн 2 дугаартай итгэмжлэл, 2014.09.22-ний өдрийн А560-80/2014 дугаартай дүүргийн 1,2-р хороо ы Б блокын гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуухны, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын Баруун түгээх төвийн 2025.03.24-ний өдрийн 01/106 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг, Орон сууц Нийтийн аж ахуйн удирдах газрын Баруун түгээх төвийн 2025.03.16-ны өдрийн 01/103 дугаартай Хамтран ажиллах тухай албан бичиг зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.

 

4.Хариуцагчаас 2022.08.30-ны өдрийн 01/4396 дугаартай итгэмжлэл, 2022.09.06-ны өдрийн 01/4593 дугаартай итгэмжлэл, 2022.09.19-ний өдрийн хариу тайлбар, ******* ******* даргын 2014.05.26-ны өдрийн А/414 дугаартай Төсөл хэрэгжүүлэгчээр батламжлах тухай, ******* ******* даргын 2015.06.17-ны А/528 дугаартай захирамж, 73 дугаартай Техникийн нөхцөл, ******* ******* даргын 2015.08.27-ны өдрийн А/699 дугаартай захирамж, ******* ******* даргын 2019.09.11-ний өдрийн А/931 дугаартай захирамж, ******* ******* даргын 2019.09.11-ний өдрийн А/931 дугаартай захирамжийн хавсралт, ******* ******* даргын 2021.09.03-ны өдрийн А/679 дугаартай захирамж, ******* ******* даргын 2021.09.03-ны өдрийн А/679 дугаартай захирамжийн хавсралт, ******* ******* даргын 2015.06.17-ны өдрийн А/521 дугаартай захирамж, ******* ******* даргын 2015.06.17-ны өдрийн А/521 дугаартай захирамжийн хавсралт, дүүрэг, 1,2,20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмын А, Б хэсэгчилсэн талбайн гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлын гэрээ, 2022.12.12-ны өдрийн 01/1503 дугаартай итгэмжлэл, 2023.01.13-ны өдрийн 01/264 дугаартай итгэмжлэл, Мэргэшсэн нягтлан бодогчийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн тодорхойлолт, тусгай мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ, Цахилгааны тарифын баримт, ******* Орон сууцны бодлогын газрын чөлөө олгох хуудас, 2024.07.03-ны өдрийн хариу тайлбар, ******* ******* даргын 2024.08.09-ний өдрийн 01/4534 дугаартай итгэмжлэл, 2024.08.29-ний өдрийн 01/4928 дугаартай итгэмжлэл, ******* ******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн мэдээ, Төлбөрийн хүсэлтүүд, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №1, №2,№3, №4, №5, №6, №7, Гэрээ дүгнэсэн Протоколууд, Барилга угсралт, Их засварын ажлын Эцсийн шатны гүйцэтгэл, Дансны хуулга, төлбөрийн хүсэлт, Барилга угсралт, Их засварын ажлын Эцсийн шатны гүйцэтгэл, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1, гэрээ дүгнэсэн протокол, төлбөрийн хүсэлт, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2, Кабель шугамын ажлын гүйцэтгэл, төлбөрийн хүсэлтүүд, гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3, Кабель шугамын ажлын гүйцэтгэл, Дансны хуулга, төлбөрийн хүсэлт, Гэрээ дүгнэсэн протокол, Дансны хуулга, төлбөрийн хүсэлтүүд, Ажлын зураг, төсвийн гүйцэтгэл №2, гэрээ дүгнэсэн протокол, төлбөрийн хүсэлт, 2017.11.27-ны өдрийн Гэрээ дүгнэсэн Протокол, ******* ******* даргын 2025.08.15-ны өдрийн 01/5179 дугаартай итгэмжлэлийг гаргаж өгсөн байна.

 

5.Шүүхийн журмаар ******* Өмчийн ашиглалт, удирдлагын газрын 2019.04.23-ны өдрийн 2/424 дугаартай Хөрөнгө бүртгэх тухай албан бичиг, Хөрөнгө оруулалтын ажлын бичиг баримтын жагсаалт, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018.08.15-ны өдрийн 2018/330 дугаартай дүгнэлт, 2016.03.30-ны өдрийн 12/16-18 дугаартай Зээлийн гэрээ, 2016.04.27-ны өдрийн 12/16-18-1 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, 2016.12.28-ны өдрийн 12/16-157 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2016.03.30-ны өдрийн 12/16-19 дугаартай барьцааны гэрээ, 2016.04.27-ны өдрийн 12/16-19-1 дугаартай гэрээ, 11-647870 барьцаалбар, 11-047879 барьцаалбар, Барьцаалбарын агуулгад өөрчлөлт оруулах тухай, 2016.03.30-ны өдрийн 12/16-20 Батлан даалтын гэрээ, ******* Архивын газрын 2023.02.08-ны өдрийн 04/128 дугаартай албан бичиг, Тайлбар, 2015.09.28-ны өдрийн Цахилгаан хуваарилах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4.09 мкв кабель шугамын ажил/СХД-ийн 1,2 дугаар хороо/гэрээ, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2015.09.28-ны өдрийн 2/2494 дугаартай албан бичиг, 2015.09.04-ний өдрийн 8 дугаартай Ажлын хэсгийн зөвлөмж, Гэрээний тусгай нөхцөл, ******* ******* даргын 2014.05.26-ны өдрийн А/414 дугаартай захирамж, ******* ******* даргын 2015.06.17-ны өдрийн А/521 дугаартай захирамж, ******* ******* даргын 2015.06.17-ны өдрийн А/521 дугаартай захирамжийн хавсралт, ******* ******* даргын 2015.08.27-ны өдрийн А/699 дугаартай захирамж, 2016.02.02-ны өдрийн Цахилгаан хуваарилах байгууламж 1ш, Хаалттай дэд өртөө 2ш, 4.09 мкв кабель шугамын ажил/СХД-ийн 1,2 дугаар хороо/гэрээ, гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл, Гадна цахилгаан хангамжийн угсралтын үе шатны санхүүжилтийн хуваарь, 2022.11.21-ний өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, 2021.12.09-ний өдрийн гэрээ дүгнэсэн протокол, дүүргийн 1,2 дугаар хороо цэргийн орчмын Б блок, гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, Гадна цахилгаан хангамжийн ажлын зураг, 2016. 10.04-ний өдрийн Барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, эр баригдсан дэд станцыг сүлжээнд залгах зөвшөөрлийн бичиг, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2018.08.02-ны өдрийн 2/2162 дугаартай албан бичиг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээний 2018.08.07-ны өдрийн 02/1228 дугаартай албан бичиг, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2020.04.27-ны өдрийн 2/1324 дугаартай албан шаардлага, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2021.08.03-ны өдрийн 2/1892 дугаартай албан бичиг, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2021.09.30-ны өдрийн 2/2662 дугаартай албан бичиг, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн 2021.10.20-ны өдрийн 01/1225 дугаартай албан бичиг, ******* Хөрөнгө оруулалтын газрын 2021.11.08-ны өдрийн 2/3169 дугаартай албан бичиг, Эрчим хүчний яамны 2021.11.19-ний өдрийн 2/4127 дугаартай албан бичиг, Ханлиг тайшир илч ХХК-ийн албан бичгүүд, ******* Проперти ХХК-ийн албан бичиг, Толгойтын хөгжил Сууц өмчлөгчдийн холбооны албан бичгүүд, Орон сууцны бодлогын газрын 2022.10.05-ны өдрийн албан бичиг, ******* Хөрөнгө Оруулалтын газрын албан бичиг, Тайлбар, Батламж, ******* ******* даргын 2015.06.27-ны өдрийн А/521 дугаартай захирамж, Ажлын хэсгийн зөвлөмж, ******* Гэр хорооллын Хөгжлийн газрын даргын 2015.07.01-ний өдрийн А/19 дугаартай тушаал, ******* Гэр хорооллын Хөгжлийн газрын даргын 2015.07.01-ний өдрийн А/19 дугаартай тушаалын хавсралт, 2015.09.04-ний өдрийн Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, ******* ******* даргын 2017.04.14-ний өдрийн А/233 дугаартай захирамж, 2017.09.17-ны өдрийн итгэмжлэл, 2016.10.22-ны өдрийн Түншлэлийн гэрээ, 2016.10.22-ны өдрийн итгэмжлэл, 2015.06.26-ны өдрийн Түншлэлийн гэрээ, 2015.10.06-ны өдрийн итгэмжлэл, 2015.09.29-ний өдрийн ДБИШС-05/2015 дугаартай Барилга угсралтын ажлын гэрээ, 2015.12.30-ны өдрийн гэрээ дүгнэсэн Протокол, 2015.12.30-ны өдрийн Барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ, 2016.10.25-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, 2016.10.25-ны өдрийн Барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ, 2017.09.14-ний гэрээ дүгнэсэн Протокол, 2017.09.19-ний өдрийн Барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ, 2018.03.05-ны гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, Барилга угсралтын ажлын санхүүжилтийн хуваарь, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №2, Гүйцэтгэл №2 нэгдсэн товчоо, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №3, санхүүжилтийн хуваарь, 2016.08.16-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №4, санхүүжилтийн хуваарь, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №5, санхүүжилтийн хуваарь, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №6, санхүүжилтийн хуваарь, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл №7, санхүүжилтийн хуваарь, гүйцэтгэл №7 нэгдсэн нэгдсэн товчоо, Барилга, угсралт, их засварын ажлын эцсийн шатны гүйцэтгэл, Санхүүжилтийн хуваарь, Гүйцэтгэлийн нэгдсэн товчоо, 2018.12.13 Гэрээ дүгнэсэн протокол, Тайлбарк, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.03.07-ны өдрийн 10/436 дугаартай албан бичиг, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016.10.04-ний өдрийн 2016/393 дугаартай акт, комиссын гишүүний саналын хуудсууд, Зураг төсөл, техникийн баримт хүлээн авсан акт, ЗТБАрхивын сан хөмрөгт авсан зураг төсөл, техникийн баримтын жагсаалт, Гэр хорооллын Дэд бүтцийн газрын 2018.08.23-ны өдрийн 02/773 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2018.08.06-ны өдрийн А/298 дугаартай албан бичиг, Лац, ломбо тавьсан тухай тэмдэглэл, ШӨХТГазар, НХОГ, ГХДБГ, НЕДТГазарт СХД 2-р хороо хорооллын 1-р ээлжийн 262 айлын 102, 106-р орон сууцны оршин суугчдын зүгээс төлөвлөрсөн дулааны шугамын холбох ажлыг түргэвчлэх тухай, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018.08.23-ны өдрийн 02/772 дугаартай албан бичиг,******* ******* ХХК-ийн 2018.08.06-ны өдрийн А/298 дугаартай албан бичиг, ШӨХТГазар, НХОГ, ГХДБГ, НЕДТГазарт СХД 2-р хороо хорооллын 1-р ээлжийн 262 айлын 102, 106-р орон сууцны оршин суугчдын зүгээс төлөвлөрсөн дулааны шугамын холбох ажлыг түргэвчлэх тухай, Мэргэжлийн Хяналтын газрын 2018.08.30-ны өдрийн 02-01/-3284 дугаартай албан бичиг, ******* ******* даргын 2023.03.23-ны өдрийн 07/1618 дугаартай албан бичиг, Ирсэн бичгийн бүртгэл хяналтын карт, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018.08.23-ны өдрийн 02/773 дугаартай албан бичиг, ******* ******* ХХК-ийн 2018.08.06-ны өдрийн А/298 дугаартай албан бичиг, Г.Цолмон, Ц.Батмөнх, Б.Одмандах нарыг гэрчээр асуусан тэмдэглэл, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2024.01.19-ний өдрийн 24/17 дугаартай албан бичиг, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 114 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 94 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 94 дугаартай Тариф батлах тухай тогтоолын 1,2,3-р хавсралт, 2057773 хэрэглэгчийн кодтой Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ, 2067673 хэрэглэгчийн кодтой Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ,Төлбөрийн нэхэмжлэлүүд, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2015.07.06-ны өдрийн 199 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Үйлдвэр, аж ахуй нэгж байгууллагад борлуулах цахилгаан тариф, 2067673, 2057773 дугаартай хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангууд, хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2024.06.26-ны өдрийн 23/2 дугаартай албан бичиг, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2015.07.06-ны өдрийн 199 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 11 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2024.07.17-ны өдрийн 04/629 дугаартай албан бичиг, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2015.07.06-ны өдрийн 199 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2015.07.06-ны өдрийн 199 дугаартай Тариф батлах тухай тогтоолын 1,2,3,4-р хавсралт, Эрчим хүчний Зохицуулах хорооны 2019.03.25-ны өдрийн 114 дугаартай Тариф батлах тухай тогтоол, Дулааны Техникийн нөхцөл №73, Ариутгах татуургын Техникийн нөхцөл №468/14, Цахилгааны түр Техникийн нөхцөл №0766/2015, дүүргийн 1,2-р хороо, 102 блок Барилга архитектурын /2-р дэвтэр/ ажлын зураг, дүүргийн 1,2-р хороо, 106 блок Барилга архитектурын /3-р дэвтэр/ ажлын зураг, ******* Проперти ХК-ийн 2017 оны 01-12 сар дуусталх кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2017 оны 01-12 сарын харилцахын тайлан, ******* Проперти ХК-ийн 2018 оны 01-09 сар дуусталх кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2018 оны 01-12 сарын харилцахын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 01-3 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2019 оны 1 сарын кассын тайлан,Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2019 оны 4 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2019 оны 9 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2019 оны 12 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2018 оны 10-12 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 4,5 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 6,7 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 8,9 сарын кассын тайлан,Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 10 сарын кассын тайлан, Нобел рийл Эстэйт ХХК-ийн 2020 оны 11,12 сарын кассын тайлан, Үйлчилгээний төвийн ААНБ-ын байрны ашиглалтын тооцоо, ******* Архивын газрын 2025.04.30-ны өдрийн 01/309 дугаартай албан бичиг, дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулах 2014.09.09-ний өдрийн А560-79/2014 дугаартай даалгавар, орон сууцны хорооллын СХД 1,2,20-р хороо, Б блок-ын 28.2 га инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээний сунгалт, 2014.01.05-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол, 2014.09.30-ны өдрийн №ДБИШС-06/2014 дугаартай орон сууцны хорооллын СХД 1,2,20-р хороо, Б блок-ын 28.2 га инженерийн шугам сүлжээний ажлын зураг, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ, 2014.09.22-ны өдрийн А560-80/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-81/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-82/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-81/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн холбооны шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-83/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.22-ны өдрийн А560-80/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-82/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, 2014.09.09-ний өдрийн А560-81/2014 дугаартай дүүргийн 1,2,20-р хорооны орчмын Б блок, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний ажлын зураг төслийг боловсруулах даалгавар, ******* Архивьн газрын 2025.05.02-ны өдрийн 01/319 дугаартай албан бичиг, ******* ******* даргын Тамгын газрын 2025.06.13-ны өдрийн 03/3867 дугаартай албан бичиг, Хот байгуулалт, Хотын *******ын газрын 2025.06.23-ны өдрийн 01/734 дугаартай албан бичиг, дүүрэг, 2-р хорооны нутаг дэвсгэр дэх орчмын Б хэсэгчилсэн талбайн 2013 оны зураг, эксиз зураг, ******* Орон сууцны Бодлогын газрын 2025.08.14-ний өдрийн 01/1210 дугаартай албан бичиг, Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014.05.13-ны өдрийн 16 дугаартай тогтоол, дүүргийн 1,2,20-р хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2013.11.11-ний өдрийн Ажлын даалгавар Б блок, дүүргийн 1,2-р хороо ы Б блокын гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны шугам, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах 2014.09.22-ны өдрийн даалгавар, ******* Орон сууцны бодлогын газрын Устгах баримтын жагсаалт 2013-2019 он зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* холбогдуулан Гэрээний зөрчилтэй холбоотойгоор үүссэн хохиролд 4,168,066,625.72 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагч болон Гэр хорооллын хөгжлийн газар гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж хариуцагчаар ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагч гэж тодруулжээ.

 

Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар тухайн орон сууцны дэд бүтцийн ажлыг гүйцэтгээгүйгээс болж хойшилсон юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх 3 талт гэрээгээр ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газар нь төсөл хэрэгжүүлэхээр сонгогдсон газрын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ /төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулааны шугам сүлжээ/-ний ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийх үүрэг хүлээсэн боловч эдгээр ажлууд хугацаандаа хийгдээгүй. 

Хариуцагч нь гэрээнд заасан ажлаас төвийн цахилгаан эрчим хүчний хангамж, төвийн, дулааны шугам, сүлжээний ажлыг одоо хүртэл хийж гүйцэтгээгүйгээс дээрх орон сууцны барилга нь төвийн цахилгаан, дулаанд холбогдоогүй.

******* ******* ******* ХК нь 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх, газраа чөлөөлж өгсөн иргэдтэй байгуулсан 2 талт гэрээний үүргийн дагуу тэднийг орон сууцанд оруулахын тулд дэд бүтцийн ажлыг хийхээс өөр аргагүй байдалд орсон бөгөөд уг дэд бүтцийн ажлыг банкны зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж гүйцэтгэсэн юм.

******* удирдлага, холбогдох эрх бүхий албан тушаалтантай олон удаа уулзаж, хэлэлцсэнээр 262 айлын орон сууцны дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг түр горимоор шийдвэрлэж, дараахи ажлуудыг банкны зээлийн эх үүсвэрээр гүйцэтгэсэн байна.Үүнд:

а/ дулаан хангамжийг нам даралтын зуухаар; / нүүрсээр галладаг/

б/ бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар;

в / түр цахилгаан буюу хөрш байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар буюу өндөр үнээр цахилгаан авч орон сууцны барилгыг цахилгаанд холбох байдлаар айлуудыг эрчим хүчээр хангасан.

Хариуцагч нь Иргэний хуулийн 206.1-д зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас нэхэмжлэгч буюу төсөл хэрэгжүүлэгчээс гарах ёсгүй их хэмжээний зардал гарч, зээлийн хугацаа хэтэрснээс их хэмжээний хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд орж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-22-ны өдрийн 182/ШШ2022/00473 тоот шийдвэрээр 6,566,362,088.09 төгрөгийг зээлдүүлэгч банкинд төлөхөөр болж хохирсон юм. 

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь Иргэний хуулийн 219.1, 222.7-д зааснаар гэрээний үүргийг хугацаа хэтрүүлсэн зөрчилтэй холбоотойгоор өөрт учирсан хохирлыг хариуцагч ******* ******* ******* буюу түүнээс эрх хүлээн авсан Гэр хорооллын хөгжлийн газраас шаардах эрхтэй гэж үзэж байна.

Цахилгаан эрчим хүчтэй холбоотойгоор гарсан зардал 343,230,078.43 төгрөг,

Дулаан хангамжийн зардал: а/ уурын зуухны зардал 484,840,465.27 төгрөг, б/ нүүрсний зардал 940,676,979 төгрөг,

Бохир ус зайлуулах зардал 109,627,190 төгрөг,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022-02-22-ны өдрийн 182/ШШ2022/00473 тоот шийдвэрээр тогтоосон төлбөрөөс үндсэн хүүгийн 50 хувь болох 1,857,716,744.75,

Дээрх шийдвэрээр тогтоосон нэмэгдүүлсэн хүү болох 431.975.168,26 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч тал нэхэмжлэлд дараах үндэслэлээр тайлбар гаргасан байна. Үүнд: ... ******* ******* ******* ХК нь 2014 онд гэр хорооллын барилгыг дахин төлөвлөн барилгажуулах эрхийг авч дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байсан. Төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байх явцдаа 2016 оны 10 сарын 04-ний өдөр 262 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан хүлээлгэн өгсөн байдаг.

Өнөөдрийг хүртэл энэ 262 айлын орон сууцанд 3 талт гэрээ байгуулж газраа чөлөөлж өгсөн иргэдээс орж амьдарч байгаа боловч 1 ч хүний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гараагүй, иргэд хохирсоор байгаа.

Нэхэмжлэлийн шаардлагыг хэлэхдээ хариуцагчийг гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй байсан их хэмжээний зардал гарсан гэж тайлбарлаж байгаа.

Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдгийг нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч, өмчлөгч иргэн, ******* ******* ******* хооронд гурван талт гэрээг байгуулсан гэж ойлгож байна. Тухайн үед 2013, 2014 онд ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2013 оны 3/31, 2014 оны 3 дугаар журмаар зохицуулдаг байсан. Үндсэн зохицуулалтын санаа нь адилхан, 2013, 2014 онд эхэлж 2 талт гэрээ, түүнийг дагаж гурван талт гэрээ байгуулдаг байсан.

Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд бол 2 талт гэрээ байхгүй болж гурван талт гэрээ болсон. Журмын зохицуулалт болон хуулийн зохицуулалтын хувьд ч тэр төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулах үүрэгтэй. Энэ гурван талт гэрээгээр анх ямар үүрэг хүлээсэн бэ гэвэл гурван талт гэрээний 4.2.5-т нэхэмжлэгч нь шугам сүлжээний ажлын зардалтай холбогдуулан нэхэмжлэгчид олгосон мөнгийг зохих журмын дагуу зарцуулах үүрэгтэй байдаг.

Анх энэ ажлын тендерийг сонгон шалгаруулахдаа энэ ажил нь бие даасан шугам сүлжээтэй байна гэж заасан байдаг.

дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар, 2013 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар 2013/02-08Б гэсэн ажлын даалгавар байгаа. Энэ ажлын даалгаврын дэс дугаар 9 дэх хэсэгт дулаан хангамж, ус хангамж гэж инженерийн дэд бүтцийн төслүүдийг зааж дулаан хангамж, бие даасан дулааны эх үүсвэртэй байна гэж заасан байдаг.

Мөн дүүргийн 1, 2 дугаар хороо, орчим гэр хорооллын дахин төлөвлөлтийн халаалтын зуух, дулааны зуух, ус дулаан дамжуулах төвийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар гэж байгаа. Энэ нь 2014 оны 9 сарын 22-ны өдөр батлагдсан ******* ******* Ерөнхий архитектор бөгөөд ******* Ерөнхий төлөвлөгөөний газрын ******* н.Нацагдоржийн баталсан дугаар А560-О90/2014 гэх ажлын даалгавар байгаа. Энэ ажлын даалгавраар мөн нэхэмжлэгчийн төсөл хэрэгжүүлсэн дахин төлөвлөлт нь өөрөө бие даасан шугам сүлжээний эх үүсвэртэй байхыг анхнаас нь төлөвлөсөн байдаг.

Иймд нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн эрх авахдаа ажлын даалгаварт нь бие даасан дулааны эх үүсвэртэй гэдгийг нь мэдсэн, түүнийг хүлээн зөвшөөрч батламжаа авсан. Иймд гарах ёсгүй зардал гэж хэлэхгүй. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед тендер сонгон шалгаруулалтгүй нэхэмжлэгчид гэр хорооллын дахин төлөвлөлтийн батламжлагдсан инженерийн шугам сүлжээний ажлыг нь авах давуу эрхтэй байдаг. Түүний дагуу нэхэмжлэгч нь холбогдох шугам сүлжээний ажил хийх гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж хариуцагчийг хэлдэг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасны дагуу гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа бол шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Шаардах эрхийн хугацаа тоолохыг 2016 оны 10 сарын 04-ний өдөр буюу 262 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгснөөс хойш тооцоход боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

******* ******* *******ас гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийг дэмжих зорилгоор инженерийн дэд бүтцийг хийх ажлыг тухайн үед гэр хорооллын сонгон шалгаруулалтад орж ирж батламж авсан ******* ******* ******* ХК-тай байгуулсан. Байгуулахдаа инженерийн шугам, сүлжээнд нийт 4 төрлийн гэрээ байгуулсан. 1-т Ус дулааны төвийн барилга 3 ширхэг, гадна дулааны П150205 мм голчтой 0,73 км шугам, гадна цэвэр усны П200-300 мм 0,884 км шугамын барилга угсралтын ажлын гэрээ, энэ нь дүүргийн 1, 2 дугаар хороо хамаарч байгаа. Энэ ажил дээр ******* ******* ******* ХК ******* болон Нягт холбоос ХХК-ийн түншлэлээр орж ирсэн. Гэрээний нийт дүн нь 2,594,512,578 төгрөг, гэрээ хэрэгжих хугацаа 2015-2018 он. Энэ гэрээ нийт 15 удаа сунгагдсан, хамгийн сүүлд 2022 оны 8 сарын 15-ны өдөр сунгагдсан, санхүүжилтийн хувьд нийт 2,359,108,608 төгрөгийг энэ ажилд авсан. Дараагийн гэрээ нь цахилгын хуваарилах байгууламж 1 ширхэг, хаалттай дэд өртөө 2 ширхэг, 4.9 км кабел шугамын ажил дүүргийн 1, 2 хороо, ******* ******* ******* ХК болон Ханлиг тайшир илч ХХК-ийн түншлэлээр орж ирсэн, гэрээний үнийн дүн 1,360,452,758 төгрөг. Энэ гэрээ нь нийт 7 удаа сунгагдсан, 2015 оны 12 сард анх байгуулагдаж, хамгийн сүүлд 2022 оны 12 сарын 02-ны өдөр сунгагдсан, гэрээний үнийн дүнгээс авсан санхүүжилт 1,242,711,759 төгрөгийг цахилгаан хангамжид авсан байна. Гадна холбооны 1,3 км газрын сувагчлалын ажил дүүргийн 1, 2 дугаар хороо, ******* ******* ******* ХК, Юу Ти пи ХХК-ийн түншлэлээр, 2017 онд гэрээ байгуулагдсан, гэрээний нийт үнийн дүн нь 171,522,923 төгрөг, үүнээс 141,337,885 төгрөгийг олгосон. Дараагийн арга хэмжээ бол орон сууцны хорооллын инженерийн шугам, сүлжээний зураг төсөл 54.8 га дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, Б блок, энэ гэрээний үнийн дүн нь 423,800,000 төгрөг, гүйцэтгэгч компани нь ******* ******* ******* ХК, Бумба халаалт, Эрин зууны халаалт ХХК, Өртний үнэт ХХК-ийн түншлэлээр гэрээ нь 4 удаа сунгагдсан, санхүүжилтэд 423,800,000 төгрөгийг авсан. Ингээд инженерийн дэд бүтэцтэй холбоотой санхүүжилтэд нэхэмжлэгчид 4,166,958,252 төгрөгийг олгосон байдаг. ******* ******* ******* нь тухай бүрд нь захирамж гаргаж энэ гүйцэтгэгч компаниар нэхэмжлэгч компани нь өөрсдөө орж ирж ажлыг гүйцэтгэж байгаа, тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдаж байгаа хариуцагчийг үүргээ биелүүлээгүй гэдэг нь яригдахгүй, боломжгүй... гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй ба мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.

 

Зохигчид хэн алин нь өөрсдийн гаргаж байгаа шаардлагын үндэслэлийг нотлох үүрэг хүлээдэг ба хариуцагч өөрийн татгалзал тайлбараа өөрөө нотлох үүрэгтэй болно.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

******* ******* даргын 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/414 дүгээр захирамжаар ******* дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, орон сууцны хороолол орчим ХЕТ-2013-8 багцын Б хэсэгчилсэн талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр ******* ******* ******* ХХК-ийг шалгарсныг батламжилж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан компани, төсөлд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж болон Гэр хорооллын хөгжлийн газрын хороонд гурван талт гэрээг батлагдсан загварын дагуу байгуулж ажиллахыг даалгажээ.

 

******* ******* даргын 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/699 дүгээр захирамжаар төсөл хэрэгжүүлэгч хариуцлагын хэлбэр өөрчлөгдөж ******* ******* ******* ХК-д төсөл хэрэгжүүлэх эрхийг шилжүүлсэн байна.

 

2016 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөөр 2 блок орон сууц, 54.0х16.4 хэмжээтэй, 180 айл, 9 давхар, бүрэн цутгамал барилга байгууламж барих эрхийг олгожээ.

 

Гэр хорооллын хөгжлийн газрын 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 02/53 дугаар албан бичгээр Хоёр талт гэрээ байгуулах эрх олгосон байна.

 

******* ******* ******* ХХК болон , ******* ******* даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газрын даргын хооронд Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 220 дугаартай гэрээ байгуулагджээ.

Уг гэрээгээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой иргэн, төсөл хэрэгжүүлэгч ******* захиргааны байгууллага хооронд үүссэн харилцааг зохицуулах, иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулсан хоёр талт гэрээг баталгаажуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчэс үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлэд дэмжлэг үзүүлэхээр тохиролцжээ.

 

******* ******* ******* ХК болон нарын хооронд 2014 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 220 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр дүүргийн 2 дугаар хороо, Орбитын 7-103 тоот 462 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 77 м.кв хувийн сууцыг дүүргийн 1, 2 дугаар хороо 2 өрөө, 44.27 м.кв талбай бүхий 66,405,000 төгрөгийн орон сууцаар солихоор харилцан тохиролцсон байна.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заажээ.

 

Харин Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ. Нэрлэгдээгүй гэрээнд энэ хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна гэжээ.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК, хариуцагч ******* ******* *******, Иргэн нарын хооронд байгуулсан гэрээ нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой иргэн, төсөл хэрэгжүүлэгч ******* засаг захиргааны байгууллага хооронд үүсэх харилцааг зохицуулахаар байгуулагджээ.

 

Уг гэрээгээр иргэн төсөл хэрэгжүүлэгчийн хооронд байгуулагдсан хоёр талт гэрээг баталгаажуулж, гэрээ хорооллын дахин төлөвлөлтийн сонгосон талбайд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, тодотгох, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчийн эрхийг хадгалах, төсөл хэрэгжүүлэгчээс үйл ажиллагаагаа тогтвортой эрхлэхэд дэмжлэг үзүүлэх харилцааг зохицуулжээ.

 

Дээрх гэрээний агуулга, гэрээний талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, хэн алины хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байна. Мөн талууд уг гэрээ байгуулагдсан хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

Зохигчид гэрээ байгуулагдсан талаар маргаагүй, хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол шаардсан, хариуцагч гэрээгээр уг үүргийг хүлээгээгүй, бие даасан дэд бүтцийг нэхэмжлэгч өөрийнхөө эх үүсвэрээр бий болгох, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн талаар маргаж байгаа болно.

 

Хэрэгт авагдсан баримтаар ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дугаартай тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам баталжээ.

Уг журмын 3.12-т ******* ******* ******* дахин төлөвлөлтийн дэд бүтэц, нийгмийн дэд бүтэц, инженерийн шугам сүлжээ, авто зам, замын байгууламжийг улс, нийслэлийн төсвөөр барих ажлыг хэрэгжүүлнэ, ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-т ******* ******* ******* инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлнэ гэж тус тус заажээ.

 

Талуудын хооронд байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1-д ******* ******* даргын эрх, үүргийг зохицуулсан ба 5.1.3-т Сонгосон талбайд улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр хийгдэх ажлын жагсаалтыг гаргаж, төсөл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулж, хяналт тавих, 6.1-д талууд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ гэж харилцан тохиролцжээ.

 

******* ******* даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/258 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б блокийн хэсэгчилсэн талбай орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангаж инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажилд шаардагдах 63,813,096 төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ авто замын зураг төслийн угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг... даалгаж шийдвэрлэжээ.

 

******* ******* даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 08 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу дүүргийн 1, 2 дугаар хорооны орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай 4,126,488,259 төгрөгийг ******* 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг ... даалгаж шийдвэрлэжээ.

 

******* ******* даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар ******* 2017 оны төсвийн хөрөнгөөр санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс он дамжин санхүүжих инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, он дамжин санхүүжих авто зам, замын байгууламжийн зураг төслийн ажлыг 2 дугаар, шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар шийдвэрлэжээ.

 

Уг захирамжийн 1-р хавсралтын ******* 2017 оны төсвийн хөрөнгөөр он дамжин санхүүжих инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын ажлын жагсаалтын 3-т Ус дулаан дамжуулах төвийн 3 ш гадна дулааны Ф150-250 мм-ийн голчтой 0.73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0.884 км шугамын барилга угсралтын ажил /СХД-ийн 1, 2 дугаар хороо/ гэжээ.

 

Мөн ******* ******* даргын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/931 дүгээр захирамжаар ******* төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвийн бүсийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр... гэж, уг захирамжийн хавсралтаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмын А, Б хэсэгчилсэн талбайн гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг 2019-2020, 2019 онд санхүүжих 3,062,200,000 төгрөг гэжээ.

 

******* ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/679 дугаар захирамжаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний холболт болон магадалшгүй ажлыг ******* ******* гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 3-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, Төслийн удирдах хороогоор батлуулан ажиллахыг даалгаж, захирамжийн хавсралтаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороо орон сууцны хороолол орчмын Б хэсэгчилсэн талбай дахь гадна дулаан хангамжийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил 2021-2022 онд 2,300,000,000 төгрөгөөр санхүүжүүлэх жагсаалт баталсан байна.

 

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2016/393 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар дүүргийн 2 дугаар хороо, ******* ******* ******* ХК-ийн захиалгатай орон сууцны ы 73 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй, 262 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад оруулах-аар шийдвэрлэсэн байна.

 

******* ******* ******* ХК-ийн 2018 оны А/298 дугаар албан бичгээр Гэр хорооллын Дэд бүтцийн газарт хүргүүлсэн мэдэгдлээр Манай компани нь Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2014 оноос эхлэн СХД 2-р хороонд хороолол төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 03-нд 1-р ээлжийн 262 айлын 9 давхар хоёр орон сууц ашиглалтанд хүлээлгэн өгсөн. ГХДТ-ын 3 талат гэрээний дагуу дэд бүтцийг улсын төсвөөр шийдэх нөхцөлтэй ч, ашиглалтанд орсон өдрөөс хойш компани ихээхэн хүндрэл бэрхшээлийг үүрч жилд 300 гаран сая төгрөгийн зардал гарган өнөөдрийг хүртэл 2 жил дулааныг нам даралтын уурын зуухаар шийдэж ирсэн. Үүнтэй холбоотойгоор уурын зуухны эргэн тойронд орчны болон агаарын бохирдол үүсгэж иргэдийн гомдлоор тус компани Улсын Прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №51-тай зөрчлийн хэрэг үүсгэж, ******* мэргэжлийн хяналтын газраас тухайн өдрөөр уурын зуухыг битүүмжлэн лацдаж мөнгөн торгууль ноогдуулсан. Иймд цаашид уурын зуухаар халаалт болон хэрэглээний халуун усыг хангах боломжгүй болж 196 айлын өрхийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгааг харгалзан үзнэ төвлөрсөн дулаанд холбох ажлыг түргэн хийж гүйцэтгүүлэх тал дээр гүн туслалцаа үзүүлнэ үү гэжээ.

 

Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* ******* даргын тамгын газрын бодлого төлөвлөлтийн хэлтэст 02/773 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлтдээ Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд дүүргийн 1, 2, 20 дугаар хороо Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтанд оруулсан боловч шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүйн улмаас халаалт болон хэрэглээний халуун усыг нам даралтын уурын зуухаар, бохирыг зөөврөөр түр шийдвэрлэж байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №51 тоот зөрчлийн хэрэг үүсгэж, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас уурын зуухыг битүүмжилсэн талаар манайд мэдэгдээд байна.

Иймд тус байршилд шаардлагатай 9,173,500,000 төгрөгийн инженерийн шугам сүлжээний ажлын хөрөнгийг 2019 онд улс, нийслэлийн төсвийн төсөлд тусгах шаардлагатай байна.

Мөн тус уурын зуухыг инженерийн шугам сүлжээний хөрөнгө шийдэгдтэл түр ашиглуулах талаар холбогдох газруудад уламжилж өгөхийг хүсье гэжээ.

 

Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 02/772 дугаартай ******* мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичигт Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд дүүргийн 1, 2, 20 дугаар хороо Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтанд оруулсан боловч улс, нийслэлийн төсвөөр дэд бүтцийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүйн улмаас нам даралтын уурын зуухаар халаалт болон хэрэглээний халуун усыг түр хугацаанд шийдэж байна.

Улсын Ерөнхий прокурорын газраас 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр №51 тоот зөрчлийн хэрэг үүсгэж, танай газраас уурын зуухыг битүүмжилсэн талаар манайд мэдэгдээд байна.

Тус байршилд инженерийн шугам сүлжээний ажлыг 2019 оны улс, нийслэлийн төсвийн төсөлд эхний ээлжинд шийдвэрлүүлэхээр саналаа хүргүүлэн ажиллаж байна. Иймд тус уурын зуухыг инженерийн шугам, сүлжээний ажил бүрэн шийдэгдтэл холбогдох хууль, журмын дагуу түр хугацаагаар ашиглуулах зөвшөөрөл олгохыг хүсье гэжээ.

 

******* ******* ******* ХХК-ийн ******* хөрөнгө оруулалтын газарт 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/703 тоот албан бичгээр ...Барилгуудын гадна цахилгаан шугамыг улс, нийслэлийн төсвөөр шийдэхээр танай байгууллагын нэр дээр холбогдох зураг болон техникийн нөхцөл гарч гүйцэтгэгч тал болох Ханлиг тайшир илч ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гадна цахилгааны холболтын ажил гүйцэтгэх түншлэлийн гэрээ байгуулан ажил хийж гүйцэтгэж байгаа.

Дээрх гэрээний дагуу гадна цахилгаан холболтын ажил удааширсны улмаас төсөл хэрэгжүүлэгч тал 2016-2021 оны өдийг хүртэл цахилгаан илүү төлөлт хийж өр төлбөр үүрч мөн хөрөнгө оруулагчаа алдах хүртэл хохирч төсөл цааш үргэлжлүүлэхэд саад учирсаар байгаа тул дээрх түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэн гадна цахилгаан холболтын ажлыг яаралтай хийж дуусгах зайлшгүй шаардлагатай байна гэжээ.

 

Орон сууцны бодлогын газраас ******* хөрөнгө оруулалтын газарт хүргүүлсэн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 03/1255 дугаартай албан бичгээр ******* гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмын Б хэсэгчилсэн талбай хорооллын 102, 106 дугаар байрыг 2016 онд ашиглалтанд оруулж өнөөдрийн байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа гадна инженерийн шугам сүлжээ ашиглалтанд бүрэн ороогүй, улсын комисс ажиллаагүй, нийслэлийн өмчид бүртгэж аваагүй талаар иргэд болон Толгойтын хөгжлийн СӨХ-өөс гомдол ирүүлээд байна.

Иймд тус хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээ улсын комисст хүлээлгэж өгөх ажлыг гүйцэтгэсэн байгууллага болон ******* орон сууцны бодлогын газар, Хот стандарт, хяналтын газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, ******* дулааны сүлжээ ТӨХК, ******* ******* гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр, ******* ******* ХХК, Толгойтын хөгжлийн СӨХ, холбогдох бусад байгууллагыг оролцуулсан ажлын хэсэг байгуулж өгнө үү гэжээ.

 

******* хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Ханлиг тайшир илч ХХК-д 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 2/3164 дугаартай албан бичгээр шаардлага хүргүүлэхдээ ... 110/35/10 кВ-ын Цэвэрлэх дэд станын 10 кВ-ын хаалттай хуваарилах байгууламжид иж бүрэн 2 вакуум таслуур бүхий ячейкийг хил гаал нээгдэхээр 2 якейкийг авчирч 2022 оны 1-р улиралд багтаан тоног төхөөрөмжийг ЦДҮС ТӨХК-д хүлээлгэн өгөх,

Техникийн нөхцөлд заасан 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамыг Цэвэрлэх дэд станцын ячейк 5,11-д холбох,

Дээрх ажлуудаас шалтгаалан дүүргийн 1, 2 дугаар хороонд дахин төлөвлөлтөөр баригдсан шинэ орон сууцны УДДТ-ийн цахилгаан эх үүсвэргүйгээс ашиглалтад орох боломжгүй нөхцөл байдал үүсээд байна... гэжээ.

 

Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд дүүргийн 1, 2, 20 дугаар хороо Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтанд оруулсан боловч хариуцагч ******* ******* ******* нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.12-т, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-т заасан инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлээгүй, мөн талуудын хооронд байгуулагдсан гурван талт гэрээний 5.1, 5.1.3, 6.1-д заасан үүргээ биелүүлээгүй, харин төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ******* ХК-ийн хувьд түр горимоор дараах дэд бүтцийн ажлууд болох дулаан хангамжийг нам даралтын зуухаар, бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх байдлаар, түр цахилгаан буюу өөр байгууллагаас аж ахуйн нэгжийн тарифаар цахилгаан авч орон сууцны барилгыг цахилгаанд холбох байдлаар айлуудыг эрчим хүчээр хангасан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, дүүргийн 1, 2, 20 дугаар хороо Б хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч ******* ******* ХХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтанд оруулсан уг хугацаанд хариуцагч ******* ******* ******* нь журам болон гэрээнд заасны дагуу төсөл хэрэгжүүлэхэд зориулж инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж /төвийн цэвэр усан хангамжийн холболт, төвийн бохирын шугам холболт, төвийн цахилгаан эрчим хүчний холболт, төвийн дулаан шугам сүлжээний/-ийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлээгүй болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ тендерийг сонгон шалгаруулахдаа, мөн 2013 оны 11 сарын 11-ний өдрийн дугаар 2013/02-08Б гэсэн ажлын даалгавраар инженерийн дэд бүтцийн төслүүдийг зааж өөрөө бие даасан дулаан хангамж, бие даасан дулааны эх үүсвэртэй байхыг анхнаас нь төлөвлөсөн, нэхэмжлэгч нь дахин төлөвлөлтийн эрх авахдаа ажлын даалгаварт нь бие даасан дулааны эх үүсвэртэй гэдгийг нь мэдсэн, түүнийг хүлээн зөвшөөрч батламжаа авсан гэж маргажээ.

 

Дээрх байдал хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 3.12, ******* Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.19-т, Талуудын хооронд байгуулагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээний 5.1, 5.1.3, 6.1-т зааснаар ******* ******* ******* нь төсөл хэрэгжүүлэх газрын инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга, байгууламж, инженерийн бэлтгэл арга хэмжээг улс, нийсэллийн төсвийн хөрөнгө оруулалтаар барих ажлыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн.

Мөн уг үүргээ хэрэгжүүлэхээр ******* ******* даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/258 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 07 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны гэр хорооллын дахин төлөвлөлтийн А болон Б блокийн хэсэгчилсэн талбай орчмыг ДЦС-4 станцаас төвийн дулаанаар хангаж инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ авто замын зураг төслийн угсралтын ажил,

 

******* ******* даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжаар дүүргийн 1, 2 дугаар хорооны орчмын Б хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтыг хавсралтаар баталж, батлагдсан төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг ******* 2015 оны төсвөөс санхүүжих Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэх,

 

******* ******* даргын 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн А/233 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлыг зохион байгуулах тухай захирамжаар Ус дулаан дамжуулах төвийн 3 ш гадна дулааны Ф150-250 мм-ийн голчтой 0.73 км шугам, гадна цэвэр усны ф200-300 мм-ийн голчтой 0.884 км шугамын барилга угсралтын ажил /СХД-ийн 1, 2 дугаар хороо/

 

******* ******* даргын 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/931 дүгээр захирамжаар ******* төсвийн хөрөнгөөр 2019 онд санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төвийн бүсийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын жагсаалтын хавсралтаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороо, орон сууцны хороолол орчмын А, Б хэсэгчилсэн талбайн гадна дулаан хангамжийн барилга угсралтын ажлыг 2019-2020, 2019 онд санхүүжих,

 

******* ******* даргын 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/679 дугаар захирамжаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний холболт болон магадалшгүй ажлыг ******* ******* гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төсөл 3-ийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, Төслийн удирдах хороогоор батлуулан ажиллахыг даалгаж, захирамжийн хавсралтаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороо орон сууцны хороолол орчмын Б хэсэгчилсэн талбай дахь гадна дулаан хангамжийн инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажил 2021-2022 онд санхүүжүүлэх гэж дурдсанаар дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын инженерийн дэд бүтцийг бие даасан эх үүсвэрээс бус харин ******* ******* ******* улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр инженерийн дэд бүцтийг бий болгох үүргийнхээ дагуу тухайн захирамжуудыг гаргаж шийдвэрлэж байсан байсан тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, дүүргийн 1, 2, 20 дугаар хороонд гэр хорооллын газрын дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд хэрэгжүүлж буй орон сууцны барилгын инженерийн дэд бүтэц, шугам сүлжээг бий болгох үүргийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа нь бие даасан дулааны эх үүсвэртэй гэх байдал үгүйсгэгдэхээс гадна ******* ******* ******* журам болон гэрээнд заасны дагуу инженерийн дэд бүтцийг бий болгох арга хэмжээ бүрэн хэрэгжээгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд талуудын хооронд 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан бөгөөд уг гурван талт гэрээнд төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр үйлчлэх ба талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, төсөл амжилттай хэрэгжсэн тохиолдолд Гэр хорооллын хөгжлийн газрын дүгнэлтийг үндэслэн дуусгавар болгохоор заажээ.

 

Дээрх гэрээний хугацаа дуусаагүй ба шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ.

 

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэхээр хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасан байна.

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан бөгөөд нэхэмжлэлд дурдсан 2016 оноос 2020 оны зардлуудыг нэхэмжилсэн нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзнэ.

 

Харин 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2018/330 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын дүгнэлтээр ******* хөрөнгө оруулалтын газрын захиалгын дагуу баригдсан ******* дүүргийн 1, 2, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б хэсэгчилсэн талбайн дунд төвөгшилтэй ангиллын 400-900 мм диаметрийн 1.2 км хүчин чадал бүхий ариутгах татгуургын шугамын зориулалттай барилга, байгууламжийг ашиглалтанд хүлээлгэж өгсөн байна.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй. гэж заасан байх тул нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь орон сууцыг ашиглалтанд оруулахад инженерийн шугам сүлжээ дэд бүтцийг түр горимоор шийдвэрлэхэд гарсан зардлыг арилгуулахаар ******* ******* *******ас шаардах эрхтэй байна.

 

Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцдог бөгөөд нэхэмжлэгч ******* ******* ******* ХК нь өөрийнхөө хөрөнгөөр цахилгаан эрчим хүч, дулаан хангамж, бохир ус зайлуулах зэрэг арга хэмжээг авч зардал гаргасан болох нь 2018 оны А/298 дугаар албан бичгээр Гэр хорооллын Дэд бүтцийн газарт хүргүүлсэн мэдэгдэл, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ******* ******* даргын тамгын газрын бодлого төлөвлөлтийн хэлтэст 02/773 дугаар албан бичгээр хүргүүлсэн хүсэлт, Гэр хорооллын дэд бүтцийн газрын 2018 оны 08 дугаарсарын 23-ны өдрийн 02/772 дугаартай ******* мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн албан бичгээр нотлогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, ******* ******* ХХК нь 262 айлын 9 давхар 2 блок орон сууцыг 2016 онд ашиглалтанд оруулсан боловч улс, нийслэлийн төсвөөр дэд бүтцийн шугам сүлжээний ажил бүрэн хийгдээгүйн улмаас халаалт болон хэрэглээний халуун усыг түр хугацаанд нам даралтын уурын зуухаар, бохирыг зөөврөөр түр шийдвэрлэж байгаа талаар дурдснаар ******* ******* ******* болон түүний харьяа Гэр хорооллын дэд бүтцийн газар дээрх асуудлыг мэдсэнээс гадна зохих байгууллагад арга хэмжээ авч өгөх талаар хүсэлт хүргүүлсэн баримтуудаар тогтоогдож, хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн инженерийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ******* ******* ******* шийдвэрлээгүйгээс өөрийн хөрөнгөөр уг асуудлыг шийдвэрлэхдээ дулаан хангамжийг нам даралтын зуухаар буюу нүүрсээр галладаг, бохирын сабтанк булах, бохирыг зөөвөрлөх, цахилгааныг өөр байгууллагаас түр авахдаа аж ахуй нэгжийн тарифаар дээрх асуудлуудыг шийдвэрлэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаар 2016-2020 оны бохир усны зардалтай холбоотойгоор үүссэн зардал 109, 627,190 төгрөг, 2016-2020 онд Уурын зуухны зардалтай холбоотойгоор үүссэн зардал 484,840,465.27 төгрөг, 2016-2020 оны Нүүрс зардалтай холбоотойгоор үүссэн зардал 940,676,979 төгрөг, 2016-2020 оны 3 сарын Цахилгааны зардалтай холбоотойгоор үүссэн зардал 343,230,078.43 төгрөгийн зардлыг гаргасан болох нь санхүүгийн мэргэшсэн зөвлөх Х.Тунгалагмаагийн тайлан, санхүүгийн анхан шатны баримтууд зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Цахилгааны төлбөрийн тухайд ******* цахилгаан түгээх сүлжээ ТӨХК айл өрхүүдтэй цахилгаан хэрэглэгчийн гэрээ байгуулах нөхцөл бүрдээгүйн улмаас 2 блокод нэгдсэн 1 тоолуур тавигдаж цахилгааны төлбөриийг байгууллагын тарифаар тооцуулан 2016-2022 оны 3 сар хүртлэх хугацаанд 98,088,490 төгрөг, уурын зуух ажиллуулсны төлбөр 343,230,078 төгрөг,

 

Нүүрсний төлбөрийн тухайд 2016-2020 хугацаанд нийт 12,042 тн нүүрсийг 1,074,901,125 төгрөгөөр худалдан авч, айл өрхүүдээс дулааны төлбөрт 103,841,792 төгрөг, ус дулааны төлбөрт 30,382,354 төгрөг, 134,224,146 төгрөгийг тооцож авснаас 940,676,979 төгрөгийн төлбөрийг төлсөн,

 

Уурын зуухны дулааны шугам сүлжээг бүрэн шийдээгүйн улмаас ******* ******* ******* ХК-ийн 2 ширхэг уурын зуух худалдан авч 2 блок орон сууцыг халуун ус, дулаанаар хангаж уурын зуухны үйл ажиллагаатай холбоотойгоор 484,840,465.27 төгрөгийг зарцуулсан,

 

Бохирын төлбөрийн тухайд 2016-2017 онд бохирын шугам сүлжээг бүрэн шийдээгүйн улмаас бохир ус зайлуулахад 127,220,000 төгрөгийн зардалд айл өрхүүдээс нийт 17,592,810 төгрөгийг бохир усны төлбөрийг авснаас нийт 190,627,190 төгрөгийн алдагдал хүлээсэн болох болох нь хэрэгт авагдсан 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Худалдах-худалдан авах гэрээгээр халаалтын зуухыг 48,000,000 төгрөгөөр худалдан авсан, бохир ус тээвэрлэлтийн гэрээ, бохир соруулах ажлын гэрээ, цахилгааны төлбөрийн нэхэмжлэхүүдээр тогтоогдохоос гадна тухайн зардлууд гарсан талаар санхүүгийн тайлангаар мөн тогтоогдож байна.

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагчаас цахилгаан эрчим хүчтэй холбоотойгоор гарсан зардал 343,230,078.43 төгрөг, Дулаан хангамжийн зардал /уурын зуухын зардал 484,840,465.27 төгрөг, нүүрсний зардал 940,676,979 төгрөг/, бохир усны зайлуулах зардал 109,627,190 төгрөг, нийт 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

 

Харин нэхэмжлэлийн шаардлагаас гарах ёсгүй их хэмжээний зардал гарч, зээлийн хугацаа хэтэрснээс их хэмжээний хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн өрөнд орж, улмаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр тогтоосон үндсэн хүүгийн 50 хувь болох 1,857,716,744.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү болох 431,975,168.26 төгрөгийг төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 182/ШШ2022/00473 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ******* капитал ХХК-иас 6,566,362,088.09 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч ******* капитал ХХК нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* ******* ХХК нь өмчлөлийн ЭРхийн улсын бүртгэлийн Ү-2201045385, Ү-2201045386 дугаарт тус тус бүртгэгдсэн дүүргийн 2 дугаар хороо, хороолол /18105/ Толгойтын гудамж 102, 106 тоот хаягт байралах 7,718.51 м.кв, 8.507,71 м.кв талбай бүхий орон сууц, үйлчилгээний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгүүдийн үннийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг тус тус хангахыг ******* шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг хүлээсэн этгээд нэхэмжлэгч ******* ******* ******* ХК биш харин ******* капитал ХХК байхаас гадна дээрх Төрийн банкнаас ******* капитал ХХК-д олгосон зээлийн зориулалт нь Дархан хотод нөөц модуляр дата төв барихаар авсан зээл байна.

 

Түүнчлэн, тухайн зээлийг нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-ийн хэрэгжүүлсэн төсөлд зарцуулсан болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байна.

 

Иймд хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагчаас 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,289,691,913.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.5, 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7-д заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагчаас 1,878,374,712.7 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,289,691,913.01 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,998,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ******* бөгөөд ******* ******* захирагчаас 9,549,823.56 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС