2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 191/ШШ2025/10123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 19

191/ШШ2025/10123

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Ш.У хүсэлттэй,

 

Т.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Марал-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Уртнасангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ш.Уртнасан нь 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хандан иргэн ******* овогтой *******т холбогдох зээлсэн 20,000,000 төгрөгөө гаргуулан авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Гэвч тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/Ш32025/40729 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх нь хэсэгт ...Хариуцагч Т.*******т шүүхэд дуудан ируулэх тухай мэдэгдэх хуудсыг 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгуй бөгөөд оршин суудаггүй болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, хорооны Засаг даргын тодорхойлолт, шуудангийн магадалгаагаар тус тус тогтоогдож байна. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн ******* дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх утсаар ярьсан тэмдэглэл хэрэгт авагдсан байна... гэж дурдсаны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9, 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож буцаасан байна. Тус шүүгчийн захирамжид ...Ш.Уртнасангийн нэхэмжлэлийг хулээн авахаас татгалзаж, Т.*******т холбогдуулан үүсгэсэн иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зуйтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оршин суугаа газрыг тогтоож харьяалах шүүхэд нь дахин нэхэмжлэлээ гаргах, хариуцагч хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хусэлтийг өөрийн оршин суугаа газрын шуухэд гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдаж байна..." хэмээн заасны дагуу хариуцагч Т.*******ыг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овогтой *******ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1, 155.2-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар эрэн сурвалжилж, оршин суух газрыг нь тогтоож өгнө үү гэв.

 

 

2. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/40729 дугаартай захирамж, харилцсан мессеж, 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн Гэрч хохирогч нарыг нүүрэлдүүлж авсан тэмдэглэл, Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1073 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолыг тус тус нэхэмжлэгч нь шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна.

 

3. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Т.*******ын оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүхийн мэдэгдэх хуудсыг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ш.Уртнасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд Т.*******ыг эрэн сурвалжлуулж, оршин байгаа хаягийг нь тогтоолгохоор хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүхийн харьяалал зөрчөөгүй байна.

 

2. Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1073 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай тогтоолоор ...Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж дүгнэхэд Ш.Уртнасан Тосонцэнгэл сумын 100 жилийн ойн арга хэмжээнд видео контент, фото 300 ширхэг, хандивт уриалсан фостер 100 ширхэг түүхэн яриа нэвтрүүлэг 20 ширхэг, хандивын урилга шторк 30 ширхэг, сумын 100 жилтэй холбоотой арга хэмжээг цаг тухайн бүрт бичлэг болон фото хэлбэрээр хийж гүйцэтгүүлэх зорилгоор Т.*******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, Сүхбаатарын талбайн урд талын автомашины зогсоол дээр байхдаа гэрээний төлбөрт 20,000,000 төгрөг бэлнээр өгсөн үйл баримт тогтоогдлоо... гэжээ.

 

3. Ш.Уртнасан нь Т.*******т холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар түүний оршин суух 0 тоот хаягийн дагуу шүүхэд хандсан ба Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/40729 дугаартай захирамжаар хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл тогтоогдсон гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн лавлагаагаар 0 тоот гэсэн хаяг гарч ирсэний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэх хорооны тодорхойлолт, баталгаат шуудангийн буцаалтыг ирүүлсэн байна.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Уртнасангийн дээрх 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлд Т.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох үндэслэлтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн этгээдийг эрж хайсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж заажээ.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр Т.*******ын оршин суух хаяг тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суух хаягийг нь тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг баримтлан ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******/-ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Т.*******ыг эрэн сурвалжилж, оршин байгаа газрын хаягийг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газарт даалгаж, цагдаагийн байгууллагаас нэхэмжлэгч Ш.Уртнасан /утас: *******/-д мэдэгдсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ