| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/09635/И |
| Дугаар | 197/ШШ2025/11101 |
| Огноо | 2025-09-11 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 197/ШШ2025/11101
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, *** дугаар хороо, *** ***, М ХК ХК-ийн төв байранд байрлах М ХК /РД: ********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, *** таун ** дүгээр байр, ** тоотод оршин суух Н.А /РД:********/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 5.800.975 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,
Хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаатар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Хариуцагч нь тус компанийн санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэсийн нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12,000,000 төгрөгийн цалингийн урьдчилгаа авсан. Тухайн үед компанийн захирлуудаар хэрэгт авагдсан баримтууд дээр зөвшөөрүүлж гарын үсэг зуруулаад, гэр бүлийн хүн Солонгос улс руу эмчилгээнд явж байгаа гээд хүү төлбөргүй цалингийн урьдчилгаа өгөөч цалингаасаа төлнө гэсэн. Тэгээд 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаас чөлөөлөгдсөний дараа энэ асуудлаар хариуцагчтай холбогдсон, А-н ээж нь мөн манай салбарт ажилладаг. Гэрийн хаяг нь олдохгүй, утсаар ярихаар ирэхгүй байсан тул манай байгууллага прокурорын байгууллагад хаягийг тодруулж өгөөч гэдэг хүсэлт өгөөд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гээд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 3573 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Үүний дараа А-тай арай гэж холбогдоод манай байгууллагыг хохиролгүй болгож өгөөч гэсэн. Өөрөөр хэлбэл цалингийн урьдчилгаа гэдэг маань одоогийн нөхцөл байдлаар банкнаас зээл аваад хүүгээ төлөөд явж байгаа. А-н хувьд бол хүү алданги бодогдоогүй, үндсэн мөнгөө өг л гэдэг. Хамгийн сүүлд 2018 хамгийн сүүлд төлбөр хийгээд дахиж хийгээгүй. 12,000,000 төгрөгөөс үлдсэн 5,800,975 төгрөгийг гаргуулж, байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхэд хариуцагчийн хариу тайлбарыг дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө яагаад надаас энэ өр төлбөрийг албан ёсоор нэхэмжлээгүй юм бэ гэж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Яагаад гэвэл Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулинд хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байдаг. Хариуцагч бол энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргах эрх байгаа гэж үзэж байна. Учир нь хариуцагч авсан зээлээ бол хүлээн зөвшөөрч байгаа, 12,000,000 төгрөгийг эмчилгээний зориулалтаар шилжүүлж авсан. Үүнээс 17 удаагийн гүйлгээгээр 6,199,024 төгрөгийг төлсөн байдаг. Нэхэмжлэлийн шаардлага бол 5,800,975 төгрөг байгаа. Энэ шаардлагыг яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна вэ гэхээр нэгдүгээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал хөндөгдөж байна энэ бол нэхэмжлэгч байгууллагатай холбоотой, хариуцлагын асуудал юм. Яагаад хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаандаа хуулийн байгууллагад ханддаггүй юм. Хэрэв хандаагүй тохиолдолд өөрсдийнх нь хариуцлагын асуудал шүү дээ. Цалин мөнгөтэй холбоотой асуудал бол тодорхой хугацаатай байгаа. 2018 оноос хойш прокурорын байгууллагад хүсэлт гаргаад 2024 онд шүүхээс татгалзсан захирамж гарсан байдаг. Өөрөөр хэлбэл 2018-2024 он гээд бүтэн 6 жилийн хугацаанд хуулийн байгууллагад хандаж байгаа үйл баримт байгаа юм. Удаа дараа А-д мэдэгдсэн гээд баримтаар нотлогдож байгаа зүйл байхгүй байна. Мэдэгдэж болно, А мэдэгдэлийг нь хүлээж аваад ямар нэгэн байдлаар зөвшөөрсөн байх ёстой. Прокурорын байгууллагад хүсэлт гаргаад, прокурорын байгууллагаас нэхэмжлэл гаргасан боловч татгалзсан байна. Шууд нэхэмжлэл гаргаж, шууд шүүхэд хандах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: мөнгө шилжүүлсэн нотлох баримтууд,
4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд зээлдэгч тал болох Н.А нь 5,800,975 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна. Хөөн хэлэлцэх хугацаа Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгсөнөөр тасалдсан гэж үзлээ.
5. Иймд М ХК ХХК-ийн гаргасан хариуцагч А-д холбогдох 5,800,975 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.
7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А /РД:*******/-аас 5,800,975 төгрөгийг гаргуулж, М ХК ХК /РД: ****** /-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 108,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ