| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Сувдмаа |
| Хэргийн индекс | 111/2026/0044/З |
| Дугаар | 111/ШШ2026/0072 |
| Огноо | 2026-08-10 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 111/ШШ2026/0072
| 2026 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 111/ШШ2026/0072 | Баянхонгор сум |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сувдмаа би, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******өөс шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 141/A0571121/БНА- 2026/135/HA-СТА-ТШЗ дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Төрийн аудитын газрын даргатай харилцан тохиролцож, аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны гишүүд нь урамшууллаа авахаар болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх заасны дагуу хариуцагчтай эвлэрч байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* тус шүүхэд хандан, “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж тус тус хуульчилсан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж буйгаа бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны нарийн бичгийн дарга *******ийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан гаргасан “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар зөрчил арилгуулах тухай албан шаардлагыг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.
Шүүгч Ц.СУВДМАА