| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2026/0024/З |
| Дугаар | 111/ШШ2026/0070 |
| Огноо | 2026-08-03 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 03 өдөр
Дугаар 111/ШШ2026/0070
2026 оны 08 сарын 03 өдөр Дугаар 111/ШШ2026/0070 Баянхонгор сум
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, *******аас Баянхонгор аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 сарын 30-ны өдрийн Б/16 дугаар *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг олгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“*******ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлагуудыг тус тус бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
*******аас Баянхонгор аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 сарын 30-ны өдрийн Б/16 дугаар *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан *******аас Баянхонгор аймгийн Байгаль орчны газарт холбогдуулан “Байгаль орчны газрын даргын 2026 оны 01 сарын 30-ны өдрийн Б/16 дугаар *******ыг ажлаас чөлөөлсөн тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг олгуулах” шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Байгаль орчны газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Ц.СУВДМАА