| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтансүхийн Батмандах |
| Хэргийн индекс | 197/2025/04542/И |
| Дугаар | 197/ШШ2025/11491 |
| Огноо | 2025-09-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 197/ШШ2025/11491
|
| 197/ШШ2025/11491
|
|
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, ** дугаар хороо, Согоотын ** дугаар гудамж, *** тоотод оршин суух, С овогтой А РД:********-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, Дэнжийн ** дүгээр гудамж, ** тоотод оршин суух, Б овогтой Т РД:*********-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол төлбөрт 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нэхэмжлэгч Н.А, хариуцагч Б.Т , хариуцагчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Н.Алтанхундагын нэхэмжлэлтэй хариуцагч тт холбогдох 4,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хариуцагчийн хүү болох Ч.Б нь миний хүү болох Ч.А-н хамрыг 4, 5 удаа цохиж гэмтээсэн. Гэмтлээс үүдэн гарсан зардлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хамар, эрүүний мэс заслын эмнэлэгт 60,000 төгрөгөөр үзүүлсэн. Хамрын чихээс гаргуулахад 500,000 төгрөг, томографынз шинжилгээ 140,000 төгрөг, нийтдээ 700,000 төгрөг болж байна. Хүүхэд маань сэтгэл санааны байдлаас болж 7 хоног хичээлдээ явж чадаагүй. Иймд хариуцагчаас 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.
3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Манай хүүхэд Ч.А-тай нэг ангид суралцдаг. Эдний хүүхэд манай хүүхдийг өдөж байгаад навчин дээр унасан юм гэсэн. Унахаар нь манай хүүхэд уурандаа 2, 3 удаа цохисон гэсэн. Нэхэмжилж байгаа төлбөрийг нь төлөх боломжгүй. Би хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй. гэв.
4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: Шинжээчийн дүгнэлт, хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол, төлбөрийн баримт, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтосон баримт,
5. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. гэж заасан бөгөөд хариуцагчийн хүү болох Ч.Б нь 700,000 төгрөгний хохирол учируулсан болох нь нотлох баримтаар тогтоогдож байх ба харин хохирогч Ч.А-н сэтгэцэд учирсан хор уршиг учирсан гэж үзэхээгүй байх ба хавтаст хэрэгт авагдсан баримтаар харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогдож байх тул сэтгэцэд учирсан хор уршиг болох 3,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох зүйтэй байна.
Иймд хариуцагч таас 700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 3,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20,150.8 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б овогт Т /РД:*******/-аас 700,000 төгрөгийг гаргуулж Б овогт А /РД:********/-т олгож, нэхэмжлэлээс 3,300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 20,150.8 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ