2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 191/ШШ2025/10333

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 11 24

191/ШШ2025/10333

 

 

 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар

хянан шийдвэрлэх тухай

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,

 

Нэхэмжлэгч: Г.О нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох У.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

2025 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 13 удаагийн олголтоор н.******* гэх хүнд 26,721,300 төгрөгийн тамхи зээлээр өгсөн. Үүнээс 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 2025 оны 7 дугаар сарын 13-ны хооронд 8 удаа хуваан 18,586,300 төгрөг эргэн төлсөн. Үлдэгдэл 8,135,000 төгрөг нэхэмжлэхэд утсаа авахгүй, уулзахгүй зугтаагаад байна. Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Нэхэмжлэгч Г.******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

Г.******* би н.******* гэх хүнийг эрэн сурвалжлуулсан. Тухайн хүний регистрийн дугаар болон нэрийг бүтэн мэдэхгүй байсан тул шалгалтын явцад У.******* гэдэг нь тодорхой болсон тул эрэн сурвалжлуулах нэхэмжлэлээ хүчингүй болгож байна. У.******* нь шүүхэд оршин суугаа хаягаа тодорхойлж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г.******* нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох н.******* гэх этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад н.******* нь 0 тоотод оршин суудаг У.******* болох нь тогтоогдож, тэрээр шүүхэд эрэн сурвалжлуулах шаардлагагүй талаарх хүсэлтээ бичиж ирүүлсэн байна.

 

1а. 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа-гаар ******* овогтой ******* нь 0 тоотод оршин суудаг гэжээ.

 

2. Иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох У.*******ын оршин суух хаяг тодорхой болсон үндэслэлээр нэхэмжлэгч Г.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Г.*******ын хүсэлттэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох У.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Гэрэгэ киоск ХХК-иар дамжуулан 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төлсөн Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн 100200300941 тоот данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч Г.*******од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ