2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 191/ШШ2025/09413

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 05

191/ШШ2025/09413

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ө.Д хүсэлттэй,

 

Д.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

/Нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч товлосон цагт ирээгүй тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ******* овогтой ******* /регистрийн дугаар *******/-тай 2011 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэр бүлийн гэрлэлтийн гэрчилгээ авч, амьдран сууж 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдөр нэг охинтой болоод удалгүй энэ хүн надаас салж, өөр хүнтэй амьдран 12 жил болсон. Одоо гэрлэлтийн баталгааг салгуулах хүсэлтэй байгаа ба түүний оршин суух хаяг нь тодорхой бус, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.*******ын иргэний оршин суугаа газрын хаягиын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагааг тус тус нэхэмжлэгч нь нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Д.*******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ө.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Д.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. Д.*******, Ө.Дагийжанжив нар нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай Гэрлэсний бүртгэлийн лавлагаа-гаар тогтоогдож байна.

3. Ө.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг гаргах гэсэн боловч хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй байсан талаар нэхэмжлэлдээ тайлбарлаж байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.*******ы оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар 0 тоот гэх хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хаягт эзэнгүй, удаа дараа очсон гэх баталгаат шуудангийн буцаалт, бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэх Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ө.*******ын гэрлэлт цуцлуулахтай холбоотой нэхэмжлэлд Д.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Д.*******ы оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгч Ө.*******т шүүх хуралдааны товыг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр БАРИМТ №9 баримтаар мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Ө.******* /утас: *******, *******/-т мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ