Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 197/ШШ2025/10156

 

 

 

 

 

2025 08 28

197/ШШ2025/10156

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол их тойруу 91/1 байр 101 тоотод байрлах, Л ХХК /РД: 5554721/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо 12Б байр 61 тоотод оршин суух, Г.Э /рд:00000000000/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,012,465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Э.Цолмон, хариуцагч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч А.Ариунтуул нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Л ХХК-ний нэхэмжлэлтэй хариуцагч Г.Э холбогдох 2,012,465 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ...Манай компани бол барилгын компани юм. 2022 онд Сэлбэ апартментийг ашиглалтад оруулсан. Хариуцагч Г.Этай 2022 оны 05 дугаар сарын 14-ний өдөр захиалгын гэрээг байгуулсан. Бид байрны төлбөр дээр асуудал гаргаагүй. Хариуцагч нь байрандаа оршин сууснаас хойш ашиглалтын зардалыг огт төлөөгүй. Үндсэндээ 2,012,465 төгрөгийг огт төлөөгүй. Би сая хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлтэй танилцлаа, үүн дээр барилга барьж байгаа компанитай холбоотой асуудлууд байна. Манайх одоо байрны ашигоаотын зардлыг нэхэмжилж байгаа учраас нэхэмжлэлтэй хамаагүй гэж харж байна. СӨХ байгуулаагүй байж хууль бусаар хүмүүсээс мөнгө татаж байна гэж байна, манай компани 2022 онд байраа ашиглалтад оруулаад Барилгын тухай хуулийн дагуу баталгаат хугацаа дуусах болон байр бүрэн борлогдох хүртэлх, нийт оршин суугчдаас зөвхөн ашиглалтын зардалыг авч байгаа. Манай байгууллага дээр ирж байгаа нэхэмжлэлийн дагуу нийт оршин суугч болох 329 айлдаа хувааж байгаа. Ер нь бол ус дулаан, цахилгаан, нийтийн эзэмшил, гадна талбайн зүлэгжилт, тохижилт, ажилчдын цалин нийгмийн даатгал зэрэг хамаарч байгаа. Эдгээр зардлуудыг нийт айлдаа хуваахаар нэг айлд 65,000 төгрөг болж байгаа. Энэ төлбөрт НӨАТ багтаагүй, компанийн янз бүрийн зардлууд ороогүй, цэвэр ашиглалтын зардалууд орсон. 2021 оны 05 дугаар сард байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.6-д зааснаар Байр хэний нэр дээр байхаас үл шалтгаалан ус, дулаан, цахилгааны төлбөрийг төлнө гэж нийтлэг байдлаар оруулсан. Ашиглалтын зардал гэдэг утгаараа энэ зардлуудыг төлөх ёстой гэдэг байдлаар гэрээндээ оруулсан. Хариуцагч маань бидэнтэй байгуулсан гэрээний үүргээ ухамсарлаж мөнгөө төлнө гэж найдаж байна. гэв.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Л ХХК-ийн Г.Э надад холбогдуулсан гаргасан "гэрээний үүрэгт 2.012.465 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлтэй танилцаад бүхэлд нь эс зөвшөөрч байна. Бидний байгуулсан 2021 оны 5 дугаар сарын 14-ны өдрийн гэрээн дээр дулаан, ус, цахилгаан, цахилгаан шат, цэвэрлэгээ, харуул, интернэт, утас, кабель гэх мэт дангаар өмчлөх болон дундын эзэмшлийн талбайн ашиглалтын зардлын өөрт оногдох хувийг хариуцна. Түүнчлэн орон сууцны барилгын баталгаат хугацаа дуусах хүртэл болон орон сууц бүрэн борлогдох, СӨХ байгуулагдах хүртэл хугацааны дээрх зардлыг захиалагч бүрэн хариуцна гэсэн заалт гэрээнд огт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага огт хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаар би 65,000 төгрөгийг төлнө гэж хэлээгүй, танай Л ХХК уг барилгыг барихдаа оршин суугчидтай ямар ч зөвшилцөө байгаагүй, гэрээ хийгээгүй байж 65,000 төгрөгийг нэхээд байна. Энэ төлбөрийн баримтын задаргааг харахад хамгаалалтын албаны дарга, тооцооны нягтлан бодогч гэх мэт хүмүүсийн зардал байна. Үүнийг оршин суугчдын эрх ашгийг зөрчиж байна гээд огт зөвшөөрөөгүй, ямар ч гэрээ констрак, тайлан тооцоо байхгүй. Бид яагаад танай Л ХХК-ийн ажилчдын цалин хөлсийг төлөх ёстой юм бэ. Байр ашиглалтад орох ёстой байсан хугацаандаа ашиглалтад ороогүй 2021 оны 04 дүгээр улиралд ашиглалтад орох байсан байр 2022 оны 04 дүгээр улиралд орсон. Надаас 151,480,000 төгрөг авах ёстой байсан боловч 15,000,000 төгрөг илүү авсан. Би сөрөг нэхэмжлэлээ 7 хоногийн дотор гаргах байсан боловч улаан бурхан өвчний хавьтал болоод дархлаажуулалтад хамрагдаад биеийн байдал муу байсан учраас эмнэлэгийн магадлагаа болон дархлаажуулалтын хуудсаа хавсаргаад шүүхэд өгсөн боловч шүүх хүлээн авах боломжгүй гэсэн. Энэ байрыг би охиндоо авч өгсөн, заримдаа очхоор харуул хамгаалалт байхгүй, цэвэрлэгээ байдаггүй, цахилгаан шат нь хаалттай чиптэй ийм л байдалтай байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Захиалгаар орон сууц, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, өглөгө авлагын дэлгэрэнгүй тайлан, нийтийн эзэмшлийн ашиглалт үйлчилгээний зардлын задаргаа, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Сэлбэ апартмент СӨХ-ны албан тоот, орон сууц захиалгын үлдэгдэл төлбөрийн эргэн төлөлтийн хувиар,

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 755 дугаар зүйлийн 755.4-т заасны дагуу оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг зөвшөөрсөн, татгалзсан үндэслэл, нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй байх ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт шүүхэд ирүүлээгүй байх ба оршин суугчдаас хэдэн төгрөг хурааж хэрхэн зарцуулсан, нийт оршин суугчдийн хуралаар тухайн төлбөрийг зөвшөөрсөн талаар баримт ирүүлээгүй байна.

6. Иймд Л ХХК-ийн нэхэмжлэлтэй Г.Эд холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

7. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй болно.

8. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,150 төгрөгийг улсын орлогод үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3, 28 дугаар зүйлийн 28.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Эд холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ