| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0444/э |
| Дугаар | 361 |
| Огноо | 2018-04-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 361
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Хохирогч Д.О
Гэрч С.Б,
Шинжээч Ц.Б,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаянгийн уулын 32 дугаар гудамж 70 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Хан–уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, дугаарын регистртэй, А адуун овогт С Б холбогдох 1708022950416 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн зүүн хойд талд иргэн Д.О-г “зам хааж явлаа, автомашин руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах 105 дугаар сургууль руу өдөр 17 цагийн үед эцэг эхийн хуралд суух гээд сургуулийн арын шороон зам руу гэрлээр дохио өгч зам руу эргэж байхад хохирогч юүдэнтэй цамцтай, малгайгаа өмсчихсөн, чихэндээ чихэвч хийсэн явж байхад нь дохио өгөөд эргэх явцдаа сигнал дарсан сонсоогүй, эргэж хараагүй болохоор нь би араас нь зөөлөн дөхөж очоод 1 метрийн зайнд наана зогсоход О эргэж хараад “дайрах гэлээ” гэж хэлээд машины хамар дээр ирээд цохьсон, би хажуугаар өнгөрөх гэтэл машин руу чулуу шидсэн. Тэгэхээр би цонхоо онгойлгоод “яагаад чулуу шидээд байгаа юм бэ” гэхэд машины онгорхой цонхоор миний нүүр лүү 1-2 удаа цохьсон, тэгээд машины түлхүүр булаах гэж оролдсон. Би гарынх нь шуунаас барьж түлхүүрээ авсан, машины хаалга онгойлгон саваад байсан, намайг бууж ирэхэд толгой руу цохьсон, хоолой багалзуурдсан, хөл рүү өшиглөсөн, намайг маажсан. Би хохирогчид гар хүрээгүй, би гэм буруугүй юм. Хийгээгүй хэргийн төлөөнамайг гүтгэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 20 минутын орчим охиноо авах гээд зам дагаад явж байхад энэ хүн хажуугаар их хурдтай огцом дарж орж ирээд хажуугаар өнгөрч яваад зогссон. Тэгэхээр би “чи хүн дайрах гэж байна” гэхэд балай авгай минь би чамайг дайраагүй гээд хэрэлдсэн. Намайг хүчтэй түлхэхэд нь би машины хаалгыг толгойн баруун хэсгээрээ хүчтэй мөргөсөн. Түлхүүр булаацалдаж байхад гарыг мушгисан хумс хугарсан, миний толгойн зүүн хэсэгт 2-3 удаа цохьсон. Би энэ хүнийг намайг зодохоор нь би хоёр удаа алгадаж, хацарнаас нь чимхсэн. Гар утасны нүүрийг эвдэлсэн, өмсч явсан курткийг урсан. Энэ хүн дуут дохио огт өгөөгүй. Эмчилгээний зардал болох хохиролд 880.000 төгрөг гарсан, мөн Компьютер томографийн зураг дахин авахуулсан тул одоо нийт 980.000 төгрөгийн зардал гарсаныг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг гэрч С.Б мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед 105 дугаар сургууль руу дүү Б хамт машинтайгаа явж байхад энэ О гэгч хүүхэн чихэндээ чихэвч хийчихсэн явж байсан ба дуут дохио өгөөд зайтай зогсоход хүн дайрлаа гээд машины хамар дээр цохьсон, газраас чулуу аваад шидсэн. Дүү маань цонхоо онгойлгоход толгой руу нь цохьсон, машиных нь түлхүүрийг авах гээд булаацалдсан, машины хаалгыг нь онгойлгож савсан, дүү маань бууж ирэхэд толгой руу нь цохьсон, багалзуурдсан. Тэгэхээр нь би бууж ирээд чиний буруу гэдгийг хэлсэн. Тэгээд дүү маань өөрийгөө хамгаалж түүнийг түлхсэн гэв.
Шүүх хэлэлцүүлэг шинжээч эмч Ц.Б мэдүүлэхдээ:
Шинжээч эмч Б, А бид нар 229 дугаар дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтээр хохирогч О биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учирсан, гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгэсэн. Тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэдэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Цээж, зүүн шуунд учирсан цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл гэж үзэж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар /гэмтлийн эмнэлгийн өвчний түүх, шүүх эмнэлгийн үзлэг/ тогтоогдож байх тул шинэ гэмтэл байсан гэв.
Эрүүгийн 1708022950416 дугаартай хэргээс:
Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад байх би охиноо авах гээд 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр ар хэсэгт буюу автозам дагуу явган хүний замаар алхангаа охин руугаа утсаар холбогдоод “миний охин хувцсаа өмссөн үү, ээж нь сургуулийнх нь арын машин ордог хашааны тэнд хүлээж байя” гээд л ярьсан. Би охинтойгоо ингэж ярьж явахдаа утасныхаа чихэвчний баруун талынхыг нь чихэвчийг хийгээд ярьсан бөгөөд 105 дугаар сургуулийн араар явдаг автозамаас ертөнцийн зүгээр урагшаа эргэж салдаг шороон зам дээр алхаж байхад л хажуунаас мөнгөлөг саарал өнгийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийи автомашин маш хурдтай эргээд намайг дайрах шахаад зогссон. Би тэр машины баруун талын гэрэл дээр нь гараараа тулаад хажуу тийшээ зайлж тэр машинд арай дайруулчилгүй гарсан бөгөөд жолооч болох...залуу руу “чи хүн дайрлаа шүү дээ, замаа харж яваач” гэхэд тэр залуу бага зэрэг урагшилж зогсоод цонхоо онгойлгоод “балай авгай минь, чи өөрөө замаа харж яв” гэсэн. Тэгэхээр нь би “ чи өөрөө зөөлөн яваач, наагуураа чи зөөлөн явах ёстой биз дээ, наагуур чинь хүүхэд зөндөө явдаг юм” гэхэд тэр залуу машин дотроосоо “балай авгай” гээд доромжлоод байхаар нь би их айж сандарсан болохоор уурлаад “чи хүн дайрч алах шахчихаад юу гээд доромжлоод байгаа юм” гээд тухайн Приус 11 маркийн машины баруун хойд талын хаалганы цонх руу гараараа 2 удаа цохьсон юм. Тухайн үед миний халаасанд байсан гар утас дуугарахаар нь би гар утсаа халааснаасаа гаргаж ирэх үед тэр залуу “шил хагаллаа” гэж хэлээд хаалгаа онгойлгохдоо хаалгаараа миний гартаа байсан гар утсыг цохиод газар унагачихсан. Тэгэхэд миний гар утас баруун урд талын онгойсон хаалганы доор унахаар нь би жолооч залуугийн хажуугаар ороод утсаа аваад өндийгөөд “тэнэг юм уу, чи дайрах шахсан, хэл амаар доромжилсон, дээрээс нь утас эвдчихлээ” гээд түүний цээж рүү нь түлхсэн. Гэтэл тэр залуу гараа далайж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа цохьчихсон. Тэгэхээр нь би толгойгоо дараад бага зэрэг хажуу тийшээ хараад тонгойход жолооч залуу миний дагз руу үргэлжпүүлээд гараараа 2 удаа цохьсон. Тухайн залуу намайг ингээд гараараа 3 удаа цохьчихоод болихоор нь би өндийгөөд буцаагаад тэр залууг машин руу түлхээд зүүн талынх нь хацар руу 2 удаа алгадаад, зүүн талынх нь хацарнаас чимхсэн. Энэ үед цуг явсан эмэгтэй нь машинаасаа бууж ирээд намайг араас татаад бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Би тэр залуугаас салаад “чи хүн дайрах шахчихаад, дээрээс нь хүн зоддог, би чамайг цагдаад өгнө” гэхэд жолооч залуутай хамт явсан эмэгтэй нь жолоочийг “суу, суу алив явъя” гээд байсан. Гэтэл жолооч залуу “тэгэхгүй юу чи” гэж байснаа машиндаа суусан. Тухайн үед би машиныг нь тойрч ард нь гарч улсын дугаарыг нь авчихаад нөхөр Ундрахжаргал руу залгаад “энд нэг хүн намайг дайрах шахчихаад, дээрээс нь зодчихлоо, цагдаа дуудчихаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Дээрх жолооч залуу нь машиндаа суучихаад толиндоо намайг хараад байхаар нь би газраас жижигхэн чулуу аваад машиных нь арын дугуй руу шидэж оносон. Би тэр залууг явуулахгүй гэж л чулуу шидэж байгаа юм шиг дүр эсгэн дугуй руу жижиг чулуу шидсэн юм. Гэтэл жолооч залуу машинаасаа “балай авгай” гээд буугаад ирэхээр нь жолоочийн хаалгыг нь онгойлгоод машиных нь түлхүүрийг нь аваад “чи хаачих гээд байгаа юм, цагдаа дуудсан” гэхэд тэр залуу миний түлхүүр авсан гарнаас бариад гар мушгиад машиндаа суучихсан. Би тэр хүнийг “чи ямар балиар амьтан бэ, эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ” гээд гараа тавиулаад 2 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр залуу машин дотроосоо намайг түлхээд хойшоо онгойлгосон хаалга руу савсан ба машинаасаа бууж ирээд цээж рүү гарынхаа шуу хэсгээр /тохойгоо нугалсан байдалтай/ хүчтэй түлхсэн маягтай 2-3 удаа цохиход би хойшоо Приус-11 автомашины хаалганд толгойгоороо саваад цохьчихсон. Би толгойгоороо хаалганд саваад цохьсон чинь ухаан алдаагүй ч гэсэн толгой дүүнгэтээд, манараад нэг хэсэг юу ч болоод байгааг ойлгож чадахгүй болсон. Нэг мэдсэн чинь л жолооч залуу болон түүнтэй хамт явсан эмэгтэй хоёр миний хоёр талаас татаад сургуулийн төмөр хашаа хүрсэн байсан. Тэгэхээр нь би ухаан ороод “тавиач ээ” гэхэд намайг татаад байсан эмэгтэй “чамаас болж хүүхэд алга болчихлоо” гээд намайг үргэлжлүүлээд чирж татаж явсаар байгаад сургуулийн хашаа руу ороод 10 метр орчим яваад намайг тэндээ орхиод хоёулаа буцаад машиндаа суугаад яваад өгсөн. Энэ үед манай охин хүрээд ирсэн бөгөөд нөгөө машинтай залуу ч гэсэн буцаад ирж явахдаа цонхоороо “миний утас алга болчихсон байна” гэхээр нь би “цагдаа дуудсан байгаа, чи байж бай, наад асуудлаа ч гэсэн шалгуул” гэхэд тэр хүн яваад өгсөн. Тэгээд би охиноо аваад такси бариад явж байхад цагдаа залгасан бөгөөд Приус-11 машинтай хүнийг Баянхошууны тойргийн постон дээр зогсоосон байна гэж хэлсэн. Ингээд би Баянхошууны тойрог дээр очиход замын цагдаа “чамайг дайраагүй бол замын цагдаа шалгахгүй, хэсэг дээр очиж өргөдлөө өг” гэж хэлсэн. Тухайн үед намайг зодсон залуу “ахыгаа уучлаарай, ахад нь байгаа мөнгө л энэ байна, би чамд байгаа мөнгөө өгчихье, ахыгаа уучлаалай, ах нь хоёр хүүхэдтэй хүн” гээд байсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй ээ. Миний толгой, цээж, гарын шууны гэмтлийг Приус-11 маркийн автомашины жолооч зодож учруулсан юм. Харин хамар ясны болон хацрын хуучин гэмтлүүд нь би өмнө буюу 2013- 2014 оны үед хашаагаараа хогоо асгах гээд чирээд явж байгаад эргэж харахдаа том хашааны хаалга даруулдаг труба төмөр жижиг хаалга руу хэтрээд гарсан байсанд нь цохиулаад гэмтээж байсан юм. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. Гомдолтой байна гэжээ. /хх-26-27,96/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би Баянхошууны 112-н автобусны баруун талд 105-р сургуулийн замынхаа ар талд зам дагуу байрлалтай дугуй засварын газарт ажилладаг байсан юм. Би одоо тэр өдрийг нь санахгүй байна, намайг дугуй засвар дотроо байхад үдээс хойш 17 цагийн орчим байхаа цагийг нь сайн санахгүй байна, манайхаар орж гарсан хүмүүс “энэ явган зорчигч нар даварсан юм, мөргөөгүй байхад мөргөсөн юм шиг пижигнээд байх юм, машин тэрийг нь өшиглөөд байх юм” гэсэн. Би тэр яриаг сонсоод нэг их удаагүй 1 минут ч арай болоогүй, гадагшаа гарсан. Намайг гарахад манай засвараас харалдаа урагш замынхаа урд талд цайвар өнгийн жижиг тэрэг зогссон байсан бөгөөд жолоочийн талынх нь хаалганы цонх онгорхой жолооч залуу нь суудал дээрээ сууж байсан, харин нэг эмэгтэй цонхоор нь л жолоочтой нэг юм булаацалдаад байх шиг байсан. Намайг харж байхад юм булаацалдаад зогсож байсан эмэгтэй нь машиныг явуулахгүй л байгаа бололтой маргаад хэсэг болсон. Тэгээд машины жолооч залуу бууж ирээд нөгөө эмэгтэйтэй нүүр тулаад машиныхаа хажууд зогсож харагдсан, нөгөө эмэгтэй ч өөдөөс нь сарвалзаад байх шиг байсан. Би тухайн үед домкратаа дотогш оруулж тавиад мөн нэг их удаагүй буцаад гараад ирэхэд машинаас бас нэг эмэгтэй гарч ирсэн нөгөө дайруулах гэж байсан гэх эмэгтэйтэй муудалцаад л маргаад байсан ба дайруулах гэж байсан гэх эмэгтэй нь цагдаа дуудлаа гээд л орилоод байсан. Би орж гараад юм хийгээд яваад байсан болохоор тэр явдлыг эхнээс нь дуустал хараагүй. Намайг нэг харахад тэд нар нэг юм алга болчихлоо гээд л гүйлдээд байсан. Дараа нь анзаарч харахад бүгд яваад өгсөн байсан...гэжээ. /хх-28/,
Гэрч С.У мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад байх, намайг ажлаас тараад харих гэж байхад манай эхнэр Отгонцэцэг утсаар “охиноо сургуулиас нь авах гээд явж байна” гэж ярьсан юм. Түүнээс хойш удаагүй 20 орчим минутын дараа Отгонцэцэг дахин залгаад уйлсан байдалтай “намайг сургуулийн арын шороон зам дээр явж байхад нэг машин хурдтай орж ирээд мөргөнгөө алдсан, тэгээд баахан хэл амаар доромжилж байгаад зодчихоод явчихлаа, би тэр хүнийг зогсож бай цагдаа дуудъя” гэхэд зугтчихлаа гээд машины дугаар өгсөн...цагаан өнгийн Приус-11 маркийн машин гэж хэлсэн тул би цагдаа руу залгаж “эхнэрийг маань машинтай хүн дайрах шахаад, дээрээс нь зодсон байна” гээд машиных нь дугаарыг хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаагаас буцааж залгаад Баянхошууны тойрог дээр таны хэлсэн машиныг саатуулсан гэж хэлэхээр нь би эхнэртээ хэлээд, өөрөө Баянхошууны тойрог дээр очсон. Намайг Баянхошууны тойрог дээр очиход Ог очсон байсан. Тэгээд эхнэр Ог аваад цагдаагийн хэлтэс дээр очсон. Намайг Баянхошууны тойргоос Ог авахад эхнэр маань уйлсан байдалтай байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд байсан. Бид хоёр цагдаад өргөдлөө өгчихөөд гэртээ очиход ч тэр Ог толгой өвдөөд байна гэсэн ба шөнөжингөө толгой нь өвдөөд намжихгүй байсан тул бид хоёр 2017 оны 10 сарын 21-ний өглөө Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эмч нь үзээд “гэрээр эмчилгээ хийж болохгүй, тархиндаа хавантай байна, ар дагзны яс цууралттай байна, тиймээс заавал хэвтэж эмчлүүл” гээд Отгонцэцэгийг гэмтлийн тархи толгойны тасагт хэвтүүлсэн юм гэжээ. /хх-29/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр би дүү Цогтбаяр /6 настай/, Б нарын хамт Б-йн машинтай 105 дугаар сургуульд хүүхдийнхээ хуралд суух гээд 17 цагийн орчим байх 105 дугаар сургуулийн ард хэсэгт буюу засмал замаас шороон зам руу дохио өгөөд эргээд ороход 30 гаруй насны эмэгтэй хоёр чихэндээ чихэвчтэй зам хөндлөн гараад явж байсан. Тухайн үед Б жолоо барьж явсан бөгөөд сигнал өгөөд тэр эмэгтэй рүү дөхөөд зайтай зогсоход тэр эмэгтэй манай дүү рүү “чи хүн дайрчихлаа” гээд машины хамар дээр нь гараараа цохьсон ба машины хажуугаар нь тойроод ард гараад чулуу аваад машины жолоочийн хаалга руу шидчихсэн. Тэгсэн чинь Баярмагнай цонхоо онгойлгоод юм хэлэх гэхэд тэр эмэгтэй манай дүүгийн нүүр рүү үгийн зөрүүгүй гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Б нь машиныхаа хаалгыг онгойлгочихоод машинаасаа буухад нөгөө эмэгтэй нь манай дүүг багалзуурдаад машин руу шахаад, дахин нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Б тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулаад цээж рүү нь 1 удаа түлхсэн. Би тэр эмэгтэйг дайраад салахгүй болохоор нь би машинаасаа буугаад “чи чихэвчтэй явсан чинь чиний буруу биз дээ” гээд болиулах гэсэн боловч тухайн эмэгтэй миний үгийг сонсохгүй байсан. Тухайн эмэгтэй нь Бн урд жолоочийн хаалгыг нь савлуулж байгаад утсаа унагаад өөрөө утсаа авсан ба утсаа авчихаад дахиад л Б руу мөр, цээж рүү нь 3-4 удаа цохиод хашгирч орилоод үргэлжлүүлээд дайраад байсан. Тэгээд Б машиндаа суухад түүнтэй муудалцсан эмэгтэй нь машины онгорхой цонхоор түлхүүрийг нь аваад гартаа атгачихаад тавихгүй байсан бөгөөд Б түлхүүрээ авах гээд машин дотроосоо түүний гартай нь хэсэг ноцолдож байж түлхүүрээ авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудъя гэхэд Б өөрөө “би дуудъя” гээд халааснаасаа утсаа гаргахад утасных нүүр нь хагарсан байсан. Тэр хооронд Цогтбаяр алга болсон байхаар нь Баярмагнай бид хоёр хүүхэд алга болчихлоо шүү дээ гэхэд Баярмагнайг зодоод байсан хүн “танай хүүхэд алга болоход надад ямар хамаатай юм” гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи хамт хайлц” гээд тэр эмэгтэйгийн гарнаас нь татаад сургуулийн хашаа руу чирэхэд Баярмагнай ч гэсэн машинаасаа буугаад тэр эмэгтэйгийн гарнаас татаад явсан. Б бид хоёр тэр эмэгтэйг сургуулийн хашаа хүртэл татаж байгаад за ер нь орхи гээд яваад хүүхдээ хайхаар явсан. Өөр зүйл болоогүй. Б бид хоёр сургууль руу ороход Цогтбаяр ангидаа орсон байсан бөгөөд би тэндээ үлдээд Баярмагнай цааш явсан. Баярмагнайг тэр эмэгтэй машин руу шахаад багалзуурдсан байхад Б түүнийг өөрөөсөө холдуулаад л нэг удаа түлхсэн. Мөн гарнаас нь түлхүүрээ авах гэж л гартай нь зууралдсан. Өөрөөр бол зодож цохьсон зүйл байгаагүй. Манай дүү С.Б тэр эмэгтэй “чи болиоч ээ” гээд зогсож байсан. Нөгөө эмэгтэй нь манай дүүг үг ч хэлүүлэхгүй, галзуу юм шиг байсан. Баярмагнай тэр эмэгтэйг нэг ч цохиогүй, зүгээр л зогсож байсан, тэр эмэгтэй бэртэх гэмтэх юу ч болоогүй...гэжээ. /хх-31-32/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би үүрэг гүйцэтгэж байхад 17-18 цагийн хооронд байх “Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 105 дугаар сургуулийн хойно автомашинтай хүн хүн мөргөөд явсан байна” гэсэн утгатай дуудлага ирсэн юм. Ингээд би дуудлагаар тухайн газар нь очиход дуудлага өгсөн хүн болон мөргөсөн гэх машин тэрэг байгаагүй юм. Тэгэхээр нь би дуудлага өгсөн гэх хүн рүү ярихад нэг эмэгтэй хүн утас авахаар нь би түүнийг Баянхошууны тойргийн постон дээр дуудсан. Мөн мөргөсөн гэх Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг дугаараар нь шүүж эзэмшигчтэй нь холбогдоод дуудсан юм. Дуудлага өгсөн гэх эмэгтэй нь түрүүлж ирсэн бөгөөд тэр эмэгтэй “Приус 11 машинтай хүн намайг шүргэхээр нь би машиных нь хамар дээр тогшсон, тэгсэн чинь жолооч залуу нь бууж ирээд намайг зодсон, гомдолтой байна” гэсэн. Удаа ч үгүй Приус-11 машинтай залуу нь ирсэн бөгөөд тэднийг би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн. Тухайн үед тэр эмэгтэй нь “би зам тээврийн осол болоогүй, харин зодуулсан цохиулсандаа гомдолтой байна ” гэж ярьсан тул би тэдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэст шилжүүлсэн...гэжээ. /хх-30/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг Ачит-14 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад үдээс хойш Ундрахжаргал гэж хүнээс “105 дугаар сургуулийн орчим машинтай хүн манай эхнэрийг доромжилсон, гар мушгисан” гэсэн утгатай дуудлага ирж байсан...Би дуудлага өгсөн хүмүүсийг хараагүй, уулзаагүй юм гэжээ. /хх-36/,
Гэрч С.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Намайг нүүрсний цэг дээрээ зогсож байхад үдээс хойш...манай хажууханд 105 дугаар сургуулийн зүүн хойно зам дээр хүмүүс шуугилдаад маргаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би түлээ нүүрс зардаг гаражаас гараад харахад нэг жижиг тэрэг зогссон, ойролцоо эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хоорондоо маргаад зогсож байсан. Тэр хоёрыг юу гэж маргаад байсныг нь би сайн сонсоогүй. Тэр хоёр хүний эмэгтэй нь л орилж чарлаад нөгөө залуу руугаа чичлээд орилоод, машин руу өшиглөж харагдсан. Би тухайн үед тэр залуу эмэгтэйг шүргэсэн, эсвэл сигналдаад айлгасан ч юм уу гэж бодсон. Харин нөгөө залуу нь өөдөөс нь нэг юм хэлээд л байх шиг байсан. Гэхдээ намайг харж байхад лав тэр хоёр хоорондоо зууралдсан, зулгаалцсан, янз бүрийн байдлаар нэгэндээ хүрсэн зүйл байгаагүй. Тэгээд тэр хоёр маргаж байхад эмэгтэй нь залуугаас бага зэрэг холдоод утсаар ярьж байгаа харагдсан. Тэгээд л би буцаад гараждаа орсон...Би тэдний юу гэж маргасныг сайн сонсоогүй ээ...гэжээ. /хх-37/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Тэр хэрэг болдог гэх өдөр манай нөхөр Б хүүхдийнхээ “эцэг эхийн хуралд сууна” гэж явсан юм. Гэтэл Баярмагнай орой нь ирэхдээ хүзүү хоолой нь шалбарсан байдалтай орж ирээд “нэг эмэгтэй намайг машинаараа дайраагүй байхад дайрсан гээд хүзүү ам маажаад машины цонхоор түлхүүр булаацалдсан” гэсэн зүйл ярьсан. Тухайн үед би Б г “чи хүн зодчихоо юу” гэхэд Баярмагнай “үгүй ээ, би яагаа ч үгүй” гэж байсан. Өөр надад хэргийн талаар мэдэж байгаа зүйл алга байна...гэжээ. /хх-38/,
Гэрч Л.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би зургийг, өөрийнхөө гаргасан дүгнэлтийг ч харлаа. Би тухайн үед зургийг уншиж үзэхэд Д.О- тархины баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, баруун талын суурь ясны хөндийд шингэнтэй харагдаад байсан. Тиймээс би түүний тархины ясны хугаралтай гэж хараад байсан. Гэтэл надад үзүүлсэн зураг болон сүүлд авахуулсан /2017 оны 12 сарын 29-ний өдрийн, 2018 оны 02 сарын 02-ны өдрийн зураг/ зурагнуудаас харахад Д.О нь чих, хамрын архаг үрэвсэлтэй байсны улмаас хугаралтай юм шиг харагдсан байна. Д.О гэх хүн нь чих хамрын архаг өрөвсөлтэй байсны улмаас тархины баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, баруун талын суурийн хөндийн салстын өрөвссөн байсныг андуурч хөндийд шингэнтэй гэж харсан байна. Шингэн буюу цус нь яс хугарах үед л үүсдэг юм. Архаг өрөвслийн улмаас баруун талын суурийн хөндийн ховил өргөсснийг хугарал гэсэн онош гаргасан гэжээ. /хх-108-109/,
Шүүгдэгч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр би өөрийнхөө хүү Ц эцэг эхийн хуралд суух гээд өөрийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн машинтайгаа эгч Баярмаа, хүү Цогтбаярын хамт 105 дугаар сургуулийн ард буюу засмал замаас шороон зам руу дөнгөж эргэхэд Отгонцэцэг гэх эмэгтэй 2 чихэндээ чихэвчтэй урдуур алхаж таарсан. Тухайн үед би сигналдаад тэр эмэгтэйгээс бага зэрэг зайтай зогсоход О-г нь над руу хараад “чи дайрах гэлээ” гээд машины хамар дээр гараараа цохьсон. Ингээд би тэр эмэгтэйгийн хажуугаар нь гарах гэхэд О нь машин руу чулуу шидээд машины маань баруун урд хаалга руу оночихоор нь би машиныхаа цонхыг буулгаад “чи яагаад чулуу шидэж байгаа юм” гэхэд О- нь цонхон дээр ирээд “чи зугтах гэлээ” гээд машины түлхүүрийг авах гэхээр нь би түүний гарнаас нь барьж байгаад түлхүүрээ булааж авсан. О нь өөрөө чихэвч зүүсэн байсан, мөн өөрийг нь дайраагүй байхад “чи хүн дайрах гэлээ, чи дохио өгөөгүй" гэх мэтээр хэл амаар дайрч давшилж байснаа хаалга онгойлгосон. Би машинаасаа буухад тэр эмэгтэй намайг өшиглөөд, хоолой амнаас зуураад байсан. Тэр үед надтай хамт явсан Баярмаа эгч машинаас бууж ирээд тэр эмэгтэйг болиулах гэсэн боловч О нь болихгүй над руу л дайраад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулаад 2 мөр рүү нь гараараа түлхсэн. Тухайн үед О гэх эмэгтэйгийн утас нь дуугарсан чинь над руу дайрахаа болиод утсаа гаргах гэж байгаад утсаа унагаад мөн л над руу дайраад “ чи миний утсыг унагалаа” гээд байсан. Тухайн үед надтай хамт явсан хүүхэд машинд байгаагүй тул хүүхдээ хайх гэхэд Отгонцэцэг намайг явуулахгүй, зугтах гэлээ гээд байхаар нь тэгвэл хамт явъя гэсэн боловч О “надад чиний хүүхэд алга болох хамаагүй” гээд байхаар нь би түүнийг орхиод тэндээс явсан. Ийм л зүйл болсон. Би О гэх эмэгтэйг цохиж зодоогүй. Тэр эмэгтэй толгойгоороо хаалганд цохихоор би түлхээгүй. Би тэр хүн над руу дайраад байхаар нь би өөрөөсөө л бага зэрэг хөндийрүүлсэн. Өөр зүйл болоогүй. Би тэр хүнийг цохиогүй гэжээ. /хх-129-132/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹229 тоот актын дүгнэлтэнд:
Шинжээч эмч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
... Д.О биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргахдаа хэргийн материал болон компьютер томограммын зураг, СД, рентген зургийг давтан уншуулан дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн зураг, сидийг давтан уншуулахад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Мед траума” эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон дагзны баруун хэсгээс баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны бага далавч болон суурь ясны ар хана руу үргэжилсэн хугарал, баруун хацар ясны нумын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал гэж оношилсон нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл зурагнаас дээрх гэмтлүүд харагдахгүй байсан. Тиймээс 13359 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж гаргах үндэслэл болсон. Харин Д.О-н биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-103-105/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...Ажиллагааг эхлүүлэн хохирогч Д.О-с “хэрэг болсон гэх газрыг зааж өгч чадах уу” гэхэд Д.О “зааж өгч чадна” гэснээр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гаднаас 03-23 УНЧ улсын дугаартай Тоёота НОАХ маркийн машинтай хөдөлж 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн хойно буюу засмал замаас шороон зам руу салах уулзвар дээр очив. Д.О-г нь өөрөө “би автозамын хажуугаар буюу замаас 1-2 м зайд шороон замын хөндлөн гараад дунд орчимд нь алхаж байхад хажуунаас буюу автозамаас Приус- 11 маркийн автомашин орж ирээд дайрах шахсан” гэж тухайн газраа зааж өгөв. Д.О нь “би тэр хүнтэй маргаж байхад тэр хүн бууж ирээд миний толгой руу 2-3 удаа цохьчихоод хөдлөхөөр нь би түүний араас машин руу чулуу шидсэн чинь тэр машин энд зогссон” гэж 105 дугаар сургуулийн хашаанаас зүүн хойш 5 м зайд, баруун тийш 8 м зайд байрлах газрыг заасан бөгөөд уг газарт 27-31УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.О-н хэлснээр байрлуулав. Үуний дараа Д.О нь өөрийн биеэр тухайн автомашины баруун урд буюу жолоочийн хаалгын хажууд онгойлгон зогсож “би энд ийм байрлалд зогсож байхад жолооч залуу нь бууж ирээд тохойлдож түлхэхэд би хойшоо толгойгоороо хаалганд дагзаараа савж цохьсон” гэж тухайн байрлалаараа зогсож үзүүлэв. Ажиллагааны үйл явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан бөгөөд оролцогч нараас санал хүсэлт байна уу гэхэд “байхгүй" гэсэн тул ажиллагааг 16 цаг 50 минутанд дуусгав гэжээ. /хх-20-23/,
Шүүгдэгч С.Баярмагнай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/, өргөдөл /хх-06/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №299 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн зүүн хойд талд иргэн Д.О “зам хааж явлаа, автомашин руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Д.О ”...105 дугаар сургуулийн араар явдаг автозамаас ертөнцийн зүгээр урагшаа эргэж салдаг шороон зам дээр алхаж байхад л хажуунаас мөнгөлөг саарал өнгийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашин маш хурдтай эргээд намайг дайрах шахаад зогссон. Би тэр машины баруун талын гэрэл дээр нь гараараа тулаад хажуу тийшээ зайлж тэр машинд арай дайруулчилгүй гарсан бөгөөд жолооч залуу руу “чи хүн дайрлаа шүү дээ, замаа харж яваач” гэхэд тэр залуу бага зэрэг урагшилж зогсоод цонхоо онгойлгоод балай авгай минь, чи өөрөө замаа харж яв гэсэн...хаалгаа онгойлгохдоо хаалгаараа миний гартаа байсан гар утсыг цохиод газар унагачихсан...би жолооч залуугийн хажуугаар ороод утсаа аваад өндийгөөд “тэнэг юм уу, чи дайрах шахсан, хэл амаар доромжилсон, дээрээс нь утас эвдчихлээ” гээд түүний цээж рүү нь түлхсэн. Гэтэл тэр залуу гараа далайж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа цохьчихсон, би толгойгоо дараад бага зэрэг хажуу тийшээ хараад тонгойход жолооч залуу миний дагз руу үргэлжлүүлээд гараараа 2 удаа цохьсон, намайг ингээд гараараа 3 удаа цохьчихоод болихоор нь би өндийгөөд буцаагаад тэр залууг машин руу түлхээд зүүн талынх нь хацар рүү 2 удаа алгадаад зүүн талынх нь хацарнаас чимхсэн...“чи хүн дайрах шахчихаад, дээрээс нь хүн зоддог, би чамайг цагдаад өгнө” гэхэд жолооч...залуу “тэгэхгүй юу чи” гэж байснаа машиндаа суусан. Тухайн үед би машиныг нь тойрч ард нь гарч улсын дугаарыг нь авчихаад нөхөр Ундрахжаргал руу залгаад “энд нэг хүн намайг дайрах шахчихаад дээрээс нь зодчихлоо, цагдаа дуудаадахаарай” гэж хэлээд утсаа тасалсан...би газраас жижигхэн чулуу аваад машиных нь арын дугуй руу шидэж оносон. Би тэр залууг явуулахгүй гэж л чулуу шидэж байгаа юм шиг дүр эсгэн дугуй руу жижиг чулуу шидсэн юм. Гэтэл жолооч залуу машинаасаа “балай авгай” гээд буугаад ирэхээр нь жолоочийн хаалгыг нь онгойлгоод машиных нь түлхүүрийг нь аваад “чи хаачих гээд байгаа юм, цагдаа дуудсан” гэхэд тэр залуу миний түлхүүр авсан гарнаас бариад гар мушгиад машиндаа суучихсан. Би тэр хүнийг “чи ямар балиар амьтан бэ, эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ” гээд гараа тавиулаад 2 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр залуу машин дотроосоо намайг түлхээд хойшоо онгойлгосон хаалга руу савсан ба машинаасаа бууж ирээд цээж рүү гарынхаа шуу хэсгээр /тохойгоо нугалсан байдалтай/ хүчтэй түлхсэн маягтай 2-3 удаа цохиход би хойшоо Приус-11 автомашины хаалганд толгойгоороо саваад цохьчихсон. Би толгойгоороо хаалганд саваад цохьсон чинь ухаан алдаагүй ч гэсэн толгой дүүнгэтээд, манараад, нэг хэсэг юу ч болоод байгааг ойлгож чадахгүй болсон. Нэг мэдсэн чинь л жолооч залуу болон түүнтэй хамт явсан эмэгтэй хоёр миний хоёр талаас татаад сургуулийн төмөр хашаа хүрсэн байсан...Миний толгой, цээж, гарын шууны гэмтлийг Приус-11 маркийн автомашины жолооч зодож учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-26-27,96/,
-гэрч Г.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
Улсын яллагч Ц.Гансүлд,
Хохирогч Д.Отгонцэцэг,
Гэрч С.Баярмаа,
Шинжээч Ц.Бадрал,
Шүүгдэгч С.Баярмагнай, түүний өмгөөлөгч Б.Оюунням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаянгийн уулын 32 дугаар гудамж 70 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Хан–уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 144 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ЧВ77120777 дугаарын регистртэй, Алаг адуун овогт Сандуйжавын Баярмагнайд холбогдох 1708022950416 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.Баярмагнай нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн зүүн хойд талд иргэн Д.Отгонцэцэгийг “зам хааж явлаа, автомашин руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдан зодож тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутагт байрлах 105 дугаар сургууль руу өдөр 17 цагийн үед эцэг эхийн хуралд суух гээд сургуулийн арын шороон зам руу гэрлээр дохио өгч зам руу эргэж байхад хохирогч юүдэнтэй цамцтай, малгайгаа өмсчихсөн, чихэндээ чихэвч хийсэн явж байхад нь дохио өгөөд эргэх явцдаа сигнал дарсан сонсоогүй, эргэж хараагүй болохоор нь би араас нь зөөлөн дөхөж очоод 1 метрийн зайнд наана зогсоход Отгонцэцэг эргэж хараад “дайрах гэлээ” гэж хэлээд машины хамар дээр ирээд цохьсон, би хажуугаар өнгөрөх гэтэл машин руу чулуу шидсэн. Тэгэхээр би цонхоо онгойлгоод “яагаад чулуу шидээд байгаа юм бэ” гэхэд машины онгорхой цонхоор миний нүүр лүү 1-2 удаа цохьсон, тэгээд машины түлхүүр булаах гэж оролдсон. Би гарынх нь шуунаас барьж түлхүүрээ авсан, машины хаалга онгойлгон саваад байсан, намайг бууж ирэхэд толгой руу цохьсон, хоолой багалзуурдсан, хөл рүү өшиглөсөн, намайг маажсан. Би хохирогчид гар хүрээгүй, би гэм буруугүй юм. Хийгээгүй хэргийн төлөөнамайг гүтгэж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цаг 20 минутын орчим охиноо авах гээд зам дагаад явж байхад энэ хүн хажуугаар их хурдтай огцом дарж орж ирээд хажуугаар өнгөрч яваад зогссон. Тэгэхээр би “чи хүн дайрах гэж байна” гэхэд балай авгай минь би чамайг дайраагүй гээд хэрэлдсэн. Намайг хүчтэй түлхэхэд нь би машины хаалгыг толгойн баруун хэсгээрээ хүчтэй мөргөсөн. Түлхүүр булаацалдаж байхад гарыг мушгисан хумс хугарсан, миний толгойн зүүн хэсэгт 2-3 удаа цохьсон. Би энэ хүнийг намайг зодохоор нь би хоёр удаа алгадаж, хацарнаас нь чимхсэн. Гар утасны нүүрийг эвдэлсэн, өмсч явсан курткийг урсан. Энэ хүн дуут дохио огт өгөөгүй. Эмчилгээний зардал болох хохиролд 880.000 төгрөг гарсан, мөн Компьютер томографийн зураг дахин авахуулсан тул одоо нийт 980.000 төгрөгийн зардал гарсаныг нэхэмжилж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэг гэрч С.Б мэдүүлэхдээ:
2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед 105 дугаар сургууль руу дүү Б хамт машинтайгаа явж байхад энэ Отгонцэцэг гэгч хүүхэн чихэндээ чихэвч хийчихсэн явж байсан ба дуут дохио өгөөд зайтай зогсоход хүн дайрлаа гээд машины хамар дээр цохьсон, газраас чулуу аваад шидсэн. Дүү маань цонхоо онгойлгоход толгой руу нь цохьсон, машиных нь түлхүүрийг авах гээд булаацалдсан, машины хаалгыг нь онгойлгож савсан, дүү маань бууж ирэхэд толгой руу нь цохьсон, багалзуурдсан. Тэгэхээр нь би бууж ирээд чиний буруу гэдгийг хэлсэн. Тэгээд дүү маань өөрийгөө хамгаалж түүнийг түлхсэн гэв.
Шүүх хэлэлцүүлэг шинжээч эмч Ц.Б мэдүүлэхдээ:
Шинжээч эмч Б, А бид нар 229 дугаар дүгнэлтийг гаргасан. Энэ дүгнэлтээр хохирогч О-н биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий гэмтэл учирсан, гэмтэл нь хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгэсэн. Тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэдэг нь гэмтлийн хөнгөн зэрэгт дангаараа хамаарна. Цээж, зүүн шуунд учирсан цус хуралт нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Хохирогчид учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл гэж үзэж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар /гэмтлийн эмнэлгийн өвчний түүх, шүүх эмнэлгийн үзлэг/ тогтоогдож байх тул шинэ гэмтэл байсан гэв.
Эрүүгийн 1708022950416 дугаартай хэргээс:
Хохирогч Д.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад байх би охиноо авах гээд 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр ар хэсэгт буюу автозам дагуу явган хүний замаар алхангаа охин руугаа утсаар холбогдоод “миний охин хувцсаа өмссөн үү, ээж нь сургуулийнх нь арын машин ордог хашааны тэнд хүлээж байя” гээд л ярьсан. Би охинтойгоо ингэж ярьж явахдаа утасныхаа чихэвчний баруун талынхыг нь чихэвчийг хийгээд ярьсан бөгөөд 105 дугаар сургуулийн араар явдаг автозамаас ертөнцийн зүгээр урагшаа эргэж салдаг шороон зам дээр алхаж байхад л хажуунаас мөнгөлөг саарал өнгийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийи автомашин маш хурдтай эргээд намайг дайрах шахаад зогссон. Би тэр машины баруун талын гэрэл дээр нь гараараа тулаад хажуу тийшээ зайлж тэр машинд арай дайруулчилгүй гарсан бөгөөд жолооч болох...залуу руу “чи хүн дайрлаа шүү дээ, замаа харж яваач” гэхэд тэр залуу бага зэрэг урагшилж зогсоод цонхоо онгойлгоод “балай авгай минь, чи өөрөө замаа харж яв” гэсэн. Тэгэхээр нь би “ чи өөрөө зөөлөн яваач, наагуураа чи зөөлөн явах ёстой биз дээ, наагуур чинь хүүхэд зөндөө явдаг юм” гэхэд тэр залуу машин дотроосоо “балай авгай” гээд доромжлоод байхаар нь би их айж сандарсан болохоор уурлаад “чи хүн дайрч алах шахчихаад юу гээд доромжлоод байгаа юм” гээд тухайн Приус 11 маркийн машины баруун хойд талын хаалганы цонх руу гараараа 2 удаа цохьсон юм. Тухайн үед миний халаасанд байсан гар утас дуугарахаар нь би гар утсаа халааснаасаа гаргаж ирэх үед тэр залуу “шил хагаллаа” гэж хэлээд хаалгаа онгойлгохдоо хаалгаараа миний гартаа байсан гар утсыг цохиод газар унагачихсан. Тэгэхэд миний гар утас баруун урд талын онгойсон хаалганы доор унахаар нь би жолооч залуугийн хажуугаар ороод утсаа аваад өндийгөөд “тэнэг юм уу, чи дайрах шахсан, хэл амаар доромжилсон, дээрээс нь утас эвдчихлээ” гээд түүний цээж рүү нь түлхсэн. Гэтэл тэр залуу гараа далайж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа цохьчихсон. Тэгэхээр нь би толгойгоо дараад бага зэрэг хажуу тийшээ хараад тонгойход жолооч залуу миний дагз руу үргэлжпүүлээд гараараа 2 удаа цохьсон. Тухайн залуу намайг ингээд гараараа 3 удаа цохьчихоод болихоор нь би өндийгөөд буцаагаад тэр залууг машин руу түлхээд зүүн талынх нь хацар руу 2 удаа алгадаад, зүүн талынх нь хацарнаас чимхсэн. Энэ үед цуг явсан эмэгтэй нь машинаасаа бууж ирээд намайг араас татаад бид хоёрыг хоёр тийш нь салгасан. Би тэр залуугаас салаад “чи хүн дайрах шахчихаад, дээрээс нь хүн зоддог, би чамайг цагдаад өгнө” гэхэд жолооч залуутай хамт явсан эмэгтэй нь жолоочийг “суу, суу алив явъя” гээд байсан. Гэтэл жолооч залуу “тэгэхгүй юу чи” гэж байснаа машиндаа суусан. Тухайн үед би машиныг нь тойрч ард нь гарч улсын дугаарыг нь авчихаад нөхөр Ундрахжаргал руу залгаад “энд нэг хүн намайг дайрах шахчихаад, дээрээс нь зодчихлоо, цагдаа дуудчихаарай” гэж хэлээд утсаа тасалсан. Дээрх жолооч залуу нь машиндаа суучихаад толиндоо намайг хараад байхаар нь би газраас жижигхэн чулуу аваад машиных нь арын дугуй руу шидэж оносон. Би тэр залууг явуулахгүй гэж л чулуу шидэж байгаа юм шиг дүр эсгэн дугуй руу жижиг чулуу шидсэн юм. Гэтэл жолооч залуу машинаасаа “балай авгай” гээд буугаад ирэхээр нь жолоочийн хаалгыг нь онгойлгоод машиных нь түлхүүрийг нь аваад “чи хаачих гээд байгаа юм, цагдаа дуудсан” гэхэд тэр залуу миний түлхүүр авсан гарнаас бариад гар мушгиад машиндаа суучихсан. Би тэр хүнийг “чи ямар балиар амьтан бэ, эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ” гээд гараа тавиулаад 2 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр залуу машин дотроосоо намайг түлхээд хойшоо онгойлгосон хаалга руу савсан ба машинаасаа бууж ирээд цээж рүү гарынхаа шуу хэсгээр /тохойгоо нугалсан байдалтай/ хүчтэй түлхсэн маягтай 2-3 удаа цохиход би хойшоо Приус-11 автомашины хаалганд толгойгоороо саваад цохьчихсон. Би толгойгоороо хаалганд саваад цохьсон чинь ухаан алдаагүй ч гэсэн толгой дүүнгэтээд, манараад нэг хэсэг юу ч болоод байгааг ойлгож чадахгүй болсон. Нэг мэдсэн чинь л жолооч залуу болон түүнтэй хамт явсан эмэгтэй хоёр миний хоёр талаас татаад сургуулийн төмөр хашаа хүрсэн байсан. Тэгэхээр нь би ухаан ороод “тавиач ээ” гэхэд намайг татаад байсан эмэгтэй “чамаас болж хүүхэд алга болчихлоо” гээд намайг үргэлжлүүлээд чирж татаж явсаар байгаад сургуулийн хашаа руу ороод 10 метр орчим яваад намайг тэндээ орхиод хоёулаа буцаад машиндаа суугаад яваад өгсөн. Энэ үед манай охин хүрээд ирсэн бөгөөд нөгөө машинтай залуу ч гэсэн буцаад ирж явахдаа цонхоороо “миний утас алга болчихсон байна” гэхээр нь би “цагдаа дуудсан байгаа, чи байж бай, наад асуудлаа ч гэсэн шалгуул” гэхэд тэр хүн яваад өгсөн. Тэгээд би охиноо аваад такси бариад явж байхад цагдаа залгасан бөгөөд Приус-11 машинтай хүнийг Баянхошууны тойргийн постон дээр зогсоосон байна гэж хэлсэн. Ингээд би Баянхошууны тойрог дээр очиход замын цагдаа “чамайг дайраагүй бол замын цагдаа шалгахгүй, хэсэг дээр очиж өргөдлөө өг” гэж хэлсэн. Тухайн үед намайг зодсон залуу “ахыгаа уучлаарай, ахад нь байгаа мөнгө л энэ байна, би чамд байгаа мөнгөө өгчихье, ахыгаа уучлаалай, ах нь хоёр хүүхэдтэй хүн” гээд байсан. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй ээ. Миний толгой, цээж, гарын шууны гэмтлийг Приус-11 маркийн автомашины жолооч зодож учруулсан юм. Харин хамар ясны болон хацрын хуучин гэмтлүүд нь би өмнө буюу 2013- 2014 оны үед хашаагаараа хогоо асгах гээд чирээд явж байгаад эргэж харахдаа том хашааны хаалга даруулдаг труба төмөр жижиг хаалга руу хэтрээд гарсан байсанд нь цохиулаад гэмтээж байсан юм. Би эмчилгээний зардлаа нэхэмжлэнэ. Гомдолтой байна гэжээ. /хх-26-27,96/,
Гэрч Г.С мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би Баянхошууны 112-н автобусны баруун талд 105-р сургуулийн замынхаа ар талд зам дагуу байрлалтай дугуй засварын газарт ажилладаг байсан юм. Би одоо тэр өдрийг нь санахгүй байна, намайг дугуй засвар дотроо байхад үдээс хойш 17 цагийн орчим байхаа цагийг нь сайн санахгүй байна, манайхаар орж гарсан хүмүүс “энэ явган зорчигч нар даварсан юм, мөргөөгүй байхад мөргөсөн юм шиг пижигнээд байх юм, машин тэрийг нь өшиглөөд байх юм” гэсэн. Би тэр яриаг сонсоод нэг их удаагүй 1 минут ч арай болоогүй, гадагшаа гарсан. Намайг гарахад манай засвараас харалдаа урагш замынхаа урд талд цайвар өнгийн жижиг тэрэг зогссон байсан бөгөөд жолоочийн талынх нь хаалганы цонх онгорхой жолооч залуу нь суудал дээрээ сууж байсан, харин нэг эмэгтэй цонхоор нь л жолоочтой нэг юм булаацалдаад байх шиг байсан. Намайг харж байхад юм булаацалдаад зогсож байсан эмэгтэй нь машиныг явуулахгүй л байгаа бололтой маргаад хэсэг болсон. Тэгээд машины жолооч залуу бууж ирээд нөгөө эмэгтэйтэй нүүр тулаад машиныхаа хажууд зогсож харагдсан, нөгөө эмэгтэй ч өөдөөс нь сарвалзаад байх шиг байсан. Би тухайн үед домкратаа дотогш оруулж тавиад мөн нэг их удаагүй буцаад гараад ирэхэд машинаас бас нэг эмэгтэй гарч ирсэн нөгөө дайруулах гэж байсан гэх эмэгтэйтэй муудалцаад л маргаад байсан ба дайруулах гэж байсан гэх эмэгтэй нь цагдаа дуудлаа гээд л орилоод байсан. Би орж гараад юм хийгээд яваад байсан болохоор тэр явдлыг эхнээс нь дуустал хараагүй. Намайг нэг харахад тэд нар нэг юм алга болчихлоо гээд л гүйлдээд байсан. Дараа нь анзаарч харахад бүгд яваад өгсөн байсан...гэжээ. /хх-28/,
Гэрч С.У мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр 17 цаг өнгөрч байхад байх, намайг ажлаас тараад харих гэж байхад манай эхнэр О-г утсаар “охиноо сургуулиас нь авах гээд явж байна” гэж ярьсан юм. Түүнээс хойш удаагүй 20 орчим минутын дараа О-г дахин залгаад уйлсан байдалтай “намайг сургуулийн арын шороон зам дээр явж байхад нэг машин хурдтай орж ирээд мөргөнгөө алдсан, тэгээд баахан хэл амаар доромжилж байгаад зодчихоод явчихлаа, би тэр хүнийг зогсож бай цагдаа дуудъя” гэхэд зугтчихлаа гээд машины дугаар өгсөн...цагаан өнгийн Приус-11 маркийн машин гэж хэлсэн тул би цагдаа руу залгаж “эхнэрийг маань машинтай хүн дайрах шахаад, дээрээс нь зодсон байна” гээд машиных нь дугаарыг хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаагаас буцааж залгаад Баянхошууны тойрог дээр таны хэлсэн машиныг саатуулсан гэж хэлэхээр нь би эхнэртээ хэлээд, өөрөө Баянхошууны тойрог дээр очсон. Намайг Баянхошууны тойрог дээр очиход Отгонцэцэг очсон байсан. Тэгээд эхнэр Отгонцэцэгийг аваад цагдаагийн хэлтэс дээр очсон. Намайг Баянхошууны тойргоос Отгонцэцэгийг авахад эхнэр маань уйлсан байдалтай байсан бөгөөд толгой өвдөөд байна гээд байсан. Бид хоёр цагдаад өргөдлөө өгчихөөд гэртээ очиход ч тэр Отгонцэцэг толгой өвдөөд байна гэсэн ба шөнөжингөө толгой нь өвдөөд намжихгүй байсан тул бид хоёр 2017 оны 10 сарын 21-ний өглөө Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эмч нь үзээд “гэрээр эмчилгээ хийж болохгүй, тархиндаа хавантай байна, ар дагзны яс цууралттай байна, тиймээс заавал хэвтэж эмчлүүл” гээд О-г гэмтлийн тархи толгойны тасагт хэвтүүлсэн юм гэжээ. /хх-29/,
Гэрч С.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр би дүү Цогтбаяр /6 настай/, Б нарын хамт Б машинтай 105 дугаар сургуульд хүүхдийнхээ хуралд суух гээд 17 цагийн орчим байх 105 дугаар сургуулийн ард хэсэгт буюу засмал замаас шороон зам руу дохио өгөөд эргээд ороход 30 гаруй насны эмэгтэй хоёр чихэндээ чихэвчтэй зам хөндлөн гараад явж байсан. Тухайн үед Б жолоо барьж явсан бөгөөд сигнал өгөөд тэр эмэгтэй рүү дөхөөд зайтай зогсоход тэр эмэгтэй манай дүү рүү “чи хүн дайрчихлаа” гээд машины хамар дээр нь гараараа цохьсон ба машины хажуугаар нь тойроод ард гараад чулуу аваад машины жолоочийн хаалга руу шидчихсэн. Тэгсэн чинь Б цонхоо онгойлгоод юм хэлэх гэхэд тэр эмэгтэй манай дүүгийн нүүр рүү үгийн зөрүүгүй гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Б нь машиныхаа хаалгыг онгойлгочихоод машинаасаа буухад нөгөө эмэгтэй нь манай дүүг багалзуурдаад машин руу шахаад, дахин нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Б тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулаад цээж рүү нь 1 удаа түлхсэн. Би тэр эмэгтэйг дайраад салахгүй болохоор нь би машинаасаа буугаад “чи чихэвчтэй явсан чинь чиний буруу биз дээ” гээд болиулах гэсэн боловч тухайн эмэгтэй миний үгийг сонсохгүй байсан. Тухайн эмэгтэй нь Б урд жолоочийн хаалгыг нь савлуулж байгаад утсаа унагаад өөрөө утсаа авсан ба утсаа авчихаад дахиад л Б руу мөр, цээж рүү нь 3-4 удаа цохиод хашгирч орилоод үргэлжлүүлээд дайраад байсан. Тэгээд Б машиндаа суухад түүнтэй муудалцсан эмэгтэй нь машины онгорхой цонхоор түлхүүрийг нь аваад гартаа атгачихаад тавихгүй байсан бөгөөд Б түлхүүрээ авах гээд машин дотроосоо түүний гартай нь хэсэг ноцолдож байж түлхүүрээ авсан. Тэгэхээр нь би цагдаа дуудъя гэхэд Б өөрөө “би дуудъя” гээд халааснаасаа утсаа гаргахад утасных нүүр нь хагарсан байсан. Тэр хооронд Цогтбаяр алга болсон байхаар нь Баярмагнай бид хоёр хүүхэд алга болчихлоо шүү дээ гэхэд Баярмагнайг зодоод байсан хүн “танай хүүхэд алга болоход надад ямар хамаатай юм” гээд байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи хамт хайлц” гээд тэр эмэгтэйгийн гарнаас нь татаад сургуулийн хашаа руу чирэхэд Баярмагнай ч гэсэн машинаасаа буугаад тэр эмэгтэйгийн гарнаас татаад явсан. Б бид хоёр тэр эмэгтэйг сургуулийн хашаа хүртэл татаж байгаад за ер нь орхи гээд яваад хүүхдээ хайхаар явсан. Өөр зүйл болоогүй. Б бид хоёр сургууль руу ороход Ц ангидаа орсон байсан бөгөөд би тэндээ үлдээд Б цааш явсан. Бг тэр эмэгтэй машин руу шахаад багалзуурдсан байхад Б түүнийг өөрөөсөө холдуулаад л нэг удаа түлхсэн. Мөн гарнаас нь түлхүүрээ авах гэж л гартай нь зууралдсан. Өөрөөр бол зодож цохьсон зүйл байгаагүй. Манай дүү С.Б тэр эмэгтэй “чи болиоч ээ” гээд зогсож байсан. Нөгөө эмэгтэй нь манай дүүг үг ч хэлүүлэхгүй, галзуу юм шиг байсан. Баярмагнай тэр эмэгтэйг нэг ч цохиогүй, зүгээр л зогсож байсан, тэр эмэгтэй бэртэх гэмтэх юу ч болоогүй...гэжээ. /хх-31-32/,
Гэрч Д.Э мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би үүрэг гүйцэтгэж байхад 17-18 цагийн хооронд байх “Сонгинохайрхан дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 105 дугаар сургуулийн хойно автомашинтай хүн хүн мөргөөд явсан байна” гэсэн утгатай дуудлага ирсэн юм. Ингээд би дуудлагаар тухайн газар нь очиход дуудлага өгсөн хүн болон мөргөсөн гэх машин тэрэг байгаагүй юм. Тэгэхээр нь би дуудлага өгсөн гэх хүн рүү ярихад нэг эмэгтэй хүн утас авахаар нь би түүнийг Баянхошууны тойргийн постон дээр дуудсан. Мөн мөргөсөн гэх Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг дугаараар нь шүүж эзэмшигчтэй нь холбогдоод дуудсан юм. Дуудлага өгсөн гэх эмэгтэй нь түрүүлж ирсэн бөгөөд тэр эмэгтэй “Приус 11 машинтай хүн намайг шүргэхээр нь би машиных нь хамар дээр тогшсон, тэгсэн чинь жолооч залуу нь бууж ирээд намайг зодсон, гомдолтой байна” гэсэн. Удаа ч үгүй Приус-11 машинтай залуу нь ирсэн бөгөөд тэднийг би Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн. Тухайн үед тэр эмэгтэй нь “би зам тээврийн осол болоогүй, харин зодуулсан цохиулсандаа гомдолтой байна ” гэж ярьсан тул би тэдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэст шилжүүлсэн...гэжээ. /хх-30/,
Гэрч Ц.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр намайг Ачит-14 чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад үдээс хойш Ундрахжаргал гэж хүнээс “105 дугаар сургуулийн орчим машинтай хүн манай эхнэрийг доромжилсон, гар мушгисан” гэсэн утгатай дуудлага ирж байсан...Би дуудлага өгсөн хүмүүсийг хараагүй, уулзаагүй юм гэжээ. /хх-36/,
Гэрч С.Д мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Намайг нүүрсний цэг дээрээ зогсож байхад үдээс хойш...манай хажууханд 105 дугаар сургуулийн зүүн хойно зам дээр хүмүүс шуугилдаад маргаад байгаа чимээ гарсан. Тэгэхээр нь би түлээ нүүрс зардаг гаражаас гараад харахад нэг жижиг тэрэг зогссон, ойролцоо эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хоорондоо маргаад зогсож байсан. Тэр хоёрыг юу гэж маргаад байсныг нь би сайн сонсоогүй. Тэр хоёр хүний эмэгтэй нь л орилж чарлаад нөгөө залуу руугаа чичлээд орилоод, машин руу өшиглөж харагдсан. Би тухайн үед тэр залуу эмэгтэйг шүргэсэн, эсвэл сигналдаад айлгасан ч юм уу гэж бодсон. Харин нөгөө залуу нь өөдөөс нь нэг юм хэлээд л байх шиг байсан. Гэхдээ намайг харж байхад лав тэр хоёр хоорондоо зууралдсан, зулгаалцсан, янз бүрийн байдлаар нэгэндээ хүрсэн зүйл байгаагүй. Тэгээд тэр хоёр маргаж байхад эмэгтэй нь залуугаас бага зэрэг холдоод утсаар ярьж байгаа харагдсан. Тэгээд л би буцаад гараждаа орсон...Би тэдний юу гэж маргасныг сайн сонсоогүй ээ...гэжээ. /хх-37/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Тэр хэрэг болдог гэх өдөр манай нөхөр Баярмагнай хүүхдийнхээ “эцэг эхийн хуралд сууна” гэж явсан юм. Гэтэл Б орой нь ирэхдээ хүзүү хоолой нь шалбарсан байдалтай орж ирээд “нэг эмэгтэй намайг машинаараа дайраагүй байхад дайрсан гээд хүзүү ам маажаад машины цонхоор түлхүүр булаацалдсан” гэсэн зүйл ярьсан. Тухайн үед би Б-г “чи хүн зодчихоо юу” гэхэд Б “үгүй ээ, би яагаа ч үгүй” гэж байсан. Өөр надад хэргийн талаар мэдэж байгаа зүйл алга байна...гэжээ. /хх-38/,
Гэрч Л.А мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Би зургийг, өөрийнхөө гаргасан дүгнэлтийг ч харлаа. Би тухайн үед зургийг уншиж үзэхэд Д.О тархины баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, баруун талын суурь ясны хөндийд шингэнтэй харагдаад байсан. Тиймээс би түүний тархины ясны хугаралтай гэж хараад байсан. Гэтэл надад үзүүлсэн зураг болон сүүлд авахуулсан /2017 оны 12 сарын 29-ний өдрийн, 2018 оны 02 сарын 02-ны өдрийн зураг/ зурагнуудаас харахад Д.О нь чих, хамрын архаг үрэвсэлтэй байсны улмаас хугаралтай юм шиг харагдсан байна. Д.О-г гэх хүн нь чих хамрын архаг өрөвсөлтэй байсны улмаас тархины баруун талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, баруун талын суурийн хөндийн салстын өрөвссөн байсныг андуурч хөндийд шингэнтэй гэж харсан байна. Шингэн буюу цус нь яс хугарах үед л үүсдэг юм. Архаг өрөвслийн улмаас баруун талын суурийн хөндийн ховил өргөсснийг хугарал гэсэн онош гаргасан гэжээ. /хх-108-109/,
Шүүгдэгч С.Баярмагнай мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...2017 оны 10 сарын 20-ны өдөр би өөрийнхөө хүү Цогтбаярын эцэг эхийн хуралд суух гээд өөрийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн саарал өнгийн машинтайгаа эгч Баярмаа, хүү Цогтбаярын хамт 105 дугаар сургуулийн ард буюу засмал замаас шороон зам руу дөнгөж эргэхэд Отгонцэцэг гэх эмэгтэй 2 чихэндээ чихэвчтэй урдуур алхаж таарсан. Тухайн үед би сигналдаад тэр эмэгтэйгээс бага зэрэг зайтай зогсоход Отгонцэцэг нь над руу хараад “чи дайрах гэлээ” гээд машины хамар дээр гараараа цохьсон. Ингээд би тэр эмэгтэйгийн хажуугаар нь гарах гэхэд Отгонцэцэг нь машин руу чулуу шидээд машины маань баруун урд хаалга руу оночихоор нь би машиныхаа цонхыг буулгаад “чи яагаад чулуу шидэж байгаа юм” гэхэд О-г нь цонхон дээр ирээд “чи зугтах гэлээ” гээд машины түлхүүрийг авах гэхээр нь би түүний гарнаас нь барьж байгаад түлхүүрээ булааж авсан. Отгонцэцэг нь өөрөө чихэвч зүүсэн байсан, мөн өөрийг нь дайраагүй байхад “чи хүн дайрах гэлээ, чи дохио өгөөгүй" гэх мэтээр хэл амаар дайрч давшилж байснаа хаалга онгойлгосон. Би машинаасаа буухад тэр эмэгтэй намайг өшиглөөд, хоолой амнаас зуураад байсан. Тэр үед надтай хамт явсан Баярмаа эгч машинаас бууж ирээд тэр эмэгтэйг болиулах гэсэн боловч О-г нь болихгүй над руу л дайраад байхаар нь би түүнийг өөрөөсөө холдуулаад 2 мөр рүү нь гараараа түлхсэн. Тухайн үед Отгонцэцэг гэх эмэгтэйгийн утас нь дуугарсан чинь над руу дайрахаа болиод утсаа гаргах гэж байгаад утсаа унагаад мөн л над руу дайраад “ чи миний утсыг унагалаа” гээд байсан. Тухайн үед надтай хамт явсан хүүхэд машинд байгаагүй тул хүүхдээ хайх гэхэд О-г намайг явуулахгүй, зугтах гэлээ гээд байхаар нь тэгвэл хамт явъя гэсэн боловч О “надад чиний хүүхэд алга болох хамаагүй” гээд байхаар нь би түүнийг орхиод тэндээс явсан. Ийм л зүйл болсон. Би Отгонцэцэг гэх эмэгтэйг цохиж зодоогүй. Тэр эмэгтэй толгойгоороо хаалганд цохихоор би түлхээгүй. Би тэр хүн над руу дайраад байхаар нь би өөрөөсөө л бага зэрэг хөндийрүүлсэн. Өөр зүйл болоогүй. Би тэр хүнийг цохиогүй гэжээ. /хх-129-132/,
Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹229 тоот актын дүгнэлтэнд:
Шинжээч эмч О.Б мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
... Д.О-н биед учирсан гэмтэлд дүгнэлт гаргахдаа хэргийн материал болон компьютер томограммын зураг, СД, рентген зургийг давтан уншуулан дүгнэлтийг гаргасан. Шинжилгээнд ирүүлсэн зураг, сидийг давтан уншуулахад 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн “Мед траума” эмнэлгийн шинжилгээгээр тогтоогдсон дагзны баруун хэсгээс баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны бага далавч болон суурь ясны ар хана руу үргэжилсэн хугарал, баруун хацар ясны нумын зөрүүгүй хугарал, хамар ясны хугарал гэж оношилсон нь тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл зурагнаас дээрх гэмтлүүд харагдахгүй байсан. Тиймээс 13359 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж гаргах үндэслэл болсон. Харин Д.О-н биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-103-105/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд: ...Ажиллагааг эхлүүлэн хохирогч Д.О-с “хэрэг болсон гэх газрыг зааж өгч чадах уу” гэхэд Д.О “зааж өгч чадна” гэснээр Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн гаднаас 03-23 УНЧ улсын дугаартай Тоёота НОАХ маркийн машинтай хөдөлж 105 дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн хойно буюу засмал замаас шороон зам руу салах уулзвар дээр очив. Д.О нь өөрөө “би автозамын хажуугаар буюу замаас 1-2 м зайд шороон замын хөндлөн гараад дунд орчимд нь алхаж байхад хажуунаас буюу автозамаас Приус- 11 маркийн автомашин орж ирээд дайрах шахсан” гэж тухайн газраа зааж өгөв. Д.О-Ог нь “би тэр хүнтэй маргаж байхад тэр хүн бууж ирээд миний толгой руу 2-3 удаа цохьчихоод хөдлөхөөр нь би түүний араас машин руу чулуу шидсэн чинь тэр машин энд зогссон” гэж 105 дугаар сургуулийн хашаанаас зүүн хойш 5 м зайд, баруун тийш 8 м зайд байрлах газрыг заасан бөгөөд уг газарт 27-31УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.О хэлснээр байрлуулав. Үуний дараа Д.О нь өөрийн биеэр тухайн автомашины баруун урд буюу жолоочийн хаалгын хажууд онгойлгон зогсож “би энд ийм байрлалд зогсож байхад жолооч залуу нь бууж ирээд тохойлдож түлхэхэд би хойшоо толгойгоороо хаалганд дагзаараа савж цохьсон” гэж тухайн байрлалаараа зогсож үзүүлэв. Ажиллагааны үйл явцыг гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан бөгөөд оролцогч нараас санал хүсэлт байна уу гэхэд “байхгүй" гэсэн тул ажиллагааг 16 цаг 50 минутанд дуусгав гэжээ. /хх-20-23/,
Шүүгдэгч С.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/, өргөдөл /хх-06/, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №299 тоот шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Б гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч С.Б 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 105 дугаар сургуулийн зүүн хойд талд иргэн Д.О “зам хааж явлаа, автомашин руу чулуу шидлээ” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Д.О-н ”...105 дугаар сургуулийн араар явдаг автозамаас ертөнцийн зүгээр урагшаа эргэж салдаг шороон зам дээр алхаж байхад л хажуунаас мөнгөлөг саарал өнгийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашин маш хурдтай эргээд намайг дайрах шахаад зогссон. Би тэр машины баруун талын гэрэл дээр нь гараараа тулаад хажуу тийшээ зайлж тэр машинд арай дайруулчилгүй гарсан бөгөөд жолооч залуу руу “чи хүн дайрлаа шүү дээ, замаа харж яваач” гэхэд тэр залуу бага зэрэг урагшилж зогсоод цонхоо онгойлгоод балай авгай минь, чи өөрөө замаа харж яв гэсэн...хаалгаа онгойлгохдоо хаалгаараа миний гартаа байсан гар утсыг цохиод газар унагачихсан...би жолооч залуугийн хажуугаар ороод утсаа аваад өндийгөөд “тэнэг юм уу, чи дайрах шахсан, хэл амаар доромжилсон, дээрээс нь утас эвдчихлээ” гээд түүний цээж рүү нь түлхсэн. Гэтэл тэр залуу гараа далайж ирээд миний толгойны зүүн тал руу нэг удаа цохьчихсон, би толгойгоо дараад бага зэрэг хажуу тийшээ хараад тонгойход жолооч залуу миний дагз руу үргэлжлүүлээд гараараа 2 удаа цохьсон, намайг ингээд гараараа 3 удаа цохьчихоод болихоор нь би өндийгөөд буцаагаад тэр залууг машин руу түлхээд зүүн талынх нь хацар рүү 2 удаа алгадаад зүүн талынх нь хацарнаас чимхсэн...“чи хүн дайрах шахчихаад, дээрээс нь хүн зоддог, би чамайг цагдаад өгнө” гэхэд жолооч...залуу “тэгэхгүй юу чи” гэж байснаа машиндаа суусан. Тухайн үед би машиныг нь тойрч ард нь гарч улсын дугаарыг нь авчихаад нөхөр Ундрахжаргал руу залгаад “энд нэг хүн намайг дайрах шахчихаад дээрээс нь зодчихлоо, цагдаа дуудаадахаарай” гэж хэлээд утсаа тасалсан...би газраас жижигхэн чулуу аваад машиных нь арын дугуй руу шидэж оносон. Би тэр залууг явуулахгүй гэж л чулуу шидэж байгаа юм шиг дүр эсгэн дугуй руу жижиг чулуу шидсэн юм. Гэтэл жолооч залуу машинаасаа “балай авгай” гээд буугаад ирэхээр нь жолоочийн хаалгыг нь онгойлгоод машиных нь түлхүүрийг нь аваад “чи хаачих гээд байгаа юм, цагдаа дуудсан” гэхэд тэр залуу миний түлхүүр авсан гарнаас бариад гар мушгиад машиндаа суучихсан. Би тэр хүнийг “чи ямар балиар амьтан бэ, эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм бэ” гээд гараа тавиулаад 2 удаа алгадсан. Тэгсэн чинь тэр залуу машин дотроосоо намайг түлхээд хойшоо онгойлгосон хаалга руу савсан ба машинаасаа бууж ирээд цээж рүү гарынхаа шуу хэсгээр /тохойгоо нугалсан байдалтай/ хүчтэй түлхсэн маягтай 2-3 удаа цохиход би хойшоо Приус-11 автомашины хаалганд толгойгоороо саваад цохьчихсон. Би толгойгоороо хаалганд саваад цохьсон чинь ухаан алдаагүй ч гэсэн толгой дүүнгэтээд, манараад, нэг хэсэг юу ч болоод байгааг ойлгож чадахгүй болсон. Нэг мэдсэн чинь л жолооч залуу болон түүнтэй хамт явсан эмэгтэй хоёр миний хоёр талаас татаад сургуулийн төмөр хашаа хүрсэн байсан...Миний толгой, цээж, гарын шууны гэмтлийг Приус-11 маркийн автомашины жолооч зодож учруулсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-26-27,96/,
-гэрч Г.С”...Намайг гарахад манай засвараас харалдаа урагш замынхаа урд талд цайвар өнгийн жижиг тэрэг зогссон байсан бөгөөд жолоочийн талынх нь хаалганы цонх онгорхой жолооч залуу нь суудал дээрээ сууж байсан, харин нэг эмэгтэй цонхоор нь л жолоочтой нэг юм булаацалдаад байх шиг байсан. Намайг харж байхад юм булаацалдаад зогсож байсан эмэгтэй нь машиныг явуулахгүй л байгаа бололтой маргаад хэсэг болсон. Тэгээд машины жолооч залуу бууж ирээд нөгөө эмэгтэйтэй нүүр тулаад машиныхаа хажууд зогсож харагдсан, нөгөө эмэгтэй ч өөдөөс нь сарвалзаад байх шиг байсан...Би орж гараад юм хийгээд яваад байсан болохоор тэр явдлыг эхнээс нь дуустал хараагүй...Замын цаад талд болсон асуудал юм. Дайруулах гэж байсан гэсэн эмэгтэй нь цагдаа дуудлаа гээд байгаа нь согсогдсон, нөгөөх залуу нь дууд гээд байгаа сонсогдсон...” гэсэн мэдүүлэг /хх-28/,
-гэрч С.У ”...О дахин залгаад уйлсан байдалтай “намайг сургуулийн арын шороон зам дээр явж байхад нэг машин хурдтай орж ирээд мөргөнгөө алдсан, тэгээд баахан хэл амаар доромжилж байгаад зодчихоод явчихлаа, би тэр хүнийг зогсож бай, цагдаа дуудъя гэхэд зугтчихлаа” гээд машины дугаар өгсөн...би цагдаа руу залгаж “эхнэрийг маань машинтай хүн дайрах шахаад дээрээс нь зодсон байна” гээд машиных нь дугаарыг хэлсэн. Би цагдаад дуудлага өгөөд удаагүй цагдаагаас буцааж залгаад Баянхошууны тойрог дээр таны хэлсэн машиныг саатуулсан гэж хэлэхээр нь би эхнэртээ хэлээд өөрөө Баянхошууны тойрог дээр очсон. Намайг Баянхошууны тойрог дээр очиход Ог очсон байсан...Бид хоёр цагдаад өргөдлөө өгчихөөд гэртээ очиход ч тэр О толгой өвдөөд байна гэсэн ба шөнөжингөө толгой нь өвдөөд намжихгүй байсан тул бид хоёр 2017 оны 10 сарын 21-ний өглөө Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд эмч нь үзээд “гэрээр эмчилгээ хийж болохгүй, тархиндаа хавантай байна, ар дагзны яс цууралттай байна, тиймээс заавал хэвтэж эмчлүүл” гээд Отгонцэцэгийг гэмтлийн тархи толгойны тасагт хэвтүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
-гэрч С.Б”...Б жолоо барьж явсан бөгөөд сигнал өгөөд тэр эмэгтэй рүү дөхөөд зайтай зогсоход тэр эмэгтэй манай дүү рүү “чи хүн дайрчихлаа” гээд машины хамар дээр нь гараараа цохьсон ба машины хажуугаар нь тойроод ард гараад чулуу аваад машины жолоочийн хаалга руу шидчихсэн. Тэгсэн чинь Баярмагнай цонхоо онгойлгоод юм хэлэх гэхэд тэр эмэгтэй манай дүүгийн нүүр рүү үгийн зөрүүгүй гараараа 1 удаа цохьсон. Тэгсэн чинь Б нь машиныхаа хаалгыг онгойлгочихоод машинаасаа буухад нөгөө эмэгтэй нь манай дүүг багалзуурдаад машин руу шахаад дахин нүүр рүү нь гараараа 3-4 удаа цохьсон. Гэтэл Б тэр эмэгтэйг өөрөөсөө холдуулаад цээж рүү нь 1 удаа түлхсэн...Б машиндаа суухад түүнтэй муудалцсан эмэгтэй нь машины онгорхой цонхоор түлхүүрийг нь аваад гартаа атгачихаад тавихгүй байсан бөгөөд Б түлхүүрээ авах гээд машин дотроосоо түүний гартай нь хэсэг ноцолдож байж түлхүүрээ авсан...Б-г тэр эмэгтэй машин руу шахаад багалзуурдсан байхад Б түүнийг өөрөөсөө холдуулаад л нэг удаа түлхсэн. Мөн гарнаас нь түлхүүрээ авах гэж л гартай нь зууралдсан. Өөрөөр бол зодож цохьсон зүйл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
-гэрч Д.Э”...Би дуудлага өгсөн гэх хүн рүү ярихад нэг эмэгтэй хүн утас авахаар нь би түүнийг Баянхошууны тойргийн постон дээр дуудсан. Мөн мөргөсөн гэх Приус-11 маркийн тээврийн хэрэгслийг дугаараар нь шүүж эзэмшигчтэй нь холбогдоод дуудсан юм...тэднийг би Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шилжүүлсэн. Тухайн үед тэр эмэгтэй нь “зам тээврийн осол болоогүй, харин зодуулсан цохиулсандаа гомдолтой байна ” гэж ярьсан тул би тэдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэст шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-30/,
-гэрч Ц.Б “...У-л гэж хүнээс “105 дугаар сургуулийн орчим машинтай хүн манай эхнэрийг доромжилсон, гар мушгисан” гэсэн утгатай дуудлага ирж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-36/,
-гэрч С.Д “...би түлээ нүүрс зардаг гаражаас гараад харахад нэг жижиг тэрэг зогссон, ойролцоо эмэгтэй, эрэгтэй хоёр хүн хоорондоо маргаад зогсож байсан. Тэр хоёрыг юу гэж маргаад байсныг нь би сайн сонсоогүй. Тэр хоёр хүний эмэгтэй нь л орилж чарлаад нөгөө залуу руугаа чичлээд орилоод, машин руу өшиглөж харагдсан. Би тухайн үед тэр залуу эмэгтэйг шүргэсэн, эсвэл сигналдаад айлгасан ч юм уу гэж бодсон. Харин нөгөө залуу нь өөдөөс нь нэг юм хэлээд л байх шиг байсан...Би тэдний юу гэж маргасныг сайн сонсоогүй ээ...” гэсэн мэдүүлэг /хх-37/,
-гэрч Б.О-н “...Тэр хэрэг болдог гэх өдөр манай нөхөр Баярмагнай хүүхдийнхээ “эцэг эхийн хуралд сууна” гэж явсан юм. Гэтэл Б орой нь ирэхдээ хүзүү хоолой нь шалбарсан байдалтай орж ирээд “нэг эмэгтэй намайг машинаараа дайраагүй байхад дайрсан гээд хүзүү ам маажаад машины цонхоор түлхүүр булаацалдсан” гэсэн зүйл ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх-38/,
-хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №229 тоот дүгнэлт, хохирогч Д.О-н өвчний түүхийн хуулбар /хх-48-54/, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зураг /хх-20-23/, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Ц.Б-н мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Д.О-н биед хийсэн шүүх эмнэлгийн №13359 тоот шинжээчийн дүгнэлт /хх-40/ нь 2017.10.21-ний өдрийн “Мед траума” эмнэлгийн компьютерт томографийн шинжилгээгээр тогтоогдсон дагзны баруун хэсгээс баруун талын хөхлөг сэртэн, суурь ясны бага далавч болон суурь ясны ар хана руу үргэлжилсэн хугарал, баруун хацар ясны нумын зөрөөгүй хугарал, хамар ясны хугарал гэж оношлогдсон байдлаар гарсан бөгөөд ба дээрх хугарал нь 2017-10-21, 2017-12-29, 2018-02-02-ны өдрүүдийн компьютерт томографийн шинжилгээг давтан уншуулахад тогтоогдохгүй тул дараа нь гаргасан №229 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /хх-99-100/ үндэслэлтэй байна гэж үзэж яллах талын нотлох баримтаар тооцсон болохыг дурдав.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Иймээс шүүхээс С.Б-г дээрх зүйл, хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Б гэмт хэрэг үйлдээгүй гэж мэдүүлсэн, түүний өмгөөлөгч Б.О нь миний үйчлүүлэгч С.Бгэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, энэ нь гэрч С.Б, гэрч Г.С, гэрч С.Д нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогддог, шүүгдэгч С.Б ч өөрөө гар хүрээгүй гэдгээ анхнаасаа мэдүүлдэг, хохирогч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, хэдийгээр шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан ч хохирогчид учирсан гэмтэл нь хэдийд үүссэнийг бид хэлж мэдэхгүй, хохирогч зүүн талд цохьсон гэдэг, гэтэл толгойн баруун талд хавдсан байдаг нь шүүх эмнэлгийн үзлэгээр тогтоогдсон, хохирогчийн авсан гэх гэмтэл нь тэр өдөр үүсээгүй дараа нь үүссэн гэж үзэж байна, Толгойн баруун талд үүссэн гэмтэл нь машины хаалгыг хохирогч өөрөө мөргөснөөс үүссэн, тэрнээс биш түлхүүлээд хаалга мөргөснөөс үүссэн гэдэг нь үгүйсгэгддэг. Гэм буруутай асуудал нь тогтоогдоогүй тул шүүгдэгчийг цагаатгах саналтай байна гэсэн дүгнэлтийг гаргав.
Шүүгдэгч С.Б хохирогч Д.О биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.О анхнаасаа тууштай, мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн мэдүүлэг /хх-26-27,96/, хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹229 тоот акт /хх-99-100/, хохирогч Д.О-с гаргаж өгсөн, хавтас хэргийн 15,16 дугаар талд авагдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг харуулсан 6 ширхэг фото зураг, хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, фото зураг /хх-20-23/, хүний биед хийсэн хэсэг газрын үзлэгт: Дагзны баруун талд хавдсан, эмзэглэл ихтэй...гэх шүүх эмнэлгийн 133359 тоот шинжилгээ /хх-40/, гэрч С.У- ”...О дахин залгаад уйлсан байдалтай “намайг сургуулийн арын шороон зам дээр явж байхад нэг машин хурдтай орж ирээд мөргөнгөө алдсан, тэгээд баахан хэл амаар доромжилж байгаад зодчихоод явчихлаа, би тэр хүнийг зогсож бай, цагдаа дуудъя гэхэд зугтчихлаа” гээд машины дугаар өгсөн...би цагдаа руу залгаж “эхнэрийг маань машинтай хүн дайрах шахаад дээрээс нь зодсон байна” гээд машиных нь дугаарыг хэлсэн...” гэх /хх-29/, гэрч Д.Э”...тэр эмэгтэй нь зам тээврийн осол болоогүй, харин зодуулсан цохиулсандаа гомдолтой байна гэж ярьсан тул би тэдгээр хүмүүсийг цагдаагийн хэлтэст шилжүүлсэн...” гэх /хх-30/, гэрч Ц.Б“...У гэж хүнээс “105 дугаар сургуулийн орчим машинтай хүн манай эхнэрийг доромжилсон, гар мушгисан” гэсэн утгатай дуудлага ирж байсан...” гэх /хх-36/ мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байх тул шүүхээс С.Б дээрх зүйл, хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.О өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардалд буюу хор уршигт шүүгдэгч С.Баярмагнайгаас 980.000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэлтэй холбоотой хуулийн шаардлага хангасан нотлох баримтын /хх-86-89/ хэмжээнд 857.563 төгрөгийн баримтаас 653.790 төгрөгийг шүүгдэгч С.Б-с нөхөн гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 203.773 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Б-хохирогч Д.О алгадуулж, маажуулсанаас үүдэн доод эрүүний зүүн булан, хүзүүнд зулгаралт гэмтэл үүссэн болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн ¹13487 тоот актаар тогтоогдсон боловч уг гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн дүгнэлт /хх-45/ гарсан хэдий ч өөрт учирсан гэмтлийг эмчлэхэд гарсан зардал, мөн хохирогч Д.Отгонцэцэг С.Баярмагнайн эзэмшлийн 27-31 УБВ улсын дугаартай Тоёота Приус-11 маркийн автомашин руу чулуу шидсэнээс үүссэн сэвийг арилгуулахад гарах зардал зэргийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.Б- хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч С.Б тодорхой эрхэлсэн ажилгүй байдлыг нь харгалзан шүүгдэгч С.Б-д дээрхи зүйл, хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч цагаатгах байр суурьтай оролцож байгаа тул улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна, харин шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах талаар дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй. Учир нь зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оногдуулахаар байгаа болно.
Шүүгдэгч С.Б цагдан хоригдоогүй болно.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч С.Б тухайд эд хөрөнгийг нь битүүмжлэх арга хэмжээ авагдаагүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ