| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвэгдоржийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 188/2018/0503/э |
| Дугаар | 412 |
| Огноо | 2018-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 412
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Тэмүүжин,
Улсын яллагч С.Оюунжаргал,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г,
Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймаг Улиастай суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Зээлийн 26 дугаар гудамж 45 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ИД88061511 дугаарын регистртэй, Х овгийн Б.Г холбогдох 1803000010134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Азын хүүхдүүд” цэцэрлэгийн урд талын замд 2018 оны 02 дугаар сарын 04-ний оройн 19 цаг 10 минутын орчимд Hundai Sonata-5 маркийн 29-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин...машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон”, 3.5. “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Б-г мөргөж амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ:
2018 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Соната-5 маркын 29-07 УНС улсын дугаартай автомашин жолоодон Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт уруудаад явж байхад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийн гэрлийн гялбаанд орж юм мөргөх шиг болохоор нь автомашинаа зогсоож буухад нэг хүн хэвтэж байсан. Би явган зорчигч болон явган хүний гарцыг хараагүй, хохирогчийн ар гэрт 6.758.000 төгрөг төлсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хувьд дэндүү харамсалтай зүйл болсон. Оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантуяа мэдүүлэхдээ:
Талийгаач нь миний ээж, би нөхөр, хүүхэд, ээжийн хамт түрээсийн байранд амьдардаг байсан. Оршуулгын зардал болон ээжийн авсан байсан тэтгэврийн зээлд нийлээд 6.758.000 төгрөгийг төлүүлж авсан. Одоо ээжийнхээ амь, сэтгэл санааны хохиролд 25 сая төгрөг нэхэмжилж байна. Энэ хохирлыг барагдуулбал гомдолгүй гэдгээ хэлнэ гэв.
Эрүүгийн 1803000010134 дугаартай хэргээс:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
...Намайг 2018 оны 02 дугаар сарын 05ны өдөр гэртээ байхад Замын цагдаагийн газраас манай ээжийн утаснаас залгаад “ЗЦГ-дээр ирж уулз, ээж чинь осолд орсон байна” гэж хэлсэн, уулзсаны дараа нас барсаныг хэлсэн...Манай ээж Балжинням нь 2018 оны 02 дугаар сарын 03ны өдөр найзындаа очиж бууз хийж өгнө гээд гарсан...оройтчихлоо эндээ хонолоо гээд ярьсан. Маргааш нь 18.20 минутын орчим ээж утсаар яриад “одоо очлоо” гэж ярьсан...Манай ээж осол болсон замд гэртээ харихын тулд уг замаар хойноосоо урагшаа зам хөндлөн гарах байсан, манай ээж дандаа гарцаар гардаг...гэжээ. /хх-31-33/,
Шинжээч Ө.М мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:
Би 2018.02.12 ны өдөр инженер М.Ц, Н.Г нарын хамт Х.Соната-5 маркийн 29-07 УНС дугаарын автомашины техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг автомашины зүүн урд талын дугуй нь ҮОКОНАМА маркийн M+S бичиглэлтэй өвөл зуны /4-н улирлын/, размер нь 205/60Р/16, баруун урд талын дугуй нь ҮОКОНАМА маркийн М+S бичиглэлтэй өвөл зуны /4-н улирлын/, размер нь 205/65К/15, баруун талын хойд дугуй нь ҮОКОНАМА маркийн М+S бичигтэй өвөл зуны /4-н улирлын/, размер нь 215/60Р/16, зүүн хойд талын дугуй нь BREDGESTONE маркийн М+S бичиглэлтэй өвөл зуны /4 улирлын/, размер нь 215/60Н/16 дугуй байсан. Урд талын 2 дугуйны хээний гүн стандартын шаардлага хангаж байсан. Харин дугуйны хэмжээс /размер/ нь өөр өөр байсан. Зүүн хойд талын дугуйны хээний гүн нь 0,4 мм, баруун хойд талын дугуйны хээний гүн нь 1,3 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Хойд 2 дугуйны марк нь өөр өөр байсан. Дүгнэлт гаргахдаа дугуйг хүснэгтээр болон хариулт 5-д тусгагдсан байна. Уг дүгнэлтэнд тусгагдаагүй гэх дугуй нь зүүн хойд талын дугуй байсан. Өвөл зуны /4-н улирлын/ дугуй байсан, гол нь хээний гүн нь стандартын шаардлага хангахгүй байсан гэжээ. /хх-117-118/,
Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн ¹391 тоот актын дүгнэлтэнд:
1.Талийгаачийн цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны үйрч бяцарсан, олон хэсэг болж салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг болон бага тархины аалзан хальсан доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины гялтан доорхи ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, зүүн хөмсөг, зүүн сарвуу, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд дээрхи гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай болно. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх ба үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэсэн эмгэг өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.
5. Талийгаач 2018.02.04-ний өдөр 18 цаг 25 минутаас 19 цаг 25 минутын хооронд нас барсан байх боломжтой байна./ жижүүр эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр/
6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.
7. Талийгаач O1 бүлгийн цустай байна гэжээ. / хх-86-88/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №24 тоот дүгнэлтэнд:
...Уг автомашины хойд 2 дугуйн тоормос тоормосны стенд дээр зогссон боловч
хүчний зөрүү стандарт хэмжээнээс их, хойд 2 дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангахгүй, урд болон хойд тэнхлэг дээрхи дугуйнуудын хэмжээс, хээ ижил бус байгаа нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн байх боломжтой. Мөн урд буферын нэмэлт хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд буферын будаг бага зэрэг халцарсан, гидро систем ажиллахгүй, хөдөлгүүр хүч дамжуулах ангиас тос их хэмжээгээр гоожсон зэрэг эвдрэл, гэмтэл нь тухайн осол хэрэг болохоос өмнө үүссэн байна. Харин автомашины зүүн гар талын урд крыло хонхойсон, урд буфер зүүн гар талын чиглүүлэгч замаасаа мултарсан доод гол хэсэгтээ цуурч хагарсан, мөн баруун гар талын хэсэг чиглүүлэгч замаасаа мултарч будаг нь халцарсан, зүүн гар талын урд их гэрлийн сэнж хугарсан, урд копуд зүүн гар талын урд хэсэгтээ хонхойж орсон, урд салхины шил зүүн гар талдаа цөмөрч хагарсан, зүүн гар талын урд хол, ойрын их гэрлийн чийдэн асахгүй зэрэг нь тухайн зам тээврийн ослын үед үүссэн эвдрэл, гэмтэл байна...гэжээ. /хх-106-114/,
Техникийн шинжээчийн №134 тоот дүгнэлтэнд:
Шүүгдэгч Б.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-149/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-3-17/, шүүгдэгч Б.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн №391 тоот акт, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №24 тоот дүгнэлт, Техникийн шинжээчийн №134 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Азын хүүхдүүд” цэцэрлэгийн урд талын замд 2018 оны 02 дугаар сарын 04-ний оройн 19 цаг 10 минутын орчимд Hundai Sonata-5 маркийн 29-07 УНС улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан “эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин...машин механизмыг ашиглахыг хориглоно”, 3.1. “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм-ээс бага болсон”, 3.5. “Нэг тэнхлэгт өөр марк, хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг зөрчин бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явсны улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Бг мөргөснөөс түүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь
-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-“...Намайг 2018 оны 02 дугаар сарын 05ны өдөр гэртээ байхад Замын цагдаагийн газраас манай ээжийн утаснаас залгаад “ЗЦГ-дээр ирж уулз, ээж чинь осолд орсон байна” гэж хэлсэн, уулзсаны дараа нас барсаныг хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-31-32/,
-талийгаачийн цогцост цээж хэвлийн битүү гэмтэл: цогцост зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, гавлын орой ясны хөндлөн салсан ба суурь ясны үйрч бяцарсан, олон хэсэг болж салсан хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн чамархай, дагз хэсэг болон бага тархины аалзан хальсан доорхи тархмал, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, тархины суурь хэсгийн эдийн няцрал, толгойн хуйхны дотор хэсэг ба баруун, зүүн чамархайн булчингийн цус хуралт, 2 уушгины гялтан доорхи ба баруун бөөрний хальсан доорхи цус хуралт, зүүн хөмсөг, зүүн сарвуу, баруун шуу, баруун өвдөг, зүүн шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо...Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас барсан...гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн ¹391 тоот дүгнэлт /хх-86-88/,
- Х.Соната-5 маркийн 29-07-УНС дугаарын автомашиныг жолоодон явсан
Б овогтой Г нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө”, 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн дүрмийн 2-р хавсралтын 3.1 “Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ суудлын автомашинд 1.6 мм...ээс бага болсон”, 3.5 “Нэг тэнхлэгт өөр марк хээтэй дугуй тавьсан” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн Техникийн шинжээчийн №134 тоот дүгнэлт /хх-8106-114/,
Шинжээч Ө.М-“...Зүүн хойд талын дугуйны хээний гүн нь 0,4 мм, баруун хойд талын дугуйны хээний гүн нь 1,3 мм байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. Хойд 2 дугуйны марк нь өөр өөр байсан...” гэсэн мэдүүлэг /хх-117-118/ болон шүүгдэгч Б.Г-с мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч Б.Г тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн техникийн шинжээчийн №134 тоот дүгнэлтэнд дурдагдсан заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Г-н гэмт үйлдлийг дээрхи зүйл, хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч нас барсан тул түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г нь шүүгдэгчээс 6.758.000 төгрөг нэхэмжилсэнийг Б.Г бүрэн төлж барагдуулсан болно.
Хохирогч нь одоо талийгаачийн амь, сэтгэл санааны хохиролд 25.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 зааснаар “ эдийн бус гэм хорыг зөвхөн хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөөр нөхөн төлнө”-өөр заасан ба хүний амь нас...сэтгэл санааны байдал зэрэг эдийн бус хохирлыг үнэмлэх хуулийн зохицуулалт байхгүй тул мөнгөөр нөхөн төлүүлэх боломжгүй болно. Иймд хохирогчоос нэхэмжилж буй 25.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г-с гаргуулбал зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Г- нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Г-д дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, хуульд заасан хорих ялыг доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г-Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мөнхдаваа шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Г-д зорчих эрхийг хязгаарлах ял, албадан ажил хийлгэх ял оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах боломжгүй бөгөөд зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүх 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн оногдуулах боломжтой, албадан ажил хийлгэх ял одоогийн мөрдөж буй эрүүгийн хуульд байхгүй, дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:
Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Б.Г-ын тухайд эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан тул түүний №1135778 дугаартай жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газрын Лицензийн төвд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУНЧИМЭГ