2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 191/ШШ2025/09974

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 17

191/ШШ2025/09974

 

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан

журмаар хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: А ХХК нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э ХХК

Хариуцагч: Б.С нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 25,600,000 төгрөг, нийт 150,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

******* ******* ХХК болон ******* ******* ******* ******* ХХК-ийн хооронд 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр ЗГ/25/01 тоот зээлийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээний дагуу манай компани нь 100,000,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай зээлдэгчид олгох, хариуцагч ******* жи ******* ******* ХХК нь зээлийн үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд зээлдүүлэгчид буцаан төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч нь 100,000,000 төгрөгийг хариуцагч Б.*******ын Худалдаа хөгжлийн банкны ******* тоот дансруу дараах байдлаар шилжүүлж зээл олгогдсон. Үүнд: 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 50,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 25,000,000 төгрөг. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд заасан үүргээ 100 хувь бүрэн биелүүлсэн боловч хариуцагч болох ******* жи ******* ******* ХХК болон Б.******* нар нь өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй зээлийн төлбөрийг төлөхгүй байна. Мөн гэрээний 2.6.4-т Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь-аас хугацаа хэтрүүлэн, эсхүл дутуу төлсөн бол хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг зээлдэгч үл маргах журмаар төлнө гэж заасны дагуу хариуцагчийн гэрээнд заасан үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй нийт хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаагаар тогтоож, дараах алдангийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Үүнд: 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 60,000,000 төгрөг зээлдэгчид эргэн төлөх ёстой байсан боловч төлөөгүй учир 55 хоногийн алданги 16,500,000 төгрөг, 2025 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 65,000,000 төгрөг зээлдэгчид эргэн төлөх ёстой байсан боловч төлөөгүй учир 28 хоногийн алданги 9,100,000 төгрөг. Манай компанийн зүгээс хариуцагчийг удаа дараа үүргээ биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хийхийг мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж төлбөр төлөлт огт хийгээгүй, хариуцагчийн зүгээс шоу концерт зохион байгуулж, манай компани маркетингийн ажил хийх байсан боловч тухайн шоу концерт зохион байгуулагдаагүй зэрэг гэрээнд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн болохыг дурдая.

Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 25,600,000 төгрөг, нийт 150,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч Б.******* нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:

******* ******* ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй, ******* жи ******* ******* ХХК /РД: /, иргэн Б.******* нарт холбогдох 150,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* миний бие, хариуцагч ******* жи ******* ******* ХХК /РД: /, иргэн Б.******* нартай дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна.

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан Зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 25,600,000 төгрөг, нийт 150,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хариуцагч ******* жи ******* ******* ХХК /РД: /, иргэн Б.******* нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, нийт 140,600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг хүлээн зөвшөөрч байна.

3. Нэхэмжлэгч тал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 10,000,000 төгрөгт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа болно.

4. Энэхүү гэрээний 2-т заасан 140,600,000 төгрөгийг хариуцагч ******* жи ******* ******* ХХК /РД: /, иргэн Б.******* нар нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 35,600,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцов.

5. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээрх байдлаар хүлээн зөвшөөрч, харилцан тохиролцсон бөгөөд ямар нэгэн маргаан байхгүй.

6. Талууд энэ гэрээнд дурдсан бүхий л асуудлаар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжпэл гаргах эрхгүй болохыг ойлгосон болно.

7. Гэрээг нийт дөрвөн хувь үйлдэж талууд тус бүр нэг хувийг хадгалах бөгөөд нэг хувийг шүүхэд гаргаж өгнө.

8. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасан журмын дагуу хуваарилна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 25,600,000 төгрөг, нийт 150,600,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, үлдэх зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 15,600,000 төгрөг, нийт 140,600,000 төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нар нь 4 хувааж нэхэмжлэгчид төлж барагдуулахаар эвлэрсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. ******* ******* ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 25/02 дугаартай итгэмжлэлээр Ц.*******, А.Энхжин нарт ... нэхэмжлэлийн шаардлагыг багасгах, өөрчлөх, эвлэрэн хэлэлцэх, ... зэрэг эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгожээ.

 

3. Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа-гаар регистрийн дугаартай ******* ******* ******* ******* ХХК гэж улсын бүртгэлд оноосон нэрийг бүртгэсэн, харин уг хуулийн этгээдийн хэрэглэж байгаа тамга нь ******* ******* ******* энтэртэйнмэнт ХХК гэж зөрүүтэй байна.

 

3а. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ ******* ******* ******* энтэртэйнмэнт ХХК гэж н үсэгтэй үүсгэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх үйл баримт тогтоогдож байх тул зөвтгөн улсын бүртгэгдсэн оноосон нэрээр шүүгчийн захирамжид хариуцагч хуулийн этгээдийн нэрийг тусгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,000,000 төгрөг, зээлийн хүү 25,000,000 төгрөг, алданги 25,600,000 төгрөг, нийт 150,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох шаардлагаасаа татгалзаж, үлдэх 140,600,000 /нэг зуун дөчин сая зургаан зуун мянга/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нар нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дотор 35,000,000 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор 35,600,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ******* ******* ХХКтөлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 911,000 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 455,500 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг Гэрэгэ киоск ХХК-иар дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр төлсөн Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200600941 тоот данснаас, тал хувь болох 455,500 /дөрвөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ******* ******* ******* ХХК, Б.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ