Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/10390

 

 

 

 

 

 

 

 

2025 09 02 197/ШШ2025/10390

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, ** дүгээр хороо, *** товер *** давхар **** тоотод байрлах, А ХХК /РД: ****/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн **-р хороо, галын гудамж ** -т байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар /регистрийн дугаар ****/-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ц,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Виннервэй үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай. Дээрх хөрөнгийн үнэлгээ нь А ХХК-ийн 52239.25 тонн төмрийн хүдрийн баяжмалыг үнэлсэн байдаг. Дээрх үнэлгээтэй танилцахад манай төмрийн хүдрийн баяжмалыг 73.46 доллараар үнэлж үнэлгээг гаргасан байдаг. Гэтэл дээрх төмрийн хүдрийн баяжмал нь 62 хувийн агууламжтай бөгөөд одоогийн зах зээлийн ханш нь 88.39 доллараар үнэлэгддэг. Гэтэл илтэд доогуур үнэлж буюу 9 долларын зөрүү гаргаж, багаар үнэлсэн. Дээрх үнэлгээтэй холбоотойгоор 13,730,281.508 төгрөгөөр үнэлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар 70 хувиар албадан дуудлага худалдааэд оруулдаг. Гэтэл 73 доллараар үнэлээд, 70 хувиар дахиад бууруулаад зардаг, хоёрдахь албадан дуудлага худалдаагаар 50 хувиар бууруулаад зардаг. Энэ нь төлбөр төлөгчийн хөрөнгийг доошоо үнэлээд, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Мөн хөрөнгийн үнэлнээ нь Ашигт малтмал газрын тосны газрын сайтыг дурьдаж бичсэн, 62 хувийн агууламжтай 88,39 долларын үнэлгээтэй гэж эрүүгийн хуулийн сурвалжаа бичсэн хэрнээ 73 доллараар үнэлээд хөрөнгийн үнэлгээг 13 тэрбумаар үнэлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар Ашигт малтмал газрын тосны газрын албан ёсны сайт дээр ч мөн 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 88 доллараас огт буухгүй байгаа. Хөрөнгийн үнэлгээ нь илтэд багаар үнэлж, эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Иймд а үнэлгээ ХХК-ийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч татгалзлын үндэслэлээ: Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Лондонгийн Олон Улсын Арбитрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн UN153003 шийдвэрээр "А" ХХК-аас 78.6 тэрбум төгрөгийг гаргуулж, Европын сэргээн босголт хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч хуулийн этгээдийн төлөөлөх эрх бүхий этгээдэд гардуулж байсан боловч одоог хүртэл биелүүлээгүй.2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ХӨӨРХӨН аймгийн Бугат сумын Гоё боомт дахь гаалийн хяналын талбайд байрлах "А" ХХК-ийн 52 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгоход 13 тэрбум төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар нийтэд зарлаад байсан боловч шүүхээс түдгэлзүүлэх захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг хөрөнгийн үнэлгээг тогтоох ажиллагаа хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751.2 дугаар зүйлийн 751.2,1-т зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гомдол гаргасан байх бөгөөд мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үндэслэл, журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Нэхэмжлэгчийн зүгээс шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээг хийхдээ төлбөр төлөгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулаад өмчлөгч нарын эрх ашгийг зөрчсөн гэж тайлбарлаж марган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодруулж оролцсон тул шүүх шаардлагын хүрээн дэх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасны дагуу явагдсан эсэхийг хянаж үзсэн.

5. Хэрэгт авагдсан баримтуудаар болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо.

Лондонгийн Олон Улсын Арбитрын 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн UN153003 шийдвэрээр "А" ХХК-аас 78.6 тэрбум төгрөгийг гаргуулж, Европын сэргээн босголт хөгжлийн банканд олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингээд 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ХӨӨРХӨН аймгийн Бугат сумын Гоё боомт дахь гаалийн хяналын талбайд байрлах "А" ХХК-ийн 52 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгох ажиллагааг явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гүйцэтгэх хуудас зэргээр тогтоогдож байна.

Виннервэй үнэлгээ ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн Ш-6/1 дугаар үнэлгээг гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 13, 14 дүгээр зүйл, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тус тус танилцуулж, шинжээчийн дүгнэлтийг ирүүлэх хугацааг зааж, 3 дахь заалтаар: шинжээчид дүгнэлт өгөхөөс зайлсхийх, татгалзах, санаатайгаар худал дүгнэлт гаргах, тогтоосон хугацаанд дүгнэлт, тайлан ирүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээлгэхийг сануулсан байна.

Виннервэй үнэлгээ ХХК-ийн шинжээч Б.Бат-Эрдэнийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр ХӨӨРХӨН аймгийн Бугат сумын Гоё боомт дахь гаалийн хяналын талбайд байрлах А ХХК-ийн 52 мянган тонн төмрийн хүдрийн баяжмалын овоолгыг битүүмжлэн хурааж, үнэлгээ тогтоолгоход 13,730,281.508 төгрөгөөр үнэлжээ.

  Шүүхийн шинжилгээний тухай хуульд зааснаар шинжилгээг тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой хийх, шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд болон бусад этгээдээс хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах үүргийг шинжээч хүлээхээр хуульчилж, шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаар шинжилгээний дүгнэлт бодит бус, үндэслэлтэй эсэхийг шинжээч өөрөө хариуцах зохицуулалттай бөгөөд энэ үндэслэлээр шинжээчийг томилсон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч тал ...зах зээлийн үнээс хэт бага үнэлсэн... гэх тайлбар нь үндэслэлгүй, уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлоогүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу ажиллагааг хийж А үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилсон, шинжээч нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн шинжээчийн дүгнэлт гаргахдаа хууль, дүрэм, журамд заасныг зөрчин үнэлгээг хэт доогуур үнэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, нэхэмжлэгч өөр үнэлгээний компаниар үнэлүүлсэн баримтыг өгч няцаагаагүй.

6. Иймд нэхэмжлэгч А ХХК хариуцагч Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 759 дугаар зүйлийн 759.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5, 54 дүгээр зүйлийн 54.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч нь шийдвэрийг гардан авснаас хойш хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ