| Шүүх | Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сангибатын Сайнбилэг |
| Хэргийн индекс | 111/2026/0048/З |
| Дугаар | 111/ШШ2026/0073 |
| Огноо | 2026-09-04 |
| Маргааны төрөл | Бусад, |
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 111/ШШ2026/0073
2026 оны 09 сарын 04 өдөр Дугаар 111/ШШ2026/0073 Баянхонгор сум
Хариуцагч гомдлын шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Сайнбилэг би, Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******,*******ид холбогдуулан “2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Баянхонгор аймгийн Прокурорын газрын Ахлах прокурор *******ын гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.
Эрх бүхий албан тушаалтан ******* би Цагдаагийн газраас 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 33а/4871 дүгээр албан бичгээр харьяаллын дагуу шилжин ирсэн иргэн У.*******д холбогдох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр элс, хайрга борлуулсан гэх гомдол мэдээллийг хүлээн авч, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн хүрээнд холбогдогчоос 2026 оны 06 дугаар сарын 18- ны өдөр мэдүүлэг авсан.
Холбогдогч иргэн У. ******* мэдүүлэгтээ Элс 2 HOWO байгаа, манай Хөх толгойн 5 дугаар сургуулийн арын гудамжны айл өрхийн хашаа элсэнд дарагдаад нурах гээд элсийг аваад өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу 2026 оны 05 дугаар сарын сүүлээр очиж авсан. Жишиг бетон гээд зуурмагийн үйлдвэрт энэ хавар ковшоороо ажил хийж өгөөд хөлсөнд нь 2 HOWO хайрга авсан. Тэдгээрийг гэрийн буурь зутгах, тэгшлэх, айлын хашааны ар талд үер ус орч буй хэсгүүдийг тэгшлэх зэрэг айл өрхийн ахуйн хэрэглээнд зориулж худалдан борлуулж, өөрийн техникээрээ үйлчилдэг ийм ажил хийдэг” гэсэн. Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулсныг илрүүлсэн байсан тул Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалт, холбогдогчийн мэдүүлгийг үндэслэн иргэн У. *******д Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр баг, Есөн-Эрдэнэ зах дээр түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Тус гомдол, мэдээллийг эцэслэн шийдвэрлэхдээ иргэн У.*******н өгсөн "....гудамжны айл өрхийн хашаа элсэнд дарагдаад нурах гээд элсийг аваад өгөөч гэсэн иргэдийн хүсэлтийн дагуу 2026 оны 05 дугаар сарын сүүлээр очиж авсан. Жишиг бетон гээд зуурмагийн үйлдвэрт энэ хавар ковшоороо ажил хийж өгөөд хөлсөнд нь 2 HOWO хайрга авсан..." гэсэн мэдүүлгийг үндэслэн тус иргэнийг түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, газраас түгээмэл тархацтай ашигт малтмалыг олборлоогүй гэж үзэн байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцолгүйгээр торгуулийн шийтгэл оногдуулсан тул Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн Прокурорын 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 09 дүгээр дүгнэлт, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******,*******ид холбогдуулан “2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий дүгнэлтийг гаргажээ.
Хариуцагч нь 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн.
Хариуцагч гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос *******,*******ид холбогдуулан “2026 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Гомдол гаргагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.САЙНБИЛЭГ