| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2025/10850/И |
| Дугаар | 191/ШШ2025/10120 |
| Огноо | 2025-11-19 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 191/ШШ2025/10120
| 2025 11 19 | 191/ШШ2025/10120 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХК хүсэлттэй,
Н.*******ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Н.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр ******* *******тай ЗГ1805238369 тоот зээлийн гэрээгээр 19,000,000 төгрөгийн зээлийг жилийн 15,6 хувийн хүүтэйгээр 30 сарын хугацаатайгаар зээл авсан. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч эргэн төлөлтийг тасалдуулж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тул *******ны зүгээс нэхэмжлэл гаргасан боловч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 192/ШЗ2025/35832 тоот захирамжаар Н.******* нэхэмжлэл гаргасан хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д заасны дагуу Н.*******ийг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ******* ******* ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Дижитал зээлийн эрх нээх гэрээ, дижитал зээлийн эрхийн нөхцөл, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн дижитал цалингийн зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн зээл болон барьцааны гэрээ, Н.*******ийн иргэний үнэмлэхний мэдээлэл, хүү тооцооллын хүснэгт, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШЗ2025/35832 дугаартай захирамжийг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.
3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Н.*******ийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудас зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Н.*******ийг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.
2. ******* ******* ХК болон Н.******* нарын хооронд 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дижитал цалингийн зээлийн гэрээ, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр зээл болон барьцааны гэрээ тус тус байгуулагджээ.
3. Дээрх гэрээний үүргийг шаардахаар нэхэмжлэгч нь Н.*******ийн оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 192/Ш32025/35832 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.*******ийн оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн лавлагаагаар 0 тоот хаяг гарч ирсний дагуу тус шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх баталгаат шуудангийн буцаалт болон хорооны тодорхойлолтыг ирүүлсэн байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХК-ийн дээрх зээлийн гэрээний үүргийг шаардах нэхэмжлэлд Н.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.
6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Н.*******ийн оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болортунгалаг нь өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******н ******* /регистрийн дугаар *******/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Н.*******ийг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч ******* ******* ХК /утас: *******, *******/-д мэдэгдсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ