| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/00515/И |
| Дугаар | 193/ШШ2025/01255 |
| Огноо | 2025-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 193/ШШ2025/01255
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* ******* *******ны*******од оршин суух, ******* овогт *******ын ******* /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , од байрлах, “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК /РД:/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, , од оршин суух, овогт ын /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.
Гэрч Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, М. нарт холбогдуулан тоосго худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 28.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Гүрэн тоосгоны үйлдвэрийн ажлын хөлсөнд 2023 оны 8 дугаар сард 100.000 ширхэг тоосго авахаар болж түүнийгээ зарах гэхэд манай найз Д.г дагуулж ирж түүнд зарахаар болж тэрээр тоосгыг нэг бүрийн үнийг 240 төгрөгөөр, тээврийн зардалд 5.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Нийт 10.000 ширхэг тоосгыг 10 удаа Налайхаас Улаанбаатар хот руу “” ХХК-ийн барилга руу би өөрийн машинаар зөөвөрлөж бүгдийг нь хүргэж өгсөн. Надад 2023 оны 10 дугаар сараас хойш 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28.000.000 төгрөгийг өгнө гэж явсаар өдийг хүрсэн. Анх надаас тоосго авахдаа Шинэ налайх хороололд байрлах граш барьцаалж авсан боловч грашны бичиг баримтаа авч яваад таг чиг алга болсон. 2023 оны 10 дугаар сараас хойш байнга мөнгөө нэхдэг боловч өгнө гэсээр удаж байна. Иймд Д.гаас 28.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
1.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн зүгээс “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК нь тоосгоны үйлдвэрээс 2023 оны 8 дугаар сард тоосго 1 бүрийг 240 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж уг компанийн барилга руу зөөж өгсөн. 2023 оны 10 дугаар сард тээврийн зардал 1.000.000 төгрөг төлсөн үлдэгдэл 28.000.000 төгрөгийг төлөөгүй байгаа. М.*******аас тоосго аваагүй гэж байна. Бид 100.000 тоосгыг нэг бүрийг 240 тоосгоор зарахаар тохирсон бөгөөд Д.гийн хэлснээр “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн хүсэл зоригийн дагуу тодорхой газруудад хүргэж өгсөн. Тоосгоны төлбөр нэхэхэд Д. болон “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК нь төлбөрийг өгөөгүй байгаа тул тоосгоны үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас шаардаж байгаа гэв.
2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай зүгээс Д. хувь иргэний хувьд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д. энэ хэргийн хариуцагч биш. Харин хуулийн этгээд болох “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-д холбоотой гаргасан нэхэмжлэлийн тухайд хэдийгээр нэхэмжлэгч тоосгыг шилжүүлсэн гэх боловч баримтуудаа гаргаж өгөөгүй. Тухайн тоосго нь өөр компанийн эд хөрөнгө байх боломжтой тул бид нэхэмжлэгчид төлбөр төлөхгүй. Нэхэмжлэгч М.******* нь тоосгоны өмчлөгч биш гэв.
3. Гэрч Ц. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2023 онд хүрэн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж байсан. “Гүрэн” гэх байгууллага байсан. “Бодь хөндий” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг түрээслэж ажиллуулж байсан. Би М.*******т 100.000 тоосгыг ажлын хөлсөнд өгсөн байсан. М.******* одоо төлбөргүй. Д. манайд тоосгоны төлбөр төлж байгаагүй. Би 2025 онд “Бодь хөндий” ХХК-ийг үүсгэн байгуулсан. 2023 оны 12 дугаар сард падаан дээр “Бодь хөндий” ХХК гэх падаан дээр тоосгоны баримтыг нөхөж хийж өгсөн гэв.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч талаас М.*******аас 28.000.000 төгрөгийн бараа, материал худалдан авсан, төлбөрийг 8 дугаар сарын 20-ны дотор 15.000.000 төгрөгийг, 9 дүгээр сард 13.000.000 төгрөгийг төлнө гэх Д., М.******* нарын хооронд байгуулсан бичгийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай М.*******т “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн гаргасан төлбөрийн баталгаа, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн М.*******т гаргасан Д.гийн баталгаа, 2023.12.16-2023.11.16-ны өдрийн хоорондох зарлагын баримтуудыг ирүүлсэн ба нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 25290002006260 дугаартай хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн талаарх лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Гүрэн тоосгоны үйлдвэрээс ажлын хөлсөнд 2023 оны 8 дугаар сард 100.000 ширхэг тоосго аваад түүнийгээ Д.да зарахаар болж, тоосгыг нэг бүрийн үнийг 240 төгрөгөөр, тээврийн зардалд 5.000.000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Нийт 10.000 ширхэг тоосгыг 10 удаа Налайхаас Улаанбаатар хотын “” ХХК-ийн барилга руу би өөрийн машинаар тээвэрлэж хүргэж өгсөн. Надад 2023 оны 10 дугаар сард 1.000.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 28.000.000 төгрөгийг өгнө гэж явсаар төлөөгүй өдийг хүрсэн. Анх надаас тоосго авахдаа Шинэ налайх хороололд байрлах граш барьцаалж авсан боловч грашны бичиг баримтаа авч яваад алга болсон. 2023 оны 10 дугаар сараас хойш байнга мөнгөө нэхдэг боловч өгнө гэсээр удаж байна. Иймд Д.гаас 28.000.000 төгрөгийг гаргуулах талаар тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүднээс М.*******аас 28.000.000 төгрөгийн бараа, материал худалдан авсан, төлбөрийг 8 дугаар сарын 20-ны дотор 15.000.000 төгрөгийг, 9 дүгээр сард 13.000.000 төгрөгийг төлнө гэх Д., М.******* нарын хооронд байгуулсан бичгийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай М.*******т “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн гаргасан төлбөрийн баталгаа, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн М.*******т гаргасан Д.гийн баталгаа, 2023.12.16-2023.11.16-ны өдрийн хоорондох зарлагын баримтыг үндэслэн “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нараас гэрээний үлдэгдэл төлбөрт 28.000.000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн татгалзах үндэслэлээ тайлбарлаж байна. Үүнд: Д.г хариуцагчаар татсныг хүлээн зөвшөөрөхгүй, Д. энэ хэргийн хариуцагч биш. Нэхэмжлэгч тоосго худалдсан гэх боловч Д. нэхэмжлэгчээс тоосго аваагүй, энэ хэргийн нэхэмжлэгч өөр этгээд байх боломжтой тул нэхэмжлэгчид төлбөр төлөхгүй. М.******* нь тоосгоны өмчлөгч биш учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1. Анх хэлцэл хийсэн өдөр буюу 2023 оны 8 дугаар сард 100.000 ширхэг тоосгыг нэг бүрийн үнийг 240 төгрөгөөр тооцож хариуцагч худалдан авсан тоосгоны үнэ 28.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид дараа төлөх нөхцлөөр буюу 2023 оны 8 дугаар сард 15.000.000 төгрөгийг, 9 дүгээр сард багтааж 13.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.
4.2. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нар нь зээлээр худалдан авсан тоосгоны үнийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар баталгаа гаргасан ба үүний дараа 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Д. нь М.*******аас 30.000.000 төгрөгийн тоосго худалдан авсан, 2.500.000 төгрөгийг төлсөн үлдэгдэл 28.000.000 төгрөгийг төлөх ёстой талаар тодорхойлсон байна.
4.3. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар М.******* нь тоосгоны үнийг төлөхөөс 100.000 ширхэг тоосгыг “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нарт нийлүүлж, “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нар нь тоосгоны үнийг тохиролцсон хугацаанд төлөх үүргийг хүлээснээр зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээ нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
4.4. Дээрх байдлаас үзэхэд талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, 263.2-т заасан журмыг зөрчсөн, алданги тооцох талаар тохиролцоогүй байна.
4.5. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т “энэ зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээг байгуулсан гэж үзнэ...” гэж хуульд заажээ.
5. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэл, нэхэмжлэх эрх бүхий этгээдийн талаар эсрэг байр суурьтай байна. Тухайлбал, нэхэмжлэгч хариуцагчид 100.000 ширхэг тоосгыг нэг бүрийг нь 240 төгрөгөөр тохирон худалдсан гэж, хариуцагч 100.000 ширхэг тоосгыг М.*******аас худалдаж аваагүй түүнийг нэхэмжлэх эрхгүй этгээд гэж, мөн Д. энэ хэргийн хариуцагч биш гэж тус тус маргаж байна.
5.1. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн оролцогчийн гаргаж, цуглуулж өгсөн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй эсэх талаас нь үнэлж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд шийдвэр гаргадаг бөгөөд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй.
5.2. М.*******аас 28.000.000 төгрөгийн бараа, материал худалдан авсан, төлбөрийг 8 дугаар сарын 20-ны дотор 15.000.000 төгрөгийг, 9 дүгээр сард 13.000.000 төгрөгийг төлнө гэх Д., М.******* нарын хооронд байгуулсан бичгийн гэрээгээр болон 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нар нь зээлээр худалдан авсан тоосгоны үнийг 3 сарын хугацаанд төлж барагдуулах баталгаа гаргаж хамтран үүрэг гүйцэтгэхээр гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхөөр үүрэг хүлээсэн байна.
5.3. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт “Хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж зааснаар Д. нь хэргийн хариуцагч биш гэх хариуцагчийн татгалзал хуулийн үндэслэлгүй байна.
5.4. Мөн хариуцагчийн “М.*******аас тоосго худалдаж аваагүй тул тэр шаардах эрхгүй” гэх татгалзлалын тухайд гэрч Ц.гийн “...Би 2023 онд Гүрэн тоосгоны үйлдвэрийг ажиллуулж байсан. “Бодь хөндий” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийг түрээслэж ажиллуулж байсан. Би М.*******т 100.000 тоосгыг ажлын хөлсөнд өгсөн байсан. М.*******т одоо төлбөргүй. Д. манайд тоосгоны төлбөр төлж байгаагүй” гэх мэдүүлэг, Д., М.******* нарын хооронд байгуулсан бичгийн гэрээ, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай М.*******т “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК-ийн гаргасан төлбөрийн баталгаа, 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн М.*******т гаргасан Д.гийн баталгаа зэрэг хэрэгт цугларсан баримтаар М.******* нь тоосгоны төлбөрийг хариуцагч нараас шаардах эрх бүхий этгээд гэж үзнэ.
6. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт “Зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт “Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжилсэн тоосго зээлээр нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөрийг хариуцагч нар төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
6.2. Багахангай, ******* иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 193/ШЗ2025/03339 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж байна.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 299.350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нараас тоосгоны үнэд 28.000.000 /хорин найман сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 299.350 /хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хүрэн бүдүүн хайрхан” ХХК, Д. нараас 299.350 /хоёр зуун ерэн есөн мянга гурван зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар Багахангай, ******* иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 193/ШЗ2025/03339 дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ