| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10138/И |
| Дугаар | 191/ШШ2025/09414 |
| Огноо | 2025-11-05 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 191/ШШ2025/09414
| 2025 11 05 | 191/ШШ2025/09414 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, *******, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.С хүсэлттэй,
С.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн С.******* нь 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хот хүртэл каргогоор 68,000 юаны тээврийн зардалтай ачаа бараа аваад тооцоогоо дутуу хийж, үлдэгдэл тооцоог хийх хугацаа товлосон боловч хугацаандаа мөнгөө өгөхгүй, утсаа авахгүй байсан тул 0 тоот оршин суух хаягаар Төв аймаг дахь сум дундын шүүхийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлалд хандахад уг хаягтаа амьдардаггүй гээд буцаагдсан. Эвлэрүүлэн зуучлалаас дуудахад Хан-Уул дүүрэгт амьдардаг, яагаад Төв аймгийн шүүхээс дуудаад байна гэж хэлсэн байсан. Одоо С.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байна. Иймд С.*******ыг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх дүүргийн 31 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт, Ц.*******гийн иргэний үнэмлэхний хуулбар, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 317/ТБ2025/00062 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл, Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт /нотлох баримтын шаардлага хангахгүй/, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд гаргасан өргөдөл, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн мэдэгдэх хуудас, Ц.*******гийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, харилцсан зурвас, зургууд, Ц.*******гийн ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус нэхэмжлэгч нь нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн С.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас, баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд С.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. Ц.******* нь С.*******т холбогдуулан ачаа тээврийн хөлсний үлдэгдэл төлбөр 6,140,000 төгрөгийг гаргуулахаар эвлэрүүлэн зуучлалд хандсан ба Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 317/ТБ2025/00062 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан тухай тэмдэглэл-ээр С.*******ыг 0 тоот хаягт бүртгэлгүй үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзжээ.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн лавлагаагаар 0 тоот гэх хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байхгүй гэх баталгаат шуудангийн буцаалт, уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн дээрх нэхэмжлэлд С.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж зааснаар дээр дурдсан үндэслэлүүдээр С.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин байрлах хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Ц.******* /утас: *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ