Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 197/ШШ2025/11346

 

 

 

 

 

2025 09 15

197/ШШ2025/11346

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол их тойруу 91/1 байр 101 тоотод байрлах, Л ХХК /РД: 5554721/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, их тойруу 91/2 байр 378 тоотод оршин суух, Туяа овогтой М рд 0000000-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ашиглалтын зардалд 2,155,050 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Урантэс,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгчийн төлөөлөгч Э.Цолмон нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Л ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч т.м холбогдох 2,155,050 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... Хариуцагч Т.М тэй 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тухайн байр хэний нэр дээр байгаагаас үл хамааран хариуцагчаас уг төлбөрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Л ХХК нь уг орон сууцыг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр барьж ашиглалтад оруулсан. СӨХ байгуулагдах хүртэлх хугацаанд тус байранд оршин суугч 329 иргэний тоонд нийт ашиглалтын зардлыг хуваан нэг орон сууцанд 65,000 төгрөг байхаар тогтоож оршин суугчид төлж байгаа болно. Гэтэл хариуцагч нь өдийг хүртэл энэхүү зардлыг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа болно. Яг цэвэр ашиглалттай холбоотой зардлууд байгаа. Бүх тооцооллоо санхүүгийн тайландаа тусгасан байгаа. Иймд хариуцагчаас ашиглалтын зардал болох 2,155,050 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

3. Хариуцагч гаргасан тайлбартаа: Хууль бус мөнгө нэхэж байх тул хүлээн зөвшөөрөхгүй байна. гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: төлбөрийн задаргаа, төлбөр төлсөн баримтууд,

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан тул хариуцагч нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэг хүлээх ба тухайн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцтгэх гэрээний дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байх тул хариуцагч тухайн төлбөрийг төлөх үүрэгтэй байна гэж шүүхээс үзлээ.

Иймд хариуцагч Т.М с 2,155,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,431 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 49,431 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Туяа овогтой М рд0000000-өөс 2,155,050 төгрөгийг гаргуулж, Л ХХК /РД: 0000000/-д олгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,431 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 49,431 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ