Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/12002

 

 

 

 

 

2025 09 25

 

197/ШШ2025/12002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ** дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн **** дүгээр байранд байрлах, С СӨХ /РД:******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, *** дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн **** дүгээр байранд байрлах, Т ХХК /*****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 2,160,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. С СӨХ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Т ХХК-д холбогдох 2,160,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ. 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: ... Би энэ СӨХ-г 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хүлээж авсан. Тухайн үед СӨХ-ны дансанд нэг ч төгрөг байгаагүй. Нийслэлийн засаг даргын нийт хурал болоход СӨХ-с гаргасан үндсэн тарифын дагуу оршин суугчдаас СӨХ-ны төлбөрийг нэхэмжилнэ, оршин суугчаас засвар үйлчилгээний зардлаа цуглуулж, хуримтлалтай бол гэсэн юм. Хууль тогтоомжид заасны дагуу гэрээ байгуулах гэхээр тохиролцож чадахгүй байна. Тарифыг би өөрөө тогтоогоод байсан зүйл байхгүй. СӨХ-ны төлбөрийг тарифын дагуу тооцож гаргасан. 2023 оны 12 дугаар сараас 2025 оны 5 дугаар сарыг хүртэл 18 сарын хугацааны СӨХ-ны төлбөрийг нэхэмжилж байна. гэв.

3. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: СӨХ шинэ даргатай болсон хэдий ч хуучин тарифаараа төлөөд явж байсан. Манайх орц, гарч байхгүй, лифт ашигладаггүй учраас бид 35,0000 төгрөг төлөх боломжтой гэдгээ СӨХ-дхэлсэн. Өмнөх СӨХ анх 9,000 төгрөгөөр тогтоож байсан. 3 сараас эхлэн 35,000 төгрөг болж тогтоосон. Сүүлийн 6 сарын мөнгө гэж тооцоод 175,000 төгрөгийг шилжүүлсэн. 7 сард 210,000 төгрөгийг тушаасан. Он гарах үед дахин 215,000 төгрөгийг төлсөн. Гэрээ хийгээгүй гээд байгаа дээр бол СӨХ-ны дарга эхэнд орж ирэхдээ гурвалсан гэрээ хийе гэж орж ирсэн. Би СӨХ-той тийм гэрээ хийх шаардлагагүй гэж үзсэн учраас хүлээн зөвшөөрөөгүй. 2024 оны 3 сараас тариф нь өөрчлөгдсөн. Энэ мөнгө хангалтгүй байна гээд тарифаа нэмж 35,000 төгрөг болгосон. гэв.

4. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: харилцах дансны хуулга,

5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан тул хариуцагч нь мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэг хүлээх ба СӨХ-ны төлбөрийг м2-ийг 2000 төгрөгөөр тооцохоор болгосон нийт оршин суугчдын хурлын тэмдэглэл болон шийдвэр хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлож чадаагүй байна шүүхээс үзлээ.

Иймд төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулгат заасан үлдэгдэл төлбөр болох 708,147 төгрөгийг хариуцагч Т ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч С Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, нэхэмжлэлийн зарим хэсэг болох 1,451,853 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,610 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,545 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т ХХК /******/-аас 708,147 төгрөгийг гаргуулж, С СӨХ /РД:********/-д олгож, нэхэмжлэлээс 1,451,853 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,610 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 21,545 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ