2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10109

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19

191/ШШ2025/10109

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Н ХХК хүсэлттэй,

 

Ц.*******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Ц.******* нь ******* Капитал банк бус санхүүгийн байгууллагатай 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 106249 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 200,000 төгрөгийн цахим зээл авсан. Зээлдэгчтэй зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлтийг хийлгэх зорилгоор бүртгэлтэй дугаарын утсаар залгахад бүртгэлтэй дугаарынхаа утасны дуудлагыг авдаггүй, холбогдох боломжгүй байж байгаад сүүлдээ ашиглалтанд байхгүй гэх бүртгэлтэй болсон. Зээлдэгч Ц.*******гийн зээлийн төлөлтийг хийлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжпэл гаргасан боловч уг шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 181/Ш32024/04671 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Мөн зээлдэгчийн оршин суух хаягийг тогтоох зорилгоор Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахад Сүхбаатар дуүргийн цагдаагийн II хэлтсээс 0 тоот-д оршин суудаг болохыг тогтоож өгсөн байна. Мөн зээлдэгчийн тогтоож өгсөн хаягийн дагуу Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад 2025 оны 9 дүгээр сарын 16- ны өдрийн 197/Ш32025/53862 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Одоогоор зээлдэгчийн хаана байгаа нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 197/Ш32025/53862 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 30ёб3/842 дугаартай албан бичиг, Ц.*******гийн зураг, 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 6036 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зээлдэгчтэй холбоо барьсан тэмдэглэлийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Ц.*******гийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Ц.*******г эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. ******* ******* ББСБ ХХК болон Ц.******* нарын хооронд 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Цахим зээлийн эрхийн гэрээ-г цахимаар байгуулан, улмаар 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр 106249 дугаар зээлийн гэрээгээр сарын 5 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай 200,000 төгрөгийн цахим зээл авсан гэжээ.

 

3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Ц.*******гийн оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 197/Ш32025/53862 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.*******гийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн лавлагаагаар 0 тоот хаяг гарч ирсний дагуу шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд Заасан хаяг нь дахин төлөвлөлтөд орсон буюу уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Ц.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Ц.*******гийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баяраа нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ын ******* /регистрийн дугаар *******/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Ц.*******г эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК /утас: *******/-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ