| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Заяндүүгийн Ганчимэг |
| Хэргийн индекс | 193/2025/01150/И |
| Дугаар | 193/ШШ2025/01284 |
| Огноо | 2025-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 193/ШШ2025/01284
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Ганчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *******гийн *******, *******ний гудамж ******* *******од байрлах “Есөн шижир” ХХК /РД:*******/
Хариуцагч: Улаанбаатар хот, *******, *******, од оршин суух, овогт ийн /РД:/
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 8.798.924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Серк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Н. нь “Есөн Шижир” ХК-тай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, автомашин худалдан авах зорилгоор 15,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн байна. Зээлдэгч нь анх гэрээний дагуу төлбөрөө хийж байсан боловч удаа дараа зөрчил гаргасан тул үлдэгдэл төлбөр болох 8,798,924.22 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Хариуцагчийн төлөөлөгч н.Баттогтохын гаргасан тайлбарт дурдсанаар, анх тус компанитай барьцаат зээлийн гэрээ байгуулж 15,000,000 төгрөг авсан бөгөөд өнөөг хүртэл нийт 7,256,099 төгрөгийг төлсөн гэжээ. Гэвч зээлийн гэрээний нийт хүү нь 9,700,511 төгрөг байгаа нь үндсэн зээлийн 50 хувиас давсан, зээлдэгчид илт хохиролтой нөхцөлтэй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж мэдэгдсэн байна. Мөн төлсөн дүн болон нэхэмжилж буй үлдэгдлийн нийлбэр нь анхны гэрээний нийт үнийн дүнгээс зөрүүтэй байгаа тул энэ нөхцөлийг харгалзан үзэж шийдвэрлэхийг хүсэж байна. Зээлийн гэрээний нөхцөлийн дагуу зээлдэгч нь 2022 оны 9 дүгээр сарын 22-ноос 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл сар бүрийн ижил хугацаанд төлбөрөө хийх үүрэгтэй байсан. Гэвч зээлдэгч уг үүргээ биелүүлээгүй бөгөөд 328 хоногийн хугацаанд зөрчил гаргасан байна. Зээлийн сарын хүү 3 хувиар тооцогдох бөгөөд зөрчлийн хугацаанд нийт 2,150,734 төгрөгийн хүүгийн төлбөр үүссэн байна. Хэрэв зээлдэгч гэрээний дагуу төлөлтөө хугацаанд хийсэн бол зээлийн нийт төлбөр 24,700,511 төгрөгөөр дуусах байсан боловч зээлийг зориулалтын дагуу төлөөгүй. Иймд зээлдэгч гаас Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийн дагуу зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй үндэслэлээр 8,798,924.22 мөнгийг гаргуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгч шаардлагаа нотлуулахаар хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1206130112000510 тоот зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл хүсэгчийн анкет, 2022 оны 8 дугаар сарын 19-ний тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ, Н.гийн зээл хүүний хамт төлсөн хуваарь зэрэг баримтыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Н. нь "Есөн шижир” ХХК-тай 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан автомашин барьцаалан 15.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Гэтэл зээлдэгч Н. нь зээлийн гэрээ болон гэрээний хавсралтад заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлөх үүргээ биелүүлээгүй. Зээлдэгч Н.гаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-282.4 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.3, 3.13, 3.17 дахь хэсгийг үндэслэн Н.гаас 8.798.924 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч Н.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттогтох нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Есөн шижир” ХХК зээлийн төлбөр, хүү 8.798.924 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Анх зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөг авсан, одоогийн байдлаар нийт 17.256.099 төгрөгийг төлсөн. Анх зээлийн гэрээний хүү нь 9.700.511 төгрөг байгаа нь зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас илүү тогтоогдсон, зээлдэгчид илт хохиролтой гэрээ байна. Зээл төлсөн дүн, одоо нэхэмжилж байгаа дүнгийн нийлбэр нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс зөрүүтэй байгаа зэргийг харгалзаж үзнэ үү” гэжээ.
4. Шүүх хуралдааны товийг хариуцагчид мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд эзгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх талаар шүүхэд хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хэргийг нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан баримт нотолгоог үндэслэн хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
5.1. Зохигчид 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг байгуулсан бөгөөд гэрээгээр 15.000.000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан, зээлийн гэрээнд Н. зээлдэгчээр гарын үсэг зурсан байна.
5.2. Мөн “Есөншижир” ХХК, Н. нарын хооронд 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 1206130112000510 тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр Н.гийн өмчлөлийн 64-13 УБХ улсын дугаартай “Nissan Note” маркийн тээврийн хэрэгслийг 21.500.000 төгрөгөөр үнэлж “Есөншижир” ХХК нь өмчлөлдөө шилжүүлэн авч зээлдэгч унаж явахаар тохиролцсон байна.
6. Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
6.1. Нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК, хариуцагч Н. нарын хооронд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт заасан зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдсан, уг гэрээ нь гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
6.1.1 Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт тус тус заасан “хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох, хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийх талаарх хуулийн заалтуудад нийцсэн байна.
7. Талуудын маргааны зүйл нь нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК нь зээлийн гэрээнд заасны дагуу зээл, түүний хүүнд нийт 8.798.924 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч “зээлийн гэрээний хүү нь 9.700.511 төгрөг байгаа нь зээлийн үндсэн төлбөрийн 50 хувиас илүү, энэ нь зээлдэгчид илт хохиролтой гэрээ, зээл төлсөн дүн, одоо нэхэмжилж байгаа дүнгийн нийлбэр нь анх байгуулсан гэрээний үнийн дүнгээс зөрүүтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тус тус маргаж байна.
7.1. Зээлийн гэрээнд зээлийн хүүг зээлдэгчид илт хохиролтой өндөр тогтоогдсон гэж хариуцагч маргах боловч 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, хүсэл зоригоо хуулийн хүрээнд чөлөөтэй илэрхийлж, гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар хэлцэл хүчин төгөлдөр гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн гэж үзнэ.
7.2. Мөн зээлийн гэрээнд зээлийн хүүг сарын 3 хувиар тохиролцсныг өндөр хувиар тогтоосон гэж үзэх үндэслэлгүй ба зээлдэгч нь зээлийг 2022 онд авсан шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл зээлийг хүүг хуваарийн дагуу төлөөгүй хуримтлагдсан хүү нэмэгдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй, хүүгийн хэмжээг хариуцагчид илт хохиролтой тогтоогдсон гэж үзэх боломжгүй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
7.3. Иймд Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар зээлдэгч Н.гаас шилжүүлэн авсан мөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүрэгтэй бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 6.648.189 төгрөг, хүү 2.150.734 төгрөг, нийт 8.798.924 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
8.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.733 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 156.733 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 7591, 759 2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.гаас 8,798,924 /найман сая долоон зуун ерэн найман мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 156.733 /нэг зуун таван зургаан мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.гаас 156.733 /нэг зуун таван зургаан мянга долоон зуун гучин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Есөн шижир” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ГАНЧИМЭГ