Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 197/ШШ2025/12503

 

 

 

 

 

2025 10 02

197/ШШ2025/12503

 

 

 

 

 

 

         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Батмандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, **** дугаар гудамж, *** тоотод оршин суух, Т овогт Х /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ** дүгээр хороо, ** дүгээр хороолол, ******** гудамж, *** дүгээр байр, ** тоотод оршин суух, С овогт С /РД: *****/-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэг 10,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Урантэс, нэхэмжлэгч Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: 2024 оны 8 сарын 09-ний өдөр миний хажуугийн лангууны таньдаг с нь Банкнаас зээл авах гэж байгаа юм. Мөнгө зээлээч гэсний дагуу 6 хувийн хүүтэй 20,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Банкны асуудал хойшлогдлоо гээд 3 сар хүлээсэн. Би мөнгөө нэхээд, 1 жил 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Сүүлд нь ийм зүйл болно гэж бодоогүй байсан. Мөнгийг минь аваад, утсаа авахгүй алга болж өнөөдрийг хүрсэн. Сарын хугацаанд 1,200,000 төгрөгийн хүү авахаар тохиролцсон. Иймд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Хариуцагч нь нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Мөнгө өгч, авалцахдаа ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Үүнээс бол 18,288,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байдаг. Энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Нэхэмжлэлийн шаардлагаас 1,712,000 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч, үлдэх мөнгийг нь зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Талуудын өгсөн авсныг тооцоолж үзэхэд 18,288,000 төгрөг маргаангүй байна. 20,000,000 төгрөгөөс уг төлсөн төлбөрийг хасахад 1,712,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлага болох 10,000,000 төгрөгийг ямар үндэслэлээр, хэрхэн тооцоолсон нь тодорхойгүй байна. Тайлбарлаж чадахгүй байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зээлийн гэрээний харилцааг зохицуулсан байдаг. 282 дугаар зүйлд Гэрээг талууд бичгээр байгуулж, гэрээндээ алданги, хүү, анзыг тусгаснаар эргүүлэн нэхэмжлэх эрх үүсэх болохыг заасан. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд байгуулсан гэрээ гэх зүйл алга байна. Ямар нэгэн бичиг байна. Уг зүйлийг гэрээ гэж тодорхойлоход хүндрэлтэй. Зээлийн гэрээний шаардлага хангаагүй учраас хүү, алданги нэхэмжлэх эрхгүй болох нь харагдаж байна. 8,288,000 төгрөгийг нэхэмжилж буй нь үндэслэлгүй байна. гэв.

3. Зохигч нь шүүх хуралдаанд дараах нотлох баримтыг шинжлэн судалж оролцов. Үүнд: хаан банкны дансны хуулга, гар бичвэр зэрэг баримтууд,

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч х хариуцагч с нарын хооронд зээлийн гэрээг 1 сарын хугацаатай байгуулаж 20,000,000 сая төгрөг 2024 оны 08 дугаар сарын 09 ны өдөр шилжүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

Зээлдэгч тал болох с нь зээлийн гэрээний эргэн төлөлтөнд 18,288,000 төгрөг төлсөн нь дансны хуулгаар тогтооглож байх ба 1,712,000 төгрөгний зээлийн эргэн төлөлт үйлдсэн байна мөн харилцан тохиролцосны дагуу нэг сарын хүү болох 1,200,000 төгрөг буюу нийт 2,912,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хариуцагч нь дээрх төлбөрийг төлөх үүрэгтэй байна.

5. Иймд хын гаргасан хариуцагч С-д холбогдох 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн зарим шаардлага болох 2,912,000 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ. 

6. Нэхэмжлэгч нь хуульд заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш 5 хоногийн хугацаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байна.

7. Нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 61,542.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С овогт С /РД:********/-аас 2,912,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , Т овогт Х /РД:********/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7,088,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 61,542.00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БАТМАНДАХ