2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 191/ШШ2025/09483

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 06

191/ШШ2025/09483

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: К ХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Т холбогдох,

 

Цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 21,197,592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Харилцагч Б.*******ын цахимаар гаргасан хүсэлтийг үндэслэн зээлийн тооцооллыг хийж, харилцагч түүнийг зөвшөөрсний дагуу Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно, 421 дугаар зүйлийн 421.2-т хуульд өөрөөр заагаагүй бол цахим хэлбэрээр хийх хэлцэл нь талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж, цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техникийн хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлж, харилцан хүлээн зөвшөөрч, цахим гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, мөн хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.8-д цахим хэлбэрээр гэрээ хийх бол талууд хүсэл зоригоо харилцан илэрхийлж цахим баримт бичиг үйлдэж, тоон гарын үсэг зурснаар, эсхүл бусад байдлаар техник хэрэгсэл, программ хангамжийг ашиглан хүсэл зоригоо илэрхийлснийг харилцан хүлээн зөвшөөрч цахим гарын үсэг зурснаар, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д *******, эрх бүхий хуулийн этгээд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гэрээ байгуулан данс нээсэн харилцагчид тухайн данстай холбоотой хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж болно, 7.2-т энэ хуулийн 7.1-д заасны дагуу цахим хэлбэрээр үйлчилгээ үзүүлэхэд нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, цахим гарын үсэг зэргийг ашиглаж болох бөгөөд эдгээрийг цахим хэлбэрээр хийсэн шилжүүлэг, зээлийн гэрээ, бусад хэлцэлд зурсан гарын үсэгтэй адилтгаж үзнэ гэж тус тус заасныг үндэслэн 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр МN******* дугаартай зээлийн гэрээ байгуулан 28,485,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, хэрэглээний зориулалтаар олгож, түүний ******* ******* дахь ******* тоот данс руу шилжүүлсэн. Гэтэл гэрээний хугацаанд зээлдэгч Б.******* нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд үүргээ биелүүлэхийг шаардсан боловч зээлээ төлөх талаар ямар нэгэн санаачлага, үр дүн гаргахгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, зээлийн МN******* дугаартай гэрээний үүрэгт дараах төлбөрийг шаардаж байна.

Иймд талуудын хооронд байгуулсан цахим гэрээний 4.2.1, 4.2.2, 4.2.3, 4.3.1, 4.3.2, 4.3.5, 4.3.6, 7.2.1, 7.2.3 дахь заалтууд болон Иргэний хуулийн 451 дүгээрзүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэлд 20,054,851 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,109,762 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,980 төгрөг, нийт 21,197,592 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уртнасан, хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

Манай ******* ******* ХК нь тус шүүхэд иргэн Хярчуул овгийн Баянцогтын *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлээр зээлийн гэрээний үүрэгт 21,197,592 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Талууд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан эвлэрэх санал гаргасан тул дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Үүнд:

1. Хариуцагч иргэн Б.******* нь нэхэмжлэлийн үнийн дүн болох 21,197,592 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа,

2. Нэхэмжлэгч нь хариуцагч Б.*******д зээлийг 12 сарын хугацаанд, сар бүр буюу ижил дүнтэйгээр төлөх санал гаргасныг хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн,

3. Хариуцагч дээрх төлбөрийг 12 сарын хугацаанд ******* *******инд эзэмшдэг өөрийн ******* /Iban 76003000/ тоот дансанд дараах байдлаар төлөхөөр харилцан тохиролцов.

Үүнд:

Д/д

Төлөх дүн

Төлөх огноо

1

1,766,466 төгрөг

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

2

1,766,466 төгрөг

2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр

3

1,766,466 төгрөг

2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр

4

1,766,466 төгрөг

2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

5

1,766,466 төгрөг

2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

6

1,766,466 төгрөг

2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

7

1,766,466 төгрөг

2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр

8

1,766,466 төгрөг

2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

9

1,766,466 төгрөг

2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр

10

1,766,466 төгрөг

2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр

11

1,766,466 төгрөг

2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр

12

1,766,466 төгрөг

2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

4. Хариуцагч нь энэхүү гэрээний 3 дахь заалтад заасан хугацааг хожимдуулсан, тасалдуулсан тохиолдолд нэхэмжлэгч нь албадан гүйцэтгүүлэхэд татгалзах зүйлгүй болохоо илэрхийлэв.

5. Энэхүү гэрээг 3 хувь үйлдсэн бөгөөд талууд тус бүр 1 хувийг хадгалж, 1 хувийг шүүхэд хүргүүлэхээр харилцан тохиролцов гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь хариуцагч Б.*******д холбогдуулан 2024 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан МN******* дугаартай цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт 21,197,592 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлбөрийг 12 хувааж нэхэмжлэгчид бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 05/1346 дугаартай итгэмжлэлээр Б.Уртнасанд ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 2 жилийн хугацаатай олгожээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох цахим цалингийн зээлийн гэрээний үүрэгт нийт 21,197,592 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагч Б.******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 21,197,592 /хорин нэгэн сая нэг зуун ерэн долоон мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөг, 2026 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1,766,466 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХК-д бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263,938 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 131,969 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг ******* ******* ХК-иар дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас, тал хувь болох 131,969 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран ес/ төгрөгийг хариуцагч Б.*******аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Б.******* нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ